Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 1100

 

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга  Г.Номин,                            

улсын яллагч И.Ариунсанаа,

шүүгдэгч Э.Б өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Х овогт Э.Б-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1806 0118 91036 дугаартай хэргийг хүлээн авч, хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Х овогт Э.Б, 1986 оны 01 дүгээр сарын 11-ны өдөр төрсөн, 31 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, худалдагч мэргэжилтэй, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Их ам 9б-2 тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоогоор Дархан-Уул Мангирт 15 дугаар хэсгийн 12-10 тоотод оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд нь ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, НТ86111222 тоот регистрийн дугаартай,

Шүүгдэгч Э.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн З.Саранбаатарт “Хаан банкнаас хашаа, байшин худалдан авах зорилгоор 45 сая төгрөгийн зээл авч байгаа бөгөөд урьдчилгаа 19.500.000 төгрөгийг өөрийн дансанд байршуулчихвал зээл бүтэх гээд байна” гэж итгүүлэн зээлийн гэрээ байгуулан нийт 19.500.000 төгрөгийг бэлнээр болон дансаар авч хууурч мэхэлсэн гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Э.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг үнэн зөв, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оноож өгнө үү” гэв.

Хохирогч З.Саранбаатар мөрдөн шалгах ажилгаанд мэдүүлэхдээ … “2018 оны 1 дүгэээр сарын 30-ны өдөр 9 цагийн үед 89811977 гэсэн дугаарын утаснаас над руу залгаад би Хаан банкнаас хашаа байшин  худалдаж авах гээд нийт 45 сая төгрөгний зээл авч байгаа бөгөөд өнөөдөртөө урьдчилгаа  гэж 19.500.000 төгрөгийг яаралтай байршуулах хэрэгтэй байна гэж хэлэхээр нь уулзаж байгаад ярилцья гэж хэлсэн. Тэгээд би Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Оч төвийн 402 тоотод өрөөнд Б гэх эмэгтэйтэй уулзсан бөгөөд Б нь би Болдбаатарын хамт Хаан банкнаас хашаа байшин худалдан авах зорилгоор 45 сая төгрөгийн зээл авч байгаа бөгөөд үүний урьдчилгаа болох  19.500.000 төгрөгийг маргааш буцаагааа өгнө гэж хэлсэн  …2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдрөө Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хорооллын автобусны буудал дээр байрлах Хаан банкны АТМ-ын дэргэд 10 сая төгрөгийг бэлнээр, 9.500.000 төгрөгийг эхнэр Наранцацралын данснаас Бүдээгийн Хаан банкы 5749472397 дугаарын дансанд шилжүүлсэн …тэгээд 2018 оны 2 дугаар сарын 1-ний өдөр Э.Б утсаар ярихад очиж байна гэж хэлээд бараг 2 цаг гаруй болсон ба ирэхгүй удаад байхаар нь би Э.Б-н виза картыг уншуулж дансны үлдэгдэлийг хархад 5000 төгрөг байхаар нь Б рүү залгаж чи данснаасаа мөнгөө авчихсан юм уу гэж асуухад миний зээл бүтэхээ больсон, нөхөр бид 2 зээл авах гээд 10 гаруй хүнээс мөнгө авсан ба чамаас авсан мөнгөөрөө тэр хүмүүсийн өрийг өгсөн.Олон хүн надаас мөнгө нэхэж байхаар нэг хүн мөнгө нэхсэн нь надад амар байх гэж бодоод чамаас авсан мөнгөө үрсэн гэжхэлсэн…”  гэх мэдүүлэг. /хх9-10/,

Гэрч М.Мөнхсайхан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... 2018 оны 01 дүгээр сарын 25-ны  өдөр Бизнес зээлийн албаруу шилжүүлсэн. Бизнес зээлийн  алба материалтай танилцаад 2018 оны 1 дүгээр сарын 26-+ны өдөр зээлийг судлах боломжгүй талаар хариу өгсөн. Шалтгаан нь худалдан авч байгаа обьект нь зах зээлийн үнэнд нийцэхгүй, мөн урьдчилгаа бүрдүүлсэн баримт хангалтгүй байсан ба урьдчилгаа бүрдүүлсэн баримт нь худалдах, худалдан авах гэрээний дагуу үнийн дүнгийн 30 хувийг харилцагч өөрөө санхүүжүүлэх үүрэгтэй байдаг бөгөөд Э.Бөөрийнхөө дансанд урьдчилгаа мөнгө байршуулахгүй байсан. Дээрх шалтгааны улмаас зээл судлах боломжгүй буюу харилцагч Э.Б-д зээл олгох боломжгүй гэдгийг би Э.Б-д гар утсаар мэдэдгдсэн. Үүнээс хойш Э.Б дахин Хаан банкинд хандаагүй…”  гэх мэдүүлэг. /хх23-24/,

Хохирогч З.Саранбаатарын мэдүүлэг /хх9-10/, гэрч М.Мөнхсайханы мэдүүлэг /хх23-24/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Э.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн З.Саранбаатарт “Хаан банкнаас хашаа, байшин худалдан авах зорилгоор 45 сая төгрөгийн зээл авч байгаа бөгөөд урьдчилгаа 19.500.000 төгрөгийг өөрийн дансанд байршуулчихвал зээл бүтэх гээд байна” гэж итгүүлэн зээлийн гэрээ байгуулан нийт 19.500.000 төгрөгийг бэлнээр болон дансаар авч хуурч мэхэлсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Э.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Э.Б бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Э.Б нь учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд тэдгээрт хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Х овогт Э.Б-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар Э.Б-г 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Б нь 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

  1. . Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Э.Б-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Т.ШИНЭБАЯР