| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 142/2024/02106/И |
| Дугаар | 312/ШШ2025/02174 |
| Огноо | 2025-10-31 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 312/ШШ2025/02174
2025 10 31 312/ШШ2025/02174
Зохигчын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж, тус шүүхийн хуралдааны 106 тоот танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч:
Хариуцагч:
Хариуцагч:
Хариуцагч:
*******-ийн хувьцаа худалдах, худалдах авах тухай 1337 дугаартай гэрээ, тус компанийн эрх шилжүүлэх тухай ******* дугаартай гэрээг тус тус хууран мэхэлж хийсэн хэлцэл болохыг тогтоолгох, уг хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр байгуулагдсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах тухай 513 дугаартай гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, хэлцлийн үр дагаварт хариуцагч нарт үл хөдлөх хөрөнгийн үнэ гэж шилжүүлсэн 175,000,000 төгрөг, *******-ийн өр төлбөрт шилжүүлсэн 40,788,239 төгрөг, нийт 215,788,239 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.*******, хариуцагч Н.*******, С.******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Долгорсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Орхонсэлэнгэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Нэгдүгээрт *******-ийн хувьцаа худалдах, худалдан авах тухай 1337 дугаартай гэрээ, тус компанийн эрх шилжүүлэх тухай ******* дугаартай гэрээг тус тус хууран мэхэлж хийсэн болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл Миний бие Я.******* нь 2024 оны 01 дүгээр сард фэйсбүүкээс ...Эрдэнэт хотод бэлэн бизнес Эмийн сан зарна... гэсэн агуулгатай зар олж хараад холбогдоход үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулдаг зуучтай холбогдсон. Тус зуучтай холбогдоход Орхон аймгийн Баян-Өндөр сумын 1-р баг Зэст 1-р хорооллын 5-р байранд байрлах Мөнх-Алтаргана нэртэй эмийн сангийн үйл ажиллагаа явуулдаг *******-ийг худалдана гэсэн ба намайг түүний эзэн С.******* гэж настай эмэгтэйтэй уулзуулсан. Ийнхүү уулзаад эмийн сангийн үйл ажиллагаатай танилцахад бараа бүтээгдэхүүн багатай үйл ажиллагаа нь явагдаж байсан ба 1-5-14 тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцанд үйл ажиллагаа явуулдаг эмийн сан байсан. Миний хувьд зөвхөн эмийн сангийн үйл ажиллагаа нь хэрэгтэй байсан ба тус *******-ийн хувьцаа хэрэггүй байсан тул энэ талаар хэлээд улмаар Орхон аймгийн Эрүүл мэндийн газарт очиж тусгай зөвшөөрлийг нь шилжүүлж болох эсэхийг тодруулахад, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хаяг болон тусгай зөвшөөрөл эзэмшигчийг өөрчлөх боломжгүй тухай хэлсэн. Үүнийг сонсоод уг зарыг тавиулсан гэх С.*******тай уулзаж, энэ тухай хэлээд тухайн үл хөдлөх хөрөнгө зуучийн газрын зуучлагч Н.Жавзандулам гэж эмэгтэйтэй уулзаж уг эмийн сангийн үйл ажиллагаа явуулах байр болох Орхон аймгийн Баян-Өндөр сумын 1-р баг Зэст 1-р хорооллын 5 дугаар байрны 14 тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцыг эмийн сангийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй *******-ийн хамт худалдан авахаар болсон. Тухайн үед уг эмийн сан нь худалдан борлуулах эм, тариа нь дуусаж байсан бөгөөд миний бие цаашид ажиллуулахдаа эм, тариа авах шаардлагатай болсон. Ингээд уг *******-ийн хувьцаа, үйл ажиллагаа явуулж буй байр болох 1-5-14 тоот 3 өрөө орон сууцыг оролцуулаад нийтэд нь 250.000.000 төгрөгөөр худалдах санал гаргасныг миний бие бууруулах боломжтой эсэхийг тодруулж байж, 10.000.000 төгрөгөөр хямдруулж худалдаж болно гээд улмаар нийтэд нь 240.000.000 төгрөгөөр тооцож худалдан авах, уг хөрөнгийг банкны зээлийн эх үүсвэрээр шийдвэрлэхээр болсон. Харин миний бие цаашид эм, тариа зэрэг эргэлтийн хөрөнгө оруулалтад зориулж гэрээний дүнг 300.000.000 төгрөг байхаар гэрээнд бичиж үүнээс 60.000.000 төгрөгийг нэмж авахаар тооцож улмаар үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Уг гэрээг байгуулах болсон шалтгаан нь эмийн сангийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл бүхий *******-ийн үнийг оролцуулж нийтэд нь орон сууцны хамт 240.000.000 төгрөгөөр худалдан авсан. Харин тухайн үед С.******* нь уг ******* нь охины нэр дээр байдаг, үл хөдлөх хөрөнгө нь нөхрийн нэр байдаг тухай хэлж, харин охинд мөнгө шилжүүлж болохгүй, учир нь ...манай охинд ямар ч мөнгө төгрөг өгч болохгүй шүү зөвхөн манай нөхрийн данс руу л хийгээрэй, охин дэндүү сэргэлэн мөнгө төгрөгийн асуудалтай, нөхөр нь мөрийтэй тоглоом тоглодог юм байна лээ... гэж хэлсэн. Ингээд *******-ийн хувьцаа худалдах, худалдах авах гэрээ, уг компанийн эрх шилжүүлэх гэрээг С.*******гийн охин Д.тай байгуулсан, харин үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг С.*******гийн нөхөр Н.*******той бичгээр байгуулсан. Гэрээ байгуулахаас өмнө С.******* болон Д. нартай уулзах үед уг компанийг татварын байгууллага, нийгмийн даатгалын байгууллага, бусад байгууллага, иргэний өмнө өр төлбөргүй эсэхийг асууж, энэ талаарх баримтаа бүрдүүлж өгөөч гэсний дагуу холбогдох баримтыг өгч, улмаар миний бие уг эмийн сангийн үйл ажиллагаа, орлогын үүсвэрийг судлуулж зээл авсан. Ингэхдээ *******-ийн хувьцаа болон компанийн эрхийг тусгай зөвшөөрөл бүхий эмийн сан болон үйл ажиллагаа явуулж байсан Орхон аймгийн Баян-Өндөр сум Зэст баг, 1-5-14 тоот 3 өрөө орон сууцны хамт нийт 240,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон байсан бөгөөд 175,000,000 төгрөгийг төлсөн ба үлдэгдэл 65,000,000 төгрөгийн төлбөр төлөгдөөгүй байсан. Ингээд 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдөр №0213 дугаартай компанийн хувьцаа худалдах худалдан аван гэрээ, мөн өдрийн №0214 дугаартай Компанийн эрх шилжүүлэх гэрээг байгуулж байсан бөгөөд улмаар тухайн өдрөө Улсын бүртгэлд бүртгүүлж байсан. Миний хувьд тэдний хэлсэнд итгэж уг компанийг ямар ч өр төлбөргүй гэж тооцоолон хувьцаа болон үл хөдлөх хөрөнгийг нь худалдан авсан байтал ******* нь гэнэт нь эмийн бөөний худалдаа эрхэлдэг Мөнхийн тун ХХК-д 5,555,541 төгрөгийн, ЭНТО ХХК-д 394,200 төгрөгийн, нийгмийн даатгалын хэлтэст 2,732,520 төгрөгийн, Орхон эм хангамж ХХК-д 22,632,890 төгрөгийн, Тавин-Ус ХХК-д 1,142,200 төгрөгийн, Хужирт фарм ХХК-д 2,668,318 төгрөгийн, Монфа трейд ХХК-д 2,512,740 төгрөгийн, Монос Орхон фарм ХХК-д 3,149,830 төгрөгийн өртэй болох нь илэрсэн бөгөөд үүнийг худалдагч талаас надад мэдэгдээгүй нуусан байсан. Ингэснээр наймаа буцахаар шийдэж 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдөр №0855 дугаартай Компанийн хувьцаа худалдах худалдан авах тухай гэрээг байгуулж Я.*******гаас Д. руу тухайн компанийн хувьцааг буцаан шилжүүлж наймаа буцахаар болсон ба компанийг буцаан Д.д шилжүүлж 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн юм. Ингээд компанийг нь буцаан өгсөн тул өгсөн мөнгөө авахаар нэхэхэд үлдэгдэл төлбөр 65,000,000 төгрөг байгаа, тэр тооцоонд өр төлбөр гэж нэхэгдсэн 40,788,239 төгрөгөө тооцоод төлчих, тэгээд үлдэгдэл тооцоогоо дахиж нийлээд хийе, одоо дахиж өр төлбөр байхгүй гэж хэлснээр 2024 оны 4 сарын 30-ны өдөр Компанийн хувьцаа худалдах худалдан авах гэрээ №1337, компанийн эрх шилжүүлэх тухай №******* дугаартай гэрээг тус тус дахин байгуулж 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлж байсан болно. Гэтэл дахин Нью Ремиди ХХК-д 1,273,100 төгрөгийн, Хүрээ фарм ХХК-д 490,590 төгрөгийн, Торгон туул ХХК-д 5,105,299 төгрөгийн, Ди Эс Би Ай ХХК-д 4,679,000 төгрөгийн, Дэлгэрэх цоморлиг ХХК-д 5,437,697 төгрөг, Жаргалт-Эрдэнэ ХХК-д 2,936,718 төгрөгийн, Тера мед ХХК-д 2,444,575 төгрөгийн өр, Орхон аймгийн Татварын хэлтэст 4,687,198 төгрөгийн татварын өр төлбөртэй, нийт 27,054,177 төгрөгийн өр төлбөр төлөгдөөгүй илрээд байгаа бөгөөд дахиад ч өр төлбөр нэхэгдэх эсэхийг мэдэхгүй байдалд хүрээд байна. Мөн түүнчлэн Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих ангид *******-тай холбоотой шүүхийн өр төлбөрийн талаар 50-р тойргийн шийдвэр гүйцэтгэгч Б.Ариунбаяр гэж хүн дуудахаар нь 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр очиж уулзсан. Гэтэл Д. нь *******-ийн хувьцааг эзэмшиж, захирлаар бүртгэгдсэн байх үедээ Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн ******* дугаартай шийдвэрээр -д 18,000,000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 247,950 төгрөгийн хамт нийт 18,247,950 төгрөгийн төлбөр төлөхөөр болсныг надад мэдэгдэхгүйгээр нуусан байна. Улмаар уг шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбогдуулан шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Хуулийн этгээдийн улсын бүртгэл түдгэлзүүлэх тухай № дугаартай тогтоол, мөн өдрийн № дугаартай Хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолууд гарсан ба 2024 оны 11 дүгээр сарын 01-ний *******-ийн дансыг битүүмжилсэн тогтоолууд тус тус гарсан талаар миний бие мэдсэн. Дээрх тогтоолуудын хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай дугаартай тогтоолоор Я.******* миний өөрийн хувийн өмч болох 3 ширхэг үл хөдлөх хөрөнгүүдийг дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд битүүмжлээд байгаа нь миний эрхийг маш ихээр зөрчиж, хохироож байна. Ингээд дахин төлөгдөөгүй өр төлбөр гэж холбогдох байгууллагуудаас нэхэмжлэхээр 27,054,177 төгрөгийн өр төлбөр, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 551 дугаартай шийдвэрээр Грит Дейт ХХК-д төлөх 18,247,950 төгрөгийн өр төлбөр нийт 45,302,127 төгрөгийн өр төлбөр гарч ирж, улмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хүртэл хийгдэж байгаа болохыг мэдсэн. Ингээд хариуцагч нар нь анхнаасаа компанийн өр төлбөрийн мэдээллийг нуун далдалж, нийт 86,090,366 төгрөгийн өр төлбөртэй байсныг надаас нууж байсан байх бөгөөд дахиад ч өр төлбөр гарч ирэхийг үгүйсгэхгүй юм. Иймд 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр дээрх 40,788,239 төгрөгийн өр төлбөрийг төлж, үлдэгдэл төлбөрт төлөх 65,000,000 төгрөгөөс тооцон хасахаар тохирч, дахин өр төлбөр байхгүй гэж надад итгүүлж байсан боловч Грит Дейт ХХК-д 18,247,950 төгрөг, бусад хуулийн этгээдүүдэд төлөгдөөгүй барааны төлбөр болох 27,054,177 төгрөгийн өр төлбөр нийт 45,302,127 төгрөгийн төлбөрүүд гарч ирсэн бөгөөд өөр дахин ямар хэмжээний өр төлбөр байгаа болох нь тодорхойгүй, надаас дээрх өр төлбөрийг нууж байсан болох нь илэрсэн тул ийнхүү дээрх *******-ийн хувьцаа худалдан авах тухай 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн №1337, Компанийн эрх шилжүүлэх тухай 2024 оны 4 сарын 30-ны өдрийн №******* дугаартай гэрээг тус тус хууран мэхэлж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож өгнө үү. Хэрэв миний бие уг компанийг ийм их хэмжээний өр төлбөртэй болохыг мэдсэн бол анхнаас нь дээрх гэрээнүүдийг байгуулахгүй байсан ба үүнийг хариуцагч нар мэдэж байсан учраас нууж гэрээг байгуулсан байна. Хоёрдугаарт 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах тухай №513 дугаартай гэрээ нь хучин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийгдсэн учир хучин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Миний бие эмийн сангийн тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан *******-ийн хувьцааг худалдан авахдаа өр төлбөргүй гэж хэлсэн хариуцагч нарын үгэнд итгэж, улмаар эмийн санг ажиллуулах зорилгоор уг компанийн үйл ажиллагаа явуулж байсан Орхон аймгийн Баян-Өндөр сум Зэст баг, 1-5-14 тоот 3 өрөө орон сууцны зориулалтай үл хөдлөх хөрөнгийг худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Түүнээс надад орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө өчнөөн байсан ба уг орон сууцыг зөвхөн тухайн компанийн үйл ажиллагаанд ашиглах зорилгоор худалдан авсан юм. Гэтэл ******* нь бусдад их хэмжээний өр төлбөртэй байсныг нууж надад худалдсан болохыг олж мэдээд байна. Хэрэв миний хувьд уг компанийг ийм их хэмжээний өртэйг мэдсэн бол компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон компанийн эрх шилжүүлэх гэрээг байгуулахгүй байсан юм. Гэтэл үнэн бодит байдлыг нууж хууран мэхэлж дээрх 2 гэрээг байгуулсан ба энэ гэрээний үндсэн дээр уг компани байрлан эмийн сангийн үйл ажиллагаа явуулж байсан Орхон аймгийн Баян-Өндөр сум Зэст баг 1-5-14 тоот орон сууцыг зах зээлийн үнээс хэт өндөр үнээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж авсан. Иймээс хүчин төгөлдөр бус хэлцэл болох *******-ийн хувьцаа худалдах, худалдан авах тухай 1337 дугаартай гэрээ, тус компанийн эрх шилжүүлэх тухай ******* дугаартай гэрээнүүдийн үндсэн дээр байгуулагдсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах тухай 2024.02.07-ны өдрийн 513 дугаартай хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж байна. Гуравдугаарт хариуцагч нараас хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварт үл хөдлөх хөрөнгийн үнэ гэж шилжүүлсэн 175,000,000 төгрөг. *******-ийн бусдад төлөх өр төлбөрт шилжүүлсэн 40,788,239 төгрөг нийт 215,788,239 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл Хариуцагч С.*******, Д., Н.******* нарын өгсөн худал мэдээлэлд итгэж *******-ийн хувьцааг худалдах, худалдах авах гэрээ байгуулж, улмаар уг компанийн тусгай зөвшөөрөлд заасан хаяг болох Орхон аймгийн Баян-Өндөр сум Зэст баг 1-5-14 тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцыг худалдаж авахаар гэрээ байгуулсан. Гэтэл хэлцэл хийхэд саад болох нөхцөл байдлыг хариуцагч нар нь нууж хэлцлийг хийсэн тул бүх хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Уг хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулснаар хэлцлийн дагуу миний бие Я.******* нь өөрийн Голомт банкны 4015108810 дугаартай данснаас 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдөр урьдчилгаа 15,000,000 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 210,000,000 төгрөгийг Эмийн сангийн үлдэгдэл гэх утгатайгаар тус тус шилжүүлсэн. Ингээд нийт 225,000,000 төгрөг шилжүүлснээс эмийн сангийн үйл ажиллагаанд бараа татан авах зорилгоор зөрүү мөнгө болгож 50,000,000 төгрөгийг Я.******* буцаан авсан. Ингээд уг Эмийн сангийн үйл ажиллагаа явуулж байсан Орхон аймгийн Баян-Өндөр сум Зэст баг 1-5-14 тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авахаар нийт 175.000.000 төгрөгийг төлсөн. Харин *******-ийн бусдад төлөх өр төлбөрийг дараах байдлаар төлж барагдуулсан байна. Үүнд Я.******* миний бие өөрийн Голомт банкны 4015133035 тоот данснаас 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Мөнхийн тун ХХК-ийн 5176238040 тоот дансанд 5.555.541 төгрөгийг 3,000,000+2,551,541 төгрөгөөр 2 удаагийн гүйлгээгээр төлсөн, 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр ЭНТО ХХК-ийн 5111524503 тоот дансанд 394.200 төгрөг төлсөн, 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Нийгмийн даатгалын хэлтсийн 5090092658 тоот дансанд 2.732.520 төгрөг төлсөн, 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Орхон эм хангамж ХХК-ийн 5091314129 тоот дансанд 22.632.890 төгрөгийг төлсөн, 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Тавин ус ХХК-ийн 5034050637 дугаартай дансанд 1.142.200 төгрөгийг төлсөн, 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Хужирт фарм ХХК-ийн 5122016755 дансанд 2.668.318 төгрөгийг төлсөн, 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Монфа ХХК-ийн 5077301810 тоот дансанд 2.512.740 төгрөгийг төлсөн, 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Монос орхон фарм ХХК-ийн 5093274375 тоот дансанд 3.149,830 төгрөг нийт 40.788.239 төгрөгийн өр төлбөрийг хариуцагч нарын өмнөөс төлж барагдуулсан байна. Хариуцагч нар нь нэгэнт үнэн бодит байдлыг нууж дээрх гэрээнүүдийг байгуулсан бөгөөд үл хөдлөх хөрөнгийн үнэ гэж надаас 175.000.000 төгрөг авсан ба *******-ийн өмнөх өр төлбөр 40,788,239 төгрөгийг мөн би төлсөн байх тул дээрх хэлцлийн үр дагаварт хариуцагч нарт үл хөдлөх хөрөнгийн үнэ гэж шилжүүлсэн 175.000.000 төгрөг, *******-ийн өр төлбөрт шилжүүлсэн 40.788.239 төгрөг, нийт 215.788.239 төгрөгийг хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас шилжүүлсэн тул үр дагаврыг арилгах замаар хариуцагч нараас гаргуулж өгнө үү. Иймд 1.*******-ийн хувьцаа худалдах, худалдах авах тухай 1337 дугаартай гэрээ, тус компанийн эрх шилжүүлэх тухай ******* дугаартай гэрээг тус тус хууран мэхэлж хийсэн хэлцэл болохыг тогтоолгох, уг хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр байгуулагдсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах тухай 513 дугаартай гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, хэлцлийн үр дагаварт хариуцагч нараас үл хөдлөх хөрөнгийн үнэ гэж шилжүүлсэн 175,000,000 төгрөг, *******-ийн өр төлбөрт шилжүүлсэн 40,788,239 төгрөг, нийт 215,788,239 төгрөг гаргуулах тухай шаардлагуудыг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
Хариуцагч С.*******, Н.******* нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Тус шүүхэд Я.*******гийн гаргасан өргөдөлд С.*******, Н.******* бид дараах тайлбарыг гаргаж байна. Тэрээр ...Н.******* миний өмчлөлийн Зэст баг 1-5-14 тоот орон сууцыг зах зээлийн үнээс хэт өндөр үнээр худалдах худалдан авах гэрээ байгуулж авсан тухай дурьдаж, Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах тухай 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 513 дугаартай хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох...-оор нэхэмжлэлийн шаардлага гаргасныг бид зөвшөөрөхгүй. Н.******* миний бие эмийн сангийн үйл ажиллагаа тогтвортой явуулж байсан, иж бүрэн тохижуулсан байраа Я.*******д зах зээлийн үнээс доогуур зарахаар тохиролцож, банкны зээлийг нь бүтэхийг 1 /нэг/ сар хүлээж наймаа хийсэн юм. Я.******* нь байрны урьдчилгаанд 2024 оны 02 сарын 05-ны өдөр 15,000,000 төгрөг, 2024 оны 02 сарын 16-ны өдөр 210,000,000 төгрөг орж ирсэн, нийт 225,000,000 төгрөгийн тооцоо хийсэн. Я.******* нь аав Б.Ядамсүрэнгийн дансаар 50,000,000 төгрөгийг буцаан авсан. Үүнээс 25,000,000 төгрөгийг эгүүлэн өгнө гэсэн боловч тооцоо хийхгүй байсан учир шүүхэд хандсан. Я.*******д худалдсан 1-5-14 тоот эмийн сангийн үйл ажиллагаа явуулдаг байр нь ямар нэгэн эрхийн доголдолгүй эд хөрөнгө болохыг хариуцлагатайгаар мэдэгдье... гэжээ.
Хариуцагч Д. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Я.*******гийн нэхэмжлэлтэй хариуцагч С.*******, Д. Ч.******* нарт холбогдох иргэний хэрэпг дараах тайлбарыг гаргаж байна. Миний бие Д. нь нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. ******* нь эмийн сангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тухайн компанийг иргэн Я.*******д эрх шилжүүлэх гэрээний дагуу 2024.02.09-ний өдөр шилжүүлэн өгсөн. Тухайн компанийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг өөр компанийн нэр дээр шилжүүлэх шаардлага гараад байна. Бид өөрсдийн ажиллуулдаг Баялаг зоогийн газартаа адил Баялаг Фарм болгон өөрчлүүлэхээр хөөцөлдөж байна. Гэтэл миний нэр *******-ийн нэр дээр байгаа болохоор болохгүй байна. Чи нэр дээрээ шилжүүлээд өг гэсэн. Ингээд би нэр дээр 2024.03.22-ны өдөр шилжүүлэн авч, тухайн эмийн сангийн тусгай зөвшөөрлийг Баялаг Фарм болгон өөрчлүүлэх тухай албан бичиг хүргүүлж, 2024.03.06-ны өдөр ЭСХ-24/611249 тоот дугаартай 5 жилийн хугацаатай эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл гаргуулж авсан. Үүний дараа буцаагаад 2024.05.07-ны өдөр дахин компанийн эрхийг шилжүүлэн авсан. Энэ үед миний нэр дээр компанийн эрхийг шилжүүлсэн атлаа тамга тэмдгийг огт өгч байгаагүй, буцааж 2024.04.30-ны өдөр авахаар хандахдаа 2 компанийг холбон нэг болгох ажиллагаа бүтэлгүй боллоо, буцааж нэр дээрээ компаниа авах шаардлагатай байна гээд шилжүүлэн авсан. ******* нь Орхон аймаг Баян өндөр сумын Зэст багийн 1-5-14 тоот байранд үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг авсан бөгөөд тухайн орон сууц нь миний Н.*******ийн өмчлөлд байдаг болно. Н.******* нь орон сууцаа зарах хүсэлтэй байгаагаа илэрхийлсний дагуу орон сууцаа худалдах худалдан авах гэрээг хийсэн. Гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ болно. Компанийн эрхийг шилжүүлэн өгөхөд тухайн компани өртэй болох талаар би огт нуугаагүй, нуух ч боломжгүй. Иргэн Я.******* нь эмийн сангийн үйл ажиллагаатай танилцаж, эм тарианы нэр тогтоох, эмийн сангийн үйл ажиллагаанд суралцана гэж хамтдаа эмийн сангийн үйл ажиллагааг хөтөлж, орлого зарлагын тооцоог хүлээн авч, нэлээд хугацаагаар хамт ажиллаж байхдаа бүх тооцоог өөр дээрээ хийдэг, өр зээлийн тооцоог ч мэдэж байсан бөгөөд тухайн өр зээлийг төлөхөө ч илэрхийлж өрөөс 40.788.239 төгрөгийг төлсөн байх ба бусад төлбөрийг төлөөгүй үндэслэлээ намайг нуусан гэж нэхэмжлэлдээ тайлбар гаргаж гүтгэсэн байна. Би компани өртэй болох талаар ярихад өрийг төлнө гээд энэхүү өр зээлийн талаар хэн нь төлөх талаар огт тооцоо нийлээгүй, төлөхгүй байх талаар тодорхой баримт тусгайлан хийгээгүй. Өөрөөр хэлбэл ямар ямар өр зээлийг өөрөө төлөх, ямар зээлийг би төлөх талаар тусгайлан тохиролцоогүй, компанийн өрийг бүхэлд нь төлнө гээд тооцоо нийлсэн акт үйлдээгүй компанийн эрхийг шилжүүлэн авч байсан. Харин гэрээ хэлцлийн тухайд 300000000 төгрөгөөр худалдах худалдан авах гэрээ хийсэн. Энэ гэрээний төлбөрөөс аав Н.*******ид 225000000 төгрөгийг шилжүүлмэгц өр төлнө гээд 50000000 төгрөгийг шилжүүл гэхээр нь Я.*******гийн аав Ядамсүрэн гэх хүний данс руу буцаан шилжүүлсэн байдаг. Тухайн шилжүүлсэн мөнгөнөөс 25000000 төгрөгийг буцаан авах эрхтэй мөнгө гэж үзэн аав шүүхэд нэхэмжлэл гаргасан юм билээ. Компанийн эрх шилжүүлэн авахдаа ямар ямар өрийг төлөх талаар тооцоо нийлээгүй атлаа 40788239 төгрөгийг зөвхөн төлөхөөр тохиролцсон мэт худал тайлбар гаргасан байх бөгөөд худалдах худалдан авах гэрээний дагуу тохиролцсон үнээс одоогийн байдлаар 175000000 төгрөгийг бэлнээр авсан, өр зээл төлсөн гэх 4078839 төгрөг нийтдээ 215788239 төгрөгийг гэрээний үүргийн дагуу биелүүлж төлсөн байна. Гэрээний үүргийн дагуу одоо 84211761 төгрөгийг төлөх асуудлаас 75000000 төгрөгт тооцсон авто машинаа аавын нэр дээр шилжүүлсэн боловч өгөөгүй байгаа. Харин компанийн өр 65000000 төгрөг орчим болж байгаа талаар болон тухайн өрийг гэрээний үнийн дүнгээс хасч тооцохоор тохиролцсон үнэн. Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 сарын 29-ний өдрийн 142/ШЗ2024/0051 тоот шийдвэрээр шийдвэрлэсэн 18247950 төгрөг нь ******* хамааралгүй, Д. намайг хариуцагчаар татаж шийдвэрлэсэн. Өөрөө төлөх өрийн шийдвэрийг оруулан тооцсон байна. Энэ нь компанийн өрд хамаагүй бөгөөд би төлөх үүрэг хүлээсэн байгаа шийдвэр болно. Гэрээний үүргээ биелүүлэхгүй атлаа үндэслэлгүйгээр худал гүтгэж, гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Өнөөдрийг хүртэл ******* нь эмийн сангийн үйл ажиллагаанаас өдөр тутам ашиг орлого олж, хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа болно... гэжээ.
Нэхэмжлэгч Я.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: ...Миний бие Я.******* нь 2024 оны 01 дүгээр сард фэйсбүүкээс ...Эрдэнэт хотод бэлэн бизнес эмийн сан зарна... гэсэн агуулгатай зар олж хараад холбогдоход үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулдаг зуучтай холбогдсон. Тус зуучтай холбогдоход Орхон аймгийн Баян-Өндөр сумын 1-р баг Зэст 1-р хорооллын 5-р байранд байрлах Мөнх-Алтаргана нэртэй эмийн сангийн үйл ажиллагаа явуулдаг *******-ийг худалдана гэсэн ба намайг түүний эзэн С.******* гэж настай эмэгтэйтээ уулзуулсан. Ийнхүү уулзаад эмийн сангийн үйл ажиллагаатай танилцахад бараа бүтээгдэхүүн багатай үйл ажиллагаа нь явагдаж байсан ба 1-5-14 тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцанд үйл ажиллагаа явуулдаг эмийн сан байсан. Ингээд эмийн сангийн үйл ажлилагаа явуулах байр болох Орхон аймгийн Баян-Өндөр сумын 1-р баг Зэст 1-р хорооллын 5 дугаар байрны 14 тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцыг эмийн сангийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй *******-ийн хамт худалдан авахаар болсон. Ингээд уг *******-ийн хувьцаа, үйл ажиллагаа явуулж буй байр болох 1-5-14 тоот 3 өрөө орон сууцыг оролцуулаад нийтэд нь 250,00,000 төгрөгөөр худалдах санал гаргасныг миний бие бууруулах боломжтой эсэхийг тодруулж улмаар 10,000,000 төгрөгөөр хямдруулж 240,000,000 төгрөгөөр тооцож худалдан авах, уг хөрөнгийг банкны зээлийн эх үүсвэрээр шийдвэрлэхээр болсон. Харин миний бие цаашид эм тариа зэрэг эргэлтийн хөрөнгө оруулалтад зориулж гэрээний дүнг 300,000,000 төгрөг байхаар гэрээнд бичиж үүнээс 60,000,000 төгрөгийг нэмж авахаар тооцож улмаар үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Ийнхүү дээрх үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах тухай гэрээний санхүүжилтийг банкны зээлээр бүрдүүлсэн бөгөөд ингэхдээ үл хөдлөх эд хөрөнгийн урьдчилгаанд 75,000,000 төгрөг төлсөн мэт дүр үзүүлэн дээрх 2024 оны 01 сарын 26-ны өдрийн 0354 дугаартай тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээг байгуулж байсан. Иймд нэхэмжлэлийн үндсэн шаардлага болох *******-ийн хувьцаа худалдах, худалдан авах тухай 1337 дугаартай гэрээ, тус компанийн эрх шилжүүлэх тухай ******* дугаартай гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах тухай 513 дугаартай гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай шаардлага гаргасан тул дээрх 2024 оны 01 сарын 26-ны өдрийн 0354 дугаартай тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээг дүр үзүүлэн хийсэн хэлцэл байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлж байгаа болно... гэжээ.
Хариуцагч Д. нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай холбоотой шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Нэхэмжлэгч Я.*******гийн нэхэмжлэлтэй хариуцагч С.*******, Д. Н.******* нарт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэийн шаардлагыг нэмэгдүүлсэнтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Миний бие Д. нь нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. ******* нь эмийн сангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тухайн компанийг иргэн Я.*******-д эрх шилжүүлэх гэрээний дагуу 2024.02.09-ны өдөр шилжүүлэн өгсөн. Мөнх -Алтаргана ХХК нь Орхон аймаг Баян-Өндөр сумын Зэст багийн 1-5-14 тоот байранд үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг авсан бөгөөд тухайн орон сууц нь миний аав Н.*******ийн өмчлөлд байдаг болно. Н.******* нь орон сууцаа зарах хүсэлтэй байгаагаа илэрхийлсний дагуу орон сууцаа худалдах худалдан авах гэрээг хийсэн. Гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ болно. Харин гэрээ хэлцлийн тухайд 300000000 төгрөгөөр худалдах худалдан авах гэрээ л хийсэн. Энэ гэрээний төлбөрөөс аав Н.*******ид 225000000 төгрөгийг шилжүүлмэгц, өр төлнө гээд 50000000 төгрөгийг шилжүүл 7 хоноод буцаагаад өгнө гэхээр нь Я.*******гийн аав Ядамсүрэн гэх хүний дансруу буцаан шилжүүлсэн байдаг. Би компани өртэй болох талаар ярихад өрийг төлнө гээд энэхүү өр зээлийн талаар хэн төлөх талаар огт тооцоо нийлээгүй, төлөхгүй байх талаар тодорхой баримт тусгайлан хийгээгүй. Өөрөөр хэлбэл ямар ямар өр зээлийг өөрөө төлөх, ямар зээлийг би төлөх талаар тусгайлан тохиролцоогүй, компанийн өрийг бүхэлд нь төлнө гээд тооцоо нийлсэн акт үйлдээгүй компанийн эрхийг бүхэлд нь шилжүүлэн авч байсан. Компанийн эрхийг шилжүүлэн өгөхөд тухайн компани өртэй болох талаар би огт нуугаагүй, нуух ч боломжгүй. Иргэн Я.******* нь эмийн сангийн үйл ажиллагаатай танилцаж, эм тарианы нэр тогтоох, эмийн сангийн үйл ажиллагаанд суралцана гэж хамтдаа эмийн сангийн үйл ажиллагааг хөтөлж, орлого зарлагын тооцоог хүлээн авч, нэлээд хугацаагаар хамт ажиллаж байхдаа бүх тооцоог өөр дээрээ хийдэг, өр ззэлийн тооцоог ч мэдэж байсан бөгөөд тухайн өр зээлийг төлөхөө ч илэрхийлж өрөөс 40.788.239 төгрөгийг төлсөн байх ба бусад төлбөрийг төлөөгүй үндэслэлээ намайг нуусан гэж нэхэмжлэлдээ тайлбар гаргаж гүтгэсэн байна. 75000000 төгрөгөнд тооцож, автомашинаа аавын нэр дээр шилжүүлсэн боловч өгөөгүй байгаа. Харин компаний өр 65000000 төгрөг орчим болж байгаа, худалдан авах үнээс өрийг хасч тооцохоор тохиролцсон үнэн. Харин одоо бүх хөрөнгө Я.*******гийн Голомт банкнаас зээлсэн өрөнд барьцаалагдсан байгаа. Гэрээний үүргээ биелүүлэхгүй атлаа үндэслэлгүйгээр худал гүтгэж, гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна... гэжээ.
Хариуцагч С.*******, Н.******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Долгорсүрэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай холбоотой шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:...Нэхэмжлэгч Я.*******гийн нэхэмжлэлтэй хариуцагч С.*******, Д. Н.******* нарт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэнтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Н.*******, С.******* нь нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. ******* нь эмийн сангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тухайн компанийг иргэн Я.*******-д эрх шилжүүлэх гэрээний дагуу 2024.02.09-ны өдөр шилжүүлэн өгсөн. ******* нь Орхон аймаг Баян өндөр сумын Зэст багийн 1-5-14 тоот байранд үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг авсан бөгөөд тухайн орон сууц нь миний аав Н.*******ийн өмчлөлд байдаг болно. Бид орон сууцаа зарах хүсэлтэй байгаагаа илэрхийлсний дугаа орон сууцаа худалдах худалдан авах гэрээг хийсэн. Гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ болно. Харин гэрээ хэлцлийн тухайд 300000000 төгрөгөөр худалдах худалдан авах гэрээ хийсэн. Үүнээс гэрээний төлбөрөөс Н.******* надад 225000000 төгрөгийг шилжүүлээд, 50000000 төгрөгийг зээлүүлээч, 7 хоноод буцаагаад өгнө гэхээр нь Я.*******гийн аав сүрэн гэххүний дансруу буцаан шилжүүлсэн. Иргэн Я.******* нь эмийн сангийн үйл ажиллагаатай танилцаж худалдах худалдан авах гэрээг хийх болсон. Худалдах худалдан авах гэрээний дагуу автомашинаа 75000000 төгрөгөнд тооцож, нэр дээр шилжүүлсэн боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй байгаа. Харин компаний өр 65000000 төгрөг орчим болж байгаа худалдан авах үнээс өрийг хасч тооцож шилжүүлнэ гээд нэхэмжлэгч авто машиныг өөрийн эзэмшилдээ хэрэглэн ашиглаж байна. Харин биднээс авсан бүх хөрөнгө Я.*******гийн Голомт банкнаас зээлсэн өрөнд барьцаалагдсан байгаа. Гэрээний үүргээ биелүүлэхгүй атлаа үндэслэлгүйгээр худал гүтгэж, гэрээг хүчин төгөлдөр тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна... гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.*******, хариуцагч Д., хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Долгорсүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Х.Оюунбат нар нь шүүх хуралдаанд эвлэрч, эвлэрлийн гэрээндээ: ...Нэг талаас нэхэмжлэгч Я.*******, нөгөө талаас хариуцагч Н.*******, Д., С.******* нарт холбогдох иргэний хэрэгт дараах байдлаар эвлэрлийн гэрээ байгуулж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр дараах байдлаар эвлэрлийн гэрээ байгуулав. Үүнд нэгдүгээрт нэхэмжлэгч Я.******* би, Н.*******, С.******* нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 2024.02.07-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах тухай №0513 дугаартай гэрээ, 2024 оны 01 сарын 26-ны өдрийн 0354 дугаартай тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, 215.788.239 /хоёр зуун арван таван сая долоон зуун наян найман мянга хоёр зуун гучин есөн/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна. Хоёрдугаарт нэхэмжлэгч Я.******* хариуцагч Д.д холбогдох нэхэмжлэлийн шаардлага болох *******-ийн хувьцаа худалдах, худалдах авах тухай 1337 дугаартай гэрээ, Мөнх Алтаргана ХХК-ийн эрх шилжүүлэх тухай ******* дугаартай гэрээг тус тус хууран мэхэлж хийсэн хэлцэл болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг Орхон аймгийн Татварын хэлтэст 4.687.198 төгрөгийн татварын хэлтсийн өрийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Д. би төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөрт багтаан төлнө. Гуравдугаарт *******-ийг шилжүүлж байх үед үүссэн, одоогийн төлөгдөөгүй өр төлбөр Нью Ремиди ХХК-д 1.273.100 төгрөг, Хүрээ фарм ХХК-д 490.590 төгрөг, Торгон туул ХХК-д 5.105.299 төгрөг, Ди Эс Би Ай ХХК-д 4.679.000 төгрөг, Дэлгэрэх цоморлиг ХХК-д 5.437.697 төгрөг, Жаргалт Эрдэнэ ХХК-д 2.936.718 төгрөг, Тера мед ХХК-д 2.444.575 төгрөгийн өр, нийт 22.366.979 /хорин хоёр сая гурван зуун жаран зургаан мянга есөн зуун далан есөн/ төгрөгийн өр төлбөрийн асуудлыг хариуцагч Д. би тухайн байгууллагуудтай тооцоо нийлж, хэрэв өртэй бол өөрөө тухайн байгууллагад нь хариуцан төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Дөрөвдүгээрт нэхэмжлэгч Я.******* би хариуцагч Н.*******ийн нэхэмжилсэн 25.000.000 төгрөгөөс 20.000.000 төгрөгийг Д.гийн өмнө үүссэн өр болох Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 551 дугаартай шийдвэрийн дагуу бичигдсэн нийт болох 18.447.950 /арван найман сая дөрвөн зуун дөчин долоон мянга есөн зуун тавин төгрөг/-ийг төлөх, 1.552.050 төгрөгийг энэ гэрээний 2-т заасан татвараас өрөөс хасаж тооцон /Татварын өрийн үлдэгдэл 3.135.148 төгрөг болно/, үлдсэн 5.000.000 төгрөгийг Н.*******ид төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Талууд ийнхүү эвлэрлийн гэрээ байгуулснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгааг ойлгож, хүлээн зөвшөөрч байгаа ба үүнээс үүсэх эрх зүйн үр дагавар болох дахин уг асуудлаар нэхэмжлэл гаргахгүй, давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргахгүй болохыг ойлгож, хүлээн зөвшөөрч байна.... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Я.******* нь хариуцагч Н.*******, Д., С.******* нарт холбогдуулан *******-ийн хувьцаа худалдах, худалдах авах тухай 1337 дугаартай гэрээ, тус компанийн эрх шилжүүлэх тухай ******* дугаартай гэрээг тус тус хууран мэхэлж хийсэн хэлцэл болохыг тогтоолгох, уг хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр байгуулагдсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах тухай 513 дугаартай гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, хэлцлийн үр дагаварт хариуцагч нарт үл хөдлөх хөрөнгийн үнэ гэж шилжүүлсэн 175,000,000 төгрөг, *******-ийн өр төлбөрт шилжүүлсэн 40,788,239 төгрөг, нийт 215,788,239 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрч, Нэхэмжлэгч Я.******* нь хариуцагч Н.*******, С.******* нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 2024.02.07-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах тухай №0513 дугаартай гэрээ, 2024 оны 01 сарын 26-ны өдрийн 0354 дугаартай тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, 215,788,239 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж,
нэхэмжлэгч Я.******* нь хариуцагч Д.д холбогдох нэхэмжлэлийн шаардлага болох *******-ийн хувьцаа худалдах, худалдах авах тухай 1337 дугаартай гэрээ, Мөнх Алтаргана ХХК-ийн эрх шилжүүлэх тухай ******* дугаартай гэрээг тус тус хууран мэхэлж хийсэн хэлцэл болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг Орхон аймгийн Татварын хэлтэст 4.687.198 төгрөгийн татварын хэлтсийн өрийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Д. төлөхөөр хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөрт багтаан төлж,
*******-ийг шилжүүлж байх үед үүссэн, одоогийн төлөгдөөгүй өр төлбөр Нью Ремиди ХХК-д 1.273.100 төгрөг, Хүрээ фарм ХХК-д 490.590 төгрөг, Торгон туул ХХК-д 5.105.299 төгрөг, Ди Эс Би Ай ХХК-д 4.679.000 төгрөг, Дэлгэрэх цоморлиг ХХК-д 5.437.697 төгрөг, Жаргалт Эрдэнэ ХХК-д 2.936.718 төгрөг, Тера мед ХХК-д 2.444.575 төгрөгийн өр, нийт 22,366,979 төгрөгийн өр төлбөрийн асуудлыг хариуцагч Д. тухайн байгууллагуудтай тооцоо нийлж, өртэй бол өөрөө тухайн байгууллагад нь хариуцан төлөхийг хүлээн зөвшөөрч,
нэхэмжлэгч Я.******* би хариуцагч Н.*******ийн нэхэмжилсэн 25,000,000 төгрөгөөс 20,000,000 төгрөгийг Д.гийн өмнө үүссэн өр болох Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 551 дугаартай шийдвэрийн дагуу бичигдсэн нийт 18,447,950 төгрөгийг төлөх, 1,552,050 төгрөгийг энэ гэрээний 2-т заасан татвараас өрөөс хасаж тооцон /Татварын өрийн үлдэгдэл 3.135.148 төгрөг/, үлдсэн 5,000,000 төгрөгийг Н.*******ид төлж барагдуулахаар зохигч эвлэрсэн тул зохигчын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч Я.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,356,050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 1,178,025 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Я.*******д олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Я.******* нь хариуцагч Н.*******, С.******* нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 2024.02.07-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах тухай №0513 дугаартай гэрээ, 2024 оны 01 сарын 26-ны өдрийн 0354 дугаартай тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, 215,788,239 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж,
нэхэмжлэгч Я.******* нь хариуцагч Д.д холбогдох нэхэмжлэлийн шаардлага болох *******-ийн хувьцаа худалдах, худалдах авах тухай 1337 дугаартай гэрээ, Мөнх Алтаргана ХХК-ийн эрх шилжүүлэх тухай ******* дугаартай гэрээг тус тус хууран мэхэлж хийсэн хэлцэл болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг Орхон аймгийн Татварын хэлтэст 4.687.198 төгрөгийн татварын хэлтсийн өрийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Д. төлөхөөр хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөрт багтаан төлж,
*******-ийг шилжүүлж байх үед үүссэн, одоогийн төлөгдөөгүй өр төлбөр Нью Ремиди ХХК-д 1.273.100 төгрөг, Хүрээ фарм ХХК-д 490.590 төгрөг, Торгон туул ХХК-д 5.105.299 төгрөг, Ди Эс Би Ай ХХК-д 4.679.000 төгрөг, Дэлгэрэх цоморлиг ХХК-д 5.437.697 төгрөг, Жаргалт Эрдэнэ ХХК-д 2.936.718 төгрөг, Тера мед ХХК-д 2.444.575 төгрөгийн өр, нийт 22,366,979 төгрөгийн өр төлбөрийн асуудлыг хариуцагч Д. тухайн байгууллагуудтай тооцоо нийлж, өртэй бол өөрөө тухайн байгууллагад нь хариуцан төлөхийг хүлээн зөвшөөрч,
нэхэмжлэгч Я.******* би хариуцагч Н.*******ийн нэхэмжилсэн 25,000,000 төгрөгөөс 20,000,000 төгрөгийг Д.гийн өмнө үүссэн өр болох Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 551 дугаартай шийдвэрийн дагуу бичигдсэн нийт 18,447,950 төгрөгийг төлөх, 1,552,050 төгрөгийг энэ гэрээний 2-т заасан татвараас өрөөс хасаж тооцон /Татварын өрийн үлдэгдэл 3.135.148 төгрөг/, үлдсэн 5,000,000 төгрөгийг Н.*******ид төлж барагдуулахаар эвлэрсэн тул зохигчийн эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Я.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,356,050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 1,178,025 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Я.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар тухайн шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ