Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 312/ШШ2025/02112

 

 

 

 

2025 10 30 312/ШШ2025/02112

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах би,

 

Нэхэмжлэгч: мжлэлтэй,

 

Хариуцагч: 

 

зээлийн гэрээний үүрэгт 1,239,847.22 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Долгорсүрэн овогтой ******* нь нь 2023 оны 07 дүгээр сарын 27-нд Сайн Интернэшнл ХХК-аас CAMON 20 PRO загварын, 1,299,900.00 төгрөгийн үнэ бүхий гар утас худалдан авсан, ингэхдээ Голомт банктай зээл болон барьцааны гэрээ байгуулж 1,299,900.00 төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж авч, төлбөрийг төлсөн юм. Д.******* нь банктай байгуулсан зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй, төлбөрийг хугацаанд нь төлөөгүйгээс түүний авсан зээл чанаргүй зээлийн ангилалд шилжсэн тул манай компани нь Голомт банктай байгуулсан батлан даалтын гэрээний дагуу зээлдэгчийн төлбөл зохих үндсэн зээл 926,289.41 төгрөг, үндсэн хүү 66,448.78 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,191.88 төгрөг, нийт 993,930.07 төгрөгийг түүний нэрийн өмнөөс төлж, 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр тухайн банкнаас зээл шаардах эрхийг шилжүүлэн авсан болно. Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.6-д Шаардах эрхийг шинэ үүрэг гүйцэтгүүлэгчид шилжүүлснээр түүнтэй холбоотой бусад эрх болон түүнийг хангах арга нэгэн зэрэг шилжинэ гэж заасан. Д.******* нь шаардах эрх шилжүүлэн авснаас хойш зээлийн төлбөрийг төлөхгүй өнөөдрийг хүрсэн, зээл төлөхийг удаа дараа шаардахад гэрээний үүргээ биелүүлдэггүй, сүүлдээ утсаа огт авахгүй зээл төлөхөөс санаатайгаар зайлсхийж байна. Түүний банкнаас авсан зээлийг төлөхдөе тус компани нь мөн банкнаас авсан зээлийн болон бусад хөрөнгөөр бүрэн төлж, давхар зээл, хүүгийн төлбөрт орж хохирсоор байна. Д.******* нь банктай зээлийн гэрээний 2.2-т Зээлдэгч нь зээл олгогдсон өдрөөс эхлэн түүнийг бүрэн төлж дуусах хүртэл хугацаанд төлөгдөөгүй байгаа зээлийн үлдэгдэлд зээлийн хугацаа дууссанаас үл хамааран cap бүр энэхүү гэрээний 2.1.1-т заасан хувийн хүүг төлнө. Зээлийн нэг өдрийн хүүг тооцохдоо жилийн хүүг 365 хоногт хувааж, нийт хүүг тооцохдоо ашигласан хоногоор үржүүлнэ гэж зааж тохиролцсон. Иймээс манай компани нь Д.*******аас зээлийг бүрэн төлж дуусах хүртэл хугацааны хүү нэхэмжлэх эрхтэй байна. Бид хэтэрсэн хугацааны хүү нэхэмжлэхдээ шаардах эрх шилжүүлж авахад төлөгдөөгүй байсан үндсэн зээлийн үлдэгдэл 926,289.41 төгрөгөөс гэрээний дагуу тооцоход 1 өдрийн хүүнд 578.61 төгрөг төлөх үүрэг хүлээсэн 926,289.41*0,228 (жилийн 22,8 хувийн хүүтэй зээлсэн) 365 хоног, хугацааг шаардах эрх шилжүүлж авсан 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл бодоход 406 хоног хугацаа хэтэрсэн. Иймд 1 өдрийн хүү болох 578.61 төгрөгийг 406 хоногоор үржүүлж тооцоход зээлдэгч нь хэтэрсэн хугацааны хүүд 234,917.14 төгрөгтөлөх үүргийг хүлээнэ. Манай компани нь Д.*******аас үндсэн зээл 926,289.41 төгрөг, үндсэн хүү 66,448.78 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,191.88 төгрөг, хэтэрсэн хугацааны хүү 234,917.14 төгрөг, нийт зээлийн 1,228,847.21 төгрөг, мөн нотариатын зардал 11,000 төгрөг, бүгд 1,239,847.21 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34,306 төгрөгийн хамт гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна... гэжээ.

 

Хариуцагч Д.******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Миний бие Д.******* нь *******-с нэхэмжилсэн 1,239,847.22 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулна... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Д.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,239,847.22 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.******* нь нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 1,239,847.22 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн төдийгүй гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34,306 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 17,153 төгрөгийг, төрийн сангаас 17,153 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 1,239,847.22 төгрөгийг хариуцагч Д.******* төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34,306 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Д.*******аас 17,153 төгрөг, төрийн сангаас 17,153 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ