Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 312/ШШ2025/02110

 

 

 

 

 

 

 

2025 10 29 312/ШШ2025/02110

 

 

Зохигчын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж, тус шүүхийн хуралдааны 103 тоот танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: 

 

Хариуцагч: 

 

Хариуцагч: 

Зээлийн гэрээний үүрэг 103,659,306.93 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******, хариуцагч Ч.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Орхонсэлэнгэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч Ч.*******, батлан даагч Н.******* нар нь Эрдэнэт Өргөө Финанс ББСБ-тай 2023 оны 5-р сарын 5-ны өдөр ЗГ01/023050512 тоот дугаартай зээлийн гэрээ байгуулан бизнесийн эргэлтийн хөрөнгө зориулалтаар 70,000,000 /далан сая/ төгрөгийг жилийн буюу 365 хоногт тогтмол 36 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар бизнесийн зээл авсан. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 6,854,936.88 төгрөг, зээлийн үндсэн хүүнд 15,574,808.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 220,254.68 төгрөг нийт 22,650,000 төгрөгийг төлсөн. Гэтэл зээлдэгч нар нь Банк бус санхүүгийн байгууллагатай байгуулсан ЗГ01/023050512 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, 2023 оны 10-р сарын 30-ны өдрөөс хойшхи графикт зээлийн төлбөрөө төлж чадахгүй хугацаа хэтрүүлж өнөөдрийн байдлаар 232 хоног хугацаа хэтрүүлээд байна. Эрдэнэт Өргөө Финанс ББСБ нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөлхийг зээлдэгч, барьцаалуулагч нараас утсаар болон мессежээр шаардаж, олон удаа мэдээлэл өгч ажилласан. Гэвч зээлдэгч бизнесийн үйл ажиллагааны төрөл өөрчлөгдсөн, удахгүй төлбөрөө хийнэ гэж удаа дараа тайлбар өгч сар бүр төлөх графикт төлбөрөө сунжруулж хойшлуулсаар гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй ирсэн. Иймд зээлийн гэрээг цуцалж, зээлийн нийт төлбөр болох 74,240,111.72 төгрөгийг бүрэн төлүүлнэ. Зээлдэгч нь ЗГ01/023050512 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2023 оны 05-р сарын 05-ны өдрийн ******* дугаар ипотекийн гэрээгээр барьцаалсан хөрөнгөөр хангана гэж батлан мэдэгдсэн байна. Зээлдэгч Ч.*******ийн өмчлөлийн доорх хөрөнгийг барыдаалсан болно. Үүнд: Орхон аймгийн Баян-Өндөр сумын 3-р баг Уурхайчин 3 хороолол Би Би парк хотхон оюутны гудамж 2 байр 31 тоот хаягтай, эрхийн улсын бүртгэлийн дугаар Ү-2101024126, гэрчилгээний дугаар 000820313, 56.43 мкв. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалт болон ЗГ01/023050512 дугаартай зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 63,145,063.12 төгрөг, 2024 оны 06-р сарын 17-ны өдрийн байдлаарх үндсэн хүү 10,815,771.42 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 279,277.18 төгрөг, нийт 74,240,111.72 төгрөгийг иргэн Ч.*******, Н.******* нараас гаргуулах. Зээлдэгч Ч.*******, Н.******* нар нь сайн дураар төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг дээр дурьдсан барьцаа хөрөнгөөр болон хуулиар төлбөр гаргуулж болохгүй гэж зааснаас бусад хөрөнгө, орлогоос шийдвэр гүйцэтгэх бүхий л ажиллагааг явуулж Шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шүүхийн шийдвэрт тухайлан зааж, зөвшөөрөл олгож өгнө үү... гэжээ.

2. Хариуцагч Ч.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...******* ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Эрдэнэт Өргөө Финанс ББСБ ХХК нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалт болон ЗГ01/023050512 дугаартай зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 63,145,063.12 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн байдлаарх үндсэн хүү 10,815,771.42 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 279,277.18 төгрөг нийт 74,240,111.72 төгрөгийг иргэн Ч.*******, Н.******* нараас гаргуулах. Зээлдэгч Ч.*******, Н.******* нар нь сайн дураар төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг дээр дурдсан барьцаа хөрөнгөөр болон хуулиар төлбөр гаргуулж болохгүй гэж зааснаас бусад хөрөнгө, орлогоос шийдвэр гүйцэтгэх бүхий л ажиллагааг явуулж шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шүүхийн шийдвэрт тухайлан зааж, зөвшөөрөл олгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Тус банк бус санхүүгийн байгууллагад тодорхой төлбөрийг төлж байсан бөгөөд энэ нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна... гэжээ.

3. Хариуцагч Н.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...******* ХХК нь Ч.******* болон надаас 74,240,111.72 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна. Би тус банк бус санхүүгийн байгууллагаас ямар нэгэн мөнгө авч хэрэглэж байгаагүй. Иймд *******-аас нэхэмжилсэн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна... гэжээ.

4. Нэхэмжлэгч ******* ХХК нь нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Зээлдэгч Ч.******* батлан даагч Н.******* нар нь Эрдэнэт Өргөө Финанс ББСБ-тай 2023 оны 5-р сарын 5-ны өдөр ЗГ01/023050512 тоот дугаартай зээлийн гэрээ байгуулан бизнесийн эргэлтийн хөрөнгө зориулалтаар 70,000,000 /далан сая/ төгрөгийг жилийн буюу 365 хоногт тогтмол 36 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээл авсан. Зээлдэгч Ч.******* нь ЗГ01/023050512 дугаартай зээлийн гэрээний эргэн төлөлтөд нийт 17 удаагийн гүйлгээгээр 22,650,000 төгрөгийг Эрдэнэт Өргөө Финанс ББСБ ХХК-ийн Хас банкин дахь 5002437458 тоот төгрөгийн дансанд төлсөн. Зээлдэгч Ч.******* нь ЗГ01/023050512 дугаартай зээлийн гэрээний Хавсралт 1 буюу зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасан сар бүр төлөх ёстой зээлийн эргэн төлөлтийг 2023 оны 10-р сарын 30-ны өдрөөс эхлэн төлөлгүй 2024 оны 12 сарын 09-ны өдрийн байдлаар 406 хоног хугацаа хэтрүүлээд байна. Эрдэнэт Өргөө Финанс ББСБ нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгч, барьцаалуулагч нараас утсаар болон мессежээр шаардаж, олон удаа мэдээлэл өгч ажилласан. Гэвч зээлдэгч бизнесийн үйл ажиллагааны төрөл өөрчлөгдсөн, удахгүй төлбөрөө хийнэ гэж удаа дараа тайлбар өгч сар бүр төлөх графикт төлбөрөө сунжруулж хойшлуулсаар гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй ирсэн. Нэхэмжлэгч нь 2024 оны 07 сарын 02-ны өдөр Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа хариуцагчаас нэхэмжилсэн зээлийн нийт төлбөрийг 2024 оны 06 сарын 17-ны өдрийн байдлаар тооцон гаргасан байсан юм. Хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд 2024 оны 06 сарын 17-ны өдрөөс 2024 оны 12 сарын 09-ны өдөр хүртэл зээлийн үндсэн хүүгийн төлбөр 10,836,730.79 төгрөгөөр, зээлийг хугацаандаа төлөөгүйгээс үүссэн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1,071,649.33 төгрөгөөр тус тус нэмэгдсэн тул зээлийн гэрээнд зааснаар нэмж тооцон нэхэмжлэлийн шаардлага ихсэж 2024 оны 12-р сарын 09-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэлд 63,145,063.12 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэлд 21,652,502.21 төгрөг, зээлийг хугацаандаа төлөөгүйгээс үүссэн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,350,926.51 төгрөг нийт 86,148,491.84 төгрөгийн өр төлбөр үүссэн байна. Иймд зээлийн гэрээг цуцалж, зээлийн нийт төлбөр болох 86,148,491.84 төгрөгийг бүрэн төлүүлнэ. ЗГ01/023050512 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2023 оны 05-р сарын 05-ны өдрийн ******* дугаар ипотекийн гэрээгээр барьцаалсан хөрөнгүүдээр хангана гэж батлан мэдэгдсэн байна. Зээлдэгч Ч.*******ийн өмчлөлийн доорх хөрөнгүүдийг барьцаалсан болно. Үүнд: 1. Орон сууц: Орхон аймгийн Баян-Өндөр сумын 3-р баг Уурхайчин 3 хороолол би би парк хотхон оюутны гудамж 2 байр 31 тоот хаягтай, эрхийн улсын бүртгэлийн дугаар Ү-2101024126, гэрчилгээний дугаар 000820313, 56.43 мкв. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалт болон ЗГ01/023050512 дугаартай зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 63,145,063.12 төгрөг, 2024 оны 12-р сарын 09-ны өдрийн байдлаархи үндсэн хүү 21,652,502.21 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,350,926.51 төгрөг, нийт 86,148,491.84 төгрөгийг иргэн Ч.*******, Н.******* нараас гаргуулах. Зээлдэгч Ч.*******, Н.******* нар нь сайн дураар төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг дээр дурьдсан барьцаа хөрөнгүүдээр болон хуулиар төлбөр гаргуулж болохгүй гэж зааснаас бусад хөрөнгө, орлогоос шийдвэр гүйцэтгэх бүхий л ажиллагааг явуулж шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шүүхийн шийдвэрт тухайлан зааж, зөвшөөрөл олгож өгнө үү... гэжээ.

5. Хариуцагч Ч.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.******* нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад ирүүлсэн хариу тайлбартаа: ...Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бухий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалт болон ЗГ01/023050512 дугаартай зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 63,145,063.12 төгрөг, 2024 оны 12-р сарын 09-ны өдрийн байдлаарх үндсэн хүү 21,652,502.21 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,350,926.51 төгрөг нийт 86,148,491.84 төгрөгийг Ч.*******, Н.******* нараас гаргуулах. Зээлдэгч Ч.*******, Н.******* нар нь сайн дураар төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг дээр дурдсан барьцаа хөрөнгүүдээр болон хуулиар төлбөр гаргуулж болохгүй гэж зааснаас бусад хөрөнгө, орлогоос шийдвэр гүйцэтгэх бүхий л ажиллагааг явуулж, шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зуйлийн 118.5-д заасны дагуу шүүхийн шийдвэрт тухайлан зааж, зөвшөөрөл олгож өгнө үү хэмээн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна... гэжээ.

6. Хариуцагч Н.******* нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад ирүүлсэн хариу тайлбартаа: ...Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалт болон ЗГ01/023050512 дугаартай зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 63,145,063.12 төгрөг, 2024 оны 12-р сарын 09-ны өдрийн байдлаарх үндсэн хүү 21,652,502.21 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,350,926.51 төгрөг нийт 86,148,491.84 төгрөгийг Ч.*******, Н.******* нараас гаргуулах хэмээн 2024 оны 12 сарын 09-ны өдөр Эрдэнэт Өргөө Финанс ББСБ ХХК-н гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна... гэжээ.

7. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Ч.*******д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: ...Зээлдэгч Ч.******* нь Эрдэнэт Өргөө Финанс ББСБ-тай 2023 5-р сарын 5-ны өдөр ЗГ01/023050512 тоот дугаартай зээлийн гэрээ байгуулан бизнесийн эргэлтийн хөрөнгө зориулалтаар 70,000,000 /далан сая/ төгрөгийг жилийн буюу 365 хоногт тогтмол 36 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээл авсан. Ч.******* нь ЗГ01/023050512 дугаартай зээлийн гэрээний эргэн төлөлтөд нийт 17 удаагийн гүйлгээгээр 22,650,000 төгрөгийг ******* ХХК-ийн Хас банкин дахь 5002437458 тоот төгрөгийн дансанд төлсөн. Зээлдэгч Ч.******* нь ЗГ01/023050512 дугаартай зээлийн гэрээний Хавсралт 1 зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасан cap бүр төлөх ёстой зээлийн эргэн төлөлтийг 2023 оны 10-р сарын 30-ны өдрөөс эхлэн төлөлгүй 2025 оны 08 сарын 04-ны өдрийн байдлаар 644 хоног хугацаа хэтрүүлээд байна. ******* нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс утсаар болон мессежээр шаардаж олон удаа мэдээлэл өгч ажилласан. Гэвч зээлдэгч бизнесийн үйл ажиллагааны төрөл өөрчлөдсөн, удахгүй төлбөрөө хийнэ гэж удаа дараа тайлбар өгч cap бүр төлөх графикт төлбөрөө сунжруулж хойшлуулсаар гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй ирсэн. Нэхэмжлэгч нь 2024 оны 07 сарын 02-ны өдөр Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа хариуцагчаас нэхэмжилсэн зээлийн нийт төлбөрийг 2024 оны 06 сарын 17-ны өдрийн байдлаар тооцон гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэгдэх ажиллагааны хугацаанд хариуцагч нь нэмж төлбөр төлөөгүй учраас 2024 оны 12 сарын 09-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж 86,148,491.84 болгосон юм. Хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэгдэх хугацаанд 2024 оны 12 сарын 09-ний өдрөөс 2025 оны 08 сарын 04-ны өдөр хүртэл зээлийн үндсэн хүүгийн төлбөр 14,822,654.75 төгрөг, зээлийг хугацаандаа төлөөгүйгээс үүссэн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 2,688,160.34 төгрөгөөр тус тус нэмэгдсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг нийт 17,510,815.09 төгрөгөөр нэмэгдүүлж, зээлийн гэрээнд зааснаар нэмж тооцон нэхэмжлэлийн шаардлага ихсэж 2025 оны 08-р сарын 04-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэлд 63,145,063.12 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэлд 36,475,156.96 төгрөг, зээлийг хугацаандаа төлөөгүйгээс үүссэн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 4,039,086.85 төгрөг нийт 103,659,306.93 төгрөгийн өр төлбөр үүссэн байна. Иймд зээлийн гэрээг цуцалж, зээлийн нийт төлбөр болох 103,659,306.93 төгрөгийг бүрэн төлүүлнэ. ЗГ01/023050512 дугаартай зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэлийг хангуулахаар 2023 оны 05-р сарын 05-ны өдрийн ******* дугаар ипотекийн гэрээгээр барьцаалсан хөрөнгүүдээр хангана гэж батлан мэдэгдсэн байна. Зээлдэгч Ч.*******ийн өмчлөлийн доорх хөрөнгүүдийг барыдаалсан болно. Үүнд Орхон аймгийн Баян-Өндөр сумын 3-р баг Уурхайчин 3 хороолол би би парк хотхон оюутны гудамж 2 байр 31 тоот хаягтай, эрхийн улсын бүртгэлийн дугаар Ү-2101024126, гэрчилгээний дугаар 000820313, 56.43 мкв. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалт болон ЗГ01/023050512 дугаартай зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 63,145,063.12 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэлд 36,475,156.96 төгрөг, зээлийг хугацаандаа төлөөгүйгээс үүссэн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 4,039,086.85 төгрөг нийт 103,659,306.93 төгрөгийг иргэн Ч.*******ээс гаргуулах. Зээлдэгч Ч.******* нь сайн дураар төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг дээр дурьдсан барьцаа хөрөнгүүдээр болон хуулиар төлбөр гаргуулж болохгүй гэж зааснаас бусад хөрөнгө, орлогоос шийдвэр гүйцэтгэх бүхий л ажиллагааг явуулж шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шүүхийн шийдвэрт тухайлан зааж зөвшөөрөл олгож өгнө үү... гэжээ.

8. Хариуцагч Ч.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.******* нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад ирүүлсэн хариу тайлбартаа: ...Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг гардан авч танилцаад хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

9. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.******* нар нь шүүх хуралдаанд эвлэрч, эвлэрлийн гэрээндээ: ...нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.*******, хариуцагчийн төлөөлөгч Н.******* бид дараах байдлаар эвлэрэн хэлэлцэж байна. Хариуцагч Ч.******* 103,660,000 төгрөгийг 2025 оны 11 сарын 30-нд 5,000,000 төгрөг, 2025 оны 12 сарын 30-нд 5,000,000 төгрөг, 2026 оны 02 сарын 30-нд 30,000,000 төгрөг, 2026 оны 04 сарын 30-нд 30,000,000 төгрөг, 2026 оны 06 сарын 30-нд 33,660,000 төгрөгөөр хуваан төлөхөөр харилцан тохиролцов. Дээрх хугацаанд зээлийг төлөөгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлүүлнэ... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Ч.*******, Н.******* нарт холбогдуулан Зээлийн гэрээний үүрэг 103,659,306.93 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

 

Хэрэг хэлэлцэж эхлэх явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******, хариуцагч Ч.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.******* нар эвлэрч, хариуцагч Ч.******* 103,660,000 төгрөгийг 2025 оны 11 сарын 30-нд 5,000,000 төгрөг, 2025 оны 12 сарын 30-нд 5,000,000 төгрөг, 2026 оны 02 сарын 30-нд 30,000,000 төгрөг, 2026 оны 04 сарын 30-нд 30,000,000 төгрөг, 2026 оны 06 сарын 30-нд 33,660,000 төгрөгөөр хуваан төлөхөөр харилцан тохиролцож дээрх хугацаанд зээлийг төлөөгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрсэн тул зохигчын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Н.*******аас татгалзсан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч ******* ХХК улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,252,487 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.*******ээс 676,250 төгрөг гаргуулан хариуцагч ******* ХХК-д олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжилсэн 103,660,000 төгрөгийг хариуцагч Ч.******* 2025 оны 11 сарын 30-нд 5,000,000 төгрөг, 2025 оны 12 сарын 30-нд 5,000,000 төгрөг, 2026 оны 02 сарын 30-нд 30,000,000 төгрөг, 2026 оны 04 сарын 30-нд 30,000,000 төгрөг, 2026 оны 06 сарын 30-нд 33,660,000 төгрөгөөр тус тус хуваан төлөхөөр харилцан тохиролцож, дээрх хугацаанд зээлийг төлөөгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигч эвлэрсэн тул зохигчийн эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,252,487 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.*******ээс 676,250 төгрөгийг гаргуулан хариуцагч ******* ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэ захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар тухайн шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ