Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 00099

 

   Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж, Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Алтангадас нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга Ө.Оюумаа,

Улсын яллагч П.Шижиртуяа,

Иргэдийн төлөөлөгч Г.Мажигсүрэн,

Хохирогч О.Шүрэн-Эрдэнэ,

Гэрч Я.Уранчимэг, Н.Түмэнбаяр,

Шүүгдэгч Г.А , түүний өмгөөлөгч М.Даваасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Ганболдын Г.А д холбогдох 1715001390034 дугаартай, 163/2018/0098/Э индекстэй хэргийг 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1976 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, ээж, аав, дүү нарын хамт Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 4 дүгээр багт оршин суух, 1999 онд Сэлэнгэ аймгийн сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 293.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзах ялаар, 2001 онд Сэлэнгэ аймгийн сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2- дахь хэсэгт зааснаар 6 сарын хорих ял оногдуулж, өмнөх тогтоолоор оногдуулсан ялын зарим нэмж нэгтгэн бүгд 1 жил 6 сарын хорих ялаар тус тус шийтгүүлсэн, Б овогт Г.А   

Холбогдсон хэргийн талаар: 

   Яллагдагч Г.А  нь 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Хутаг-Өндөр сумын 4 дүгээр багт оршин суух хохирогч О.Дашлхагвын гэрт түүнтэй хамт архи ууж хохирогч О.Дашлхагвыг гэрт шүлсээ хялаа гэж хэлснээс маргалдан О.Дашлхагвын толгой руу цохиж “хүнийг алах” гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/.   

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:  

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.А гийн өгсөн: 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр тухайн хэрэг болсон. Тухайн өдөр талийгаач Дашлхагва бид хэд өглөөний 8 цагийн үед хамт архи ууж эхэлсэн. Тэгээд өдөр салаад миний хувьд Лхагвасүрэнтэй хамт явсан ба бид 2 хамт явж байгаад оройны 10 цагийн үед талийгаач Дашлхагвын гэрт нь нэг шил архитай очсон. Бид хоёрыг тэнд очиход Аяа, / Баярсайхан/ гэрч Уранчимэг, Оюунсайхан, талийгаач нар байсан. Тэгээд бид 2 тэд нарын ууж байсан архийг уусны дараагаар өөрсдийнхөө архийг уусан. Үүний дараагаар талийгаач бид 2 маргалдаж би талийгаачийг эгэм тус газар нь цохиж түлхэж унагаасан ийм зүйл болсон түрхэн зуурын зүйл болсон гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч О.Шүрэн-Эрдэнийн өгсөн: 2017 оны 9 дүгээр сарын 3, 4-ний өдөр дүүгийндээ очсон. Дүүгийндээ очих үед толгойгоо даахгүй хэвтэж байсан. Тухайн үед миний хувьд дүүгээ хүмүүстэй архи уусан талаар надад хэлээгүй болохоор мэдээгүй. Хамтран амьдрагч Оюунсайхан гэх эмэгтэйтэй гэртээ байна гэж байсан.  Дүү маань толгой өвдөж байна 2 хоног бариачид бариулсанд гэж надад хэлж байсан. Надаас 70,000 төгрөг авсан. Миний дүү тархины хагалгаанд ороод ухаангүй хэвтэж байгаад 1 хоногийн дараа эмнэлэгтээ нас барсан. Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Я.Уранчимэгийн өгсөн: 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Заяа гэх дүүгийндээ байсан ба орой нь талийгаач Дашлагвын гэрт очиж хонох гээд очтол талийгаач Аяа 2 монгол архи уугаад байж байсан. Тэгээд тэр 2 архиа уугаад байж байтал Оюунсайхан гэртээ ирж хоол хийж хоолоо идээд унтах гэтэл Г.А , Лхагваа нар 1 шил архитай тэднийд орж ирсэн. Тэгээд архиа уусны дараагаар Г.А  талийгаачийн гэрт нь шүлсээ хаяж, талийгаач Г.А г яагаад гэрт шүлс хаяж байгаа юм гэж уурлаж Г.А , талийгаач 2 барьцалдаж авч, Г.А  талийгаачийг ар гэдэргээрээ унагааж толгой хавьд нь 2-3 удаа цохисон ба гэхдээ би хаана цохисныг мэдэхгүй байна. Дараа нь Оюунсайхан Г.А г салгаж гаргаж, гэрээсээ хөөж явуулсан гэх мэдүүлэг,    

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Н.Түмэнбаярын өгсөн: 2017 оны 9 дүгээр сарын 05-ны орчим байх би өглөө мотоцикль жолоодоод явж байтал талийгаачтай таарч, намайг зогсоож “би толгойгоо хүнээр бариулсан юмаа толгой өвдөөд болдоггүй та миний толгойг барьж өгөөч ” гэж гэхээр нь тэгье гээд толгойг барьж өгсөн. Миний хувьд бага байхаасаа авахуулж хүмүүсийн толгой барьдаг байсан болохоор  нэг удаа толгойг нь барьж өгөхөд  судасны цохилт, толгойн хөөрөлт байсан. Хавдаж барьсан зүйл байгаагүй ба дүүрэнгэтэй байсан .Би гэрэлгүй мотоциколтой явсан учраас намайг та хоноод явахгүй юу гээд тэднийд хоносон ба талийгаачийн ээж нь толгойгоо нэг бариулаад ав гээд дахин барьсан, ээж нь харин эмэнд явсан. Тэднийд хоноход гаднаас ямарч хүн ирж хоноогүй, талийгаачид өглөө  шөл хийж өгсөн ба бөөлжөөд гаргачихсан би толгойг нь барьж өгөхөд нойр хүрээд байна гээд унтсан гэх мэдүүлэг, 

1715001390034 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

Хохирогч О.Шүрэн-Эрдэнийн өгсөн...2017 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр талийгаач дүүгийнхээ гэрт очсон. Тэгтэл тухайн өдөр талийгаач дүү маань гэртээ орон дээрээ хэвтэж байсан. Ингээд яагаад толгой тархи чинь өвдөөд байгаан гэж асуухад би мэдэхгүй байна архи уусан хэнд зодуулснаа мэдэхгүй байна гэчихсэн сууж байсан. Толгой эргээд байна гэж байсан. 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр ээж надруу утсаар ярихад Дашлхагва дүү чинь ухаан алдаад уначихлаа одоо эмнэлэгт байна хүрээд ир гэхээр нь хөдөө гэрээсээ хүрч очсон. Намайг сумын эмнэлэгт ирэхэд миний дүү ухаангүй эмнэлгийн орон дээр хэвтэж байсан. Эмч нараас асуухад миний дүүг тархиндаа хүнд гэмтэл авсан байна. Одоо эмч нар дуудчихсан байгаа гэж хэлж байсан. 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Хутаг-Өндөр сумын сум дундын эмнэлэгт миний дүү тархины хагалгаанд ороод ухаангүй хэвтэж байгаад 1 хоногийн дараа эмнэлэгтээ нас барсан гэх мэдүүлэг /хх-ийн 32-35 тал/,  

Гэрч Ч.Мөнхзулийн өгсөн: 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 11 цагийн үед Отгонбаяр овогтой Дашлхагвын төрсөн ах Өлзий-Очир гэх хүн манай дүү ухаан алдчихлаа гэсэн дуудлагыг манай эмнэлэг дээр өөрийн биеэр ирж өгсөн. Тэгээд би бага эмч Байгальмаагийн хамт О.Дашлхагвын гэрт нь очсон. Тэгэхэд байшин дотор О.Дашлхагвын ээж Хишигт хамтран амьдрагч нь байсан О.Дашлхагва нь газар гудсан дээр хэвтэж байсан. Зүүн нүдний зовхи унжсан, баруун гар, хөл саажилттай, эмх замбараагүй хөдөлгөөн хийдэг, үг хэлэх чадваргүй орчинд ямар нэгэн харьцаа байхгүй орондоо шээсэн байдалтай байсан гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 тал/,

 Гэрч Д.Байгальмаагийн өгсөн: 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 11 цагийн үед танихгүй эрэгтэй хүн манай эмнэлэг дээр манай дүү ухаан алдчихлаа гэсэн дуудлагыг өөрийн биеэр ирж өгсөн. Би тухайн өдөр жижүүр эмчтэй байсан болохоор дотрын эмч Мөнхзулын хамт дуудлага өгсөн хүнээр гэрийг нь заалган дуудлага өгсөн хүний байшинд очсон. Тэнд ухаан алдсан гэх хүний ээж Хишигт, хамтран амьдрагч Оёгоо нар газар гудасан дээр О.Дашлхагва гэх эрэгтэй хүн хэвтэж байсан. Биеийн үзлэгийг эмч Мөнхзул хийсэн ба зүун нүдний зовхи унжсан, баруун гар, хөл саажилттай, зүүн гар нь эмх замбараагүй хөдөлгөөн хийдэг, старус нь 95-тай, фүүлс нь 88-тай байсан. О.Дашлхагвын хэвтэж байсан гудасан дээр нь хүрэхэд нойтон шээсэн байх шиг байсан ба хувцасыг нь солиод хэвтүүлсэн байсан. О.Дашлхагвын байдал нь хүнд байсан учраас өвдөлт намдаах тариа хийгээд сум дундын эмнэлэгт тээвэрлэн авчирсан. 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Аймгийн төвөөс эмч нар ирж мэс засал хийсэн ба 2017 оны 09 дүгээр сарын 09-ны өдрийн 12 цагийн орчим нас барсан. Би О.Дашлхагва гэх хүнийг урьд өмнө нь харж байгаагүй танихгүй, дуудлагаар очоод л анх удаа харсан гэх мэдүүлэг /хх-38 тал/

Гэрч П.Лхагвасүрэнгийн өгсөн: 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр юм уу 31 -ний өдөр шиг санаж байна. Өглөөний 09 цагийн үед Эвэртулгаа гэх хүний дэлгүүрийн хойд талд А  /жинхэнэ нэрийг нь мэдэхгүй/, Шар Батаа /жинхэнэ нэрийг нь мэдэхгүй/ нарын хамт О.Дашлхагватай таарсан. Бид нар таарахдаа бүгдээрээ согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй явсан. Би тухайн үед гэр лүүгээ явах гэж байсан. Тулгаа ах /жинхэнэ нэрийг нь мэдэхгүй/-ын Портер маркийн машиныг дэлгүүрийг гадна талаас түрж өгөөч гэхээр нь бид нар түрж өгч асаасан. Тулгаа ах гахайгаа тарихдаа Баяраа /хоч Андага/, А  /хоч галзуу/ хоёроор бариулж гахайгаа тарьсан. Тэнд 30 орчим минут болоод Тулгаа ах Баяраа, А  нарт нэг шил 0.75 литрийн Ерөөл нэртэй архийг өглөө гэж хэлэн Баяраа, А  нар хэлэн гарч ирэхэд нь би хашааных нь ард талд О.Дашлхагватай ойр зуурын юм яриад зогсож байсан. Тэндээсээ айлгүй хашаанд орж 0.75 литрын шил архийг А , Баяраа, О.Дашлхагва би нар хувааж уусан. Өглөөний 11 цагийн үед гудамжинд явж байгаад Өгөөмөр дэлгүүрийн урд тал нь Намнантай таарсан Намнанд Өгөөмөр дэлгүүрээс Ганбаа /тоорой гэх хочтой/ эхнэр Охиноо нэг шил 0.75 литрийн Ерөөл нэртэй архи авч өгсөн. Өмнө нь уусан хоосон хашаа руу орж Энхбат, Дашлхагва, Намнан, Баяраа, А , Шар Батаа бид нар архийг хувааж уугаад дууссан. 12-13 цагийн үед хашаанаас гарч явж байхад Батаа ах 5000 төгрөг гаргаж ирсэн. Тэр мөнгөн дээрээ нэмээд нэг шил архи уух гээд явж байхад Ганаа /жинхэнэ нэрийг нь мэдэхгүй, ногоо тарьдаг ажилтай/ гэх залуу таараад Даваагийн дэлгүүрээс 0.75 литрийн нэг шил архи авч гарч ирсэн. Эвэртулгаагийн дэлгүүрийн баруун талд байх нэг хашааны ар талд Энхбат, Дашлхагва, Намнан, Баяраа, А , Шар Батаа, бид нар архийг хувааж ууж байхад Баяраа халгайг гараараа тасдаж аваад амандаа жажилаад түлдэггүй гэж хэлэхэд О.Дашлхагва гараараа халгайг барьж аваад түлдэг юм байна шдээ гэж хэлэхэд Баяраа халгайг доороос нь дээш шувталч авахад түлэхгүй гэж ярьсан. Бид нар биенийхээ хүзүү, нүүр рүү халгайг хүргэж тоглож байсан. Тэгээд тэндээсээ салахад 14 цаг орчим болж байсан байх цагаа сайн мэдэхгүй байна. Архи уусан хүмүүс согтсон зүйл байхгүй гайгүй байсан. Намнан, А , Отгоо, Эрка бид нар хамт явсан ба О.Дашлхагва, Баяраа нар салаад явсан хамт явсан үгүйг мэдэхгүй байна. Отгоо машин дотроосоо нэг сав Боргио нэртэй пивыг гаргаж ирэхээр нь эзэнгүй хашаан дотор Намнан, А , Отгоо, Эрка бид нар хувааж ууж дуусахад 15 цаг өнгөрч байсан. Тэндээсээ бид нар салцгаасан ба би Эрка ахын хамтын явж байгаад Зандар гуайн дэлгүүрийн гадна талд Намнантай таарахад 2.5 литрийн Кока кола, 0.75 литрийн Х нэртэй архи  барьсан Намнан зогсож байгаад гэр рүүгээ орно гээд салсан. Араас  нь Эрка бид хоёр гэрт нь очиход хүн байхгүй байсан. Гэрээс нь гараад явж байхад Билэгбаатар гэх залуу мотоцикльтой явж байсан ба Намнан харагдана уу гэхэд сая надаар Дашлхагвын гэрт хүргүүлсэн талаар хэлсэн. Би Билэгбаатар гэх залуугийн мотоциклийн ард суугаад Дашлхагвын гэрт хүргүүлсэн. Эркаг би араас хүрээд ирээрэй гэж хэлсэн. Дашлхагвын гэрт очиход Намнан, Дашлхагва хоёр байсан ба өөр хүн байгаагүй. Намнан сууж байсан ба Дашлхагва газарт гудсан дээр унтаж байсан. Тэгээд Дашлхагва сэрсэн. Араас Эрка, Шар Батаа нар орж ирсэн. Бид нар архийг хувааж уугаад салахад 18-19 цаг болж байсан байх. Дашлхагва гэртээ суугаад үлдсэн ба бид нар гэрээс нь гараад явсан. Эрка, Намнан, Шар Батаа бид нар хамт алхаж явж байгаад Өгөөмөр дэлгүүрийн гадаа нь сууж байсан А тай  таарсан. Нэг хэсэг хугацаанд бид нар зогсож байгаад Даваагийн дэлгүүрээс 0.75 литрийн Ерөөл нэртэй архи авахад харанхуй болж байсан. Тэндээсээ А , Намнан бид нар Оюунгэрэлийн гэрт очих гээд явахад замд Зандараа гуайн дэлгүүрт өрлөг хийж байсан настайвар танихгүй эрэгтэй хүн таараад Намнантай ярилцаад байсан. Тэр ах 0.33 литрийн Ерөөл нэртэй архи авсан байсан ба Оюунгэрэлийн гэр лүү явж байна гэж хэлсэн. Оюунгэрэл ахын гэрт хүн байхгүй болохоор нь урагшаа явж байхад бороо орох гэж байсан. Даваагийн дэлгүүрийн хажууд нь байх саравчинд борооноос хорогдож сууж байхдаа 0.75 литрийн Ерөөл нэртэй архийг Намнан, А , танихгүй ах нарын хамт хувааж ууж дуусгасан. 23 цагийн орчим Намнан, танихгүй ах хоёр гэртээ харихаар явсан. А  бид хоёр 0.33 литрийн архи аваад Дашлхагвын гэр рүү явсан. Гэр дотор нь Дашлхагвын эхнэр Оёгоо, Аяа ах нар нь байсан. Мөн том өрөөнд нь гудасан дээр нэг танихгүй эгч байсан. Дашлхагваас асуухад Оёгоогийн ахынх нь эхнэр гэж хэлсэн. Тэд нар 0.5 литрийн Ерөөл нэртэй архийг гал тогооныхоо өрөөнд ууж байсан. Архинаас нь Ааяа, Дашлхагва нар нь ууж байсан. Ааяа бид хоёр 0.5 литрийн архинаас нь хамт уугаад 0.33 литрийн архиа задлаад хувааж ууж дуусгахад 00 цагийн орчим болж байсан. Тэндээсээ би түрүүлээд гэр лүүгээ харихаар явсан. Тэгэхэд гэрт хүн байгаагүй гэх мэдүүлэг /хх-39-40 тал/

Гэрч Д.Оюунсайханы 2 дахь удаагийн өгсөн: 2017 оны 08 дугаар сарын 31-ний өглөө 08 цаг өнгөрч байхад гэрээсээ ажилдаа гарсан. Гэрт талийгаач нөхөр маань ганцаараа үлдсэн. Ингээд ажлаа тараад орой 20 цагийн өнгөрч байхад гэртээ ирсэн. Гэртээ ирэхэд талийгаач Дашлхагва, миний бэр эгч болох Урнаа, талийгаач Дашлхагва найз болох Ааяа гурав сууж байсан. Талийгаач Ааяа хоёр архи уусан бололтой халамцуу сууж байсан. Харин Урнаа эгч гудсан дээр цаашаа харчихсан хэвтэж байсан. Тэгээд би тухайн орой Дашлхагвыг хэвтүүлчээд хоол хийсэн. Ааяа ах том өрөөнд сууж байсан. Ингээд хоол хийж байхад 21 цагийн орчим гаднаас Дашлхагвын найз гэх Лхагвасүрэн, галзуу А  хоёр 0.33 литрийн Ерөөл архитай орж ирээд Дашлхагвыг дуудаж босгож ирээд авчирсан архиа хувааж уусан. Архинаас Ааяа, Дашлхагва, Галзуу А , Лхагвасүрэн нар уусан. Би архийг тойруулахад нь ёс болгоод амсаад хундагатай архийг буцааж өгөөд байсан. Тэгээд архи ууж дуусаагүй байхад хоол болж бүгд хоол идэцгээсэн. Тэгээд хоолоо идэцгээгээд үлдэгдэл архиа уусан. Архи ууж дуусаад 22 цаг өнгөрч байхад гэрээс Лхагвасүрэн гарсан. Харин Амраа хамт гарсан эсэхийг сайн мэдэхгүй байна. Нэг харахад Лхагваа байхгүй, А  гаднаас орж ирж байсан. Тэгээд А  том өрөөнд орж ирээд шууд шүлсээ хаясан, ингэтэл талийгаач Дашлхагва сууж байгаад босч ирээд гэр оронд шүлсээ хаялаа гээд А  цээжин тус газар нь гараараа нэг удаа цохиод авсан. Ингэтэл А  Дашлхагвыг цээжээр нь тэвэрч аваад дарж унагаагаад толгой тархи руу нь гараараа цохиж эхэлсэн. Миний харахын доороо хийчихсэн цээжин дээр нь гараад суучихсан зодож байсан. Ингээд би босч очоод А  түлхэж Дашлхагвын дээрээс буулгаад Дашлхагвыг гудсан дээр нь суулгаад А  хөөгөөд явуулсан. Тэгээд тухайн шөнөдөө Дашлхагва унтаад өгсөн. Маргааш өглөө нь буюу 2017 оны 09 дүгээр сарын 01-ны өглөөний 08 цаг өнгөрөөгөөд би ажилдаа явсан. Дашлхагва гэртээ үлдсэн. Намайг өглөө ажилд явахаар босоход Дашлхагва хамт сэрээд хэвтэж байхдаа толгой өвдөөд байна гээд байсан. Би анзаараагүй ажилдаа явсан. Орой 20 цаг өнгөрч байхад ажлаасаа тараад ирэхэд гэрт Дашлхагва ганцаараа хэвтэж байсан. Толгой өвдөөд байна гэчихсэн байж байсан. Түүнээс хойш гэрээс гараагүй, толгой өвдөөд байна гээд хэвтээд байсан. Ингэж хэвтсээр байгаад гэртээ 6 хоног хоносон. Гэрт 6 хоног хоноход талийгаач Дашлхагвын биеийн байдал муудаад, толгой тархи нь өвдөөд байсан. Би тухайн үедээ парацитамоль, өвчин намдаах эмнүүдийг өгч байсан. Толгой өвдсөн цагаас хойш 2 дахь хоног дээрээ сумын төвд оршин суух толгой баридаг Сэндээханд эгчээр Дашлхагва өөрөө гэрт нь очиж бариулсан. Сэндээханд эгчээр 2 удаа очиж толгойгоо бариулсан. Мөн Шар Түмэн гэх хүнээр 2 өдөр 3 удаа бариулсан. Бариа хийлгэж байх үедээ талийгаач Дашлхагвын биеийн байдал муу, шөнөдөө бөөлжөөд идсэн уусан юм аа гаргачаад байсан. Тухайн үедээ толгой тархиа бариулж байхдаа Дашлхагва нь би хэнд зодуулсанаа санахгүй байна. Хэн нэг нь намайг зодчихсон юм шиг байна. Толгой таллаж өвдөөд байна гэж хэлж байсан. Ингээд гэрт нийтдээ 6 хоног өвдөж шаналж байгаад 7 дахь өдөр намайг ажилд явсан хойгуур хашаандаа ухаан алдаж унасан гэсэн. Ингээд тухайн өдрөө Сумын эмнэлэг рүү хүргэгдсэн. Сумын эмнэлэгт очоод 1 хоноод ухаан орохгүй байхаар нь Булган аймгийн төв рүү дуудлага өгч эмч нарын бүрэлдэхүүн ирж үзээд яаралтай хагалгаа хийх шаардлагатай гэж үзээд тархины хагалгаа хийсэн. Хагалгааны дараа Дашлхагвын биеийн байдал муу  ухаангүй байж байгаад, 2 хоногийн дараа эмнэлэг дээр нас барсан гэх мэдүүлэг /хх-45-46 тал/

       Гэрч Д.Оюунсайханы гурав дахь мэдүүлэг: Би 2017 оны 08 дугаар сарын 31-ний өглөө гэрээсээ ажилдаа явахаар гарсан. Тэгэхэд гэрт талийгаач ганцаараа үлдсэн. Тэгээд би ажил дээрээ байж байгаад оройн 20 цагийн орчимд гэртээ ирсэн. Гэрт ирэхэд талийгаач Дашлхагва, бэр Уранчимэг, Ааяа гурав байж байсан. Талийгаач Ааяа хоёр архи уусан байдалтай байж байсан. Урнаа эгч харин гудсан хэвтээд байж байсан. тэгээд би хоол хийгээд Дашлхагвыг гудсан дээр хэвтүүлсэн, Ааяа харин том өрөөнд сууж байсан. Ингээд байж байхад гаднаас Лхагвасүрэн, А  нар 0,33 летрийн Ерөөл архитай орж ирсэн. Тэгээд Дашлхагвыг дуудаж сэрээгээд авчирсан архиа том өрөөнд газар суугаад ууж байсан. Архийг Ааяа, А , Дашлхагва, Лхагваа нар ууж хэрэглэсэн. Харин Урнаа эгч бид хоёр ууж хэрэглээгүй. Тэгээд миний хийсэн хоолыг бөөнөөрөө идсэн мөн архиа ууж дуусгаад 22 цаг орчим болж байхад Лхагвасүрэн яваад өгсөн ба араас нь А  гарсан эсэхийг нь сайн мэдээгүй. Тэгээд байж байхад Лхагвасүрэн байхгүй, А  гаднаас орж ирсэн. Гаднаас А  орж ирээд шүлсээ шууд хаясан, тэгтэл Дашлхагва сууж байснаа босч ирээд гэр оронд шүлсээ хаялаа гээд А ийн цээжинд нь гараараар нэг удаа цохиод авсан. Тэгтэл А  талийгаачийг цээжээр нь тэвэрч аваад хойш нь гэдрэг савуулаад унагааж байгаад дээр нь гараад толгой руу нь гараараа цохисон. Намайг харахад А  нь талийгаачийн цээж хэсэгт нь суучихсан харагдсан, тэгэхээр нь би гал тогооны өрөөнөөс очиж А  түлхэж талийгаачийн дээрээс буулгаад Дашлагвыг гудсан дээр хэвтүүлж А  гэрээсээ хөөж явуулсан. Тэгээд Ааяа, Урнаа, талийгаач бид 4 тухайн өдрөө унтаж амарсан. Тэгээд би маргааш өглөө нь ажилдаа явах гэж байхад талийгаач толгой өвдөөд байна гэж байсан. ийм зүйл болж өнгөрсөн юм гэх мэдүүлэг /хх-47 тал/

Гэрч Б.Баярсайханы өгсөн: 2017 оны 08 дугаар сарын 31-ний орой 20 цагийн орчим очиход Дашлхагвын гэрт би 0.5 граммийн "Ерөөл" архи аваад уух гэж орсон. Дашлхагвынд ороход Дашлхагва, Оёгоогийн бэр эгч гэх хүүхэн том өрөөнд нь унтаж байсан. Өөр хэн нэгэн хүн байгаагүй. Ингээд авчирсан архиа гал тогооны өрөөнд нь сууж уугаад дууссан. Ингээд архиа ууж ууж дуусчаад сууж байтал удаагүй гаднаас Дашлхагвын эхнэр Оёгоо гаднаас орж ирсэн. Тэгээд Оёгоо шөлтэй хоол хийсэн. Хоол хийж байхад гаднаас 21 цагийн орчимд А  /хоч Галзуу/, Лхагва /хоч Далбаан/ хоёр 0.33 граммийн "Ерөөл" нэртэй архи аваад ороод ирсэн. Ингээд Дашлхагва, А , Лхагваа бид 4 авчирсан архиа хувааж уусан. Архиа ууж дуусаад нилээн орой цагийг нь санахгүй байна. Лхагва, Галзуу А а хоёр Дашлхагвын гэрээс гараад явсан. Гэрт Дашлхагва, Оёгоо, Бэр эгч бид 4 үлдсэн. Ингээд гэр лүүгээ харих гэтэл Дашлхагва орой болчихлоо та харахгүй, нэг мөсөн хоночоод яв гэхээр нь унтаж амарсан. Тэгээд өглөө гэгээ орох цагаар буюу 06 цагийн орчимд намайг босоход Дашлхагвын гэрийн том өрөөнд Дашлхагва, эхнэр Оёгоо, Бэр эгч мөн Галзуу А  нар унтаж байсан. Ингээд өглөө 06 цагийн орчимд А  явсан байх, би гарч бие засчаад буцаад хэвтээд өгсөн, нэг сэрэхэд А  байхгүй байсан. Өглөө 07 цагийн орчим бүгд сэрцгэзсэн. Оёгоо 08 цаг өнгөрөөгөөд ажилдаа явсан, Удаагүй би тэднийхээ гарч явсан гэрт Дашлхагва бэр эгчийн хамт үлдсэн гэх мэдүүлэг /хх-48-49 тал/

Гэрч Я.Уранчимэгийн өгсөн: Би 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Тээл 4 дүгээр баг Цагаан тохой гэх газраас мотоцикльтой хүнээр хүргүүлж өглөөний 11 цагийн орчимд байх сумын төвд байдаг Заяа гээд дүүгийнд ирсэн. Тухайн үед Заяагийн гэрт хүмүүс олон байсан учраас Дашлхагвын гэрт очиж хонохоор оройн 20 цагийн орчимд ганцаараа явган алхаж очсон. Намайг Дашлхагвын гэрт очиход талийгаач Дашлхагва, Ааяа гэх хүний хамт байсан. Тэр хоёр 2,5 летрийн пивоны хүрэн өнгийн хуванцар савтай Монгол архи уугаад сууж байсан. Тэр хоёр монгол архиа уугаад дөнгөж эхлээд байсан. Ингээд байж байхад удалгүй ойролцоогоор 20-оос 30 минутын дараа Оюунсайхан нь ажлаа тараад ирсэн. Оюунсайхан нь гэртээ ирээд шөлтэй хоол хийж эхэлсэн. Энэ үед Ааяа Дашлхагва хоёр архиа уугаад сууж байсан, би болохоор хажууд нь архинаас уулгүй зүгээр юм яриад сууж байсан. Тэгээд бид 4 22 цагийн орчимд байх хоолоо идээд унтах гээд Оюунсайхан газраар гудас дэвсэж ор зассан. Энэ үед ууж байсан Монгол архи ч дууссан байсан. Тэгээд бид 4 унтах гээд газраар 4-лээ зэрэгцээд хэвтээд байж байхад гаднаас шууд Лхагва, А  гэх хоёр залуу согтуу орж ирсэн. Тэр хоёр гаднаас орж ирэхдээ 0,5 летрийн "Ёрөөл" нэртэй архийг авч ирсэн. Тэгээд Дашлхагвыг Лхагваа нь дуудаж ганц шил архийг хуваагаад ууя гэсэн. Тэгээд Дашлхагва, Ааяа, Лхагваа А  4 нийлж архийг хувааж уусан. Энэ үед би газраар хэвтээд байж байсан. Тэгэхэд тэр 4 архиа хурдан уугаад дуусгасан ба гэнэт талийгаач Дашлхагва нь А  гэх залууг чи яахаараа гэрт шүлсээ хаядаг юм бэ, энэ чинь бас айл юм байгаа биз дээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би өндийгөөд босч ирээд харахад том өрөөний зүүн урд буланд нь А  гэх залуу Дашлхагвыг арагш нь эвгүй байдлаар савж унагаасан тэгээд дээр нь сууж гараараа 2-оос 3 удаа толгойн хэсэгт нь чиглүүлээд цохиж харагдсан. Энэ үед цаад талын өрөөнөөс Оюунсайхан ирээд Дашлхагва, А  хоёрын дундуур орж салгаад А  гэрээс хөөж гаргаад явуулсан. Тэгээд бид нар унтахаар хэвтэж 4-лээ унтаж амарсан. Тухайн үед талийгаачтай зодолдсон өөр хүн байгаагүй гэх мэдүүлэг /хх-99-101 тал/

Гэрч Б.Түмэнбаярын өгсөн: Би 2017 оны 09 дүгээр сарын 05-ны орчимд байх яг хэдний өдөр гэдгийг сайн санахгүй байна. 18 цагийн орчим О.Дашлхагвын гэрийн хажуугаар ганцаараа мотоцикль жолоодоод явж байхад О.Дашлхагва хашааныхаа үүдэн дээр намайг дуудсан. Тэгээд О.Дашлхагватай уулзахад ягаан өнгийн алчуураар толгойгоо боосон, бараан өнгийн цамц, өмдтэй байсан. Толгой өвдөөд байна, та миний толгойг бариад өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэдний гэрт хоёулаа ороход хүнгүй байсан. Толгойг нь бариагүй байж байхад гаднаас Оёгоо гээд хамтран амьдрагч хүүхэн нь ганцаараа орж ирсэн. Дашлхагва, Түмэн ахаар толгойгоо бариулах гэж байна гэхэд тэг тэг гэж Оёгоо хэлсэн. Тэгээд би талийгаачийн толгойг нь барьж өгсөн, та дахиад орой нэг барьж өгөөрэй гэж гуйсан. Тэгээд тэдний гэрт явалгүй байж байхад 21 цагийн үед Баярсайхан /Ааяа гэж дуудаг/, Бооёо /жинхэнэ нэрийг нь мэдэхгүй/ нар ирсэн ба талийгаач О.Дашлхагва тэр хоёрыг унтаж амар гэсэн. Унтах гэж л ирсэн байх. Орой 22 цагийн үед О.Дашлхагвын толгойг дахин барьж өгөхөд сайхан тайвшираад унтсан. Би тэдний гэрт унтаж амарсан. Шөнийн 00-01 цагийн орчим О.Дашлхагва унтаж байгаад сав руу бөөлжөөд байсан. Туүнээс хойш дахин 3-4 удаа бөөлжсөн. Бөөлжөхдөө юм гарахгуй байх шиг байсан. Маргааш өглөө нь 07 цагийн үед гэрт байсан хүмүус боссон. О.Дашлхагва шөлтэй хоол идчихээд шууд бөөлжөөд гаргасан. 08 цагийн үед дахин толгойг нь барьж өгсөн. Тэгээд тэдний гэрээс гарч би хөдөө гэрлүүгээ явсан. Ингэж л нэг удаа уулзсан. Түүнээс хойш дахин уулзаагүй гэх мэдүүлэг /хх-51-52 тал/

Гэрч О.Өлзий-Очирын өгсөн: Би төрсөн дүү О.Дашлхагвыг 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өглөө 08 цаг 30 минутын үед Булган аймгийн Хутаг-Өндөр сумын төвд гэртээ хэвтэж байхад нь эргэж очсон. Намайг очиход төрсөн ээж Хишигтын хамт, мөн хамт байдаг Оюунсайхантай байсан ба толгой өвдөөд байна гэсэн байдалтай хэвтрийн байдалтай хэвтэж байсан. Тэгэхээр нь би эмчид очиж үзүүлэх үү гэхэд өөрөө яахын бэ гэж хэлээд яваагүй. Тэгэхээр нь би ээжийг аваад мотоцикльтой гэрт нь хүргэж өгөөд ажилдаа явсан. Тэгээд ажил дээрээ очоод 11 цаг болж байхад ээж надруу утсаар яриад сумын эмч дагуулаад Дашлхагвын гэрт хүрээд ир гэж хэлсэн. Тэгэхээр нь би сумын эмч авч очоод гэрээс нь аваад сумын эмнэлэгт авчирч хэвтүүлсэн. Тэгтэл сумын эмч биеийг нь үзээд цочиж айсан уу гэж асуусан. Тэгтэл Оюунсайхан шөнө нэг удаа цочиж сэрсэн гэж хэлсэн. Ингээд дүү эмнэлэгт хэвтэж би ламд үзүүлэхээр явсан. Тэгээд ламд очиж үзүүлээд эмнэлэг дээр буцаж ирэхэд ухаангүй байдалтай хэвтэж байсан. Үүнээс хойш 3 хоногийн турш сумын эмнэлэгт ухаангүй байдалтай хэвтэж байгаад 2017 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 10 цагийн үед нас барсан. Мөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад нь аймгийн төвөөс эмч нарын бүрэлдхүүн ирж хагалгаа хийсэн. Тэр эмч нар хагалгаа хийгээд тархиндаа цус хурсан байна гэж хэлсэн. Өөр ямар нэгэн тодорхой зүйл хэлж яриагүй. Миний хувьд яагаад тархинд нь цус хурсан талаар хэлж мэдэхгүй байна. Хутаг-Өндөр сумын төвд байдаг Өвгөнтийн хөндийд Намнан гээд залуутай маргалдаж дээр доороо орж ноцолдсон. Мөн нэг мэдэхэд хашаа налуулаад зогсоосон байсан талаар хүмүүсээс сонсож мэдсэн. Ер нь бол хамгийн сүүлд галзуу А , далбаа Лхагва, шар Батаа нартай архи уусан сураг сонсогдсон. Үүнээс өөрөөр надад мэдэх зүйл байхгүй байна гэх мэдүүлэг /хх-53-54 тал/

Гэрч Г.А гийн өгсөн: Би талийгаач О.Дашлхагватай 2017 оны 08 дугаар сарын 26-ны үед байх яг хэдний өдөр байсныг сайн санахгүй байна. "Эвэр Тулгаа" гээд хүний дэлгүүрийн гадаа Андан хочтой Баяраа, Далбаа хочтой Лхагва, Гутиар хочтой Намнан, талийгаач бид нар таарсан. Тэгсэн чинь Тулгаа та нар шартаад байгаа бол хоёр гахай бариад өг, мөн нэг гахааны эрүүн доорхи эвэрхийг аваад өг, мөн машин түрээд асаагаад өгчих, тэгвэл оронд нь би 1 шил 0,75 летрийн "Ерөөл" нэртэй архи авч өгье гэсэн. Тэгтэл Тулга нь манай дэлгүүр лүү ороод архиа аваарай гэж хэлсэн. Тэгээд Андаг Баяраа дэлгүүр лүү орж 0,75 летрийн архи, Улаан шонхор тамхины хамт авч гарч ирсэн. Тэгэхээр нь бид 5 дэлгүүрийн арын гудамжаар ороод задгай эзэнгүй хашаа байхаар нь дотогш орж архиа бөөнөөр хувааж ууж эхэлсэн. Тэгээд архиа уугаад сууж байхад Хандаг хочтой Баяраа нь халгай өвс аваад гараараа шувт татаад, миний гарыг халгай өвс түлдэггүй юм гээд байсан. Тэгтэл талийгаач Дашлхагва нь мөн халгай өвс авснаа гараараа шувтарч үзүүд гараа түлсэн. Тэгсэнээ өө энэ чинь миний гарыг түлээд байх юм байна гээд больсон. Тэр хооронд бид нар нэг их зүйл ярилгүй, архиа хундаганд бухын доозоор гээд нэлээд их хэмжээтэй хийгээд ууж дуусгасан. Тэндээс би ганцаараа баруун тийш салж Оюунгэрэлийн гэр лүү явсан. Харин нөгөө 4 болохоор зүүн тийш салаад Хутаг-Өндөр сумын төвд байх "Өвгөнт" гэх нэртэй газар луу яваад өгсөн. Тэрнээс хойш нөгөө хэдтэй таараагүй. Маргааш өдөр нь би Сэмрийн Батаа гэх хүнтэй архи ууж байгаад бие муудаад шөнийн 02 цагт эмнэлэгт очиж шингэн залгуулж байсан. Тэрнээс хойш 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр сумын төвд байх өөрийн гэрээс ганцаараа мотоцикльтой Хутаг-өндөр сумын төв "Эвэр тулгай" гээд хочтой хүний дэлгүүрийн гудамжинд явж байхад О.Дашлхагватай таарч уулзаж байсан. Би О.Дашлхагватай таарахад надаас архины мөнгө асуухаар нь би байхгүй гэж хэлсэн ба хоорондоо өөр онцын зүйл ярилгүй би салаад яваад өгсөн. Тэгээд би дэлгүүрээс тамхи аваад гэрлүүгээ буцаад харьсан. Тэрнээс хойш би огт талийгаачтай уулзаагүй байж байгаад одоогоос 5-аас 6 хоногийн өмнө байх нутгийн Үнэн гэж дууддаг хүнээс О.Дашлхагвааг хүн хашааруу толгойгоор мөргүүлж зодуулсаны улмаас эмнэлэгт очоод тархины хагалгаанд орж байгаад нас барсан талаар сонсож мэдсэн. Надад Үнэн гэж хүн хэлэхдээ хуучин Тээл багийн засаг дарга байсан Намнанг цохиж зодсон, тэгээд гэмтэл авсан юм байна лээ гэж ярьсан гэх мэдүүлэг /хх-55-56 тал/

Насанд хүрээгүй гэрч Д.Урангоогийн өгсөн: Намайг 2017 оны 08 дугаар сарын 23-ны орчимд байх Булган аймгийн Хутаг-Өндөр сумын төвд байх "Баярт" гэх нэртэй хүнсний дэлгүүртээ сууж байхад 17-оос 18 цагийн орчимд манай дэлгүүрээс урагшаа 20-30 метрийн зайтай Хутаг-Өндөр сумын сургуулийн багш Намнан, сумын төвд талх хийгээд байдаг 40 гаран насны ах нар нь Намнан багшийн цагаан өнгийн ачааны машин /марк, улсын дугаарыг нь мэдэхгүй/-ы хажууд талд зогсож байхад дээрээс гудамж уруудаад Дашлхагва машин руу чиглэж очоод машиных нь хажууд очиход хоорондоо юм ярилцаад байсан.Тэгээд гэнэт юм яриад зогсож байснаа Намнан багш, Дашлхагва ахтай зодолдсон. Юунаас болж зодолдохыг мэдэхгүй. Тэгэхээр нь би юу болсоныг ажиглаад зогсож байсан чинь Намнан багш, Дашлхагва нар машины гадаа, мөн дотор нь ороод зодолдсон. Намайг харж байхад Дашлхагва ах Намнан багшыг барьж аваад цохисон чинь Намнан багш газар унагаагаад ноцолдсон, мөн босч ирээд Дашлхагва ахыг Намнан багш ойрхон байсан хашаа руу толгойн хэсгээр нь /яг хэдэн удаа гэдгийг нь мэдэхгүй байна/ мөргүүлж байсан. Тэгтэл хажууд нь байсан талх барьдаг ах, Намнан багшийн эхнэр хоёр дундуур нь орж салгасан. Тэгээд зодолдохоо болиод салаад байж байснаа дахин зодолдсон. Тэгээд Дашлхагва ахыг салаад явахаар нь араас нь Намнан багш машинтайгаа очоод дахин зодолдсон. Тэр хоёр хоорондоо хэд хэдэн удаа ингэж зодолдсон. Тэгээд байж байснаа хашааны үзүүрт байж байгаад хоёулаа Өлзийбүрэн гээд эгчийн хашааны урд талруу яваад орсон. Тэр үед Намнан багшийн эхнэр нь хүнтэй утсаар яриад зогсож байсан ба удалгүй Мөнх-эрдэнэ багш эхнэрийн хамтаар машинтай ирээд тэгээд тэр хоёрын зодооны дундуур орж салгаад явсан. Би хашааны цаашаа ороод хэрхэн яаж хоорондоо зодолсоныг бол сайн харж чадаагүй гэх мэдүүлэг /хх-57 тал/

Гэрч Д.Гүндэгмаагийн өгсөн: Дээрх өдөр хэн нэгэн хүнд хагалгаа хийгээгүй. Миний бие мэс заслын их эмч биш. Харин тухайн өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумаас сум дундын нэгдсэн эмнэлгийн их эмч Мөнхзул миний утас руу залгаад танаас зөвлөгөө авах гэсэн юм гэж хэлээд манай сумын харьяат Отгонбаяр овогтой Дашлхагва гэх хүн сумын эмнэлэгт ухаангүйгээр хүргэгдэн ирээд байна. Анх ирэхдээ хүнд зодуулсан гэж ирсэн юм. Одоо ямар эмчилгээ хийх бэ, гэхээр нь миний бие тухайн эмчид ухаангүй хүнд зодуулсан гэж ирсэн юм бол гэмтлийн эмчээс зөвлөгөө ав гэж хэлсэн, тэгээд эмчилгээний зөвлөгөө өгсөн. Гэмтэл мэс заслын эмч шаардлагатай гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-58-59 тал/

Гэрч Л.Бат-Эрдэнийн өгсөн: Дээрх өдөр хэн нэгэн хүнд хагалгаа хийгээгүй. Харин 2017 оны 09 дүгээр сарын 06-ны орой ажил тарсан хойно Булган аймгийн Хутаг-Өндөр сумаас сум дундын нэгдсэн эмнэлгийн их эмч Мөнхзул надаас утсаар зөвлөгөө авсан. Дээрх эмч Мөнхзул нь надад хэлэхдээ манай сумын хүн эмнэлэгт ухаангүй хүнд зодуулсан байдалтай тухайн өвчин маань татаад байна гэсэн зовиуртай ирлээ гэсэн. Ингээд Мөнхзул эмчид би мэс засалын эмчийн зүгээс таталтын эсрэг эмчилгээг хий, мөн үндсэн эмчилгээгээ үргэлжлүүлэн хий, биеийн байдал тогтвортой болвол, уг өвчтөнг тээвэрлэх асуудлыг зохион байгуул гэсэн. Мөнхзул эмч маань надаас дээрх өвчтөнг тээвэрлэж болох юм уу гэж асууж байсан юм байна. Одоо санахад. Ингээд надтай ахиж Мөнхзул эмч утсаар холбогдоогүй гэх мэдүүлэг /хх-60-61 тал/

Гэрч П.Энхбаатарын өгсөн: 2017 оны 08 дугаар сарын 19-ний өдөр юм уу 20-ны өдөр шиг санаж байна. Өдрийн 12 цагийн үед гэрээсээ доошоогоо уруудаж явж байхад Намнан өөрийнхөө цагаан өнгийн Портер маркийн машинтай /улсын дугаарыг нь мэдэхгүй байна/ ганцаараа явж байхад нь тааралдсан. Намнан айлаас үхэр ачина ханьтай ойрхон хөдөө явчихаад ирэх үү гэж хэлсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд Бунхан толгойн цаад талд байх Дашаа /жинэхэн нэрийг нь мэдэхгүй/ айлд очсон. Айлд очиход тэр айлын Дашаа гэх хүн нь ганцаараа байсан. Намнан бид хоёр айлд очихдоо нэг шил 0,5 литрийн "Ерөөл" архи, "Боргио" нэртэй 2,5 литрийн авсан байсан болохоор тэр айлд Дашаа, Намнан бид гурав хувааж уусан.15 цаг өнгөрч байхад айлаас гараад Намнан бид хоёр гэр гэр рүүгээ харихаар өгсөж явахад талийгаач О.Дашлхагва, Ааяа гэх хүнэй хамт уруудан алхаж явсан. Тэр хоёртой Намнан бид хоёр таарахад Намнан машинаа зогсоосон. Би Дашлхагва, Ааяа ахтай мэндлэхэд машин дотроос Намнан Дашлхагватай хэрэлдээд байсан. Би юуны талаар хэрэлдсэн талаар мэдэхгүй байна. Учир нь утсаар ярьж байсан. Тэгэхэд Намнан машинаас буугаад Дашлхагватай хэрэлдээд байсан. Нэг харсан чинь Намнан Дашлхагва хоёр барилцаад авсан байхаар нь би машинаас буугаад салгасан. Шонгийн модны хажуу талд зодолдоод цааш гудамж руу орсон. Тухайн үед Намнан Дашлхагвыг заамдаж аваад Дашлхагвын баруун мөр лүү нь гараараа нэг удаа цохьсон, дараа нь Намнан Дашлхагвыг хашаа руу түлхэж хашаатайгаа наагаад сэгсчээд, хашаатай саваад байсан. Тэгэхэд цаанаас булангаас Намнангийн эхнэр Ариунаа гарч ирээд Намнан Дашлхагва хоёрыи дундуур ороод салгасан. Намнангийн эхнэр нь ирээд Намнанг чирч машин руу нь авч яван машинд суулгасан. Ариунааг суухаас өмнө Намнан машинаа асаагаад булан тойроод гудамж руу орж Дашлхагвыг дайрах гэхэд Дашлхагва шонгийн модны ард зугтаад зогссон. Намнан машинаасаа бууж ирээд Дашлхагвын араас яв очоод Дшлхагваа хүрээд ир хоёулаа үзчий гээд очих гэхээр нь би болиулаад барьж аваад байж байтал Мөнх-Эрдэнэ багш ирсэн.Тэгээд Мөнх-Эрдэнэ багш машиных нь түлхүүрийг машинаас аваад Намнаг загнаад машинд суухаар нь Ариунаа бид хоёр хамт суусан. Мөнх-Эрдэнэ багш машиныг нь унаад гэртээ ирсэн.Тэгэхээр нь би гэр лүүгээ явсан ба Намнан Мөнх-Эрдэнэ багшийн гэрт үлдсэн. Би гэртээ очиход өдрийн 16 цаг болж байсан гэх мэдүүлэг /хх-63-64 тал/

Гэрч Г.Намнангийн өгсөн: 2017 оны 08 дугаар сарын 20-ны өглөө 07 цагийн орчимд босоод Тээл багийн иргэн Өнөрбаяраас 2 тооны үхэр авах авлагатай байсан. Ингээд өөрийн эзэмшлийн 76-92 БУЛ улсын дугаартай Тоёота Дүнэ гэх маркийн ачааны автомашинтай хөдөө Тээл баг руу  гарах  гээд  "Өвгөнтийн  хөндий"  гэх  газарт өөрийн найз болох Энхбаатар гэх залуутай тааралдаад хөгшөөн хамт үхэр ачилцаад өгөөч гэж гуйгаад дагуулаад явсан явахаасаа өмнө Баярт нэртэй хүнс барааны дэлгүүрээс "Улаан шонхор" нэртэй тамхи 2 хайрцагийг худалдаж аваад өглөөний 08 цаг өнгөрч байхад Тээл баг руу хамтдаа явсан. Бид хоёроос өөр хүн яваагүй. Тэгээд "Тээл" багт Өнөрбаярынд очоод үхрээ авах гэтэл Өнөрбаяр ном уншуулчихсан даллагатай байгаа 2 хоногоос ирж ав гэсэн. Тэгээд тэнд жаахан юм ярьж сууж байгаад өдрийн 12 цагийн орчимд буцаж хөдлөсөн. Ингээд шууд сумын төвд орж ирээд сумын төвд байрлах "Өгөөмөр-1" дэлгүүрээс 1 шил 0.75 грамийн Улаанбаатар нэртэй архи, 2.0 литрийн Боргио пиво худалдан аваад 4 дүгээр хороонд байрлах хуурай ах болох Дашням ахынд очсон, тэгээд тэднийд очиход Дашням ах ганцаараа сууж байсан. Ингээд худалдаж авсан архи, пивоо хувааж уусан. Архи пиво хувааж ууж дуусахад өдрийн 15 цаг болж байсан байх, тэгтэл эхнэр утсаар залгаад хаагуур юугаа хийгээд яван гэсэн, одоо Дашням ахынхаас гарах гэж байна гэж хэлээд Энхбаатарын хамтаар автомашинаа унаад гарсан. Тэгээд тэднийхээ гараад Зандраа гуайн дэлгүүр жаахан өнгөрөөд зам өгсөөд явж байтал, гудамжинд талийгаач Дашлхагва тааралдаад  намайг дуудсан,  дуудахаар  нь  зогсоод уулзтал өөдөөс архи байна уу гэсэн, тэгэхээр нь надад байхгүй гэж хэлсэн, тэгээд тухайн асуудлаас болж машинаас бууж талийгаач Дашлхагватай муудалцаж, нэг нэгнийгээ бариад авсан. Ингээд би хоёр гараараа цээж рүү түлхээд авсан. Дараа нь надтай хүрч ирээд барицалдаад авсан. Ингээд байж байтал эхнэр над дээр хүрч ирээд юу болоод байгаан гээд дундуур орж бид хоёрыг салгасан. Тэгээд Дашлхагваас салаад буцаж машин руугаа яваад машиндаа ороод суутал. Хойноос Дашлхагва хөгийн муу банди гээд орилоод гудамж руу алхаад яваад орчихсон. Тэгэхээр нь машинтайгаа хойноос нь ороод явж очоод машинаасаа буугаад "Чи муу юу гээд байгаан гээд" бариад авсан, тэгээд баруун гараараа цээж рүү нь шахаад хашаанд тулгаад "Чи муу юу гээд хуцаад байгаан бэ гээд" хэлээд зогссон тэгтэл Дашлхагва тавьчих хоёулаа үзчий гээд байсан. Тэгтэл бид хоёр дээр Мөнх-Эрдэнэ багш эхнэр Мөнхтуяагийн хамтаар ирээд салгасан. Ингээд би машиндаа орж суугаад, миний машиныг Мөнх-Эрдэнэ багш жолоодоод Мөнх-Эрдэнэ багшийнд очсон. Тэгээд тэр өдрөө унтаж байгаад орой 19 цагийн орчимд гэртээ харьсан. Дээрх асуудлаас хойш 3 хоногийн дараа Дашлхагватай тааралдахад зүгээр уучлаарай  гэж хэлж байсан. Тухайн  үед биеийн  байдал гайгүй,  ямар  нэгэн  шарх сорвигүй зүгээр л явж харагдсан гэх мэдүүлэг /хх-65-66 тал/

Гэрч Х.Цогтбаярын өгсөн: 2017 оны 08 дугаар сарын сүүлээр шиг санаж байна. Яг өдрийг нь санахгүй байна. Өглөөний 09-10 цагийн үед. Би гудамжинд ганцаараа явж байгаад Дашлхагва, А  /хоч галзуу/ нартай дэлгүүрийн өмнө талд таарсан. Тэгээд А ийн хамт Тулгаа гэх хүний гахайг тариад хашаанаас нь гараад ирсэн чинь гадаа Лхагваа /хоч Далбаан/, Шар Батаа нар байсан ба Тулгаагийн Портер маркийн машиныг бид нар түрж асааж өгсөн. Тэгэхэд Тулгаа надад 0,75 литрийн "Ерөөл" нэртэй архийг өгсөн. Задгай эзэнгүй хашаа руу орж 0,75 литрийн нэг шил архийг А , Лхагваа, Шар Батаа, О.Дашлхагва бид нар хувааж уусан. Өглөөний 11 цагийн үед гудамжинд явж байгаад "Өгөөмөр" дэлгүүрийн урд талд Намнан /хоч Орилоо/-тай таарсан. "Өгөөмөр" дэлгүүрээс Ганбаа /тоорой гэх хочтой/-гийн эхнэр Охиноо нэг шил 0,75 литрийн "Ерөөл" нэртэй архи авч өгсөн гэж Намнан ярьсан. Хоосон хашаан дотор Энхбат /Эрка гэж дууддаг/, Дашлхагва, Намнан, А , Шар Батаа /хоч/ бид нар архийг хувааж уугаад дууссан. Задгай хашаан дотор ууж байхад нэг нь халгайнд түлэгдэхээр нь би халгайг доороос нь дээш нь татад шувтарсан. Тэгэхэд ууж байсан хүмүүс намайг халгайнд түлэгддэггүй юм уу гээд гайхаад байсан. Би өмнөх өдөр уусан байсан болохоор согтсон байсан цааш уусанаа санахгүй байна гэх мэдүүлэг /хх-67-68 тал/

Гэрч Г.Ариунжаргалын өгсөн: Би 2017 оны 08 дугаар сарын 19-ний юм уу 20-нд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын төв Өвгөнтийн хөндий гээд газрын "Шууз" гэх нэртэй дэлгүүрийн үүдэнд айлаас гараад явж байхад О.Дашлхагва нь архи уугаад явдаг, хар царайтаа Аяа гэж дууддаг нэрийг нь мэдэхгүй байна. Тэр хүнтэй хоёулаа согтуу архи уусан явж байсан. Тэгээд замаар явж байхад манай нөхөр Намнан гудамжнаас өөрийн машинтай Баатараа гээд залуугийн хамтаар согтуу архи уусан халамцуу гарч ирсэн. Тэгэхээр нь би намайг хараад зогсож байгаа юм байхдаа гэсэн чинь намайг харалгүй, шууд дэлгүүрийн тэр лүү машинтай зогсоод машинаас буугаад алхсан. Тэгээд гудамжаар явж байсан О.Дашлхагва дээр очоод маргаж эхэлсэн. Миний сонсоноор манай нөхөр О.Дашлхагвыг надаас архи нэхлээ чамд авч өгөх ёстой юм уу гээд байсан. Тэгсэнээ тэр хоёр хоорондоо гэнэт зууралдаад авсан. Тэр хоёр хоорондоо зууралдаж байснаа гудамж руу яваад орохоор нь тэр хоёр дээр очоод нөхрийгөө хүмүүс хараад байна, чи багш хүн байж гудамжинд хүнтэй хэрүүл хийж зууралдлаа гэж хэлсэн. Тэгээд тэр хоёрыг зууралдаад зогсож байхад доороос Мөнх-эрдэнэ багш, Мөнхтуяа эгч хоёр машинтай хүрч ирсэн. Тэгэхэд зууралдаж байсан О.Дашлхагва, нөхөр хоёр маань салсан. Тэгээд Намнан машинаа асаагаад явах гэхээр нь Мөнх-Эрдэнэ багш чи машин барьж яах гээд байгаан бэ би машиныг чинь аваад явъя гэж хэлсэн. Тэгээд намайг Мөнхтуяа эгчийн машинд хоёр хүүхдийн хамтаар суулгасан. Тэгээд Мөнх-эрдэнэ багшийн гэрлүү явахад араас Мөнх-Эрдэнэ багш Намнан хоёр машинтайгаа дагаад ирсэн. Тэнд ийм л зүйл болсон. Тэгээд би хоёр хүүхдээ аваад гэрлүүгээ харьсан. Харин Намнан болохоор Мөнх-Эрдэнэ багшийн гэрт амарлаа гээд үлдсэн гэх мэдүүлэг /хх-69-70 тал/

Гэрч Г.Оюунгэрэлийн өгсөн: Дашлхагвыг нас барсанг сүүлд мэдсэн. Булган аймгийн Тэшиг сум руу яваад иртэл нас барчихсан гэж яригдсан. Хүнд зодуулсан гэсэн яриа сумаар тарчихсан байсан. Өөр хэн гэдэг хүн зодсон эсэхийг мэдэхгүй гэх мэдүүлэг /хх-71-72 тал/

Гэрч М.Амартүвшингийн өгсөн: Миний бие 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр байсан санагдаж байна. Тухайн үед Хутаг-Өндөр суманд эрүүл мэндийн газраас зохион байгуулсан сургалтаар оччихсон явж таарсан, ингээд тухайн үед Хутаг-Өндөр сумын Сум дундын их эмч Мөнхзул над дээр ирээд танаас зөвлөгөө авья гэж хэлээд зөвлөгөө авсан. Тухайн үед Мөнхзул эмч хүнд өвчтэй хүнийг танд үзүүлье гэсэн. Тэгээд Хутаг-Өндөр сумын эмнэлэг дээр хамтарсан үзлэг хийсэн ба үзүүлсэн хүн нь Хутаг-Өндөр сумын харьяат Дашлхагва гэх хүн байсан ба тухайн хүн тархиндаа цусан хураа байж болзошгүй гэж үзээд Булган аймгийн нэгдсэн эмнэлэгт алсын дуудлага өгсөн. Намайг анх Дашлхагвыг үзэхэд комын байдалтай ухаангүй, зүүн талдаа хүүхэн хараа нь өргөн, баруун талд жижиг, гэрлийн хугарал сул байсан. Ухаангүй болохоор яриж чадахгүй, баруун талын мөчид эрфлекс сул байсан. Тэгээд хагалгааны бригадыг дуудсан. Хагалгааны бригадыг ахалж гэмтэл мэс заслын их эмч Олзмөнхөөр удирдуулсан бүрэлдэхүүн тухайн өдрийн 13 цагийн орчимд ирсэн. Ингээд Олзмөнх эмчийг ирсэний дараа ахин хамтарсан үзлэг дээрх гэмтэл авсан гэх хүнд хийгдсэн. Үзлэгээр тархинд цусан хураа байж болзошгүй гэж үзээд яаралтай тархины хагалгаанд орсон гэх мэдүүлэг /хх-76-77 тал/

Гэрч Л.Энхбатын өгсөн: 2017 оны 08 сарын 31-ний өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын төвд Далбаан Лхагвагийн хамтаар явж байгаад өдөр 12 цагийн орчимд Андага Баяраа, Шар Батаа, Намнан, Бооёо, Дашлхагва нартай тааралдаад архи уухаар болоод сумын төвд орших Зандраа гуайн дэлгүүрээс 0.75 граммийн Ерөөл архи худалдаж аваад танихгүй эзэнгүй айлын хашаанд орж бүгдээрээ худалдаж авсан архиа хувааж уусан.Тэгээд архиа ууж дуусчаад салцгаасан. Тэгээд тэндээсээ Лхагвагийн хамтаар мотоцикильтой хөдлөөд хөдөө гэр лүүгээ харьсан гэх мэдүүлэг /хх-81 тал/

Гэрч С.Мөнх-Эрдэнийн өгсөн: 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдөр буюу Бэлэгт сайн өдөр байсан. Тухайн өдөр өөрийн эхнэрийн хамтаар Хутаг-Өндөр сумын төвд 1, 2 дугаар хороо буюу Зандраа гуай дэлгүүрийн урдхан талд Намнангийн Цагаан өнгийн ачааны тээврийн хэрэгсэл зогсож байсан. Ингээд Намнагийн эхнэр замд тааралдаад Намнан гудамжинд хүнтэй маргалдаад байна та очооч гэхээр нь би түрүүлээд Намнангийн байгаа гэх газарт очиход гудамжны үзүүрт Намнан багш, талийгаач Дашлхагва, Хар Аяагийн хамтаар зогсож байсан ба хэрүүл маргаан хийсэн шинжтэй зогсож байсан. Ингээд очоод Намнан дээр согтуу машинтай явж болохгүй гэж хэлээд машиныг нь аваад Намнанг аваад өөрийн гэртээ авчирсан. Тухайн үед Намнан багш согтуу халамцуу байсан гэх мэдүүлэг /хх-82 тал/

Гэрч М.Мөнхтуяагийн өгсөн: 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдөр санагдаж байна. Амралтын өдөр байсан санагдаж байна. Миний бие нөхрийн хамтаар Хутаг-Өндөр сумын төвд 1, 2 дугаар хороо буюу Зандраа гуайн дэлгүүрийн урдхан талд явж байтал Намнан багшийн эхнэр Ариунаа ирээд Намнан гудамжинд хүнтэй хэрүүл маргаан хийгээд байна гэсний дагуу миний нөхөр явж очсон. Ингээд ирэхгүй байгаад болохоор нь удаагүй явж очтол гудамжинд Намнан багш хэдэн хүнтэй зогсож байсан. Тэр залуучууд дунд Дашлхагва байсан ба намайг очиход Дашлхагва зүгээр зүгээр гээд байсан. Тэгээд нөхрийн хамтаар Намнан багшийг аваад гэртээ харьсан. Дашлхагва Хар Аяа гэх хүнтэй тэндээ үлдсэн гэх мэдүүлэг /хх-83 тал/

Гэрч С.Сэндэнхандын өгсөн: 2017 оны 09 дүгээр сарын эхээр санагдаж байна. 9 дүгээр сарын 02-ны өдөр байх. Тухайн өдөр 12 цагийн орчимд намайг гэртээ байж байхад О.Дашлхагва ирээд таньд толгойгоо бариулья гэж ирсэн. Тэгэхээр нь чи хүнд зодуулчихсан юм биш үү гэж хэлээд явж эмчид үзүүл гээд буцаагаад явуулсан. Тэгтэл удаагүй нөгөөдөр орой нь О.Дашлхагвын ээж Хишигт эгч орж ирээд надаас гуйгаад миний хүүгийн толгойг бариад өгөөч, гэртээ орноосоо босохгүй байна гэхээр нь шууд орой  20 цагийн орчимд О.Дашлхагвын гэрт нь очсон. Намайг очиход О.Дашлхагватай сүлд сууж байсан гэх Оюунсайханы хамтаар хоёулаа байсан. Тэгээд О.Дашлхагвыг үзэхэд Дашлхагвын зүүн нүдний зовхи нь буучихсан байсан. Тэгээд эгчийн дүү маргааш сумын эмнэлэгт очиж үзүүл, тархиндаа гэмтэл авсан байна, би хамаагүй толгой тархийг чинь барихгүй гэж хэлээд толгойг нь бариад буцсан. Маргааш нь О.Дашлхагва нь сумын эмнэлэгт очиж үзүүлээгүй юм шиг байна лээ. Тэгээд гэртээ байж байгаад биеийн байдал муудаад өнгөрчихсөн гэсэн. Нас барсан гэдгийг сүүлд Дархан-Уул аймагт явж байгаад хүнээс дуулсан гэх мэдүүлэг /хх-84 тал/

Гэрч Д.Хишигтийн өгсөн:  Талийгаач О.Дашлхагва маань манай 7 дахь хүүхэд байсан юм. Манай хамгийн бага хүүхэд маань байсан. Миний хүү О.Дашлхагва нь Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 1 дүгээр багт амьдарч байсан. Эхнэр Өлзийбүрэн 2 охины хамтаар хүүтэй маань амьдарч байгаад өнгөрсөн он буюу 2016 онд салаад явсан. Түүнээс хойш миний хүү ганцаараа амьдарч байгаад 2017 оны зунаас Оёгоо гэх хүнтэй нэг гэрт амьдрах болсон. Оёго гэх эмэгтэй нь манай сумын охин байгаа юм. Оюунсайхан гэдэг. Даваа гэх хүний охин нь байгаа юм. Нэг гэрт нь очиход хүүгийн маань толгой өвдөөд байна гэчихсэн сууж байсан. Толгой өвдеөд байна гэдэг цаг хугацааг нарийн сайн санахгүй байна. Сүүлд 2017 оны 09 дүгээр сар гаргаад байх, толгой өвдеөд байна гэж ярьж байгаад удаагүй толгойндоо хагалгаа хийлгэсэн гэх мэдүүлэг /хх-85 тал/

Гэрч Т.Намнангийн өгсөн: Одоо миний санаж байгаагаар 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр О.Дашлхагватай Булган аймгийн Хутаг-Өндөр сумын төв Өвгөнт гэх нэртэй газарт Эвэр тулгай гэх нэртэй хүний дэлгүүрийн ард Ааяа, Лхагвасүрэн, Баяраа, сэмэрийн Батаа бид нарыг явж байхад О.Дашлхагва нь гэрээсээ гарч ирээд таарсан. Тухайн үед бид нар архи уугаагүй эрүүл шахуу явж байсан. Дашлхагва нь архи уугаагүй эрүүл гэрээсээ гарч ирсэн. Тэгээд бид нар Урд талын дэлгүүрээс Ерөөл нэртэй 0,75 летрийн 2 шилийг авч хойд талын эзэнгүй хашаанд орж уусан. Тэгээд бид нар бөөнөөр нийлж байгаад архи ууж дуусгасан. Би тэнд уусан архинаас болоод тасарч ухаангүй болсон байсан. Тэгээд нэг мэдэхэд гзртээ ганцаараа сэрсэн. Харин нөгөө хэдийг хаашаа явсан талаар нь мэдэж чадаагүй. Тэрнээс хойш 2017 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр юм уу 03-ны өдөр шиг санаж байна, О.Дашлхагвын гэрт өглөөний 11 цагийн үед очиход эхнэр Оёгоогын хамтаар 2-лаа байж байсан. Намайг гэрт нь ороход 2-лаа цай уугаад сууж байсан ба тэдний гэрт би хальт ороод гарсан ба нэг их үйл яриагүй гарч явсан. Үүнээс хойш би уулзаагүй. Тухайн 28-ны өдөр Дашлхагватай архи уухад ямар нэг байдлаар бие нь өвдөж зовиурлаж байгаа талаар ямар нэг үйл огт яриагүй. Намайг гадна төрхөөс нь харахад зүгээр хэвийн л байсан. Биед нь ил харагдах шарх сорви гэх зүйл байгаагүй, зүгээр байсан. 28-ны өдөр Дашлхагва нь хүнд зодуулсан талаар ямар нэгэн зүйл хэлж яриагүй. Харин 09 дүгээр сарын эхээр 02,03-ны өдөр ороход толгой өвдөөд байна гэсэн сууж байсан. Мөн хэн ч гэлээдээ нэг хүнээр толгойгоо бариулна гээд байж байсан. Яагаад толгой өвдөж зовиурлаж байгаа талаар ямар нэгэн зүйл хэлж яриагүй. Энэ талаар нь би өөрөөч асуугаагүй. Өөрөө хэлэхдээ өнөөдрөөс эхлэн толгой өвдөж байгаа талаар хэлсэн гэх мэдүүлэг /хх-95-96 тал/

Гэрч Я.Уранчимэгийн өгсөн: Би 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Тээл 4 дүгээр баг Цагаан тохой гэх газраас мотоцикльтой хүнээр хүргүүлж өглөөний 11 цагийн орчимд байх сумын төвд байдаг Заяа гээд дүүгийнд ирсэн. Тухайн үед Заяагийн гэрт хүмүүс олон байсан учраас Дашлхагвын гэрт очиж хонохоор оройн 20 цагийн орчимд ганцаараа явган алхаж очсон. Намайг Дашлхагвын гэрт очиход талийгаач Дашлхагва, Ааяа гэх хүний хамт байсан. Тэр хоёр 2,5 летрийн пивоны хүрэн өнгийн хуванцар савтай Монгол архи уугаад сууж байсан. Тэр хоёр монгол архиа уугаад дөнгөж эхлээд байсан. Ингээд байж байхад удалгүй ойролцоогоор 20-оос 30 минутын дараа Оюунсайхан нь ажлаа тараад ирсэн. Оюунсайхан нь гэртээ ирээд шөлтэй хоол хийж эхэлсэн. Энэ үед Ааяа Дашлхагва хоёр архиа уугаад сууж байсан, би болохоор хажууд нь архинаас уулгүй зүгээр юм яриад сууж байсан. Тэгээд бид 4 22 цагийн орчимд байх хоолоо идээд унтах гээд Оюунсайхан газраар гудас дэвсэж ор зассан. Энэ үед ууж байсан Монгол архи ч дууссан байсан. Тэгээд бид 4 унтах гээд газраар 4-лээ зэрэгцээд хэвтээд байж байхад гаднаас шууд Лхагва, А  гэх хоёр залуу согтуу орж ирсэн. Тэр хоёр гаднаас орж ирэхдээ 0,5 летрийн "Ёрөөл" нэртэй архийг авч ирсэн. Тэгээд Дашлхагвыг Лхагваа нь дуудаж ганц шил архийг хуваагаад ууя гэсэн. Тэгээд Дашлхагва, Ааяа, Лхагваа А  4 нийлж архийг хувааж уусан. Энэ үед би газраар хэвтээд байж байсан. Тэгэхэд тэр 4 архиа хурдан уугаад дуусгасан ба гэнэт талийгаач Дашлхагва нь А  гэх залууг чи яахаараа гэрт шүлсээ хаядаг юм бэ, энэ чинь бас айл юм байгаа биз дээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би өндийгөөд босч ирээд харахад том өрөөний зүүн урд буланд нь А  гэх залуу Дашлхагвыг арагш нь эвгүй байдлаар савж унагаасан тэгээд дээр нь сууж гараараа 2-оос 3 удаа толгойн хэсэгт нь чиглүүлээд цохиж харагдсан. Энэ үед цаад талын өрөөнөөс Оюунсайхан ирээд Дашлхагва, А  хоёрын дундуур орж салгаад А  гэрээс хөөж гаргаад явуулсан. Тэгээд бид нар унтахаар хэвтэж 4-лээ унтаж амарсан. Тухайн үед талийгаачтай зодолдсон өөр хүн байгаагүй гэх мэдүүлэг /хх-99-101 тал/

Гэрч Х.Олзмөнхийн өгсөн: Миний бие 2017 оны 09  дүгээр сарын 07-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын эмнэлэгт Отгонбаярын Дашлхагва гэх хүнд тархины хагалгаа хийсэн. Уг хүний зүүн чамархайнд гавалын цонх гаргах хагалгааг хийсэн ба хурсан бага зэргийн нөж байсан цэвэрлэж аваад /бүлэн хураа/ харахад хатуу хальсаны доор нөж бүлэглэсэн цус нэвт харлаж харагдсан тул хатуу хальсыг нээхэд шингэн цус /хар хүрэн өнгөтэй/ олгойдон гарч араас нь бүлэгнэсэн цус бурзайгаад даралттайгаар гарсан.  Өөрөөр хэлбэл тархины эд ч хаван ихтэй байсны шинж юм.  Багцаалдвал тахианы өндөгтэй хэмжээтэй нөж байсан болов уу. Цаашид шалгах боломжгүй тул гуурс тавьж хаасан. Цус тогтоож хаалт хийж тавьсан. Цусан хураа нь хаана байрласан хэр их хэмжээтэй байсан, цаашид үргэжлүүлэн цус алдах нөхцөл үүссэн эсэх зэргээс хамаараад хугацаа нь харилцан адилгүй байдаг. Тодорхой хэлэх боломжгүй гэсэн хэдий ч уг гэмтэл нь учирсан даруйдаа амь насанд аюултай хүнд гэмтэл юм. Хагалгаанд орохын өмнө маш хүнд ухаангүй шокийн байдалтай байсан, амь насны заалтаар хагалгаанд орсон. Хагалгаанаас хойш ухаангүй, биеийн байдал сайжраагүй янзандаа байсан. 2 цагийн дотор энэээс хойших хугацаанд ямар байсан, ямар нэгэн өөрчлөлт гарсан эсэхийг сумын эмч нар мэдэх байх. 7 хоногийн өмнө хүнд толгойруугай цохиулсанаас хойш толгой нь өвдөөд босч чадахгүй байсан, толгойгоо бариулаад гэртээ хэвтээд байсан гэж хариулсан байдаг. Иймд 8 дугаар сарын 31-ний гэмтэл авсан байх магадлалтай гэх мэдүүлэг /хх-73-75 тал/

Шүүхийн сэтгэц гэм судлалын 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн магадлагаагаар: Магадлуулагч Ганболдын Г.А  нь сэтгэцийн хувьд эрүүл, 2.Г.А  нь өөрийн хийж буй үйлдлийг удирдан жолоодож ухамсарлан ойлгох чадвартай, 3. 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр сэтгэцийн хувьд эрүүл хэрэг хариуцах чадвартай, 4. Сэтгэцийн хувьд эрүүл учир хэрэг хариуцах чадвартай, 5. Үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, 6. Албадлагын арга хэмжээ шаардлагагүй гэх магадлагаа /хх-125 тал/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Булган аймгийн шүүх шинжилгээний албаны 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 64 тоот дүгнэлтээр: 1. Талийгаач О.Дашлхагвын цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр зүүн зулайн хатуу хальсан дээрхи цусан хураа, тархи дарагдал, зүүн зулай хэсгийн аалзан бүрхүүл доорхи тахмал цус харвалт, зүүн шилбэнд цус хуралт, баруун чигчий хуруу, зүүн долоовор хуруу, хамар, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 4.Талийгаач нь зүүн зулайн хатуу хальсан дээрхи цусан хураа, тархи дарагдал, зүүн зулай хэсгийн аалзан бүрхүүл доорхи тархмал цус харвалтын улмаас амьсгал зүрх судасны дутагдалд орж нас баржээ гэх / хх-ийн 128-129 тал/,

Эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудас /130-137 тал/, Өвчний түүх / хх-138-159 тал/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1304 тоот дүгнэлтэнд: 1. Урьд гаргасан Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №64 тоот шинжээчийн дүгнэлттэй санал нэг байна. 2. Талийгаач О.Дашлхагвын цогцост тархины зүүн чамархай, зулайн хатуу хальсанд дээрх цусан хураа, тархи дарагдал, тархины зүүн зулай хэсгийн аалзан бүрхүүл доорх тархмал цус харвалт, дух, хамар, баруун чигчий хуруу, зүүн долоовор хуруунд зулгаралт, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл учирчээ.  3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4. Талийгаач нь тархины зүүн чамархай, зулайн хатуу хальсан дээрх цусан хураа, тархи дарагдал гэмтлийн улмаас нас баржээ. 5.уг тархины хатуу бүрхүүл дээрх цусан хураа нь аажмаар нэмэгдэж тархи дарагдан амьсгал зүрх судасны үйл ажиллагаа зогсох хүртэлх хугацаанд амьд байх боломжтой. 6. Тархины хатуу хальсан дээрх цусан хураа үүссэн үед саруул үе гэж илрэх ба дээрх хугацаа нь хэдэн цагаас хэдэн өдөр хүртэлх хугацаанд үргэжилж болдог ба тархи дарагдалтай холбоотойгоор хүн бүрт харилцан адилгүй хугацааны дарааагаас толгой өвдөх, дотор муухайрах, хоолны дуршил буурах, бөөлжих, цочромтгой болох, таталт өгөх, ухаан алдах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. 7. Асуулт нь бүрэн гүйцэт байхгүй тул хариулт өгөх боломжгүй байна. /хх-ийн 166-169 тал/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 129 дүгнэлтэнд: 1. Урьд гаргасан Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №64 тоот шинжээчийн дүгнэлтэнд үхлийн шалтгааныг зөв тогтоосон байна. 2.Талийгаач О.Дашлхагвын цогцост тархины зүүн тал бөмбөлгийн чамархай, зулайн хатуу хальсан дээрх болон доорхи цусан хураа, тархи дарагдал, тархины зүүн тал бөмбөлгийн зулай хэсгийн аалзан хальсан доорх голомтлог цус харвалт, дух хамар, баруун гарын чигчий хуруу, зүүн долоовор хуруунд зулгаралт, зүүн шилбэнд цус хуралт бүхий гэмтлүүд учирчээ. 3.4. дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 5. Талийгаач нь тархины зүүн тал бөмбөлгийн чамархай, зулайн хатуу хальсан дээрхи болон доорхи цусан хураа, тархи дарагдал гэмтлийн улмаас нас баржээ. 6. Уг тархины хатуу бүрхүүл дээр болон доорхи цусан хураа үүссэн үед хугацаанд үргэжилж болдог ба тархи дарагдалтай холбоотойгоор хүн бүрт харилцан адилгүй хугацааны дараагаас толгой өвдөх, дотор муухайрах, хоолны дуршил буурах, бөөөлжих, цочромтгой болох, таталт өгөх, ухаан алдах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. 8.9. 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдөр талийгаачид учирсан дээрхи гавал тархины битүү гэмтлийг авсан байх боломжгүй. 9.10. талийгаачид учирсан гавал тархины битүү гэмтлийг  хэзээ учирсаныг нарийвчлан тогтоох боломжгүй ба 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн мэс заслаар авагдсан цусан хурааг эд эсийн шинжилгээ хийгдээгүй учир тогтоох боломжгүй байна. 11. Тухайн гэмтлийг суугаа, босоо, хэвтээ аль ч байрлалд үүссэн байх боломжтой. 12. Талийгаачид шинжилгээгээр тогтоогдсон зүүн чамархай, зулайн хатуу хальсан дээрхи болон доорхи цусан хураа гэмтэл нь шүүх эмнэлгийн  гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно. 13. Дээрхи гэмтлийг авсан даруйдаа эмнэлгийн тусламж авсан бол амь насыг аврах боломжтой байсан байна. 14. Талийгаач О.Дашлхагвын шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй гэх дүгнэлт /хх-170-174тал/

 

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хх-01-03 тал/ Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-16 тал/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-17-23 тал/, мэдүүлгийг газар дээр нь шалгах тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-24-26 тал/,сиди, Эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудас /130-137 тал/, Өвчний түүх / хх-138-159 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-ийн 203-205 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд  хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг тогтоож чадсан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул эдгээр нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх бүрэлдхүүн дүгнэсэн болно.

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Г.А  нь 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Хутаг-Өндөр сумын 4 дүгээр багт оршин суух хохирогч О.Дашлхагвын гэрт түүнтэй хамт архи ууж, хохирогч О.Дашлхагвыг гэрт шүлсээ хялаа гэж хэлснээс  маргалдаж О.Дашлхагвыг цээжээр нь тэвэрч аваад хойш нь гэдрэг савуулан газар унагааж улмаар дээр нь гарч суугаад толгой руу цохиж үүнээс үүдэн хохирогчийн биед хүнд гэмтэл учирч  “хохирогч нас барсан” үйл баримт болжээ.

Энэ болсон үйл баримт нь шүүгдэгч Г.А гийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2017 оны 08 дугаар сарын 31-ний орой 10 цагийн үед талийгаач Дашлхагвын гэрт нь нэг шил архитай очсон. Бид хоёрыг тэнд очиход Аяа, / Баярсайхан/ гэрч Уранчимэг, Оюунсайхан, талийгаач нар байсан. Тэгээд бид 2 тэд нарын ууж байсан архийг уусны дараагаар өөрсдийнхөө архийг уусан. Дараа нь талийгаач бид 2 маргалдаж би талийгаачийг эгэм тус газар нь цохиж түлхэж унагаасан ийм зүйл болсон түрхэн зуур болсон гэх  мэдүүлэг,  хохирогч О.Шүрэн-Эрдэнийн өгсөн: 2017 оны 9 дүгээр сарын 3, 4-ний өдөр дүүгийндээ очсон. Дүүгийндээ очих үед толгойгоо даахгүй хэвтэж байсан. Тухайн үед миний хувьд дүүгээ хүмүүстэй архи уусан талаар надад хэлээгүй болохоор мэдээгүй.  Дүү маань толгой өвдөж байна 2 хоног бариачид бариулсан гэж надад хэлж байсан.  Миний дүү тархины хагалгаанд ороод ухаангүй хэвтэж байгаад 1 хоногийн дараа эмнэлэгтээ нас барсан. Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг,

     гэрч Я.Уранчимэгийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Заяа гэх дүүгийндээ байсан  ба орой нь талийгаач Дашлагвын гэрт очиж хонох гээд очиход талийгаач Аяа 2 монгол архи уугаад сууж байсан ба удалгүй Оюунсайхан гэртээ ирж хоол хийж хоолоо идээд унтах гэтэл Г.А , Лхагваа нар 1 шил архитай тэднийд орж ирсэн. Тэр архийг уусны дараагаар Г.А  талийгаачийн гэрт нь шүлсээ хаяж, талийгаач Г.А г яагаад гэрт шүлс хаяж байгаа юм гэж уурлаж Г.А , талийгаач 2 барьцалдаж авч, Г.А  талийгаачийг ар гэдэргээр нь унагааж толгой хавьд нь 2-3 удаа цохисон ба гэхдээ би хаана цохисныг мэдэхгүй байна. Дараа нь Оюунсайхан Г.А г салгаж гэрээсээ хөөж явуулсан гэх мэдүүлэг,   

  Гэрч Д.Оюунсайханы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн:... Би 2017 оны 08 дугаар сарын 31-ний өглөө гэрээсээ ажилдаа явахаар гарсан. Тэгэхэд гэрт талийгаач ганцаараа үлдсэн. Би оройн 20 цагийн орчимд гэртээ ирэхэд талийгаач Дашлхагва, бэр Уранчимэг, Ааяа гурав байсан. Талийгаач Ааяа хоёр архи уусан байдалтай байж байсан. Урнаа эгч харин гудсан дээр хэвтэж байсан. Тэгээд би хоол хийгээд Дашлхагвыг гудсан дээр хэвтүүлсэн, Ааяа харин том өрөөнд сууж байсан. Ингээд байж байхад гаднаас Лхагвасүрэн, А  нар 0,33 гр Ерөөл архитай орж ирсэн. Тэгээд Дашлхагвыг дуудаж сэрээгээд авчирсан архиа том өрөөнд газар суугаад ууж байсан. Архийг Ааяа, А , Дашлхагва, Лхагваа нар уусан. Урнаа эгч бид хоёр уугаагүй. Тэгээд миний хийсэн хоолыг бөөнөөрөө идээд архиа ууж дуусгаад 22 цаг орчим болж байхад Лхагвасүрэн яваад өгсөн. Араас нь А  гарсан эсэхийг нь сайн мэдээгүй. Тэгээд байж байхад Лхагвасүрэн байхгүй, А  гаднаас орж ирсэн.  А  гаднаас орж ирээд шүлсээ шууд хаясан, тэгтэл Дашлхагва сууж байснаа босч ирээд гэр оронд шүлсээ хаялаа гээд А ийн цээжинд нь гараараар нэг удаа цохиод авсан. Тэгтэл А  талийгаачийг цээжээр нь тэвэрч аваад хойш нь гэдрэг савуулаад унагааж байгаад дээр нь гараад толгой руу нь гараараа цохисон. Намайг харахад А  нь талийгаачийн цээж хэсэгт нь суучихсан харагдсан, тэгэхээр нь би гал тогооны өрөөнөөс очиж А  түлхэж талийгаачийн дээрээс буулгаад Дашлагвыг гудсан дээр хэвтүүлж А  гэрээсээ хөөж явуулсан. Тэгээд Ааяа, Урнаа, талийгаач бид 4  унтаж амарсан. Маргааш өглөө нь би ажилдаа явах гэж байхад талийгаач толгой өвдөөд байна гэж байсан гэх мэдүүлэг /хх-47 тал/

 Гэрч Б.Түмэнбаярын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:.. Би 2017 оны 09 дүгээр сарын 05-ны орчимд байх яг хэдний өдөр гэдгийг сайн санахгүй байна. 18 цагийн орчим О.Дашлхагвын гэрийн хажуугаар ганцаараа мотоцикль жолоодоод явж байхад О.Дашлхагва хашааныхаа үүдэн дээр намайг дуудсан. Тэгээд О.Дашлхагватай уулзахад ягаан өнгийн алчуураар толгойгоо боосон, бараан өнгийн цамц, өмдтэй байсан. Толгой өвдөөд байна, та миний толгойг бариад өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэдний гэрт хоёулаа ороход хүнгүй байсан. Толгойг нь бариагүй байж байхад гаднаас Оёгоо гээд хамтран амьдрагч хүүхэн нь ганцаараа орж ирсэн. Дашлхагва, Түмэн ахаар толгойгоо бариулах гэж байна гэхэд тэг тэг гэж Оёгоо хэлсэн. Тэгээд би талийгаачийн толгойг нь барьж өгсөн, та дахиад орой нэг барьж өгөөрэй гэж гуйсан. Тэгээд тэдний гэрт явалгүй байж байхад 21 цагийн үед Баярсайхан /Ааяа гэж дуудаг/, Бооёо /жинхэнэ нэрийг нь мэдэхгүй/ нар ирсэн ба талийгаач О.Дашлхагва тэр хоёрыг унтаж амар гэсэн. Унтах гэж л ирсэн байх. Орой 22 цагийн үед О.Дашлхагвын толгойг дахин барьж өгөхөд сайхан тайвшираад унтсан. Би тэдний гэрт унтаж амарсан. Шөнийн 00-01 цагийн орчим О.Дашлхагва унтаж байгаад сав руу бөөлжөөд байсан. Туүнээс хойш дахин 3-4 удаа бөөлжсөн. Бөөлжөхдөө юм гарахгуй байх шиг байсан. Маргааш өглөө нь 07 цагийн үед гэрт байсан хүмүус боссон. О.Дашлхагва шөлтэй хоол идчихээд шууд бөөлжөөд гаргасан. 08 цагийн үед дахин толгойг нь барьж өгсөн. Тэгээд тэдний гэрээс гарч би хөдөө гэрлүүгээ явсан. Ингэж л нэг удаа уулзсан. Түүнээс хойш дахин уулзаагүй гэх мэдүүлэг /хх-51-52 тал/

 Гэрч Д.Хишигтийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  ... 2017 оны 09 дүгээр сар гаргаад байх, толгой өвдеөд байна гэж ярьж байгаад удаагүй толгойндоо хагалгаа хийлгэсэн гэх мэдүүлэг /хх-85 тал/

Гэрч С.Сэндэнхандын өгсөн: 2017 оны  09 дүгээр сарын 02-ны өдөр байх. Тухайн өдөр 12 цагийн орчимд намайг гэртээ байж байхад О.Дашлхагва ирээд таньд толгойгоо бариулья гэж ирсэн. Тэгэхээр нь чи хүнд зодуулчихсан юм биш үү гэж хэлээд явж эмчид үзүүл гээд буцаагаад явуулсан. Тэгтэл удаагүй нөгөөдөр орой нь О.Дашлхагвын ээж Хишигт эгч орж ирээд надаас гуйгаад миний хүүгийн толгойг бариад өгөөч, гэртээ орноосоо босохгүй байна гэхээр нь шууд орой  20 цагийн орчимд О.Дашлхагвын гэрт нь очсон. Намайг очиход О.Дашлхагватай сүүлд сууж байсан гэх Оюунсайханы хамтаар хоёулаа байсан. Тэгээд О.Дашлхагвыг үзэхэд Дашлхагвын зүүн нүдний зовхи нь буучихсан байсан. Тэгээд эгчийн дүү маргааш сумын эмнэлэгт очиж үзүүл, тархиндаа гэмтэл авсан байна, би хамаагүй толгой тархийг чинь барихгүй гэж хэлээд толгойг нь бариад буцсан. Маргааш нь О.Дашлхагва нь сумын эмнэлэгт очиж үзүүлээгүй юм шиг байна лээ. Тэгээд гэртээ байж байгаад биеийн байдал муудаад өнгөрчихсөн гэсэн. Нас барсан гэдгийг сүүлд Дархан-Уул аймагт явж байгаад хүнээс дуулсан гэх мэдүүлэг /хх-84 тал/

 Гэрч О.Өлзий-Очирын өгсөн: Би төрсөн дүү О.Дашлхагвыг 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өглөө 08 цаг 30 минутын үед Булган аймгийн Хутаг-Өндөр сумын төвд гэртээ хэвтэж байхад нь эргэж очсон. Намайг очиход төрсөн ээж Хишигт Оюунсайхан нар  байсан ба толгой өвдөөд байна гэсэн байдалтай хэвтэрийн байдалтай хэвтэж байсан. Тэгэхээр нь би эмчид очиж үзүүлэх үү гэхэд өөрөө яахын бэ гэж хэлээд яваагүй. Тэгэхээр нь би ээжийг аваад мотоцикльтой гэрт нь хүргэж өгөөд ажилдаа явсан. Тэгээд ажил дээрээ очоод 11 цаг болж байхад ээж надруу утсаар яриад сумын эмч дагуулаад Дашлхагвын гэрт хүрээд ир гэж хэлсэн. Тэгэхээр нь би сумын эмч авч очоод гэрээс нь аваад сумын эмнэлэгт авчирч хэвтүүлсэн. Тэгтэл сумын эмч биеийг нь үзээд цочиж айсан уу гэж асуусан. Тэгтэл Оюунсайхан шөнө нэг удаа цочиж сэрсэн гэж хэлсэн.  Эмнэлэгт ухаангүй байдалтай хэвтэж байгаад 2017 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 10 цагийн үед нас барсан  гэх мэдүүлэг /хх-53-54 тал/

 Гэрч Ч.Мөнхзулийн өгсөн: 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 11 цагийн үед Отгонбаяр овогтой Дашлхагвын төрсөн ах Өлзий-Очир гэх хүн манай дүү ухаан алдчихлаа гэсэн дуудлагыг манай эмнэлэг дээр өөрийн биеэр ирж өгсөн. Тэгээд би бага эмч Байгальмаагийн хамт О.Дашлхагвын гэрт нь очсон. Тэгэхэд байшин дотор О.Дашлхагвын ээж Хишигт хамтран амьдрагч нь байсан О.Дашлхагва нь газар гудсан дээр хэвтэж байсан. Зүүн нүдний зовхи унжсан, баруун гар, хөл саажилттай, эмх замбараагүй хөдөлгөөн хийдэг, үг хэлэх чадваргүй орчинд ямар нэгэн харьцаа байхгүй орондоо шээсэн байдалтай байсан гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 тал/,

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Булган аймгийн шүүх шинжилгээний албаны 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 64 тоот дүгнэлтээр:  Талийгаач О.Дашлхагвын цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр зүүн зулайн хатуу хальсан дээрхи цусан хураа, тархи дарагдал, зүүн зулай хэсгийн аалзан бүрхүүл доорхи тархмал цус харвалт, зүүн шилбэнд цус хуралт, баруун чигчий хуруу, зүүн долоовор хуруу, хамар, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.Талийгаач нь зүүн зулайн хатуу хальсан дээрхи цусан хураа, тархи дарагдал, зүүн зулай хэсгийн аалзан бүрхүүл доорхи тархмал цус харвалтын улмаас амьсгал зүрх судасны дутагдалд орж нас баржээ гэх,

 Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1304 тоот дүгнэлтэнд:  Урьд гаргасан Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №64 тоот шинжээчийн дүгнэлттэй санал нэг байна.  Тархины хатуу бүрхүүл дээрх цусан хураа нь аажмаар нэмэгдэж тархи дарагдан амьсгал зүрх судасны үйл ажиллагаа зогсох хүртэлх хугацаанд амьд байх боломжтой.  Тархины хатуу хальсан дээрх цусан хураа үүссэн үед саруул үе гэж илрэх ба дээрх хугацаа нь хэдэн цагаас хэдэн өдөр хүртэлх хугацаанд үргэжилж болдог ба тархи дарагдалтай холбоотойгоор хүн бүрт харилцан адилгүй хугацааны дараагаас толгой өвдөх, дотор муухайрах, хоолны дуршил буурах, бөөлжих, цочромтгой болох, таталт өгөх, ухаан алдах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг гэх,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 129 дүгнэлтэнд: Талийгаачид учирсан гавал тархины битүү гэмтлийг  хэзээ учирсаныг нарийвчлан тогтоох боломжгүй ба 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн мэс заслаар авагдсан цусан хурааг эд эсийн шинжилгээ хийгдээгүй учир тогтоох боломжгүй байна.  Тухайн гэмтлийг суугаа, босоо, хэвтээ аль ч байрлалд үүссэн байх боломжтой.  Талийгаачид шинжилгээгээр тогтоогдсон зүүн чамархай, зулайн хатуу хальсан дээрхи болон доорхи цусан хураа гэмтэл нь шүүх эмнэлгийн  гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно. Дээрхи гэмтлийг авсан даруйдаа эмнэлгийн тусламж авсан бол амь насыг аврах боломжтой байсан  гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдож байна.

 Өөрөөр хэлбэл  хохирогч О.Дашлхагва нь 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр өөрийн гэртээ шүүгдэгч Г.А д толгой руугаа цохиулсны улмаас амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл авсан байх ба гэмтлийг авсан даруйдаа эмнэлгийн тусламж авсан бол амь насыг аврах боломжтой байхад эмнэлэгт хандалгүй  бариачид толгойгойгоо бариулж тодорхой хугацаа алдсаны улмаас   2017 оны 9 дүгээр сарын 9-ны өдөр нас барсан байна.

 Үүнээс үзэхэд шүүгдэгч Г.А г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан гэмт хэргийг үйлдсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иймд Аймгийн прокурорын газраас шүүгдэгч Г.А г эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг мөн хуулийн тусгай ангийн  11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар зүйлчлэлийг өөрчлөх  хууль зүйн үндэслэлтэй байна.

Хэрэгт талийгаачийн амь хохирсон шалтгааныг тогтоосон  шинжилгээнүүдийг эрх бүхий шинжээчид тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан, хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх үнэлэв.

 Хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн талаар нотолбол зохих зүйлийг шалгаж тогтоосон байх тул шүүгдэгч Г. Г.А г эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар  хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүгдэгч Г.А д ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хүний амь нас хохирсон зэрэг байдлыг харгалзан  ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Г.А  2018 оны 03 дугаар сарын 19-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 95 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Ш нь иргэний нэхэмжлэл гаргаагүй боловч гэмт хэргийн улмаас оршуулахтай холбогдон  гарсан зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж шийдвэрлэв.

Хэрэгт хавсаргаж ирүүлсэн “ Гэрч Я.Уранчимэгийн мэдүүлгийг буулгасан” гэх нэртэй 1 минут 22 секунын бичлэгтэй CD 1 ширхэгийг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсаргах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйл, 36.6, 36.7, 36.8,  36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Булган аймгийн Прокурорын газраас  шүүгдэгч Бовогт  Г.А г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Г.А г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсаны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Г.А г 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Г.А д оногдуулсан 7 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А гийн цагдан хоригдсон 95 /ерэн тав/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Ш нь оршуулахтай холбогдон гарсан зардалыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Хэрэгт хавсаргаж ирүүлсэн “ Гэрч Я.Уранчимэгийн мэдүүлгийг буулгасан” гэх нэртэй 1 минут 22 секунын бичлэгтэй CD 1 ширхэгийг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

8. Эрүүгийн 1715001390034 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогч хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.А д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэжээг хэвээр үлгэлжлүүлсүгэй.  

          10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах , улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдьсугай.     

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.ЦЭРЭНДУЛАМ

                             ШҮҮГЧИД                                    Т.ХҮРЭЛБААТАР

                          Ц.АЛТАНГАДАС