Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 309/ШШ2025/01466

 

 

 

 

 

2025 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 309/ШШ2025/01466

Дорнод аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* овогтой ******* нь 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Голомт банктай ЗГ4705149381 дугаартай зээлийн гэрээ байгуулж 24 550 000 төгрөгийг, жилийн 14,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 5 000 000 төгрөгийг жилийн 14,4 хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатай, 2024 оны 07 дугаар сарын 09-ны өдөр 2 500 000 төгрөгийг жилийн 14.4 хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатай тус тус цалингийн зээл авсан болно. Доронд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд нэхэмжилсэн боловч хариуцагч үндсэн хаяг дээр байхгүй гэсэн үндэслэлээр 2025 оны 07 сарын 09-ний ******* шүүгчийн 309/ШЗ2025/02837 дугаар захирамжаар хэрэг хэрэгсэхгүй болсон тул ******* овогтой ******* эрэн сурвалжлах шийдвэр гарган, холбогдох байгууллагад үүрэг болгож өгнө үү гэв.

2. Нэхэмжлэгчээс дараах баримтыг хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн. Үүнд: итгэмжлэл /хм 3-р тал/, хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар /хм 4-р тал/, 2024 оны 7 сарын 26-ны өдрийн 317 тоот Голомт банкны гүйцэтгэх захирлын “эрх олгох тухай” тушаалын хуулбар /хм 5-6-р тал/,  Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 сарын 09-ний өдрийн 309/ШЗ2025/02837 дугаартай шүүгчийн захирамж /хм 7-8-р тал/, зээл болон барьцааны гэрээ /хм 20-23-р тал/ зэргийг шинжлэн судлав.  

 

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Голомт банк” ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ч.*******г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч Ч.******* нь 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Голомт банктай ЗГ4705149381 дугаартай зээлийн гэрээ байгуулж 24 550 000 төгрөгийг, жилийн 14,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 5 000 000 төгрөгийг жилийн 14,4 хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатай, 2024 оны 07 дугаар сарын 09-ны өдөр 2 500 000 төгрөгийг жилийн 14.4 хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатай тус тус цалингийн зээл авсан болох нь уг зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн хүсэлт зэрэг баримтаар нотлогдож байна.

Нэхэмжлэгч “Голомт банк” ХК нь зээлдэгчид холбогдуулан зээлийн үлдэгдэл төлбөрийг гаргуулах асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах гэтэл зээлдэгч Ч.*******г оршин суух хаяг тодорхойгүй байгаа нь нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргаж байгаа тайлбар зэргээр тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т эрэн сурвалжлах ажиллагааг цагдаагийн байгууллага хийхээр хуульчилсан байх тул Ч.*******г эрэн сурвалжилж, түүний оршин суугаа /оршин байгаа/ газар, хаягийг олж тогтоох, хаягийг олж тогтоомогц нэхэмжлэгч байгууллага “Голомт банк” ХК-д мэдэгдэхийг Дорнод аймгийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн  115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* овогтой ******* /РД: эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Ч.*******г эрэн сурвалжлах ажиллагааг хийж, оршин байгаа хаягийг олж тогтоомогц нэхэмжлэгч “Голомт банк” ХК-нд / мэдэгдэхийг Дорнод аймгийн Цагдаагийн газарт үүрэг болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                    Х.ОТГОНЖАРГАЛ