Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 309/ШШ2025/01462

 

 

 

 

 

2025 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 309/ШШ2025/01462

Дорнод аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

          

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинзориг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Дорнод аймаг дахь Цагдаагийн газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “******* нь согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон, тус цагдаагийн газрын эрүүлжүүлэх, саатуулах байранд удаа дараа эрүүлжүүлэгдсэн бөгөөд согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон тул захиргааны журмаар албадан эмчилгээнд хамруулж өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  тоотод оршин суух ******* ******* нь согтуурсан мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон тус газрын эрүүжүүлэх, саатуулах байранд 2010 оноос 2025 он хүртэл хугацаанд 20 удаа эрүүжүүлэгдсэн бөгөөд согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон тул албадан эмчилгээнд хамруулах хүсэлт гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.

2. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би албадан эмчилгээнд хамтрагдахад татгалзах зүйлгүй гэв.

3. Нэхэмжлэгчээс дараах баримтыг хэрэгт ирүүлсэн. Үүнд: итгэмжлэл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, *******ийг “Албадан эмчилгээнд хамруулах санал”, гуравдагч этгээд *******ийг иргэний үнэмлэхийн лавлагаа, Согтууруулах, мансуурах донтой эсэхийг тогтоох эрүүл мэндийн дүгнэлт, шинжилгээ,  Архинд донтох өвчтэй эсэхийг оношлох Мичиганы сорил, Ийлдэс судлалын шинжилгээ, цээжний рентген зураг, ЭХО-д харуулсан тухай эмчийн үзлэгийн тэмдэглэл зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн ба шүүхийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд  бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулах ажиллагааг хийсэн болно. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Дорнод аймаг дахь Цагдаагийн газар нь Дорнод аймаг, Хэрлэн сумын 1-р багийн иргэн ******* *******ийг захиргааны журмаар албадан эмчилгээнд хамруулах тухай нэхэмжлэлийг гаргаж, шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж оролцсон болно. 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд өөрөө архи уухаа больж чадахгүй байна. Эмчилгээ хийлгэвэл гарчих байх гэж боддог гэж тайлбарладаг.

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, талуудын гаргасан тайлбаруудтай харьцуулан шинжлэн судалсны үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* ******* нь архи согтууруулах ундааны зүйл байнга хэрэглэдэг, архидан согтуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлд орсон болох нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтууд болон нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн тайлбараар тогтоогдож байна.

Тухайлбал нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, ээж ******* хүсэлт, Согтууруулах, мансуурах донтой эсэхийг тогтоох эрүүл мэндийн дүгнэлт, шинжилгээ, Архинд донтох өвчтэй эсэхийг оношлох Мичиганы сорил зэрэг бичгийн баримтаар тогтоогдож байна.

Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон хүн согтуурах мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон боловч сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан тохиолдолд шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээнд хамруулна” гэж заажээ.

Хэрэгт авагдсан Дорнод аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн дүгнэлтээр ******* нь архинд донтох өвчтэй болохыг тогтоосон байхаас гадна түүнийг албадан эмчилгээнд хамруулж болохыг дүгнэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* нь архинаас гарах эмчилгээг урьд өмнө нь хийлгэж байсан гэх боловч сайн дураараа эмчилгээ хийлгэх хүсэлт гаргаж байгаагүй талаарх тайлбарыг шүүх хуралдаанд гаргаж байгаагаас үзвэл түүнийг сайн дураараа дээрх эмчилгээг хийлгэхээс татгалзсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар *******ийг гэмт хэрэг, зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүл мэндийн болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хяналтан доор захиргааны журмаар албадан эмчлэх эмчилгээнд хамруулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.14-д  заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 17 дугаар зүйлийн 17.1-д зааснаар ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******ийг захиргааны журмаар албадан эмчилгээнд 3 сарын хугацаагаар хамруулсугай.

2. . Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн  17 дугаар зүйлийн 17.2-д зааснаар  эмчилгээний үр дүнгээс хамаарч дуусгавар болгох хүсэлтийг эчмлэгч байгууллага гаргах боломжтой болохыг дурдсугай

3. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7-д зааснаар энэ шийдвэрийн талаар *******ийн гэр бүлийн гишүүн, төрөл садангийн хүнд, хэрэв ганц бие бол түүний оршин суугаа газрын нийгмийн халамж, үйлчилгээний байгууллагад ажлын 5 өдрийн дотор мэдэгдэхийг нэхэмжлэгч Дорнод аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

4. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6-д зааснаар *******ийг албадан эмчлэх газарт хүргэх ажиллагааг гүйцэтгэхийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Дорнод аймаг дахь Цагдаагийн газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

  

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Х.ОТГОНЖАРГАЛ