| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Содовын Цэрэндулам |
| Хэргийн индекс | 163/2018/0100/Э |
| Дугаар | 0103 |
| Огноо | 2018-07-04 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Ц.Гэрэлбаатар |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 0103
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж,
Нарийн бичгийн дарга Ө.Оюумаа,
Улсын яллагч Ц.Гэрэлбаатар,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Алтан-Уяа,
Шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.А холбогдох эрүүгийн 1715002440047 дугаартай, 163/2018/0100/Э индэкстэй хэргийг 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1984 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, 3 дүүгийн хамт Булган аймгийн Булган сумын 2 дугаар багт оршин суух, 2011 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Булган аймгийн Сум дундын шүүхийн №21 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дахь хэсгээр 3 сарын баривчлах ялаар, 2011 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Булган аймгийн Сум дундын шүүхийн №118 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дахь хэсгээр 3 жил 1 сарын хорих ялаар, 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Булган аймгийн Сум дундын шүүхийн №54 дүгээр тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дахь хэсгээр 6 жилийн хорих ялаар, 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Булган аймгийн сум дундын шүүхийн №58 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсгээр 6 сарын баривчлах ялаар, 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Орхон аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн №205 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсгээр 1200000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгүүлсэн, Ц овогт Б.А
Холбогдогсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.А нь 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Булган аймгийн Булган сумын 2 дугаар баг 6Б хэсэгт тоотод оршин суух иргэн Б.П гэрийнх нь хаалганы цоожийг эвдлэн хууль бусаар нэвтрэн орж эд зүйлс хулгайлан авч 2960000 төгрөгийн хохирол,
2017 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 19-нд шилжих шөнө Булган аймгийн Булган сумын 2-р баг, 2Б хэсгийн 9-10 тоотод оршин суух иргэн Г.Б гэрт хууль бусаар нэвтрэн орж адуу болон үхрийн мах хулгайлан авч 830000 төгрөгийн хохирол,
2018 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Булган аймгийн Булган сумын 2 дугаар баг, 2Б хэсгийн 14-04 тоотод оршин суух Б.Ц гэрт хууль бусаар нэвтрэн орж эд зүйлс хулгайлан авч 762000 төгрөгийн хохирол,
2018 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Булган аймгийн Булган сумын 1-р багт оршин суух иргэн О.Б гэрт хууль бусаар нэвтрэн орж эд зүйлс хулгайлан авч 2165800 төгрөгийн хохирол,
2018 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Яргуйт баг, Толгодын 30-31 тоотод оршин суух иргэн З.Б байшингийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж эд зүйлс хулгайлан авч 833000 төгрөгийн хохирлыг тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/ ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А өгсөн: Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирол төлбөрөө төлж чадсангүй төлөх боломжтой. Хохирлыг төлнө гэм буруугийн талаар маргахгүй. Дахин хулгай хийхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй гэв.
1715002440047 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:
Хохирогч Б.П өгсөн: 2017оны 12 дугаар сарийн 06-ны өдөр 15 цагийн орчим би Рашаант сумаас ирээд өөрийнхөө байшинд орох гэтэл манай байшингийн хаалганы цоожыг эвдлээд орчихсон байсан. Би алдагдсан эд зүйлээ бүртгэсэн чинь авдранд байсан 2 монетон бөгж, 3 монетон ээмэг, LG брендийн 42 инчийн LED телевизор, 2 үстэй дээл, толин дээрээ хээтэй 7 шигтгээтэй эмэгтэй хүний 1 мөнгөн бүс, Болор нэртэй архи зэрэг эд зүйлс алдагдсан байсан. Би 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Рашаант сумын цайны газарт тогоочоор ажилд орсон. Тэрнээс хойш манай байшин эзэнгүй байсан. Би охинтойгоо 2 улаа амьдардаг манай охин Улаанбаатар хотод Анагаахад сурдаг. Манай охин 2017оны 10 дугаар сарын 15-ны өдөр Булганд ирж байшиндаа хоночихоод цэрэгт хүн явуулчихаад Улаанбаатар хот руу явсан. Миний төрсөн эгч Сүрэн 2 хоногийн өмнө “Танай байшингийн чинь очиж шалгалаа цоожтой зүгээр байна” гэж хэлсэн. Манай эгч шалгахдаа хашааны гаднаас ирж харчихаад явчихсан. Хашааны гаднаас харвал манай байшингийн хаалганы цоож харагддаг гэх мэдүүлэг /хх-28-29 тал/
Гэрч Ч.Ч өгсөн: 2014 онд зурагтыг би ээжтэйгээ хамт Эрдэнэтийн Төгөлийн дээд талын цахилгаан бараанаас 1100000 төгрөгөөр худалдаж авч байсан. Миний үстэй дээлийг манай ээж өөрөө хийж өгч байсан. Ээжийн үстэй дээлийг талийгаач өвөө, эмээ маань хийж өгч байсан гэж байсан. Ээжийн мөнгөн бүсийг олон жилийн өмнө манай өвөө, эмээ 2 авч өгч байсан гэх мэдүүлэг /хх-32-33 тал/
Гэрч Б.Сн өгсөн: Манайх Б.П гийн яг ард нь байдаг учраас хүүхдээ хүргэж өгөх, ус авах далимаараа байнга л урдуур хойгуур нь явж хардаг. Хамгийн сүүлд 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хальт харсан. Би шалгахдаа хашааных нь гаднаас харчихаад явчихдаг гэх мэдүүлэг /хх-34 тал/
Гэрч Б.Э өгсөн: Манайх эхээс дөрвүүлээ буюу Б. Б.А нь айлын том хүү байгаа юм. Би яг доод талынх нь дүү, миний доод талд 1эрэгтэй, 1эмэгтэй дүү байдаг ба эрэгтэй дүү маань Улаанбаатар хотод тусдаа гараад амьдарч байгаа. Би Булган аймгийн Булган суманд эмэгтэй дүүтэйгээ хамт амьдардаг. Б.А ах хааяа хаана байгаа гэдэг нь мэдэгдэхгүй алга болоод хааяа нэг ирж манай гэрт амьдардаг. Манай ах Б. Б.А нь Булган аймгийн Булган суманд 6 дугаар анги төгсөөд хөдөө Сайхан суманд мал дээр байж байгаад 2004 оны цэргийн албанд явж ирээд хулгай хийгээд 2-3 удаа ял шийтгэлд эдэлж байсан. Сүүлд ял эдэлж байгаад 2017 онд гарч ирсэн. Манай ах Б.А нь одоог хүртэл эхнэр хүүхэдтэй болоогүй. Эрхэлсэн тодорхой ажилгүй гэх мэдүүлэг /хх-39-40 тал/
Гэрч У.У өгсөн: Би он сарыг нь бол сайн санахгүй байна. Тэр өдөр Дамба гэх залуу Б.А бид 3 гадуур хамт явж архи ууж байгаад Дамбын гэрт очиж хоол идэхээр очсон. Би нэлээн согтсон байсан учраас хоол идээд унтаад өгсөн. Намайг сэрэхэд Б.А байхгүй байсан ба гадаа гараад харахад миний машин мөн байхгүй байсан. Тэгээд сүүлд л Амартүвшинг хулгай хийгээд хулгайлсан эд зүйлээ миний машинаар тээвэрлэж Орхон аймагт аваачиж зарж борлуулсан гэдгийг мэдсэн гэх мэдүүлэг /хх-41-42 тал/
Хохирогч Б.Ц өгсөн: 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 02 дугаар сарын 05-ны хооронд Улаанбаатар хотод “Зүрх судасны семинар”т оролцох ажилтай явсан юм. 02 дугаар сарын 04-ний өдөр манай хадам ээжийн дүүгийн хүүхэд болох Ууганболдоос хулгай орсон талаар сонсон. Манайд хагас бүтэн сайн өдрийн нэг өдөр л ирж түлээ хагалж өгдөг юм. Тэгээд бүтэн сайн өдөр түлээ хагалах гэж очоод хулгай орсоныг мэдээд надад утсаар хэлсэн. Манай гэрээс 40инчийн GRUNDIG маркийн LCD зурагт, UNITEL ийн гэр интернет, цагаан өнгийн 2 торонд байсан 800 ширхэг бууз алдагдсан гэх мэдүүлэг /хх-144-145 тал/
Гэрч В.У өгсөн: Нэгдсэн эмнэлэгт ажилладаг Б.Ц эгч Булган сум 2 дугаар баг 2б-14-4 тоотод ганцаараа амьдардаг юм. Би талийгаач нөхрийнх нь дүү байгаа юм. Хагас бүтэн сайн өдрүүдэд түлээг нь ирж хагалж өгдөг юм. Өнөөдөр 12 цагийн үед түлээг нь хагалж өгөх гэж очиход гадна цонхны хаалт нь сөхөгдчихсөн байхаар нь Б.Ц эгч рүү ярихад байшинд ороод үз гэхээр нь ороод үзэхэд зурагт нь байхгүй байсан. Дээд мансард руу гарахад шатан дээр бууз уначихсан байсан. Гараад гаднаас нь дахиад харахад дээд мансартны мөн хаалт сөхөгдсөн довжоон дээр болон гадна хогны поошиг чиглээд явсан хүний гуталын мөр байхаар нь шууд цагдаад мэдэгдсэн гэх мэдүүлэг /хх-147-148 тал/
Хохирогч О.Б өгсөн: 2018 оны 02 дугаар сарын 03-ны өглөө 10цаг 20 минутанд Булган аймгийн Булган сумын 1 дүгээр баг Хийдийн 2-1а тоотод орших гэртээ иртэл манай гэрт хулгай орсон байдалтай манай байшингийн урд талын 2 цонхны зүүн талын цонх хагарсан байдалтай байсан тэгээд гэртээ оролгүй цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Манай гэрээс битүү мөнгөн оруулгатай хазаар, хув хөөрөг, гэрэл зургийн аппарад алдагдсан байсан. Хазаар товруутай товруун дээрээ ногоон өнгийн чулуун шигтгээтэй түүнийг тойрсон цэцэг хэлбэрийн хээтэй, амгаа нь төмөр амгаа байсан. Хөөрөг нь цагаан өнгөтэй толгой нь улаан өнгийн шүрэн толгойтой хажуу талаас нэвт харагддаг их содон хөөрөг байгаа харин гэрэл зургийн аппарад нь Самсунг брендийн улаан өнгийн аппарад байгаа гэх мэдүүлэг /хх-209-210 тал/
Хохирогч О.Б өгсөн: Манайх 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдөр гэрээсээ битүү мөнгөн оруулагтай хазаар, улаан өнгийн шүрэн толгоотой цагаан өнгийн шилэн хөөрөг, Самсунг брендийн сонирхогчийн гэрэл зургийн аппрат зэрэг эд зүйлээ алдсан гэх мэдүүлэг /хх-211 тал/
Гэрч Д.Даваа-Очирын өгсөн: Би Амартүвшинг танина нэг нутаг болохоор таньдаг байсан. 2005 оноос хойш дотно нөхөрлөх болсон. Хамгийн сүүлд манай гэрт 3-4 хоногийн өмнө ирээд явсан. Түүнээс өмнө манайхаар орж гардаг байсан. Түүнийг сүүлд манайхаар ороод гарахдаа Улаанбаатар хот орно гээд явсан.Ямар нэгэн холбоо барих утасгүй яваа гэх мэдүүлэг /хх-213 тал/
Хохирогч Г.Б өгсөн: Би Булган сумын 2 дугаар баг “Б” хэсэг 9-10 тоотод 10 жил амьдарсан. Энэ оны цагаан сарын өмнөөс Булган сумын 5 дугаар баг 111 дүгээр байранд амьдрах болсон. Тэр үеэс хойш хашаа байшин маань эзэнгүй цоожтой байгаа. Зундаа бол хааяа очиж хонож өнжөөд явдаг. 2017 оны 11 дүгээр сарын 10ны үеэр зүс таних хүнээс “Бөөрөлжүүт” гэдэг газраас хязаалан эр үхрийн мах худалдаж авсан. Авч ирээд шууд хойд байшиндаа оруулж орхисон. Тэгээд 7 хоногийн дараа байх нөгөө айлаасаа шүдлэн адууны мах мөн худалдаж аваад байшиндаа буулгасан. Эхнэр тухай үед адууны махыг байшинд буулгасан. Такситай явсан. Тэрнээс хойш ерөнхийдөө 7 хоногт 2-3 удаа очиж эргэж тойрдог юм. Хамгийн сүүлд 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр очоод үхрийн махны хоёр гуяыг нь авдарт хийх гэсэн чинь багтахгүй болохоор нь хөрөөдөөд хийсэн. Тэгээд маргааш нь буюу 17-ны өдөр 15 цагийн үед байшиндаа очиход байшин гадна шовгор бол зүгээр байсан. Өнөөдөр өглөө 10 цагийн үед байшин дээрээ очоод онгойлгоод орох гэтэл буруу түлхүүрээ аваад ирсэн байсан. Тэгээд эргээд гарахдаа шовгороо харахад цоож нь онгорхой зүгээр зүүгээд орхичихсон байхаар нь онгойлгоод харахад хайрцаганд хийсэн 2 гуя алга болсон байсан. Тэгэхээр нь шууд хулгай орж гэж мэдээд цагдаад мэдэгдсэн. Цагдаа ирсэний дараа хойд байшинруугаа ороход том өрөөний вакум цонх бага зэрэг онгойсон гадна талаас нь 2 банзаар хөндлөн хадсан байсны дээд талын банз нь суларсан байсан. Байшинд байсан адуу, үхрийн бүтэн мах алга болсон байсан гэх мэдүүлэг / 2 хавтасны 22-23 тал/
Гэрч Т.Х өгсөн: 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр манайх Баяраа гэх “Бөөрөлжүүт”д байдаг айлаас эхлээд хязаалан үхрийн мах, 26-ны өдөр шүдлэн адууны мах худалдаж аваад адууны махыг нь Булган сумын 2 дугаар баг Б хэсэг 11-11 тоотод Баяраа гуайн хүүгийнд мах ирчихлээ гэхээр нь янзалчихаар нь авая гээд “Од” дэлгүүрийн урдаас би такси аваад нөгөө айлдаа очиход мах эвдээд бэлдчихсэн байсан. Тэгээд таксины ах буугаад тэнд бой хийсэн дунд эргэм насны халамцуу залуутай хамт хоёр гудамжны урд байх байшиндаа авч ирж оруулсан. Таксины ах болон бой хийсэн залуу хоёр их л танимхайраад яриад байсан. Тухайн үед тэр бой хийсэн залуу ахыг дүү байрандаа өвөлжих юм байгаа биздээ гэж хоёр ч удаа асуусан. Би тухайн үед юм бодоогүй өнгөрсөн. Энэ бүтэн сайн өдөр буюу 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 15-16 цагийн хооронд байшин болон шовгор зүгээр цоож нь бүрэн бүтэн байсан. Тэгээд өнөөдөр өглөө 10 цагийн үед Г.Б байшин дээрээ очих гээд явсан. Утсаар залгаад байшинд хулгай орсон байна мах байхгүй байна гэж хэлсэн гэх мэдүүлэг /2-р хх-27 тал/
Гэрч Б.А өгсөн: Би Булган аймгийн Булган сумын 2 дугаар баг Б хэсэг 9-8 тоотод оршин суудаг. 2017 оны 12 дугаар сарын сүүлээр хулгай орсон гэж байсан сүүлд саяхан л би сонссон. Адуу, үхрийн мах алдагдсан гэж ярьж байсан гэх мэдүүлэг /хх-29 тал/
Гэрч Ц.Г өгсөн: Би Булган аймгийн Булган сумын 2 дугаар баг В хэсэг 10-2 тоотод оршин суудаг. 2017 оны 12 дугаар сарын 20-ны үед хулгай орж адуу, үхрийн мах алдсан талаараа хэлж байсан. Адуу, үхрийн бүтэн мах байсан гэж ярьж байсан гэх мэдүүлэг /2-р хх-31 тал/
Хохирогч Ч.Э өгсөн: 2018 оны 02 дугаар сарын 17-ны өдөр би гэртэй нөхөр хүүхдүүдийн хамт цагаан сараа тэмдэглэж байгаад 18 цагийн үед гэрээсээ айлд очиж золгох гээд явсан. Эргээд гэртэй 20 цаг 30 минутанд ирэхэд байшингийн урд талын вакум цонхны салхивчаар хулгайч орчихсон байхаар нь цагдаад цуудлага өгсөн. Манай гэрээс дунд гарын мөнгөн аяга 4 ширхэг, нэг мөнгөн аяга дээр ГБХ-ийн хамт олноос дурсгав гэсэн бичигтэй нэг мөнгөн аяга нь доод талдаа шигтгээтэй дунд гарын 2 ширхэг зэс аяга, 32 инчийн хар өнгийн панасоник маркийн зурагт удирдлагын хамт, 0.75 литрийн Соёрхол архи 1 ширхэг хар өнгөтэй 0.75 литрийн пиво 1 ширхэг сейфинд Герман улсаас явуулсан нарийхан хар өнгөтэй тэгш бус /лазар/ зэрэг эд зүйлс алдагдсан байсан гэх мэдүүлэг /хх-70 тал/
Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 02 дугаартай дүгнэлт: хэргийн газраас олдсон ямар нэгэн эд зүйлийн суурь байж болохоор хар өнгийн хуванцар жижиг зүйл нь 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Орхон аймгийн БУЭЯ нэртэй барьцаалан зээлдүүлэх газраас эд мөрийн баримтаар хураан авсан 40 инчийн ЛЭД зурагтын нэг хэсэг зүйл мөн байна. 2. Хэзээ хугарсанг тогтоох боломжгүй. 3. Дээрх 40 инчийн телевизор болон хэргийн газраас илрүүлсэн эд зүйлээс гарын мөр илэрсэнгүй гэх дүгнэлт /хх-50-51 тал/
Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 30 дугаартай дүгнэлт: 1. Шинжилгээнд ирүүлсэн 2 ширхэг гутлын мөр нь шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд ирүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтийн №15 дээр байх гутлын мөр нь Б.Амартүвшингээс хураан авсан бор шаргал өнгийн хос гуталны зүүн өмсгөлтэй гутлын мөртэй тохирч байна. 3. Шинжилгээнд ирүүлсэн 2 ширхэг гутлын мөр нь Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны гутлын мөрний нэгдсэн санд байгаа эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газраас хураан авсан гутлын мөрүүдтэй тохирохгүй байна гэх мэдүүлэг /хх-150-151 тал/
Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 34 дугаартай дүгнэлт: 1. Шинжилгээнд ирүүлсэн гутлын мөрүүд шинжилгээнд тэнцэнэ. 2. 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Булган аймгийн Булган сумын 1 дүгээр баг Хийдийн 2-1а тоотод хулгайч орж эд зүйл алдагдсан гэх хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтийн зураг №10-т байх гутлын мөр харьцуулах загвараар ирүүлсэн Б.Амартүвшингээс хураан авсан гэх 1 дугаартай гутлын зүүн улны хээтэй тохирч байна. 3. Шинжлэгдэж буй гутлын мөрүүд харьцуулах загвараар ирүүлсэн 2,3 гэж дугаарласан гутлын улны хээтэй ерөнхий шинж тэмдгээрээ тохирохгүй байна. 4. Шинжлэгдэж буй гутлын мөрүүд нь тус албаны эзэн холбогдогч нь тогтоогдоогүй байгаа хэргийн газраас илрүүлж, бэхжүүлсэн гутлын мөрний санд байгаа гутлын мөрүүдтэй хувийн онцлог шинж тэмдгээрээ тохирохгүй байна гэх дүгнэлт /хх-215-216 тал/
Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 13 дугаартай дүгнэлт: 1. Хэргийн газрын үзлэгээр бэхжүүлэн авсан гутлын улны мөр нь шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд тэнцсэн гутлын улны мөр нь Б.Амартүвшингээс хураан авсан 1 хос гутлын баруун хөлний гутлын улны хээтэй ерөнхий шинж тэмдгээрээ тохирч байна гэх дүгнэлт /2-р хавтасны 43-44 тал/
Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-10, 134, 193, 2-р хавтас 12, 64 тал/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-11-14, 135-138, 194-200, 2-р хавтасны 13-18, 65-67 тал/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хх-203-204 тал/ урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-73-74 тал/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-20-22 тал/, 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн №355 дугаартай “ Бан хас” ХХК-ийн эд зүйлийн үнэлгээ, 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 18/99 дугаартай “Тольдох Оюуны Өгөөж” ХХК-ийн эд зүйлийн үнэлгээ /хх-157-161 тал/, 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 18/129 дугаартай “Тольдох Оюуны Өгөөж” ХХК-ийн эд зүйлийн үнэлгээ /хх-223-227 тал/, 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 18/05 дугаартай “Тольдох Оюуны Өгөөж” ХХК-ийн эд зүйлийн үнэлгээ /2-р хавтасны 34-40 тал/, 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2018/э-0090 дугаартай “ Бан хас” ХХК-ийн эд зүйлийн үнэлгээ /2-р хавтасны 76-79 тал/ болон бусад хувийн байдлын талаархи нотлох баримтууд зэргийг шинжлэн судлав.
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.А нь 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Булган аймгийн Булган сумын 2 дугаар баг 6Б хэсгийн 11-11 тоотод оршин суух иргэн Б.П гэрийнх нь хаалганы цоожийг эвдлэн хууль бусаар нэвтрэн орж эд зүйлс хулгайлан 2960000 төгрөгийн хохирол, 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 19-нд шилжих шөнө Булган аймгийн Булган сумын 2-р баг, 2Б хэсгийн 9-10 тоотод оршин суух иргэн Г.Б гэрт хууль бусаар нэвтрэн орж адуу болон үхрийн мах хулгайлан 830000 төгрөгийн хохирол, 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Булган аймгийн Булган сумын 2 дугаар баг, 2Б хэсгийн 14-04 тоотод оршин суух Б.Ц гэрт хууль бусаар нэвтрэн орж эд зүйлс хулгайлан 762000 төгрөгийн хохирол, 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Булган аймгийн Булган сумын 1-р багт оршин суух иргэн О.Б гэрт хууль бусаар нэвтрэн орж эд зүйлс хулгайлан 2165800 төгрөгийн хохирол, 2018 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Яргуйт баг, Толгодын 30-31 тоотод оршин суух иргэн З.Б байшингийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж эд зүйлс хулгайлан 833000 төгрөгийн хохирлыг тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн хууль зүйн факт үйл баримт болжээ.
Энэ үйл баримтыг тогтоох мөрдөн байцаалтын ажиллагаа хуулийн дагуу явагдсан, түүний гэм буруугийн талаар мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн хохирогч Б.П :...” Би алдагдсан эд зүйлээ бүртгэсэн чинь авдранд байсан 2 монетон бөгж, 3 монетон ээмэг, LG брендийн 42 инчийн LED телевизор, 2 үстэй дээл, толин дээрээ хээтэй 7 шигтгээтэй эмэгтэй хүний 1 мөнгөн бүс, Болор нэртэй архи зэрэг эд зүйлс алдагдсан байсан....” гэх мэдүүлэг, хохирогч Г.Б өгсөн:...” шовгороо харахад цоож нь онгорхой зүгээр зүүгээд орхичихсон байхаар нь онгойлгоод харахад хайрцаганд хийсэн 2 гуя алга болсон байсан. Тэгэхээр нь шууд хулгай орж гэж мэдээд цагдаад мэдэгдсэн. Байшинд байсан адуу, үхрийн бүтэн мах алга болсон байсан гэх мэдүүлэг, хохирогч Б.Ц өгсөн:...” Манай гэрээс 40 инчийн GRUNDIG маркийн LCD зурагт,UNITEL ийн гэр интернет, цагаан өнгийн 2 торонд байсан 800 ширхэг бууз алдагдсан...” гэх мэдүүлэг, хохирогч О.Б өгсөн...” 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдөр гэрээсээ битүү мөнгөн оруулагтай хазаар, улаан өнгийн шүрэн толгоотой цагаан өнгийн шилэн хөөрөг, Самсунг брендийн сонирхогчийн гэрэл зургийн аппрат зэрэг эд зүйлээ алдсан...” гэх мэдүүлэг, хохирогч Ч.Энхтуяа...” Манай гэрээс дунд гарын мөнгөн аяга 4 ширхэг, нэг мөнгөн аяга дээр ГБХ-ийн хамт олноос дурсгав гэсэн бичигтэй нэг мөнгөн аяга нь доод талдаа шигтгээтэй дунд гарын 2 ширхэг зэс аяга, 32 инчийн хар өнгийн панасоник маркийн зурагт удирдлагын хамт, 0.75 литрийн Соёрхол архи 1 ширхэг хар өнгөтэй 0.75 литрийн пиво 1 ширхэг сейфинд Герман улсаас явуулсан нарийхан хар өнгөтэй тэгш бус /лазар/ алдсан...” гэх мэдүүлгүүд, тухайн үйл баримтын талаар мэдүүлсэн гэрч Ч.Чулуунчимэгийн өгсөн...” Ээжийн үстэй дээлийг талийгаач өвөө, эмээ маань хийж өгч байсан гэж байсан. Ээжийн мөнгөн бүсийг олон жилийн өмнө манай өвөө, эмээ 2 авч өгч байсан...” гэх мэдүүлэг /хх-32-33 тал/, гэрч А.Уянгын өгсөн...”2 залуу байсан. Нэг нь том биетэй өндөр, нөгөөдөх нь намхан бор залуу байсан. Нэр нь Б.А гэсэн.2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр манай ломбарданд. авсан 40 инчийн ЛЭД зурагт тавьсан...гэх мэдүүлэг /хх-35-36 тал/, гэрч Ч.Ринагийн өгсөн...” 2017 оны 11 дүгээр сарын 28-нд тавиад 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Ууганаа гэх залуугийн нэртэй жолооны үнэмлэхээр буцааж авсан....” гэх мэдүүлэг /хх-37 тал/, гэрч У.Ууганбаярын өгсөн...” Би нэлээн согтсон байсан учраас хоол идээд унтаад өгсөн. Намайг сэрэхэд Б.А байхгүй байсан ба гадаа гараад харахад миний машин мөн байхгүй байсан. Тэгээд сүүлд л Амартүвшинг хулгай хийгээд хулгайлсан эд зүйлээ миний машинаар тээвэрлэж Орхон аймагт аваачиж зарж борлуулсан гэдгийг мэдсэн гэх мэдүүлэг /хх-41-42 тал/, гэрч В.Ууганболдын өгсөн...” Өнөөдөр 12 цагийн үед түлээг нь хагалж өгөх гэж очиход гадна цонхны хаалт нь сөхөгдчихсөн байхаар нь Б.Ц эгч рүү ярихад байшинд ороод үз гэхээр нь ороод үзэхэд зурагт нь байхгүй байсан. Дээд мансард руу гарахад шатан дээр бууз уначихсан байсан. Гараад гаднаас нь дахиад харахад дээд мансартны мөн хаалт сөхөгдсөн довжоон дээр болон гадна хогны поошиг чиглээд явсан хүний гуталын мөр байхаар нь шууд цагдаад мэдэгдсэн...” гэх мэдүүлэг /хх- 147-148 тал/, гэрч Т.Хишигтын өгсөн...” Тэгээд өнөөдөр өглөө 10 цагийн үед Г.Б байшин дээрээ очих гээд явсан. Утсаар залгаад байшинд хулгай орсон байна мах байхгүй байна гэж хэлсэн гэх мэдүүлэг /2-р хх-27 тал/, гэрч Б.Анхбаярын өгсөн...” 2017 оны 12 дугаар сарын сүүлээр хулгай орсон гэж сонссон. Адуу, үхрийн мах алдагдсан гэж ярьж байсан гэх мэдүүлэг /хх-29 тал/ мэдүүлгүүд, Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-10, 134, 193, 2-р хавтас 12, 64 тал/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-11-14, 135-138, 194-200, 2-р хавтасны 13-18, 65-67 тал/, 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн №355 дугаартай “ Бан хас” ХХК-ийн эд зүйлийн үнэлгээ /хх-44-46 тал/, 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 18/99 дугаартай “Тольдох Оюуны Өгөөж” ХХК-ийн эд зүйлийн үнэлгээ /хх-157-161 тал/, 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 18/129 дугаартай “Тольдох Оюуны Өгөөж” ХХК-ийн эд зүйлийн үнэлгээ /хх-223-227 тал/, 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 18/05 дугаартай “Тольдох Оюуны Өгөөж” ХХК-ийн эд зүйлийн үнэлгээ /2-р хавтасны 34-40 тал/, 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2018/э-0090 дугаартай “Бан хас” ХХК-ийн эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт /2-р хавтасны 76-79тал/, Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 02 дугаартай дүгнэлт /хх-50-51 тал/, Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 30 дугаартай дүгнэлт /хх-150-151 тал/, Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн ... 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Булган аймгийн Булган сумын 1 дүгээр баг Хийдийн 2-1а тоотод хулгайч орж эд зүйл алдагдсан гэх хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтийн зураг №10-т байх гутлын мөр харьцуулах загвараар ирүүлсэн Б.Амартүвшингээс хураан авсан гэх 1 дугаартай гутлын зүүн улны хээтэй тохирч байна гэх 34 тоот дүгнэлт /хх-215-216 тал/, Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 02 дугаартай дүгнэлт:...хэргийн газраас олдсон ямар нэгэн эд зүйлийн суурь байж болохоор хар өнгийн хуванцар жижиг зүйл нь 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Орхон аймгийн БУЭЯ нэртэй барьцаалан зээлдүүлэх газраас эд мөрийн баримтаар хураан авсан 40 инчийн ЛЭД зурагтын нэг хэсэг зүйл мөн байна гэх дүгнэлт /хх-50-51 тал/,
Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 30 дугаартай дүгнэлт:...Шинжилгээнд ирүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтийн №15 дээр байх гутлын мөр нь Б.Амартүвшингээс хураан авсан бор шаргал өнгийн хос гуталны зүүн өмсгөлтэй гутлын мөртэй тохирч байна гэх мэдүүлэг /хх-150-151 тал/
Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 13 дугаартай дүгнэлт: 1. Хэргийн газрын үзлэгээр бэхжүүлэн авсан гутлын улны мөр нь шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд тэнцсэн гутлын улны мөр нь Б.Амартүвшингээс хураан авсан 1 хос гутлын баруун хөлний гутлын улны хээтэй ерөнхий шинж тэмдгээрээ тохирч байна гэх дүгнэлт /2-р хавтасны 43-44 тал/
зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргажээ.
Иймд хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн талаар нотолвол зохих зүйл нотлогдсон байх тул шүүгдэгч Б.А нь байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Г.А гэм буруутай үйлдлийн улмаас нийт 6550800 төгрөгийн хохирол учруулсан байх ба хохирогч Э.Б.П д 650000 төгрөгийн зурагт, хохирогч Ч.Энхтуяад 32 инчийн зурагтыг тус тус буцаан өгсөн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Амартүвшингээс хохирогч Э.Б.П д 2310000 төгрөг, хохирогч Г.Б д 830000 төгрөг хохирол, хохирогч Б.Ц д 762000 төгрөг, хохирогч О.Б эд 2165800 төгрөг, хохирогч Ч.Энхтуяад 483000 төгрөг тус тус гаргуулан олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.А ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6,5, 6.6 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.А 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 205 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 1200000 төгрөгийн торгуулын ялаас үлдсэн 200000 төгрөгийн ялыг 15 нэгжтэй тэнцэх буюу 13 хоногийн ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тогтоох нь үндэслэлтэй байна.
2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.А хулгай хийхдээ ашигласан 48-48 УБС улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь У.Ууганбаярын эзэмшил болох нь тогтоогдож байх тул өмчлөгч Булган аймгийн Булган сумын 3 дугаар баг Б хэсгийн 15-01 тоотод оршин суух У.Ууганбаярт буцаан олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.А энэ хэрэгтэй цагдан хоригдсон 103 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох, эд мөрийн баримтаар хураагдсан урт түрийтэй бор өнгийн хуучин өвлийн гутал 1 ширхэг, бор шаргал өнгийн цагаан өнгийн үстэй дотортой хагас түрийтэй өвлийн гутал 1 ширхэг, саарал өнгийн пүүз 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгохыг шүүгчийн туслах Г.Өсөхбаярт даалгаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц овогт Б.А байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.А 2 жил 6 сарын хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 205 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 1200000 төгрөгийн торгуулын ялаас үлдсэн 200000 төгрөгийн ялыг 15 нэгжтэй тэнцэх буюу 13 хоногийн ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 6 сар 13 хоногоор тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.А оногдуулсан 2 жил 6 сар 13 хоногийн хорих ялыг нээлтэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон 103 хоногийг эдлэх ялд оруулан тооцосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан урт түрийтэй бор өнгийн хуучин өвлийн гутал 1 ширхэг, бор шаргал өнгийн цагаан өнгийн үстэй дотортой хагас түрийтэй өвлийн гутал 1 ширхэг, саарал өнгийн пүүз 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгохыг шүүгчийн туслах Г.Өсөхбаярт даалгаж, 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, 48-48 УБС улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг эзэмшигч Булган аймгийн Булган сумын 3 дугаар баг Б хэсгийн 15-01 тоотод оршин суух У.У олгосугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.А нийт 6550800 төгрөгийг гаргуулж, хохирогч Э.Б.П д 2310000 төгрөг, хохирогч Г.Б д 830000 төгрөг, хохирогч Б.Ц д 762000 төгрөг, хохирогч О.Б эд 2165800 төгрөг, хохирогч Ч.Энхтуяад /З.Б / 483000 төгрөгийг тус тус гаргуулж олгосугай.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.А урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч , хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНДУЛАМ