| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 309/2025/01575/И |
| Дугаар | 309/ШШ2025/01364 |
| Огноо | 2025-11-18 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 309/ШШ2025/01364
| 2025 оны 11 сарын 18 өдөр | Дугаар 309/ШШ2025/01364 | ******* аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* аймаг, Хэрлэн сум, 4-р багт байрлах, ******* аймгийн ******* ******* ******* нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* овогтой ******* нь ******* ажлаас халагдаж ажилгүйдлийн ******* сангаас ажилгүйдлийн тэтгэмж авч байх хугацаандаа дахин өөр ажилд орж 930,734 (есөн зуун гучин мянга долоон зуун гучин дөрөв) төгрөгийг ажилгүйдлийн тэтгэмжийн сангаас илүү авсныг гаргуулах тухай. ******* овогтой ******* нь 2021 оны 8 дугаар сард " И" ажлаас халагдаж ажилгүйдлийн ******* сангаас ажилгүйдлийн тэтгэмж авч байх хугацаандаа дахин өөр ажилд орсон нь ******* ******* сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх ажилгүйдлийн тэтгэмж авч байх хугацаандаа ажилд, орж албан журмаар шимтгэл төлж эхэлсэн гэсэн заалтыг зөрчсөн тул 2024 оны 11 дүгээр сарын 21-ны өдрийн 32/00035 дугаартай Улсын байцаагчийн актаар 930,734 (есөн зуун гучин мянга долоон зуун гучин дөрөв) төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмжийг төлүүлэхээр шийдвэрлэсэн. П.*******д илүү авсан ажилгүйдлийн тэтгэмжийг буцаан төлөхийг удаа дараа шаардсан боловч одоог хүртэл барагдуулаагүй нийгмийн ******* санг хохироож байна. П.*******д холбогдох нэхэмжлэлийг ******* аймгийн Сум дундын анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргасан боловч 2025 оны 08 дугаар сарын 05 өдрийн 309/ЭТ2025/00347 дугаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд хүндэтгэн
үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд эвлэрүүлэн зуучлагч нь уригдагч талыг албадан ирүүлэх боломжгүйг дурьджээ.
Иймд П.******* нь хаягтаа
байхгүй, хаяг байршил тодорхойгүй тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчээс дараах баримтыг хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн. Үүнд: итгэмжлэл /хм 3-р тал/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хм 4-р тал/, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл /хм 5-6-р тал/, улсын байцаагчийн акт /хм 7-р тал/, тэтгэмжийн тогтоолт, олголтод хийсэн шалгалтаар илэрсэн төлбөр зөрчлийн жагсаалт /хм 8-р тал/, тэтгэмж тогтоолт хм 9-10-р тал/ зэргийг шинжлэн судлав.
Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* аймгийн ******* ******* ******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хариуцагч П.******* нь ******* аймгийн ******* ******* ******* ажлаас халагдаж ажилгүйдлийн ******* сангаас ажилгүйдлийн тэтгэмж авч байх хугацаандаа дахин өөр ажилд орж 930,734 төгрөгийг ажилгүйдлийн тэтгэмжийн сангаас илүү авсан болох нь нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл болон хэрэгт хавгаргаж ирүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч ******* аймгийн ******* ******* газар нь хариуцагчид холбогдуулан 930 734 төгрөгийг гаргуулах асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах гэтэл хариуцагч П.******* нь тоот хаягтаа байхгүй, оршин суух хаяг тодорхойгүй байгаа нь нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, тайлбар зэргээр тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т эрэн сурвалжлах ажиллагааг цагдаагийн байгууллага хийж гүйцэтгэхээр хуульчилсан байх тул П.*******г эрэн сурвалжилж, түүний оршин суугаа /оршин байгаа/ газар, хаягийг олж тогтоох, хаягийг олж тогтоомогц нэхэмжлэгч ******* аймгийн ******* ******* газарт мэдэгдэхийг ******* аймгийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* овогтой ******* /РД:ЖЙ92041410/-г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар П.*******г эрэн сурвалжлах ажиллагааг хийж, оршин байгаа хаягийг олж тогтоомогц нэхэмжлэгч нэхэмжлэгч ******* аймгийн ******* ******* газарт /утас:99579911/ мэдэгдэхийг ******* аймгийн Цагдаагийн газарт үүрэг болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ