Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 309/ШШ2025/01326

 

 

 

 

 

2025 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 309/ШШ2025/01326

Дорнод аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал би,

Нэхэмжлэгч: ******* овогтой ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* овогтой ******* холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 9 465 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: миний бие хамаатан болох П.******* бэлэн мөнгө яаралтай хэрэг боллоо нөхрийн маань машин эвдрээд засвар хийх гэсэн мөнгө зээлийн хүү алдангийг нь төлнө. Том машинаар хилээр нүүрс зөөдөг учир хурдан засаад явчихвал 2-3 хуваагаад төлнө гэхэд нь хоёулаа ажилтай тээвэр хийдэг нь үнэн болохоор итгэж мөнгө зээлүүлсэн. Гэрээ хийж нотариатаар батлуулсан. 6 000 000 төгрөгийг 1 сарын 4.5 хувийн хүү төлөх хугацаандаа төлөөгүй бол алданги тооцохоор тохиролцсон. 2024.12.25-наас эхлэн сар бүр 1 000 000 төгрөгийг хүүгийн хамт төлнө гэсэн боловч нэг ч төгрөг төлөөгүй. Төлнө гээд одоо болтол төлөөгүй. Иймд үндсэн мөнгө 6 000 000 төгрөг, 8 сарын хугацаанд төлөх хүү 2 160 000 төгрөг, алданги 1 305 600 төгрөг нийт 9 465 000 төгрөг гэрээнд заасны дагуу нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч ******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: ******* овогтой ******* энэ мөнгийг авсан үнэн бид хоёрын дунд ямар нэгэн маргаан байхгүй авсан мөнгөө 9 465 000 төлнө гэжээ.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* холбогдуулан “9 465 000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч ******* нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 9 465 000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн талаар тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Т.******* нэхэмжилсэн 9 465 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* нь хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 166 390 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогоос 83 195 төгрөгийг, хариуцагч *******гээс улсын тэмдэгтийн хураамжид 83 195 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ                                                      Х.ОТГОНЖАРГАЛ