| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 309/2025/01703/И |
| Дугаар | 309/ШШ2025/01315 |
| Огноо | 2025-11-12 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 309/ШШ2025/01315
| 2025 оны 11 сарын 12 өдөр | Дугаар 309/ШШ2025/01315 | Дорнод аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Өүлэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* овогтой ******* РД:ЙК85041904 нь 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 1220096662 дугаартай онлайн цалингийн зээлийн гэрээ байгуулж 14 200 000 төгрөгийг жилийн 16.80 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай цалингийн зээл авсан. 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс хойш зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүргээ биелүүлээгүйгээс гадна онлайнаар авсан учир оршин суугаа хаяг нь мэдэгдэхгүй байна. Түүний хаяг тодорхойгүйн улмаас шүүхэд хандаж Д.*******ийг эрэн сурвалжлах шийдвэр гарган, холбогдох байгууллагад үүрэг болгож өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгчээс дараах баримтыг хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн. Үүнд: итгэмжлэл /хм 4-р тал/, хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар /хм 5-р тал/, 2024 оны 3 сарын 27-ны өдрийн 314 тоот хас банкны гүйцэтгэх захирлын “эрх олгох тухай” тушаалын хуулбар /хм 6-р тал/, 2025 оны 10 сарын 03-ны өдрийн №1220096662 дугаартай зээлийн гэрээ /хм 7-8-р тал/, эргэн төлөлтийн хуваарь /хм 9-р тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хм 10-р тал/, шүүхийн шүүгчийн 138/ШЗ2024/02215 дугаар захирамжийн хуулбар /хм 7-р тал/, Голомт банканд гаргасан иргэний зээлийн хүсэлтийн хуулбар /хм 8-9-р тал/, зээлдэгчийн иргэний үнэмлэхний хуулбар /хм 10-р тал/, 2023 оны 6 сарын 02-ны өдрийн ЗГ4705141723 тоот зээлийн гэрээний хуулбар /хм 11-р тал/, зээл төлөлтийн хуваарь /хм 12-р тал/ зэргийг шинжлэн судлав.
Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Хас банк” ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.*******ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хариуцагч Д.******* нь 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 1220096662 дугаартай онлайн цалингийн зээлийн гэрээ байгуулж 14 200 000 төгрөгийг жилийн 16.80 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай цалингийн зээл авсан болох нь уг зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн хүсэлт зэрэг баримтаар нотлогдож байна.
Нэхэмжлэгч “Хас банк” ХК нь зээлдэгчид холбогдуулан зээлийн үлдэгдэл төлбөрийг гаргуулах асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах гэтэл зээлдэгч Д.*******ийг оршин суух хаяг тодорхойгүй байгаа нь нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргаж байгаа тайлбар зэргээр тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т эрэн сурвалжлах ажиллагааг цагдаагийн байгууллага хийхээр хуульчилсан байх тул Д.*******ийг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа /оршин байгаа/ газар, хаягийг олж тогтоох, хаягийг олж тогтоомогц нэхэмжлэгч байгууллага “Хас банк” ХК-д мэдэгдэхийг Дорнод аймгийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* овогтой ******* /******* /-г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Д.*******ийг эрэн сурвалжлах ажиллагааг хийж, оршин байгаа хаягийг олж тогтоомогц нэхэмжлэгч “Хас банк” ХК-нд /******* мэдэгдэхийг Дорнод аймгийн Цагдаагийн газарт үүрэг болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ