Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 309/ШШ2025/01314

 

 

 

 

 

2025 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 309/ШШ2025/01314

Дорнод аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Өүлэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* овогтой ******* РД:МА03220711 нь 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 1220096549 дугаартай онлайн цалингийн зээлийн гэрээ байгуулж 14 000 000 төгрөгийг жилийн 16.80 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай цалингийн зээл авсан.  2025 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс хойш зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүргээ биелүүлээгүйгээс гадна онлайнаар авсан учир оршин суугаа хаяг нь мэдэгдэхгүй байна. Түүний хаяг тодорхойгүйн улмаас шүүхэд хандаж ******* эрэн сурвалжлах шийдвэр гарган, холбогдох байгууллагад үүрэг болгож өгнө үү гэв.

2. Нэхэмжлэгчээс дараах баримтыг хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн. Үүнд: итгэмжлэл /хм 4-р тал/, 2024 оны 3 сарын 27-ны өдрийн 314 тоот хас банкны гүйцэтгэх захирлын “эрх олгох тухай” тушаалын хуулбар /хм 5-р тал/, хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар /хм 6-р тал/, 2025 оны 10 сарын 03-ны өдрийн №1220096549 дугаартай зээлийн гэрээ /хм 7-8-р тал/, эргэн төлөлтийн хуваарь /хм 9-р тал/, зээлдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хм 10-р тал/ зэргийг шинжлэн судлав.  

 

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Хас банк” ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч Б.******* нь 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 1220096549 дугаартай онлайн цалингийн зээлийн гэрээ байгуулж 14 000 000 төгрөгийг жилийн 16.80 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай цалингийн зээл авсан болох нь уг зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн хүсэлт зэрэг баримтаар нотлогдож байна.

Нэхэмжлэгч “Хас банк” ХК нь зээлдэгчид холбогдуулан зээлийн үлдэгдэл төлбөрийг гаргуулах асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах гэтэл зээлдэгч ******* оршин суух хаяг тодорхойгүй байгаа нь нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргаж байгаа тайлбар зэргээр тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т эрэн сурвалжлах ажиллагааг цагдаагийн байгууллага хийхээр хуульчилсан байх тул ******* эрэн сурвалжилж, түүний оршин суугаа /оршин байгаа/ газар, хаягийг олж тогтоох, хаягийг олж тогтоомогц нэхэмжлэгч байгууллага “Хас банк” ХК-д мэдэгдэхийг Дорнод аймгийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн  115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* овогтой ******* /*******/-г эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар ******* эрэн сурвалжлах ажиллагааг хийж, оршин байгаа хаягийг олж тогтоомогц нэхэмжлэгч “Хас банк” ХК-нд /*******мэдэгдэхийг Дорнод аймгийн Цагдаагийн газарт үүрэг болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                    Х.ОТГОНЖАРГАЛ