Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 0107

 

   Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч С.Цэрэндулам даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,

Улсын яллагч П.Шижиртуяа,

Өмгөөлөгч П.Ган-Очир,

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б холбогдох эрүүгийн 1815000000107 дугаартай, 163/2018/0106/э индэкстэй хэргийг 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1980 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Булган аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Тэшиг сумын 2 дугаар багт оршин суух, 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 46 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр зүйлийн 1-д зааснаар 250 цагийн нийтэд тустай ажил хийх ялаар шийтгүүлсэн, З овогт Б.Б

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Булган аймгийн Тэшиг сумын нутаг дэвсгэрт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч А.Э болон төрсөн хүү Б.М эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/ ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б  өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн байцаалтын шатанд миний өгсөн мэдүүлэг үнэн зөв тул мэдүүлэг өгөхгүй гэв.

 

1815000000107 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

Насанд хүрээгүй хохирогч Б.М өгсөн: 2018 оны 06 дугаар сарын 24-ний өдөр манай аав Б.Б согтуу үедээ Эрдэнэбаатар ахын гэрийн гадна намайг гараараа миний шанаа тус газар 1 удаа цохисон өргөж байгаад газарт толгойгоор минь шидсэн мөн гуя хэсэгт хөлөөрөө өшиглөсөн намайг урьд өмнө нь зодож байсан чиний ээж А.Э яваад өгчихлөө ээжийгээ олж ир гээд зодоод байдаг миний хөлрүү өшиглөж байсан зодох үедээ эрүүл, архи уугаагүй байсан гэх мэдүүлэг /хх-17-18 тал/,  

Хохирогч А.Э  өгсөн:...2018 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 14 цагийн орчим миний хамтран амьдрагч Б.Б гэртээ унтаж байгаад босож ирээд надтай тоглоод ноцолдоод байхаар болиоч гээд уурлаад хэлтэл намайг цамцаараа ороолгохоор нь зөрүүлээд цамцаараа ороолготол шууд хөлний 2 талын булчинд 2-3 удаа хөлөөрөө өшиглөж хаячихаад ээжийнх рүүгээ явчихаар нь 2 настай эгчийн хүүхдийг гэрээс аваад гараад явтал араас гүйж ирээд чи хаачих гээд байгаа юм гэж хэлээд миний мөрлүү гараараа 2 удаа цохичихоод хүүхдийн хувцас булааж аваад яваад өгсөн. Тэр үедээ архи уугаагүй эрүүл байсан, маргааш нь буюу 2018 оны 06 дугаар сарын 24-ний 13 цагийн орчим намайг гэрийн гадна хувцас угаагаад байж байтал архи уусан согтуу ирээд айлын нөхөртэй хардаад чи тэр айлын нөхөртэй шонгийн модны хажууд уулзаад зогсож байсан гээд мөрлүү гараараа 2-3 удаа цохичихоод хүүгээ авчирна гээд гэрээс гарч яваад ээжийнхээсээ хүүхдээ авчираад чамайг явбал хүүхдээ ална гээд хүүхэдрүүгээ чулуу болон архитай шилээ шидсэн боловч харин хүүхдийг оноогүй тэгээд хүүхдээ барьж аваад хөлөөрөө зузаан гуянд нь 2 удаа өшиглөж зодохоор нь дундуур нь салгах гээд ортол миний шанаа тус газар гараараа 2 удаа цохиж зодохоор нь айлын эхнэр Эрдэнээтэй дарж унагаан байж салгасан гэх мэдүүлэг /хх-13-14 тал/

 

Гэрч В.Ц өгсөн: ... Манайд А.Э манай эгчийн хүүхэд гээд 2 нас орчим хүүхэд тэвэрчихсэн Б.Б намайг зодоод байна гээд хөлөө харуулан шилбэ хэсгээрээ хөхөрчихсөн байсан удалгүй араас Б.Б ирээд гэрийн хойно гараараа нүүр лүү нь 1 удаа алгадаж байгаа харагдсан гэх мэдүүлэг /хх-23 тал/,

Гэрч З.Э өгсөн: 2018 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 13 цагийн орчим би мотоциклоо янзалж засаад байж байтал Б.Б мотоциклийн арын суудалд өөрийн хүүхэд Б.М г сундалчихсан согтуу манай гэрийн гадна ирсэн, хамтран амьдрагч А.Э эгчийнхээ хүүхэд гээд 2 настай орчим хүүхэдтэй ирсэн байсан түүнийхээ араас ирсэн юм байна лээ. Удалгүй хүүхэд нь буугаад ээжрүүгээ очиход надтай яваач яагаад ээж рүүгээ гүйгээд байгаан гээд гараараа нүүрэн тус газар нь 1 удаа цохисон хөлөөрөө өшиглөсөн оносон үгүйг мэдэхгүй гэх мэдүүлэг /хх 25 тал/,

Гэрч Ц.Э  өгсөн: ...2018 оны 06 дугаар сарын 24-ний өдөр манай хадам ээж Цэцэгээгийнд А.Э ирчихсэн байтал Б.Б өөрийн хүүхэд Б.М г мотоциклийн арын суудалд сундалчихсан ирээд эхнэртэйгээ хэрэлдэж муудалцаад байсан удалгүй хүүхэд Б.М г толгой руу нь гараараа шанаа орчимд нь нэг удаа цохихоор нь гүйж очоод бариад автал мөн хүүхдээ хөлөөрөө хөл орчимд нь өшиглөсөн, тэгээд арай гайгүй болж байтал эхнэр нь хүүхдээ дагуулаад явна гэтэл араас очоод хүүхдээ барьж аваад шидсэн тул  А.Э бид 2 дарж аваад хүүхдийг нь зугтаалгасан гэх мэдүүлэг /хх 26 тал/,  

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 144 дугаартай

1. Б.М биед зүүн доод зовхи, зүүн чамархайд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх өдөр үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх 30 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 145 дугаартай

  1. А.Э  биед зүүн хацар, шанаа, зүүн хөх, зүүн дал, баруун, зүүн шилбэ, баруун шагайнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Баруун шагай, баруун шилбэний гадна хэсгийн цус хуралт гэмтэл нь хуучин гэмтэл байна. Харин зүүн хацар, шанаа, зүүн хөх, зүүн дал, баруун шилбэний урд, болон дотор хэсэг, зүүн шилбэний доод хэсгийн цус хуралт гэмтэл нь хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой байна.
  4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.  
  5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх 34 тал/,

 

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хх 01-02 тал/, гэмт хэргийн гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 04 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 43 тал/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-60-61 тал/, аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-62-70 тал/, хүүхдийн эрсдлийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-71-75 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.   

Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч  Б.Б нь 2018 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Булган аймгийн Тэшиг сумын нутаг дэвсгэрт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч А.Э болон төрсөн хүү Б.М эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн хууль зүйн факт, үйл баримт болжээ.    

Энэ үйл баримтыг тогтоох мөрдөн байцаалтын ажиллагаа хуулийн дагуу явагдсан, түүний гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн насанд хүрээгүй хохирогч Б.М , хохирогч А.Э, гэрч В.Ц, З.Э, Ц.Э нарын мэдүүлэг, хохирогч нарын биед учирсан гэмтэл, гэмтлийн зэргийг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 144 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 145 дугаартай дүгнэлт, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт, аюулын зэргийн үнэлгээний маягт, хүүхдийн эрсдлийн нөхцөл байдлын үнэлгээ аюулын зэргийн үнэлгээ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.   

Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргажээ.  

Хэргийн зүйлчлэл зөв, хэргийн талаар нотолбол зохих асуудлууд нотлогдсон, Аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна.  

Иймд шүүгдэгч Б.Б гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.  

 Шүүгдэгч Б.Б ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6  дугаар зүйлд заасан  хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалд тоогдохгүй байна.

Шүүгдэгч Б.Б  гэм буруутай үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч Б.М , хохирогч А.Э нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба хохирогч  хохирол, хор уршгийн талаар нэхэмжлээгүй болохыг дурьдаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б. Б.Б нь  2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 46 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн ба уг ялаас 22 цагийн нийтэд тустай ажил хийлгэх  ялыг эдлээгүй үлдсэн болох нь хэрэгт авагдсан Булган аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т дах хэсэгт зааснаар оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял дээр 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэрэгт оногдуулсан шүүгчийн 46 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 22 цагийн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 322 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоох нь зүйтэй байна.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй,  эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:    

1. Шүүгдэгч З овогт Б. Бг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Б.Батхуягийг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т дах хэсэгт зааснаар оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял дээр 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэрэгт оногдуулсан шүүгчийн 46 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 22 цагийн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 322 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

4.. Шүүгдэгч Б.Б оногдуулсан 322 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Булган аймгийн Хот тохижуулах үйлчилгээний газарт эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдсан бичиг баримтгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               С.ЦЭРЭНДУЛАМ