Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 309/ШШ2025/01296

 

 

 

 

 

2025 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 309/ШШ2025/01296

Дорнод аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал би,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 19 113 938.48 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Күлта ******* ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: *******, хамтран зээлдэгч ******* нь "Гурван ******* ******* ******* ББСБ" ХХК-тай 2025 оны 03 сарын 31-ны өдрийн №ЗГ- 1291130108000190 дугаар "Зээлийн гэрээ" байгуулан 20,000,000 төгрөгийг сарын 3.5 хувь, жилийн 42 хувийн хүүтэйгээр 12 сарын хугацаатай зээл авсан. Зээлдэгч нь №ЗГ- 1291130108000190 дугаар зээлийн гэрээний салшгүй хэсэг болох Хавсралт №1-д зааснаар 2025 оны 04 сарын 01-ны өдрөөс эхлэн 2026 оны 03 сарын 31-ны өдөр хүртэл өдөр тогтмол 67,150 төгрөг төлөхөөр тохиролцсон.
Зээлийн гэрээний 2.2, 2.3, 2.4 дэх хэсэгт заасны дагуу зээлдэгч нь хавсралт№ 1-д заасан эргэн төлөлтийн хуваарьт хугацааны дагуу зээлийг буцаан төлөхөөр заасан. Гэтэл зээлдэгчийн зүгээс заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл,хүүгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй боловч өдөр тогтмол дутуу төлөлт хийж явсаар 2025 оны 06 сарын 10-ны өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл огт төлөлт хийлгүй гэрээний үүргээ зөрчсөн. Нэхэмжлэгчийн зүгээс зээлдэгчийг зээлийн гэрээний үүргээ биелүүлж, зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу бүтэн төлөлт хийж байхыг удаа дараа шаардаж утсаар холбогдож, зээлийн гэрээнд заасан гэрийн хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлэх боловч тус гэрээний үүргийн зөрчил гаргасан. Талуудын хооронд байгуулагдсан ЗГ- 1291130108000190 дугаар зээлийн гэрээний 5.1 дүгээр зүйлд “Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ "Хавсралт №1-д заасны дагуу эргэн төлөлтийн хуваарьт хугацаанд үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах" талаарх заасан. Мөн тус гэрээний 5.2 дугаар зүйлийн 5.2.1 дэх хэсэгт "Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ "Хавсралт №1-д заасны дагуу эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй" тохиолдолд зээлийн гэрээг нэг талын санаачлаагаар хугацаанаас нь өмнө цуцлах талаар зохицуулсан.Тиймээс зээлдэгч нь ЗГ- 1291130108000190 дугаар зээлийн гэрээний үүргээ зөрчсөний улмаас 2025 оны 09 сарын 09-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэлд 17,117,864.75 төгрөг, зээлийн гэрээний хүү 1,941,378.12 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 54,695.61 төгрөг, нийт 19,113,938.54 төгрөг хуримтлагдаад байна. Иймд талуудын хооронд байгуулагдсан 2025 оны 03 сарын 31-ны өдрийн ЗГ-1291130108000190 дугаар гэрээг цуцалж, зээлийн төлбөрт 19,113,938.54 төгрөг гаргуулж өгнө үү
гэжээ.

Хариуцагч *******, ******* нар нь шүүхэд гаргасан тайлбартаа: Күлта ******* ББСБ-ын нэхэмжилсэн 19 113 938.48 төгрөгийг төлж барагдуулна. Үнийн дүнг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Күлта ******* ББСБ” ХХК нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан “19 113 938.48 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч *******, ******* нар нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 19 113 938.48 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн талаар тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “Күлта ******* ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 19 113 938.48 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч *******, ******* нар нь хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 253 520 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогоос 126 760 төгрөгийг, хариуцагч *******, ******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 126 760 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

                                                                       

 

ШҮҮГЧ                                                      Х.ОТГОНЖАРГАЛ