| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 309/2025/01217/И |
| Дугаар | 309/ШШ2025/01289 |
| Огноо | 2025-11-11 |
| Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 309/ШШ2025/01289
| 2025 оны 11 сарын 11 өдөр | Дугаар 309/ШШ2025/01289 | ******* аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч:******* ******* ******* ******* холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: “*******лаас чөлөөлөгдсөн тушаалыг хүчингүй болгуулах, дахин ийм ажлын байрны дарамт хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалт үйлдэн хууль журмаа буюу хамтын гэрээний 4.3 дахь заалтыг буруу тайлбарлаж ажилтны сурах хөгжихөд дэмжихгүй байх, аргагүй байдалд оруулж ажлаас чөлөөлсөн тул, цаашид ийм зөрчил гаргахгүй байхад тус ажлаас чөлөөлөгдсөн тушаалыг хуулийн дагуу хүчингүй болгон өгч, миний ажилгүй байсан хугацааны нийт цалин, нийгмийн даатгалын нийт төлөлтийг Нийгмийн даатгалд нөхөн төлүүлэх, ажилгүйдлийн тэтгэмжийн мөнгийг Нийгмийн даатгалын санд буцаан төлүүлэх, ******* аж ахуйн маргаантай, цалинтай чөлөө олгоогүй хууль буруу тайлбарласан, ажлын байрны дарамт шахалттай холбоотой маргаанаас болж хуулийн сургуульдаа хоцорч очсоны улмаас үүссэн хохирол болох 3,000,000 төгрөгийн хохиролыг гаргуулах тухай” шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч: *******
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******,
Хариуцагчийн өмгөөлөгч: *******
Гэрч: *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь тус байгууллагад 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хуучин Захирал болох Захиралтай хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулан анх ажилд орж байсан. Үүнээс хойш тус байгууллагад Хүний нөөцийн бүхий л тушаалуудыг, байгууллагын үндсэн үйл ажиллагааны А тушаалуудыг хянаж зөвлөн, сайжруулж хуулийн дагуу болгон улмаар ТУЗ-н тогтоолыг хүртэл төлөвлөн бэлтгэж өгч ирсэн. Мөн тус байгууллагын Хуультай холбоотой бүхий л асуудлуудад гэрээ, дүрэм, журам, хуулийн сургалтууд, хуулийн талаар зөвлөмж зөвлөгөө, улмаар албан бичгүүдийг хүртэл стандартын дагуу болгон загвар үүсгэж төлөвлөж, хянаж сайжруулж ирсэн. Тус байгууллагын хуулийн бүхий төрлийн асуудал, иргэдийн өргөдөл гомдол, хууль, шүүх, цагдаагийн байгууллагад тус байгууллагыг итгэмжлэлээр төлөөлөн ажиллаж хэрэг маргаан, гомдлыг 100 хувь байгууллагын талд шийдүүлэн ажиллаж ирсэн. Мөн тус байгууллагын ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу ажиллахаас гадна тусгай зөвшөөрөл 4-н тусгай зөвшөөрлийг холбогдох хууль, дүрэм, журмын дагуу бэлтгэн 5, таван жилээр тус тус сунгуулан өөрийн бичгийн болон хуулийн, бусад мэдлэг, чадваруудаа дайчлан ажиллаж ирсэн.
Энэхүү ажиллах хугацаандаа ажлын байрны тодорхойлолтын хөдөлмөрийн гэрээнд заагдсаны дагуу 2.1, 2.12, 2.3, *******лын байрны тодорхойлолтод заасны дагуу 3. Байгууллагаас гарч буй тушаал шийдвэр, гэрээ, бодлогын баримт бичигт санал, зөвлөгөө өгөх, хянаж сайжруулах, 4. Холбогдох хууль эрх зүйн судалгааг ХИЙЖ, ОНӨААТҮГ-т нийтлэг ашиглагдах хууль эрх зүйгээр судалгаа хийж, мэргэшин, нийт ажилчдад сургалт, мэдээллийг түгээн ажиллах, 2. Байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөө, түүний төлөвлөлт, хэрэгжилтэд хуулийн талаас шинжилгээ хийж, зөвлөн туслах, санал оруулах, 3. Байгууллагаас гарч буй тушаал шийдвэр, гэрээ, бодлогын баримт бичигт санал, зөвлөгөө өгөх, хянаж сайжруулах, 4.2. Хууль эрх зүйн мэдээллийн санг бүрдүүлэн албан хаагчдад түгээн дэлгэрүүлэх ажлыг цахимаар болон биечлэн зөвлөгөө өгөх.......хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, Хөдөлмөрийн тухай хууль, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу ажил үүргээ хараат бусаар зөвлөн туслаж, чиглүүлж, амаар болон бичгээр зөвлөгөө өгч ажиллах үүрэгтэй.
Мен Тус байгууллагын Хөдөлмөрийн дотоод журам, Хамтын гэрээнд ажилтнаас сурч хөгжихөд дэмжих үүрэгтэйг хуульчилж өгсөн байгаа боловч үүнийг буруу тайлбарлаж надад 2 сарын цалинтай чөлөө хүсэхэд хууль, журмаа үгүйсгэн буруу тайлбарлаж чөлөө өгөхгүй гэсэн тул мөн доор дурдсан асуудал, ажлын байрны дарамт хүчирхийлэл байгаа учраас өөрийн бичсэн өргөдөлдөө маш тодорхой дурдан би үүний улмаас ажлаас гарах өргөдөл хүсэлтээ өгсөн. *******лаас гарах болсон хүчин зүйл нь миний өмнө шүүхээр шийдүүлэхээр өгсөн хууль бус сахилгын арга хэмжээ авсан кэйс жишээ нэг бодит жишээ- ялгаварлан гадуурхалт, ажлын байрны дарамт хүчирхийллийн нэг жишээ кэйс нь билээ. Энэ нь Миний бие тус байгууллагын засвар үйлчилгээ, зэвтэй устай холбоотой асуудал, өөр бусад дулаан, цэвэр, бохир усны асуудлууд хэвийн журам, стандартын дагуу засвар үйлчилгээ нь явагдаж хэвийн асуудалгүй ажиллаасай гэсний үндсэн дээр дараах журмыг танилцуулж хэлж эхлэж байтал Ерөнхий инженер нь миний ажиллах, хөдөлмөрлөх, үг үзэл бодлоо илэрхийлэх, ажлын байрны тодорхойлолтод заасан, амаар болон бичгээр зөвлөгөө мэдээлэл өгөх зэрэг эрх, үүргийг маань тас хориглож ёс зүйн алдаа гаргаж дууг маань хорьж, олон хүний ажилтнуудын маань өмнө, миний ажлын байрны нэр хүндэд, хараат бусаар ажиллах эрхэд халдаж ажлын байрны удирдлагын дарамт хүчирхийллийг үзүүлсэн. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйл. *******ил эрхлэлт, хөдөлмөрийн харилцааны суурь зарчим, үндсэн эрх 5.1.*******ил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд оролцогч дараах суурь зарчмыг баримталж, холбогдох үндсэн эрхийг эдэлнэ: 5.1.1.үл ялгаварлан гадуурхах; 5.1.2.хөдөлмөрлөх эрх чөлөөг баталгаажуулах, ажил, мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангагдах, цалин хөлс авах, амрах; 5.1.3.дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтыг хориглох; 5.1.4. албадан хөдөлмөрлүүлэхийг хориглох тус тус заалтуудыг зөрчин хагас бүтэн сайны өдрүүдэд албадан хөдөлмөрлөхийг тушаасан, хөдөлмөрлүүлсэн тухайн ажилтнуудыг үүнд би эсрэг байр суурьтай байгаагаа дурдаж хэлсэн явдалд буруутгагдан сахилгын шийтгэл хамт тооцуулсан билээ. Ерөнхий инженер болон Захирал нь ажлын байрны дарамт үүсгэж, үг хэлэх, хуулийн зөвлөхийн ажил үүргээ гүйцэтгэхийг хааж боосон, дарамталсан, ялгаварлан гадуурхсан, улмаар ажлын байрны дарамт хүчирхийлэл үйлдсэн явдалд мөн нээллтэй сануулах арга хэмжээг хууль бус аргаар дарамталж албаар шахалт үзүүлж арга хэмжээ авсан явдалд маш их гомдолтой байна. *******лын бус хагас бүтэн сайн өдрүүдэд ажиллахыг ажилчдаасаа шахаж шаардсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 53.1 дэх заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Миний ажил хэргийн нэр хүнд мөн хамт олны дунд унасан гэж үзэж байна. Тус хурал дээр 10-с дээш хүний бүрэлдэхүүнтэй байсан бөгөөд холбогдох хуулинд заасны дагуу олон тооны ажилчид хамт олны маань дунд миний ажил хэргийн нэр хүндэд бүдүүлгээр хандсан.
Гэтэл үүнийг нь тус НАА ОНӨААТҮГ-н Захирал өөгшүүлж бүр бидэнд буюу Хуулийн зөвлөх миний бие, Хишигдэлгэр операторт......... бас бус нийт харилцан ярилцсан, хэрэлдсэн, зөв бурууг нь шүүлгүй шууд бүгдэд сануулах арга хэмжээ авна гээд төд удалгүй Хөдөлмөрийн дотоод журманд заасны дагуу ажил үүрэг чанартай гүйцэтгэх, нөхөрсөг харьцааны уур амьсгал бүрдүүлж ажиллаагүй тул нээлттэй сануулах арга хэмжээ авсугай гэсэн тушаалыг миний бие *******д урьдчилан мэдэгдэх хуудас өгч хариу тайлбар, хуулийн тайлбар ч авалгүй Хөдөлмөрийн тухай хууль зөрчин шууд сануулах арга хэмжээг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Б/ 53 тоот Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар авч миний ажил хэргийн нэр хүндэд халдаж, үндэслэлгүй, хууль бус ямар ч мэдэгдэх сонсох ажиллагаа явуулахгүй албадан, ажлын байрны дарамт шахалт үзүүлэн халдсан. Улмаар хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар олгогдсон хараат бусаар ажиллах эрх тус хуулинд зааснаар 24 дүгээр зүйлд заасныг зөрчсөн. Мөн төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн хуулийн зөвлөх, хуулийн асуудал хариуцсан ажилтан; нь дээр дурдсан хууль эрх зүйг мөрдөж ажиллах үүрэгтэй гэж заасан эрх, үүргийг маань зөрчин хууль бус үйлдлүүдийг тус хурал дээр Ерөнхий инженер, Гүйцэтгэх Захирал нар нь гаргасан, мөн хууль бус арга хэмжээ авсан сэтгэл санааны хувьд хүнд, ажлын байрны дарамт ихтэй байсан тул миний бие улмаар ажлаасаа гарах хүсэлтээ өгөхөөс өөр аргагүй болсон. Тухайн хурлын тэмдэглэл нэг бүрчлэн бичлэгээрээ тус нийтийн аж ******* байгааг мөн нотлох баримтаар авч шүүгчид сонсгуулах хүсэлтэй байна.
Тус байгууллагын дээрх ёс зүйгүй дарамт хүчирхийлэл үйлдэж буй үйлдлүүд нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 7.1.3.энэ хуулийн 6.1-д заасан хориглосон үндэслэлээр ялгаварлан гадуурхах, бие махбод, сэтгэл зүйн дарамт, бэлгийн дарамт үзүүлэх, хүчирхийлэл үйлдэх, заналхийлэх замаар ажлын байрны тэвчишгүй орчныг үүсгэх. Мөн тус байгууллагын Захирал нь миний бие өөрийн үүрэгт ажлаа хийж гэрээнд хяналт хийж, засварлан нэмэлт заалт тусгаж сайжрулж байж гарын үсэг зурах гэж байтал коридорт маш ууртайгаар хашгирч ороод ир гэж байна гэх мэтээр загинан намайг ороод очиход гэрээ хяналаа, удаалаа гэж загинаж, ажлын байрны хууль бус ёс зүйгүй ааш гаргаж, улмаар уг гэрээнд буюу ХАБЭА-н сургалтын гэрээнд миний хянасан зүйлийг тусгаагүй, гарын үсэг ч зуруулалгүй шууд гэрээгээ батлаж ажлаа явуулсан. Би ороод та намайг яагаад ажлаа хийсний төлөө хашгирч дарамтлаад байгаа юм бэ гэхэд арай дуугаа намсгаж ярьсан. Мөн 2 ч удаа Захирал д орж Хуулийн зөвлөх өрөө тасалгаа, принтерээр хангагдах ёстойг хуулийн гаргалгаа бүхий бичиг цаастай орж хүртэл тайлбарласан боловч намайг байгууллагын болон хувь хүний нууцийг хадгалах өрөө тасалгаагаар хангаагүй намайг ажлаас чөлөөлтлөө коридорт суулгасан. Тус байгууллагын хүний нөөц нь миний ажлын байрны тодорхойлолтыг үгүй хийж, шинээр албан шахалтаар тушаалаа ч гаргаагүй байж шинэ бүтэц орон тооны нэршлээр АБТодорхойлолт дээр уурлаж, загинаж байгаад надаар зуруулсан. Би ажлаас чөлөөлөгдсөн тушаалаа авахын тулд л зурж өгсөн аргагүй байдалд орж. Гэхдээ тушаал, гэрээгээ шинэчлээгүй байж зуруулсан хууль бус зүйл хийж байгааг нь би мэдэж байсан. Хуучин тушаал, хуучин гэрээгээрээ ажиллаж байсан юм. Эдний дарамт хавчлага албан тушаал бууруулах гэсэн оролдлогын нэгээхэн илрэл нь энэ байсан юм. Энэ үйлдэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43.2.2 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Мөн тус байгууллагын өмнөх Захирал болох нь мөн л Ерөнхий инженер буюу гүйцэтгэх удирдлагын гишүүний хамт намайг өрөөндөө дуудаж чанга дуугаар загинаж, доромжлон намайг хууль бус хуулийн гаргалгаа гаргасан мэтээр дайрч, гүтгэж, дарамталж байсан. Энэ асуудал нь миний бие Усны сан бүхий газрын ойролцоо Шатахуун түгээх станц барьж болохгүй талаар хуулийн зөвлөгөө, гаргалгаа, судалгаа дүгнэлтийг Захиралд болон Ерөнхий инженерт өгсөнтэй холбоотой болох юмыг болохгүй гэлээ бүр 50 метрт барих ёстой гэх зэргээр дарамталж, хууль буруу судалж, тайлбарласан гэх зэргээр гүтгэсэн. Миний бие уг дарамтыг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд шууд гарч яваад дээд газарт нь буюу Усны зохицуулах зөвлөлөөс хэн нь буруу хууль тайлбарлаж байгаа талар дүгнэлт ирүүлэхийг хүсэж гомдол, хүсэлтээ өгсөн бөгөөд миний талд дүгнэлт зөвлөмж албан тоотоор ирүүлсэн. Энэ мэтчилэн дандаа шахалт хавчилт, дарамт, хүчирхийлэл гүтгэлэг байсаар байсан билээ. Энэхүү удаа дараагийн тухайн байгууллагын үйлддүүд нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль, Үндсэн хууль, Олон Улсын Хүний эрхийн түгээмэл тунхаглал, ОУ-н МУ- нэгдэн орсон гэрээ, конвенцуудыг зөрчиж, сурах эрх, ажил хөдөлмөрөө дарамт шахалтгүй гүйцэтгэх эрхүүдийг удаа дараа зөрчсөн болно. Өөрсдөө харин хууль бус газар Холбогдох баримтыг хавсаргав. Хүний эрхийн комиссын ******* салбарт мөн гомдлоо өгсөн болно.
Миний бие суралцах зорилгоор шалгалтаа өгөхөөр ОХУ-руу явахаар болж өргөдөл хүсэлт өгөхөд Хамтын гэрээний 4.3-т заасан *******ил олгогч нь ажилтанд доор дурдсан шалтгаан хугацаагаар цалинтай чөлөө олгоно. Их дээд сургуульд орой, эчнээ, бямба гарагийн ангид суралцаж байгаа ажилтанд шалгалт өгөхөд сургуулиас ирүүлсэн хугацаатай бичгийг үндэслэн цалинтай гэж заасныг буруу тайлбарлан намайг мэргэжил дээшлүүлэх сургалтад суухаа явж буй мэтээр тухайн заалтын доод талын заалтыг үндэслэн 5 хоногийн чөлөө олгож, ялгавартай хууль журмаа үйлчлүүлж, намайг инженер техникийн ажилтан биш гэх зэргээр хүний нөөц захирал нар нь журмаа буруу үндэслэж надад 5 хоног л челее олгосон тул би улмаар сургуульд явах хугацаа минь тулж хойшилсоор хөдөлмөрийн маргаан үүсэж, ажлаасаа арга буюу гарч байгаад сургуульруугаа очсон боловч хоцорсон байсан тул сургууль маань хүлээж аваагүй би сурах эрх чөлөөгөөрөө хохирсон. Тус байгууллага хүний сурч боловсрох эрхийг хааж боогдуулсан. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 6.8, 43.2.9-т заасан заалтыг зөрчиж журмаа ч буруу тайлбарлаж байна гэж үзэж байна. Журам нь зөв боловч журмаа өөрсдийн ашиг сонирхлоор ялгавартай тайлбарлаж байгаа болно.
Иймд тус ажлаас чөлөөлөгдсөн тушаалыг хүчингүй болгуулах, дахин ийм ажлын байрны дарамт хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалт үйлдэн хууль журмаа буюу хамтын гэрээний 4.3 дахь заалтыг буруу тайлбарлаж ажилтны сурах хөгжихөд дэмжихгүй байх, аргагүй байдалд оруулж ажлаас чөлөөлсөн тул, цаашид ийм зөрчил гаргахгүй байхад тус ажлаас чөлөөлөгдсөн тушаалыг хуулийн дагуу хүчингүй болгон өгч, миний ажилгүй байсан хугацааны нийт цалин, нийгмийн даатгалын нийт төлөлтийг Нийгмийн даатгалд нөхөн төлүүлэх, ажилгүйдлийн тэтгэмжийн мөнгийг Нийгмийн даатгалын санд буцаан төлүүлэх, ******* аж ахуйн маргаантай, цалинтай чөлөө олгоогүй хууль буруу тайлбарласан, ажлын байрны дарамт шахалттай холбоотой маргаанаас болж хуулийн сургуульдаа хоцорч очсоны улмаас үүссэн хохирол болох 3,000,000 төгрөгийн хохиролыг тус тус дээр дурдсан хохирлыг минь барагдуулж, холбогдох асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэв.
2. Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Нэхэмжлэгч ******* гаргасан нэхэмжлэлийг ббүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 1. зөрчлийн улмаас, цомхотгол зэрэг нөхцөлөөр ажлаас чөлөөлөгдөөгүй бөгөөд Нэхэмжлэлд " журам нь зөв боловч" гэж дурдсан үндэслэлээр чөлөө хүссэн дотоод журам, хамтын гэрээнд заасан нөхцөлийг хангахгүй байгаа нөхцөлийг асуудлаас мөн шалтгаалж ажлаас чөлөөлөгдөөгүй болно. Манай байгууллагын нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрсөн буюу боловсролын зэрэг ахиулах шатны сургалтад цалинтай чөлөө олгох эрхийг байгууллагын дотоодод тогтоосон журам, хэм хэмжээ тогтоосон гэрээгээр гүйцэтгэх захиралд олгоогүй гэдгийг байгууллагын эрх зүйн асуудлыг хариуцаж байсан хүний хувьд маш сайн мэдэж байгаа атлаа бодит нөхцөл байдлыг илтэд гуйвуулсан байдлаар шаардлагаа гаргаж байгааг Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн маргааны явцад, эсхүл сахилгын хүлээн зөвшөөрөхгүй.
2. Нэхэмжлэгч нь бакалаврын түвшний боловсрол эзэмших нөхцөлөөр 2 сарын цалинтай чөлөө хүссэн нөхцөлд хамтын гэрээ, дотоод журмын дагуу чөлөө олгох боломжтой талаар гүйцэтгэх удирдлага, хүний нөөцийн ажилтнаас гаргасан тайлбар нь батлагдсан журам, гэрээний нөхцөлөөс өөр агуулгатай байгаагүй. Энэ талаар нэхэмжлэгч шаардлагын сүүлийн хуудсанд “ журам нь зөв боловч, журмаа буруу тайлбарласан" гэх үндэслэлээс тодорхой байна. Журмыг болон гэрээг үгийн шууд утгаар ойлгохоор Иргэний хуульд нэгэнт хуульчилсан учраас тухайн үг, үгийн утгаар тайлбарлах нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэхгүй.
3. *******лын байрны дарамт, хүчирхийллийн талаарх нэхэмжлэлийн шаардлагын агуулгын хувьд илэрхий хувь хүний нэр төр, ажил хэргийн алдар хүнд, байгууллагын ажил хэргийн алдар хүндэд үндэслэлгүйгээр халдсан үйлдэл гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн ажил хэрэгтээ болон байгууллагын дотоод соёлд хандах хандлагын зарим сөрөг өгөгдлийн улмаас харилцан дуугаа өндөрсгөх асуудал гарсан байхыг үгүйсгэхгүй боловч ажлын байран дээр гүйцэтгэх удирдлагын зүгээс ямар нэгэн дарамт, хүчирхийлэл үйлдсэн асуудал огт байхгүй тэр тусмаа зөвхөн нэхэмжлэгч рүү чиглэсэн тийм үйлдэл огт гаргаж байгаагүй. Үүнийг хамт олны зүгээс гэрчилнэ. *******лын байрны дарамт, хүчирхийллийг яг хэн, хэзээ яаж, хэрхэн үйлдсэн талаар тодорхойгүй байдлаар нэхэмжлэлдээ дурдсан байгаагаас энэ асуудалд хэн яг хариуцагч вэ гэдэг нь ойлгомжгүй, энэ асуудлын улмаас ажлаасаа өөрийн хүсэлтээр гарсан уу, эсвэл цалинтай чөлөө олгох боломжгүй гэснийг ажлын байрны дарамт гэж ойлгож байгаа эсэх нь ч тодорхойгүй байна. Иргэний хэрэг шийдвэрлэх тухай хуульд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхой байна гэж хуульчилсан. Нэхэмжлэгчийн шаардлага үүнд нийцэхгүй байна. 4. Хамтын гэрээний 4.3 дахь заалт нь "суралцаж байгаа ажилтанд шалгалт өгөхөд" цалинтай чөлөө олгохоор журамласан байх ба нэхэмжлэгчийн хувьд суралцаагүй, элсэлтийн шалгалт өгөх агуулгаар цалинтай чөлөө хүссэн нь Хамтын гэрээнд заасан нөхцөлд хамаарахгүй байгааг тайлбарлаж, хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй хариу өгсөн нь нэхэмжлэгчийн сурах эрх, хэрэгцээг боомилсон асуудал биш юм. Нэхэмжлэгчийн сурах эрх өнөөдөр ч, тэр үед ч нээлттэй хэвээр байна. 2 сарын цалинтай чөлөө авах байдлаар дээрх магистрын түвшний сургалтыг дуусгах боломж Хамтын гэрээ, дотоод журам, холбогдох хууль тогтоомжид ч байхгүй учраас бид хууль болон гэрээ, журмаар хүлээсэн үүргээ хэрэгжүүлсэн. 5. Нэхэмжлэлд дурдахдаа сурах гээд ажлаасаа гарсан талаар өөрөө хүлээн зөвшөөрсөн байна. цалинтай чөлөө" өгөөгүй учраас сургуульдаа Нэхэмжлэгчийн хувьд үнэхээр суралцахаар шийдсэн бол цалингүй чөлөө хүсээд асуудлаа шийдвэрлэх боломжтой байсан. Ахисан түвшний сургалт нь 2 сарын хугацаанд хэрэгжих байсан эсэх нь мөн тодорхойгүй байгаа бөгөөд тухайн нөхцөл байдалд иргэн өөрийн дотоод итгэл үнэмшлээрээ ажлаас чөлөөлөгдөх шийдвэрийг өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр гаргасан нь нэхэмжлэлийн агуулгаас тодорхой харагдаж байна. *******илтан зөвхөн өөрийн хүсэл зориг хангагдаагүй нөхцөлийг ажлын байрны дарамт гэж үзэж байгаа нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчийг ажлаас гарахыг гүйцэтгэх удирдлагын зүгээс шахаж шаардаагүй, ямарваа нэгэн хэлбэрээр дарамтлаагүй.
6. *******илтан нь өөрийн хүсэл зоригоор гаргасан шийдвэрээ тухайн цаг үеийн сэтгэл хөдлөлдөө автаж гаргасан мэтээр тайлбарлаж байгаа ч Иргэний хуульд заасан эрх зүйн бүрэн чадамжтай этгээдийн ухамсар, оюун бодолд хөндлөнгөөс хэн нэгэн шууд нөлөөлсөн гэж үзэх хангалттай баримт, үндэслэлгүй байхгүй байна. *******илтан бүрийн өөрийн гаргасан шийдвэрийг ажил олгогчийн дарамтаас болсон гэж үзэж ажилд буцаан томилох боломжгүй, тийм хууль зүйн үндэслэл байхгүй. *******илтны ажиллах нөхцөлийг байгууллагын дотоод нөөц боломжийн хүрээнд хангаж байсан. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн үйлчлэлд хуульчийн тусгай эрх бүхий этгээд хамрагдах бөгөөд нэхэмжлэгчийн хувьд хараат бусаар ажиллах хуулийн нөхцөл, шаардлагад хамаарахгүй субъект юм. Хуулийн зөвлөхийн хувьд байгууллагын үндсэн чиг үүрэг, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг удирдлагын хууль ёсны шийдвэрт захирагдах байдлаар хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хараат бусаар ажиллах зарчим нь шийдвэр гаргах түвшний түүн дотроо шүүгч, прокурорт шууд хамааралтай хуулийн нөхцөл, хэрэглээ билээ. Тиймээс нэхэмжлэлийн шаардлаа нь үндэслэлгүй, дур зоргын шинжтэй, өөрийн хүсэл зоригийг бусдад тулгасан, хууль бус шийдвэр гаргахыг шаардсан байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгчээс хэрэгт дараах баримтыг ирүүлсэн. Үүнд: Хөдөлмөрийн гэрээ /хм-ийн 8-9-р тал/, *******илд томилох тухай 2022 оны 08 сарын 17-ны өдрийн Б/206 тушаал /хм-ийн 10-р тал, канондсон хувь/, Чөлөө хүссэн тухай 2025.04.01-ны өргөдөл /хм-ийн 11-р тал/, 2024. 04.08-ны өдрийн *******лаас чөлөөлөгдөх тухай өргөдөл /хм-ийн 13-р тал/, МВД Россий гэх орос хэлээр үйлдэгдсэн баримт /хм-ийн 12-р тал, канондсон хувь/, Сахилгын шийтгэл ногдуулах тухай ******* нийтийн аж ахуй ОНӨААТҮГазрын гүйцэтгэх захиралын 2025 оны 04 сарын 01-ны өдрийн Б/53 дугаартай тушаал /хм-ийн 14-р тал, канондсон хувь/, Хөдөлмөрийн гэрээ цуцалж, ажлаас чөлөөлөх тухай ******* нийтийн аж ахуй ОНӨААТҮГазрын гүйцэтгэх захиралын 2025 оны 04 сарын 15-ны өдрийн Б/67 дугаартай тушаал /хм-ийн 15-р тал, хариуцагч байгууллагын хуулбар үнэн тэмдэгтэй/, ******* аймгийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр гаргасан өргөдөл /хм-ийн 17-21-р тал/, ******* аймгийн Хэрлэн сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2025 оны 05 сарын 08-ны өдрийн 01 дугаартай шийдвэр /хм-ийн 22-23-р тал, канондсон хувь/, ******* нийтийн аж ахуй ОНӨААТҮГ Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдааны тэмдэглэл 2025.05.20 дугаар 1 /хм-ийн 24-25-р тал/, ******* аймгийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд 2025 оны 05 дугаар сарын 22-нд гаргасан өргөдөл /хм-ийн 26-30-р тал/, ******* аймгийн Хэрлэн сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2025 оны 07 сарын 21-ны өдрийн 02 дугаартай шийдвэр /хм-ийн 31-32-р тал/ зэрэг баримтууд болно.
4. Хариуцагч талаас дараах баримтуудыг хэрэгт ирүүлсэн. Үүнд: ******* нийтийн аж ахуй ОНӨААТҮГ-ын хуулийн мэргэжилтэний ажлын байрны тодорхойлолт /хм-ийн 78-79-р тал/, Хамтын гэрээ /хм-ийн 81-84-р тал/, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хм-ийн 85-р тал/, ******* нийтийн аж ахуй ОНӨААТҮГ-ын 2025 оны 04 сарын 01-ний өдрийн удирдах ажилтнуудын шуурхай хуралдааны тэмдэглэл /хм-ийн 89-94-р тал/ зэрэг баримтууд болно.
5. Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр ******* нийтийн аж ахуй ОНӨААТҮГ-ын 2025 оны 04 сарын 01-ний өдрийн удирдах ажилтнуудын шуурхай хуралдааны тэмдэглэлийн бичлэг си-ди, мөн хариуцагчийн хүсэлтээр шүүх хуралдаанд *******, нарыг гэрчээр оролцуулав.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* нийтийн аж ахуй ОНӨААТҮГазарт холбогдуулан “*******лаас чөлөөлөгдсөн тушаалыг хүчингүй болгуулах, дахин ийм ажлын байрны дарамт хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалт үйлдэн хууль журмаа буюу хамтын гэрээний 4.3 дахь заалтыг буруу тайлбарлаж ажилтны сурах хөгжихөд дэмжихгүй байх, аргагүй байдалд оруулж ажлаас чөлөөлсөн тул, цаашид ийм зөрчил гаргахгүй байхад тус ажлаас чөлөөлөгдсөн тушаалыг хуулийн дагуу хүчингүй болгон өгч, миний ажилгүй байсан хугацааны нийт цалин, нийгмийн даатгалын нийт төлөлтийг Нийгмийн даатгалд нөхөн төлүүлэх, ажилгүйдлийн тэтгэмжийн мөнгийг Нийгмийн даатгалын санд буцаан төлүүлэх, ******* аж ахуйн маргаантай, цалинтай чөлөө олгоогүй хууль буруу тайлбарласан, ажлын байрны дарамт шахалттай холбоотой маргаанаас болж хуулийн сургуульдаа хоцорч очсоны улмаас үүссэн хохирол болох 3,000,000 төгрөгийн хохиролыг тус тус дээр дурдсан хохирлыг гаргуулах” тухай нэхэмжлэлийг гаргасан.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч нэхэмжлэгч Д.Ганудалм нь өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн гэж маргадаг.
Шүүхээс хэрэгт цугларсан баримт, шүүх хуралдаан дээр гаргаж буй талуудын тайлбар зэргийг тал бүрээс нь шинжлэн судалж нэхэмжлэлийг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Үүнд:
1.Нэхэмжлэгч ******* нь 2022 оны 08 сарын 17-ны өдрөөс хариуцагч байгууллага болох ******* нийтийн аж ахуй ОНӨААТҮГазарт хуулийн хуулийн зөвлөхөөр ажилд орж ажиллаж байгаад 2025 оын 04 сарын 15-ны өдрийн Б/67 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлөгджээ.
Нэхэмжлэгч нь ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн буюу удирдлагын дарамт шахалтнаас болж өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарладаг.
Нэхэмжлэгч ******* нь 2025 оны 05 сарын 22-ны өдөр ******* аймгийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд *******лаас чөлөөлөгдсөн тушаалыг хүчингүй болгуулах тухай гомдлыг гаргасан ба тус хороо 2025 оны 07 сарын 21-ний өдөр хуралдаж ажилтан, ажил олгогч нар нь хоорондоо харилцан тохиролцож, шийдэлд хүрээгүй тул шүүхэд хандахаар шийдвэрлэсэн байна. Энэ шийдвэрийг хүлээн авсанаас хойш буюу 2025 оны 07 сарын 29-нд шүүхэд нэхэжлэлээ гаргасан байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-т Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны энэ хуулийн 154.5-д заасан тэмдэглэлийг хүлээн авснаас хойш, эсхүл энэ хуулийн 154.7-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж, мөн хуулийн 154.2-т Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй, 154.2.1.хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор гэж тус тус хуульчилсан.
Гэтэл нэхэмжлэгч ******* нь 2025 оны 04 сарын 15-ны өдрийн Б/67 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах тухай гомдлыг 2025 оны 05 сарын 22-ны өдөр ******* аймгийн Хэрлэн сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 2.1-д заасан 30 хоногийн хугацааг хэтрүүлсэн байна.
Мөн ******* аймгийн Хэрлэн сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо нь нэхэмжлэгчийн гомдлыг ямар үндэслэлээр хугацаа хэтэрсэн байхад хүлээн авч шийдвэрлэсэн нь хэргийн материалд ирүүлсэн 2025 оны 07 сарын 21-ний өдрийн 02 дугаартай шийдвэрээс тодорхойгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3-т Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс, сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо гомдлыг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор талуудыг оролцуулан шийдвэрлэнэ гэж заасныг зөрчиж 2025 оны 05 сарын 22-ны өдөр гаргасан ******* гомдлыг 60 хоногийн дараа шийдвэрлэж байгаа нь хуульд нийцэхгүй ба нэхэмжлэгч анх хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдлоо гаргахдаа хуульд заасан хугацааг зөрчсөн, гурван талт хороо нь гомдлг хүлээн авч шийдвэрлэхдээ мөн хуульд заасан хугацааг зөрчсөн болон нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч ******* нь 2025 оны 04 сарын 01-ны өдрийн *******илтны хуралдаан дээр хамт ажилладаг хүмүүстэй ажил, үүргийн хувьд таарамжгүй харьцаа үүссэний улмаас удирдлагаас 2025 оны 04 сарын 01-ний өдөр Сахилгын шийтгэл ногдуулсан, нэхэмжлэгч нь 2025 оны 04 сарын 08-ны өдөр *******лаас чөлөөлөгдөх хүсэлтийг гаргасан үйл баримт тогтоогдож байна.
*******лаас чөлөөлөгдөх хүсэлтийн үндэслэл нь ажлын байрны дарамт, шахалт, гүтгэлэг, цаашид хараат бусаар ажиллах ёстой хууль эрх зүйн мэргэжилтэй хүний хувьд эвлэрэх боломжгүй, мөн сурч хөгжих зорилготой тул ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг гаргажээ. Энэ нь хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-т заасан Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтан санаачилж цуцлах эрхээ эдэлж хүсэлтээ гаргасан байна. *******илтан энэ хүсэлтийг гаргахдаа өөрийн сайн дурын үндсэн дээр гаргах ба хүсэлтэд дурдсан ажлын байрны дарамт, шахалт байсан эсэх нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдохгүй байна.
Учир нь нэхэмжлэгч нь энэ ажил үүргээс чөлөөлөгдөх үндэслэлээ бусдын дарамт шахалтаас болсон гэж, эсхүл сурахаар чөлөө хүсэхэд цалинтай чөлөө олгоогүйгээс ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг гаргасан гэж тайлбарладаг.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх гэж, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж тус тус хуульчлан зохицуулсан. Гэтэл нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрөө нотлоогүй буюу ажил олгогчийн дарамт шахалтнаас болж чөлөөлөгдөх хүсэлтийг гаргасан болох нь тогтоогдохгүй байна.
Иймд ажилтан хуульд заасан эрхээ эдэлж ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгч, хөдөлмөрийн харилцаагаа дуусгавар болгосонд ажил олгогчийг буруутгах үндэслэл болохгүй ба нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн үндсэн шаардлага болон *******лаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгох шаардлага нь ажил олгогчийн буруутай үйлдлээс болж ажилтан ажлаас чөлөөлөгдсөн, ажилтны эрхийг зөрчсөн тохиолдолд хангагдах ба хэрэгт цугларсан баримтаас үзэхэд энэ талаар нотлогдохгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байна.
Мөн нэхэмжлэгч нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар олгогдсон хараат бусаар ажиллах эрхийг зөрчдөг гэж тайлбарлаж мэтгэлцдэг.
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь хуульчийн эрх зүйн байдал, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, мэргэжлийн нэр хүнд, хариуцлагын тогтолцоо, хуульчдын мэргэжлийн өөрөө удирдах ёсны байгууллагын чиг үүрэг, зохион байгуулалтын эрх зүйн үндсийг бүрдүүлэхэд оршино гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д "хуульч" гэж хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй этгээдийг; мөн 3.1.2-т "хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл" гэж хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг энэ хуулиар тогтоосон зарчим, шаардлагын дагуу эрхлэн явуулах эрхийг баталгаажуулсан албан ёсны баримт бичгийг ойлгоно гэж хуульчилсан ба энэ хуулийн үйлчлэлд заасан хуульч гэдэг нь мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан байхыг шаарддаг болохыг дурдаж байна.
Нэхэмжлэгчийн үндсэн шаардлага болох “*******лаас чөлөөлөгдсөн тушаалыг хүчингүй болгуулах шаардлага хангагдахгүй тул энэ шаардлагаас урган гарч буй бусад шаардлага болох дахин ийм ажлын байрны дарамт хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалт үйлдэн хууль журмаа буюу хамтын гэрээний 4.3 дахь заалтыг буруу тайлбарлаж ажилтны сурах хөгжихөд дэмжихгүй байх, аргагүй байдалд оруулж ажлаас чөлөөлсөн тул, цаашид ийм зөрчил гаргахгүй байхад тус ажлаас чөлөөлөгдсөн тушаалыг хуулийн дагуу хүчингүй болгон өгч, миний ажилгүй байсан хугацааны нийт цалин, нийгмийн даатгалын нийт төлөлтийг Нийгмийн даатгалд нөхөн төлүүлэх, ажилгүйдлийн тэтгэмжийн мөнгийг Нийгмийн даатгалын санд буцаан төлүүлэх, ******* аж ахуйн маргаантай, цалинтай чөлөө олгоогүй хууль буруу тайлбарласан, ажлын байрны дарамт шахалттай холбоотой маргаанаас болж хуулийн сургуульдаа хоцорч очсоны улмаас үүссэн хохирол болох 3,000,000 төгрөгийн хохиролыг гаргуулах шаардлагыг хангах үндэслэл тогтоогдохгүй болно.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжинд 130 150 төгрөгийг төлсөн ба 3 000 000 төгрөг гаргуулах шаардлагат ногдох 62 950 төгрөгийн тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1-д заасан мөнгө төлүүлэхээр шаардсан нэхэмжлэл гэж үзэж улсын орлогот хэвээр үлдээж, үлдэх 77 200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ. Учир нь нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхтэй холбогдуулан гаргасан нэхэмжлэл нь гомдлоор үүсч буй хэрэг тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.2, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* нэхэмжлэлтэй, хариуцагч ******* нийтийн аж ахуй ОНӨААТҮГ-т холбогдуулан гаргасан “ *******лаас чөлөөлөгдсөн тушаалыг хүчингүй болгуулах, дахин ийм ажлын байрны дарамт хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалт үйлдэн хууль журмаа буюу хамтын гэрээний 4.3 дахь заалтыг буруу тайлбарлаж ажилтны сурах хөгжихөд дэмжихгүй байх, аргагүй байдалд оруулж ажлаас чөлөөлсөн тул, цаашид ийм зөрчил гаргахгүй байхад тус ажлаас чөлөөлөгдсөн тушаалыг хуулийн дагуу хүчингүй болгон өгч, миний ажилгүй байсан хугацааны нийт цалин, нийгмийн даатгалын нийт төлөлтийг Нийгмийн даатгалд нөхөн төлүүлэх, ажилгүйдлийн тэтгэмжийн мөнгийг Нийгмийн даатгалын санд буцаан төлүүлэх, ******* аж ахуйн маргаантай, цалинтай чөлөө олгоогүй хууль буруу тайлбарласан, ажлын байрны дарамт шахалттай холбоотой маргаанаас болж хуулийн сургуульдаа хоцорч очсоны улмаас үүссэн хохирол болох 3,000,000 төгрөгийн хохиролыг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 130 150 төгрөгөөс 77 200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, 62 950 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ