Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 150/ШШ2025/00385

 

 

        

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  106 дугаар зүйлийн 106.5, 115 дугаар зүйлийн  115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4-д зааснаар .... овогт ..... нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар .... оны .... дүгээр сарын ....-ний өдөр төрсөн охин ....., ... оны ... дугаар сарын ...-ний өдөр төрсөн хүү ..... нарыг эх .... асрамжид үлдээсүгэй.

            3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2018 оны 04 дүгээр сарын 06-ний өдөр төрсөн охин *******, 2021 оны 05 дугаар сарын 18-ний өдөр төрсөн хүү ******* нарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл (суралцаж байгаа бол 18 нас хүртэл) тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг гаргуулан эцэг *******ээр сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар  тэтгэлгийг зөвхөн хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх *******д даалгасугай.

            5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг П.Даваапүрэв үр хүүхэдтэйгээ уулзахад саад хийхгүй байхыг эх *******д даалгасугай.

6.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт  зааснаар хүүхдээ хүмүүжүүлэх үүргийг эцэг *******, эх ******* нарт харилцан тэнцүү  хүлээлгэхээр тогтоосугай .

7.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.8 дахь хэсэгт зааснаар эцэг *******, эх ******* нарын хүүхдээ хүмүүжүүлэх үүргийн хэрэгжилтэд ....... аймгийн ....... сум, .... дугаар багийн Засаг дарга, тус  хорооны хүүхдийн эрх ашиг сонирхлыг хамгаалах байгууллага хяналт тавихыг мэдэгдэж, шийдвэрийн хувийг хүргүүлсүгэй.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч *******т Монгол гэрийг үлдээж, гэрийн үнэнээс 3,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгох,

........ аймаг, ....... сум, ...... баг, ..... гудамж ....... тоот хаягт байрлах нэгж талбарын ....... дугаартай гэр орон сууц, хашааны  зориулалттай 702 м.кв талбайтай эзэмшлийн газар,

......... аймаг, ........ сум, ...... баг, ........ гудамж ........ тоот хаягт байрлах нэгж талбарын ........ дугаартай гэр орон сууц, хашааны  зориулалттай 691 м.кв талбайтай эзэмшлийн газрыг хоёр хүүхдийн нэр дээр шилжүүлэх,

Монгол улсын засгийн газраас сар бүр хүүхдэд олгож буй мөнгийг хүлээн авах эрхийг нэхэмжлэгч *******д шилжүүлэхээр эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж,

Нэхэмжлэгч ******* нь Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн үнийг нэхэмжилсэн нэхэмжлэлээсээ татгалзсан нэхэмжлэгчийн  татгалзлыг баталж, хэргийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

            9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж хариуцагч П.Даваапүрэвээс улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д  олгосугай.

            10.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсгийн 1.1-д зааснаар *******гийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж *******д олгосугай.

            11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            12.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дахь хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардаж авах үүрэгтэйг дурдсугай.

            13.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор  Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                      Г.САРАНТУЯА