Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 309/ШШ2025/01448

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар ******* овогт *******ы ******* /*******/, ******* ******* овогт *******ын *******  /*******/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2013 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн хүү , 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн охин нарыг эцэг Б.*******гийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2-т зааснаар зохигчдод хүүхдээ эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэг эцэг эхийн үүрэг хэвээр үлдсэн болохыг дурдаж, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар эцэг, эхийн үүргээ биелүүлэхийг, энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь хэн алиндаа саад учруулахгүй байхыг эцэг Б.*******, эх Н.******* нарт даалгасугай.

4. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Н.*******гаас хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг дурдсугай.

5. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар гэрлэгчид нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар “...Дорнод аймаг, сумын дугаар баг, хотхоны 1 дүгээр байрны тоот 41,9 м.кв талбайтай, улсын бүртгэлийн дугаартай орон сууц болон приус-20 маркийн ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг Н.*******гийн өмчлөлд үлдээж, бусад эд хөрөнгө болох бүх мал, маяти маркийн ДОУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, 4 болон 5 ханатай хоёр гэр, малын хашаа, худаг зэргийг Б.*******, , нарын өмчлөлд үлдээж, харилцан бие биеэс өөр бусад мөнгө, эд хөрөнгө, үнэт зүйл нэхэмжлэхгүй” гэж харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан болохыг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нарын улсын тэмдэгтийн хураамжид тус тус төлсөн 70,200 төгрөг, нийт 140,400 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.*******гаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгож, нэхэмжлэгч Б.*******гаас 70,200 төгрөгийг гаргуулан хариуцагч Н.*******д олгосугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтийг бүртгэсэн гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Н.Энхнаранд даалгасугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдний төлөөлөгч нь шийдвэрийг хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор өөрөө шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авахыг мэдэгдсүгэй.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах эрхтэй ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.  

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Л.БАТЖАРГАЛ