Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 309/ШШ2025/01465

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар ******* овогт *******гийн ******* /*******/, ******* овогт *******ийн *******  /*******/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.7-д зааснаар 2013 оны 08 дугаар сарын 06-ны өдөр төрсөн хүү *******, 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр төрсөн охин нарыг эх Б.*******ийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр төрсөн охин ыг 11 нас хүртэл тухайн бүсэд тогтоогдсон амьжиргааны доод түвшний 50 хувиар, 2013 оны 08 дугаар сарын 06-ны өдөр төрсөн хүү *******, 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр төрсөн охин нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.*******эр сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2-т зааснаар зохигчдод хүүхдээ эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэг эцэг эхийн үүрэг хэвээр үлдсэн болохыг дурдаж, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар эцгийн үүргээ биелүүлэхийг Б.*******д, энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Б.*******т тус тус даалгасугай.

5. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар гэрлэгчид нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар “гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох 164 толгой малын үнэ 69,810,000 төгрөг, тээврийн хэрэгсийн үнэ 10,688,125 төгрөг, нийт 80,498,125 төгрөгөөс Б.******* болон хүүхдүүдэд ногдох 60,375,000 төгрөгийг гаргаж өгөх үүргийг Б.******* хүлээх, уг 60,375,000 төгрөгийн төлөлтийг 2025 оны 12 дугаар сард багтаан 20,375,000 төгрөгийг төлөх, үлдэх 40,000,000 төгрөгийг 2026 онд багтаан төлж дуусгах, өөр бусад эд хөрөнгийн маргаан байхгүй, нэхэмжлэхгүй” гэж харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан болохыг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч Б.*******ийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, хариуцагч Б.Амгалан-Эрдэнийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, нийт 140,400 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******эс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******т олгосугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтийг бүртгэсэн гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Н.Энхнаранд даалгасугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдний төлөөлөгч нь шийдвэрийг хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор өөрөө шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авахыг мэдэгдсүгэй.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах эрхтэй ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.  

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Л.БАТЖАРГАЛ