2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 192/ШШ2025/06908

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар ******* нэхэмжлэлтэй, хариуцагч ******* холбогдох хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох үндсэн нэхэмжлэлтэй, *******, ******* нарын асрамж тогтоолгож, асран хамгаалагчаар тогтоолгох тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ, хариуцагч нь сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгөөс 35,100 төгрөгийг, хариуцагчийн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгөөс 35,100 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн 100200100941 тоот данс /улсын орлого/-аас 35,100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******, 35,100 төгрөгийг гаргуулан хариуцагч ******* тус тус олгосугай.

3. Гэр бүл, хүүхдийн асрамж, тэжээн тэтгэх харилцаатай холбогдуулан зохигчид шүүхэд дахин нэхэмжлэл гаргахад энэхүү захирамж саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Т.АРИУНБОЛД