Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 313/ШШ2025/00560

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* /РД: *******/, *******,*******,*******,*******,*******.

Хариуцагч: *******, *******,*******,,,.

Нэхэмжлэлийн шаардлага: “ны төвийн захирлын албан үүргийг хавсран гүйцэтгэгчийн 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/174 дугаар тушаалыг хүчингүй болгож, тус төвийн Эрчимт эмчилгээ мэдээгүйжүүлгийн тасагт эрчимт эмчилгээ мэдээгүйжүүлгийн эмчээр ажиллах хугацаагүй гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах, ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин, бусад нэмэгдэл 34 942 346 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 61 дүгээр зүйлийн 61.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан төвийн захирлын 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/174 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч төвийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн эмчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч төвөөс нэхэмжлэгчийн 2025 оны 05 сарын 01-ний өдрөөс 2025 оны 10 сарын 01-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 22 063 965 төгрөг гаргуулан нэхэмжлэгч олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 12 878 381 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

3. ийн нэхэмжлэлийн шаардлагаас хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч олгож, хариуцагч төвөөс улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                        Б.ОТГОНСҮРЭН