| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 309/2025/01534/И |
| Дугаар | 309/ШШ2025/01275 |
| Огноо | 2025-11-10 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 10 өдөр
Дугаар 309/ШШ2025/01275
| 2025 оны 11 сарын 10 өдөр | Дугаар 309/ШШ2025/01275 | Дорнод аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал би,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 12 491 311.96 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Голомт банк”ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч ******* нь 2025 оны 02 сарын 04-ний өдөр Голомт банктай ЗГ4705162634 дугаарт зээлийн гэрээ байгуулж 13 710 000 төгрөгийг 30 сарын хугацаатай, жилийн 14,4 хувийн хүүтэй цалингийн зээл авсан болно. Зээлдэгч ******* нь ЗГ4705162634 тоот зээлийн гэрээний хавсралт№1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж зээлээ хугацаанд нь төлөөгүй 71 хоног хугацаа хэтрүүлэн банкыг хохироож байна. Зээлдэгч ******* нь Голомт банктай байгуулсан ЗГ4705162634 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 12 116 975.88 төгрөг, зээлийн хүү 368 482.84 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3 853.24 төгрөг, нийт 12 491 311.96 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: Голомт банкны нэхэмжилсэн 12 491 311.96 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Төлж барагдуулна гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Голомт банк” ХК нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 12 491 311.96 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч ******* нь нэхэмжлэгчийн 12 491 311.96 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байгаа талаар тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн ба энэ нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Голомт банк” ХК-ийн нэхэмжилсэн 12 491 311.96 төгрөгийг хариуцагч ******* нь төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 214 811 төгрөгийн 50 хувь болох 107 405.5 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогоос 107 405.5 төгрөгийг, хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамжид 107 405.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Голомт банк” ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ