| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Равданжамцын Уранчимэг |
| Хэргийн индекс | 143/2023/00393/И |
| Дугаар | 313/ШШ2025/00678 |
| Огноо | 2025-11-12 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 313/ШШ2025/00678
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Уранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******
Хариуцагч: *******, Өмнөговь аймаг,*******,*******,*******
Нэхэмжлэлийн шаардлага: Хоёр хүүхдэд асрамж, тэтгэлэг тогтоолгох, 2023 оны 08 дугаар сарын 24-нөөс 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацааны хүүхдийн тэтгэлэгт 13 171 500 төгрөг нөхөн гаргуулах, 120 м2 хувийн орон сууцыг барьж байгуулахад оруулсан хөрөнгө, хөдөлмөрийн үнэлгээ 60 150 000 төгрөг, хүүхдүүдийг орон байраар хангах үүрэгт зарцуулах 50 000 000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, хүүхдүүдийн асрамж тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан 2012 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүү *******, 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр охин ******* нарыг 18 насанд хүртэл эх ******* асрамжид байлгахаар асрамжийг тогтоож, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч аас 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн охин *******ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн охин *******, 2012 оны 08 дугаар сарын 14-ний өдөр төрсөн хүү ******* нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь цалин хөлснөөс өөр орлогогүй тохиолдолд түүнээс гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэг, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* тэжээн тэтгэх үүрэгт 13 171 500 төгрөг, нэмэлт тэтгэлэг 50 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
5.Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч аас 25 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 95 300 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
6. Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 1706131 дугаартай нэхэмжлэхтэй 550 000 төгрөгийн шинжээчийн зардлыг хэлэлцэхгүй орхисугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч аас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг, ******* илүү төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч олгосугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.УРАНЧИМЭГ