| Шүүх | Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзайн Манлайбаатар |
| Хэргийн индекс | 2418000000870 |
| Дугаар | 2025/ДШМ/28 |
| Огноо | 2025-03-19 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Т.Дэлгэрсайхан |
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 2025/ДШМ/28
*******д холбогдох эрүүгийн хэргийн тухай
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Амаржаргал даргалж, шүүгч З.Төмөрхүү, Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор *******
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******
Нарийн бичгийн дарга Н.Нинжбадгар нарыг оролцуулан
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж хийсэн шүүх хуралдааны 25 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 25/ШЦТ/7 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч *******ийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгдэгч *******д холбогдох 18000000870 дугаартай эрүүгийн хэргийг 25 оны дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд:
дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн оны 09 сарын 23-ны өдрийн /ШЦТ/72 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жил 01 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнссэн,
шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ буюу оны 12 дугаар сарын 08-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрт *******-******* улсын дугаартай Тоуоtа рrius маркийн тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогджээ.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас: *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:
Шүүгдэгч ******* ******* овогт согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 01 /нэг/ жил /зургаа/ сарын хугацаагаар Улаанбаатар хот, дүүрэг, дугаар хорооны нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн оны 09 сарын 23-ны өдрийн /ШЦТ/72 дугаартай шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнссэнийг хүчингүй болгож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.0 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар *******д оногдуулсан 01/ нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 01 жил сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 01 жилийн хугацаагаар хорих ялыг тус тусад нь эдлүүлж, хорих ял эдэлж дууссан үеэс зорчих эрх хязгаарлах ялыг эдлүүлж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасах ялын хугацааг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолж,
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдаж,
Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5-д зааснаар 20 оны сарын -нд төрсөн, настай асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох, үрчлүүлэх, хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллагад шилжүүлэх асуудлыг шийдвэрлэхийг Нийслэлийн дүүргийн Засаг даргад даалгаж,
Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,
Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 1 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоож шийдвэрлэжээ.
Шүүгдэгч *******ын өмгөөлөгч ******* давж заалдах гомдолдоо:
... О нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ оны 12 сарын 08-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрт *******-******* улсын дугаартай Тоуоtа рrius маркийн тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэм буруутай үйлдлээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явц болон шүүх хуралдааны явцад хүлээн зөвшөөрч, үнэн зөв мэдүүлэг өгдөг бөгөөд өөрийн гэм буруу болоод гэмт хэргийн зүйлчлэл дээр маргадаггүй гэм буруудаа туйлын ихээр гэмшиж байгаа билээ.
Шүүгдэгчийн хувийн байдлын хувьд тэрээр бага насны охины хамт өрх толгойлон амьдардаг ганц бие эх бөгөөд түүний настай охин нь одоогийн байдлаар эмээтэйгээ Дархан-Уул аймагт амьдарч байгаа хэдий ч охин ээжээсээ холдож үзээгүй сэтгэл санааны хувьд ээжийгээ санаж бэтгэрсэн эрүүл мэндийн хувьд хоол идэхгүй, хоолны дуршилгүйгээс жингийн алдагдалд орсон зэрэг байдалтай байгаа болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахаар заасан бөгөөд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгохдоо хорих ял заавал оногдуулахаар уг хэсэгт заагаагүй тул давж заалдах шатны шүүхээс энэрэнгүй ёсны зарчмыг баримтлан шүүгдэгч *******ын хувийн байдал, гэм буруудаа гэмшсэн байдал болоод шүүгдэгчийн гэм буруутай үлдлийн улмаас бусдад ямар нэгэн хохирол учраагүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг зорчих эрхийг хязгаарлах ял болгон өөрчилж өгнө үү.. гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч ******* саналдаа:
******* нь гэм буруутай үйлдлээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явц болон шүүх хуралдааны явцад хүлээн зөвшөөрч, үнэн зөв мэдүүлэг өгдөг бөгөөд өөрийн гэм буруу болоод гэмт хэргийн зүйлчлэл дээр маргадаггүй гэм буруудаа туйлын ихээр гэмшиж байгаа. Шүүгдэгчийн хувийн байдлын хувьд тэрээр бага насны охины хамт өрх толгойлон амьдардаг ганц бие эх бөгөөд түүний настай охин нь одоогийн байдлаар эмээтэйгээ Дархан-Уул аймагт амьдарч байгаа хэдий ч охин ээжээсээ холдож үзээгүй сэтгэл санааны хувьд ээжийгээ санаж бэтгэрсэн эрүүл мэндийн хувьд хоол идэхгүй, хоолны дуршилгүйгээс жингийн алдагдалд орсон зэрэг байдалтай байгаа болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахаар заасан бөгөөд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгохдоо хорих ял заавал оногдуулахаар уг хэсэгт заагаагүй тул давж заалдах шатны шүүхээс энэрэнгүй ёсны зарчмыг баримтлан шүүгдэгч *******ын хувийн байдал, гэм буруудаа гэмшсэн байдал болоод шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас бусдад ямар нэгэн хохирол учраагүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг зорчих эрхийг хязгаарлах ял болгон өөрчилж өгнө үү. Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж шийдвэрээ гаргадаг. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзаж үзээсэй хэмээн хүсэж байна гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч ******* саналдаа:
Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Охиныг минь бодоод хорих ялыг сольж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* дүгнэлтдээ:
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.2-т заасан гэмт хэрэгт оногдуулсан ял болон өмнөх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хоёр ялыг тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэснийг мөн үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүхийн хувьд хорих ял оногдуулж байгаа үндэслэлээ “шүүгдэгчийн хувьд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулснаас гадна тэнссэн хугацаанд дахин согтуугаар тээврийн хэрэгслийг жолоодож байгаа байдлаас дүгнэхэд шүүгдэгч нь энэ төрлийн гэмт хэргийн нийгмийн аюул, хор уршгийг ойлгож ухамсарлаагүй” гэж дүгнэн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тодорхой заасан гэж үзэж байна. Иймд анхан шатын шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байна гэсэн дүгнэлтийг гаргаж байна. Шийтгэх тогтоолын дөрөв дэх заалтад 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан мөртлөө нэмэгдэл ял хэрэглээгүй нөхцөл байдал байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлтэй байна гэж үзэж байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шийдвэрлэсэн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 25 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 25/ШЦТ/7 дугаар бүхий шийтгэх тогтоолтой шүүгдэгч О.д холбогдох 18000000870 дугаартай эрүүгийн хэргийг Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ буюу оны 12 дугаар сарын 08-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрт *******-******* улсын дугаартай “Тоуоtа рrius” маркийн тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогдож, аймгийн прокурорын газраас яллагдагч *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгч ******* нь урьд буюу дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн оны 09 сарын 23-ны өдрийн /ШЦТ/72 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жил 01 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэх ялаар шийтгүүлж байсан ба тэнсэгдсэн хугацаанд буюу оны 12 дугаар сарын 08-ны өдөр согтуурсан үедээ тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон болон нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “ Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна.” гэж тодорхойлсон байдаг.
Анхан шатны шүүх шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн 18000000870 хэргийг шийдвэрлэж гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан зохицуулалтыг журамлан шийдвэрлэсэн нь зөв байна.
Гэхдээ шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар хариуцлага оногдуулахдаа заавал хэрэглэвэл зохих хуулийн заалтыг хэрэглээгүй нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.
Тухайлбал:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2-т “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд Замын хөдөлгөөнд оролцсон бол” тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь гурван жилээс дээш таван жил хүртэл хугацаагаар хасахаар зохицуулсан байдаг.
Гэтэл анхан шатны шүүх, шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулахдаа эрх хасах нэмэгдэл ял хэрэглэхгүй зөвхөн хорих ял оногдуулж шийдвэрлэсэн болох нь шүүхийн шийтгэх тогтоол, тэмдэглэлээр тогтоогдсон тул 25 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 25/ШЦТ/7 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож байна.
Анхан шатны шүүхийн шийдвэр нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй буюу Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр хүчингүй болсон тул давж заалдах шатны шүүх, шүүгдэгчийн өмгөөлөгч *******ээс давж заалдах журмаар гаргасан гомдолд хууль зүйн дүгнэлт өгөөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 25 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 25/ШЦТ/7 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгчийн өмгөөлөгч *******ийн давж заалдах журмаар гаргасан гомдолд дүгнэлт өгөөгүй болохыг дурдсугай.
2. Хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцтэл шүүгдэгч *******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 1 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.АМАРЖАРГАЛ
ШҮҮГЧИД З.ТӨМӨРХҮҮ
Б.МАНЛАЙБААТАР