| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Л.Батжаргал |
| Хэргийн индекс | 309/2025/01910/И |
| Дугаар | 309/ШШ2025/01479 |
| Огноо | 2025-12-01 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 309/ШШ2025/01479
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Батжаргал би,
Нэхэмжлэгч: “******* ******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******ын *******өд холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 1,316,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Л.******* нь манай компанитай 2024 оны 11 сарын 18-ны өдөр 8320 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 2025 оны 04 сарын 28-ны өдөр Buhandai Men,s shop дэлгүүрээс 1,316,000 төгрөгийн худалдан авалт хийсэн. Гэвч зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн зээлийг эргэн төлөх үүргээ биелүүлэхгүй өнөөдрийг хүрсэн тул Л.*******өөс ...нийт 1,316,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Л.******* /утас *******, *******/ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие ******* ******* ББСБ-д 1,316,000 төгрөгийг төлж барагдуулах болно гэжээ.
Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК нь хариуцагч Л.*******өд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,316,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зээлийн гэрээний үүрэгт 1,316,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Л.******* нь хүлээн зөвшөөрч, энэ талаарх тайлбарыг шүүхэд бичгээр гаргаж өгсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь хуульд харшлахгүй бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашиг зөрчигдөөгүй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758 дугаар зүйлийн 758.1, 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Л.******* нь зээлийн гэрээний үүрэгт 1,316,000 төгрөгийг нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК-д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36,006 төгрөгийн 50 хувь болох 18,003 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Хэрлэн сумын төсвийн орлогоос 18,003 төгрөгийг, хариуцагч Л.*******өөс улсын тэмдэгтийн хураамжид 18,003 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК /РД: *******/-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ