| Шүүх | Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гармаадоржын Мөнхбат |
| Хэргийн индекс | 2122001780147 |
| Дугаар | 2025/ДШМ/07 |
| Огноо | 2025-03-19 |
| Зүйл хэсэг | 25.2.2., |
| Улсын яллагч | Э.Нямбилэгт |
Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 2025/ДШМ/07
*******, *******, ******* нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Г.Баярдаваа даргалж, шүүгч Ц.Отгонцэцэг, Г.Мөнхбат нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:
Прокурор *******,
Шүүгдэгч *******, *******
Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Г.Лхам, Ж.Чимэддулам
Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Т.Дашцэрэн,
Шүүгдэгч *******ы өмгөөлөгч Ч.Сайнжаргал
Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг нарыг оролцуулан,
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Төрболдын даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/03 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч нарын өмгөөлөгч Т.Дашцэрэн, Ж.Чимэддулам, Г.Лхам, нарын давж заалдах гомдлын дагуу *******, *******, ******* нарт холбогдох эрүүгийн 2122001780147 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Мөнхбатын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: ******* овгийн *******ын *******, Монгол Улсын иргэн, 1987 оны дүгээр сарын 08-ны өдөр Дундговь аймгийн ******* суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, авто краны оператор мэргэжилтэй, ам бүл 3, ээж дүүгийн хамт, Улаанбаатар хот, ******* дүүрэг хороо, тоотод оршин суух, урьд ******* дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 261 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181.2.1-т зааснаар 3 жил 1 сарын хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, ******* дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 273 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 5 жилийн хорих ялаар шийтгүүлж, мөн тус шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 335 дугаар захирамжаар 1 жил 7 cap 24 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, мөн хугацаагаар хяналтын хугацаа тогтоосон, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар //
Шүүгдэгч: овгийн ийн , Монгол Улсын иргэн, 1992 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автомашин механизм засварчин мэргэжилтэй, хувиараа сэндвичийн угсралтын ажил хийдэг гэх, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт, Улаанбаатар хот, дүүрэг хороо, гудамж тоотод оршин суух хаягтай, урьд Баянгол, Хан-Уул, дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 949 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, ******* дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 314 дугаар захирамжаар 2 жил 4 cap 27 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, мөн хугацаагаар хяналтын хугацаа тогтоосон, улсаас авсан гавьяа шагналгүй, регистрийн дугаар: //
Шүүгдэгч: овгийн , Монгол Улсын иргэн, 1990 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй дээд боловсролтой, биеийн тамирын багш, дасгалжуулагч, автомашин механизмын инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот дүүрэг хороо дугаар гудамж тоотод оршин суух, урьд нь ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, регистрийн дугаар: //
Шүүгдэгч *******, *******, ******* нар нь бүлэглэн 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Эрүү бэрхийн бууц” гэх газарт байх эртний 2 ширхэг хиргисүүр буюу орон нутгийн хамгаалалтад авсан түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг санаатай эвдсэн, гэмтээсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Дундговь аймгийн Прокурорын газраас: Шүүгдэгч *******, *******, ******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3. зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 25.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Т.Дашцэрэн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: ... Анхан шатны шүүх *******ад холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарласан үндэслэлээр дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:
Шүүгдэгч *******ад холбогдох хэрэгт хамааралтай нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дараах эргэлзээ бий болж байх бөгөөд, зарим нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулаагүй байх тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, *******ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгуулах үндэслэлээр дараах гомдлыг гаргаж байна.
1. Анхан шатны шүүх: Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-т булш, хиргисүүр, оршуулга, тахил, тайлгын байгууламжийг түүх, соёлын үл хөдлөх дурсгал гэж нэрлэн заажээ. Түүнчлэн тухайн түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлд хамаарах 2 тооны хиргисүүрийг хэдийгээр тухайлан бүртгэн, гэрчилгээжүүлж, дугаарлан хамгаалаагүй боловч Дундговь аймгийн Сайнцагаан ИТХ-ын 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 08 дугаар тогтоолын хавсралтад зааснаар уг хиргисүүр орчмын газрыг бүхэлд нь орон нутгийн хамгаалалтад авсан байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдлоо гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь:
Дундговь аймгийн Сайнцагаан сумын ИТХ-ын 2015 оны 08 дугаар тогтоолоор гэмт хэрэг гарсан гэх “ Эрүү бэрхийн бууц” болон булш, хиргисүүр гэх зүйлийг түүх, соёлын үл хөдлөх дурсгал гэж хамгаалалтад авсан ойлголт биш байна. Сумын ИТХ-д ийм эрх хэмжээ байхгүй. Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 14.1.Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага соёлын өвийг хамгаалах талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 14.1 .б.аймаг, нийслэлийн хамгаалалтын зэрэглэлд байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтыг батлах; талаар хуульчилсан. Гэтэл хэрэгт Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас аймаг, нийслэлийн хамгаалалтын зэрэглэлд багтаах түүх, соёлын үл хөдлөх дурсгалын зүйл огт батлагдаагүй, хэрэгт ийм баримт огт авагдаагүй байна.
Дундговь аймгийн Сайнцагаан ИТХ-ын 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 08 дугаар тогтоол нь “ Эрүү бэрхийн бууц” гэх газарт байх булш мэт зүйлийг түүх соёлын үл хөдлөх дурсгал гэж үзэж орон нутгийн хамгаалалтад авч байгаа ойлголт биш байна.
2014 оны 05 сарын 15-ны өдөр батлагдсан Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 8.1-д “Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын эх төрх бүрэн бүтэн байдал, түүх, соёл, шинжлэх ухааны үнэ цэнэ, ач холбогдлыг харгалзан улс, аймаг, нийслэл, сум, дүүргийн хамгаалалтын зэрэглэл тогтооно”, 15.2-т “Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал сум, дүүргийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтыг батална” гэж тус тус заасан.
Хуулийн дээрх зохицуулалтаас харахад Дундговь аймгийн Сайнцагаан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд “Түүх, соёлын үл хөдлөх дурсгалт”-ыг орон нутгийн хамгаалалтад авах эрх хуулиар олгогдоогүй, харин энэхүү шийдвэрийг гаргах эрх нь аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд олгогдсон байна.
Гэтэл Дундговь аймгийн Сайнцагаан ИТХ-ын 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 08 дугаар тогтоолыг үндэслэж, орон нутгийн хамгаалалтад авсан түүх, соёлын дурсгалт зүйл гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, ял оногдуулсан нь үндэслэлгүй байна.
2. Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Түүх, соёлын үл хөдлөх дурсгал, түүний оршин байгаа газрыг өмчлөгч, эзэмшигч нь эд хөрөнгийн эрхийн болон газрын кадастрын улсын бүртгэлд бүртгүүлнэ” гэж зааснаар тухайн хоёр хиргисүүр гэх зүйлийг орон нутгийн хамгаалалтад авч, түүний оршин байгаа газар болох Сайнцагаан сумыг өмчлөгч, эзэмшигчээр тогтоосон албан ёсны бүртгэл байхгүй байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гэх хохирогчийг төлөөлөх эрх бүхий этгээд гэж үзэх боломжгүй. Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Соёлын биет өвийг түүх соёлын үл хөдлөх дурсгал болон хөдлөх дурсгал гэж ангилна” 20.4-т “Төрийн болон орон нутгийн музей нь тухайн нутаг дэвсгэрт орших соёлын өвийг бүртгэх, цуглуулах, хадгалж хамгаалах, судлах, сурталчлах чиг үүрэг бүхий соёл, эрдэм шинжилгээний байгууллага байна”, 31.2-д “Дор дурдсан байгууллага хуулийн этгээд нийтийн өмчлөлийн соёлын биет өвийг эзэмшинэ” гэж хуульчилсан бөгөөд хуулийн энэхүү зохицуулалтад Сайнцагаан сумын Засаг даргын тамгын газар, Байгаль орчны улсын хяналтын байцаагч нь тухайн түүх, соёлын үл хөдлөх дурсгалын эзэмшигч, өмчлөгч биш байна. Хэрэгт хохирогчоор тогтоогдсон этгээдийн ажлын байрны тодорхойлолт. ажлын чиг үүргийн талаарх баримт авагдаагүй байгаа нь соёлын биет өвийн эзэмшигч, өмчлөгч гэж үзэн хохирогчийг төлөөлөх этгээд гэж үзэх боломжгүй байна.
Мөн түүх, соёлын үл хөдлөх дурсгал, түүний оршин байгаа газарт кадастрын зураглал хийгээгүй, газрын кадастрын мэдээлэлд түүх соёлын үл хөдлөх үнэт дурсгал гэдгээр кадастрын мэдээлэл хийгдээгүй бүртгэгдээгүй байна. Хохирогч гийн гаргаж өгсөн “Сайнцагаан сумын тусгай хамгаалалтад авсан газрын зураглал” гэх баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй, координат байхгүй, албан ёсны кадастрын зураглал биш байна.
3. Шүүх хэрэгт авагдсан Дундговь аймгийн Музейн 2021.10.05-ны 1/29 дугаартай албан бичиг, Сайнцагаан сумын Засаг даргын 2021,12-ны өдрийн 2/535 тоот албан бичиг, Дундговь аймгийн ГХБХБГазрын 2022.04.07-ны өдрийн 1/106 дугаартай албан бичгүүдийг нотлох баримтаар үнэлж ******* нарыг гэм буруутайд тооцжээ. Эдгээр хуулийн этгээдийн албан бичиг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг зөрчсөн, өөрөөр хэлбэл тухайн албан бичгүүдийн үнэн зөвийг баталгаажуулж ирүүлээгүй, эх сурвалж тодорхой бус байна.
1-р хавтаст хэргийн 90-рт Дундговь аймгийн Музейн захирлын 2021.10.05-ны өдрийн 1/29 тоот албан бичгээр “Сайнцагаан сумын 3-р багийн нутаг дэвсгэрт ....дугаарын координатад оршин Түүх, соёлын үл хөдлөх дурсгал нь /соёлын өвийн улсын нэгдсэн сан/ 2021.10-р сард нөхөж бүртгэгдсэн хиргисүүр болно” гэж тодорхойлсон албан бичиг байх боловч улсын соёлын өвийн санд бүртгэгдсэн талаарх баримтыг хавсаргаж ирүүлээгүй, яг бүртгэгдсэн эсэх нь эргэлзээтэй байна.
4. Хэрэгт нотлох баримтаар авагдсан Соёлын өвийн үндэсний төвийн авран хамгаалах төвийн дарга гийн 2022 оны 04 сарын 13-ны өдөр гаргасан дүгнэлт нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 1 зүйлийн 17.4, 18 дугаар зүйл, 19.1.6 дахь заалтуудыг ноцтой зөрчсөн байна.
Тухайлбал Шинжилгээ хийх эрх бүхий этгээд, тусгай мэдлэгтэй хүн болох нь тодорхойгүй, шинжээчийн дүгнэлтэд байгууллагын тамга, тэмдэг дарагдаагүй, уг дүгнэлт нь шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд, шинжилгээний объектод дүгнэлт хийгээгүй, юуг үндэслэл хиргисүүр гэж дүгнэсэн нь тодорхойгүй, хэрэгт авагдсан гэрэл зургийн хүрээнд дүгнэлт гаргасан нь шинжлэх ухааны үндэслэлгүй болсон байна. Иймээс шинжээчийн дүгнэлт гэж, хиргисүүр гэж үнэлж шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох үндэслэлгүй байна.
Хэрэгт авагдсан баримтуудаар *******ын үйлдэлд гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив тал хөтөлбөргүй тогтоогдоогүй, халдлагын зүйл болох хиргисүүрийг тогтоосон зүйл байхгүй байна. Орон нутгийн хамгаалалтад авсан түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг санаатай эвдсэн, гэмтээсэн гэж шууд дүгнэх боломжгүй байна.
Иймээс *******ад холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар Эрүүгийн хэрэгт хамааралтай нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэснийг үндэслэл болгон хэргийг хэрэгсэхгүй болгон түүнийг цагаатгаж өгнө үү гэв.
Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Ж.Чимэддулам давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: ... Анхан анхан шатны шүүх ******* нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарласан, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй үндэслэлээр дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:
1.******* нарын үйлдэл “ Улс, орон нутгийн хамгаалалтад авсан түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг санаатай эвдсэн, гэмтээсэн, устгасан...” гэмт хэргийн шинжгүй болох талаар:
Анхан шатны шүүхийн шийдвэрт:... ******* нарыг бүлэглэн 2021 оны 08 сарын 26-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 3 дугаар багийн нутагт дэвсгэр 'Эрүү бэрхийн бууц” гэх газарт байх эртний 2 ширхэг хиргисүүр буюу орон нутгийн хамгаалалтад авсан түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг санаатай эвдсэн, гэмтээсэн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3. зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 25.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо хохирогч гийн мэдүүлэг, Дундговь аймгийн Музейн 2021.10.05-ны өдрийн 1/29 дугаартай албан бичиг, Сайнцагаан сумын Засаг даргын 2021..12-ны өдрийн 2/535 тоот албан бичиг, хохирогч гийн гаргаж өгсөн “Сайнцагаан сумын тусгай хамгаалалтад авсан газрын зураглал”, Сайнцагаан сумын ИТХ-ын 2015.12.17-ны өдрийн 08 дугаар тогтоол, хавсралт, Дундговь аймгийн ГХБХБГазрын 2022.04.07-ны өдрийн 1/106 дугаартай, албан бичиг, Соёлын өвийн үндэсний төвөөс 2022.04.13-ны өдрийн 1/133 дугаартай албан бичгээр ирүүлсэн шинжээчийн дүгнэлт зэрэг баримтаар тогтоогдож байна гэж үзжээ.
1.1 Гэмт хэрэг нотлогдвол зохих зүйл хөтөлбөргүй тогтоогоогүй болох тухайд:
Шүүхийн шийтгэх тогтоол болон яллах дүгнэлтэд 2021 оны 08 сарын 26-ны өдөр гэмт хэрэг гарсан талаар бичсэн байна. Гэвч гэрч ийн мэдүүлэгт ...Манай гэрийн орчим эртний 2 хиргисүүр булш байсан. Гэтэл 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр малдаа явж байгаад Овоогийн энгэрээр явж байтал уг 2 булшийг дээрээс нь хүн ухчихсан юм шиг хажууд талд нь шороо овоолоод орхисон байсан. ...Тэгээд багийн дарга Зоригтбаатарт мэдэгдсэн. Би төрсөн цагаасаа хойш Сэвхүүл гэх газарт нутаглаж байна. Намайг бага байхад л газраас өндөрлөөд чулуу овоолсон байдалтай 5 ханатай гэрийн буйрны дайтай чулуу байдаг байсан. 2021 оны 08 сарын 24-ний өдөр их бороо орсон юм. Тэгэхээр гаргасан шороо чийгтэй байсан гэхээр 24-нөөс 25-нд шилжих шөнө болсон гэж бодож байна гэх мэдүүлэг болон яллагдагч нар, гэрч нарын мэдүүлгээр гэмт хэрэг хэзээ гарсан нь тодорхойгүй, цаг хугацаа зөрүүтэй байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 -т заасан гэмт хэрэг хэзээ, хаана гарсан байдал тогтоогдоогүй байна.
1.2 Орон нутгийн хамгаалалтад авсан түүх соёлын үл хөдлөх дурсгалыг санаатай эвдсэн, гэмтээсэн гэх гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй болох талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25 дугаар бүлэгт заасан “ Соёлын өвийн эсрэг гэмт хэрэг”-ийн объект нь Соёлын өв, түүх, соёлын дурсгалт зүйлийг хамгаалах журам байна, объектив тал нь: соёлын өв, түүх соёлын дурсгалт зүйлийг хамгаалах журамд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан үйлдэл, халдлагын зүйл нь: түүх, соёлын үл хөдлөх дурсгал байна.
Түүх, соёлын үл хөдлөх дурсгал гэж: унаган газартаа хүрээлэн байгаа орчны хамт үнэ цэнэ, ач холбогдол нь илэрхийлэгдэх дурсгалыг ойлгоно. Тухайлбал: Эртний хүний оромж, отог бууц, оршин сууж сууж байсан ул мөрийг хадгалсан соёлт давхарга, булш, бунхан, хиргисүүр, оршуулга, тахилгын газар ... зэрэг юм.
Шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсэгт: ... Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-т булш, хиргисүүр, оршуулга, тахил, тайлгын байгууламжийг түүх, соёлын үл хөдлөх дурсгал гэж нэрлэн заажээ. Түүнчлэн тухайн түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлд хамаарах 2 тооны хиргисүүрийг хэдийгээр тухайлан бүртгэн, гэрчилгээжүүлж, дугаарлан хамгаалаагүй боловч Дундговь аймгийн Сайнцагаан сумын ИТХ-ын 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 08 дугаар тогтоолын хавсралтад зааснаар уг хиргисүүр орчмын газрыг бүхэлд нь орон нутгийн хамгаалалтад авсан байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдлоо гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болох тухайд:
1.3 Шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй болох тухайд:
******* нарын санаатай эвдсэн, гэмтээсэн гэх газар нь хиргисүүр мөн үү гэдгийг хөтөлбөргүй тогтоогоогүй байна. Хэрэгт нотлох баримтаар авагдсан Соёлын өвийн үндэсний төвийн авран хамгаалах төвийн дарга гийн 2022 оны 04 сарын 13-ны өдөр гаргасан Шинжээчийн дүгнэлт нь ЭХХШТХууль, Шүүх шинжилгээний тухай хуулийн заалтуудыг зөрчиж, хэргийн оролцогчийн эрхийг зөрчиж гаргасан дүгнэлт байна. Үүнд:
Шинжилгээ хийх эрх бүхий этгээд, тусгай мэдлэгтэй хүн болох нь тодорхойгүй
Шинжээчийн дүгнэлтэд шинжээчийн тамга, тэмдэг байхгүй
Шинжээч нь дүгнэлт гаргахдаа: ямар үндэслэлээр хиргисүүр гэж дүгнэлт гаргаж байгаа талаараа үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Шүүх шинжилгээний тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.6-т шинжилгээний объект нь энэ хуульд заасан нийтлэг болон тусгай шаардлага хангахгүй бол шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахаас татгалзах талаар хуульчилсан. Гэтэл шинжээч шинжилгээний объекттой газар дээр нь ирж танилцаагүй, тухайн булш, хиргисүүр гэх зүйлийг ямар хэмжээтэй хэрхэн ухаж гэмтээсэн талаар үзээгүй, хараагүй, түүн дотор яг юу байсан талаар тогтоогоогүй, яллагдагч нарын мэдүүлэгт дурдсан хүний яс гэх зүйл нь хүнийх байсан уу, малын сэг зэмийн яс байсан уу гэдгийг буюу хиргисүүр гэх нүхэн дотор юу байсан, яс нь хүнийх мөн болох, хэдий цаг хугацааны өмнө амьдарч байсан хүний булш хиргисүүр болохыг шинжилж тогтоогоогүй, хэргийн газрын үзлэгээр авсан 6 ширхэг гэрэл зургийн хүрээнд хиргисүүр гэж дүгнэлт гаргасан шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй, дээрх хуулийн заалтуудыг зөрчсөн байна.
Энэхүү дүгнэлт бол шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд, шинжилгээний объектод дүгнэлт хийж гаргаагүй дүгнэлт байх бөгөөд, харин “Хиргисүүр” гэж юу болох талаар танин мэдэхүйн ойлголт өгсөн тайлбар гэж үзэхээр байна. Учир нь шинжээчийн дүгнэлтийн 1-р хариулт нь шинжлэх ухааны үндэслэлгүй, 2, 4 дэх асуултын хариулт нь цахим орчимд www.gooqle.mn -ээс “хиргисүүр гэж юу вэ” гээд хайхад л гараад ирдэг мэдээлэл байна. Мэдээллийг бол шинжээчийн дүгнэлт гэж үзэх боломжгүй. Хэн ч интернетээс хайгаад хиргисүүр гэж юу вэ гэдэг тодорхойлолтыг уншчихаар байна. Шинжээчийн дүгнэлтийн зорилго, шинжлэн тогтоох зүйл нь шинжилгээний объектод тусгай мэдлэгийн хүрээнд шинжлэх ухааны арга зүйд тулгуурлан дүгнэлт гаргах юм, бусдаар мэдээлэл бичих бол дүгнэлт биш.
Иймээс *******ийн үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангахгүй байна.
Хоёр: ******* нь ******* дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018.02.26-ны өдрийн 273 дугаар шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, мөн шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 335 дугаар захирамжаар 1 жил 7 cap 24 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан талаарх баримт хэрэгт авагджээ. *******ийг 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хорих ялаас хугацааны өмнө суллагдсанаас хойш буюу 2021 оны 0 сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдаж, үйлчилж эхэлсэн. Уг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “ 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” хүнд хуулийн үйлчлэл хамаарахаар, 6 дугаар зүйлийн 6.2-т ... Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах / Эрүүгийн хуулийн .1 дүгээр зүйл/ гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ялаас 2 жилийг хасна” гэж тус тус хуульчилсан. Гэтэл ******* нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлснээс хойш огт өршөөлийн хуульд хамрагдаагүй байна.
2021 оны 0 сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хууль 5 дугаар зүйлийн 5.3 дугаар зүйлд зааснаар *******ийн ******* дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 335 дугаар захирамжаар 1 жил 7 cap 24 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан нь өршөөн хэрэгсэхгүй болгох үндэслэл байсан. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.7-д “ Энэ хуулийн 5.2-т заасан өршөөлийг үзүүлэхэд шүүхээс шийдвэр гаргахгүй бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгоно” гэж хуульчилсан байна. *******ийн хугацаанаас өмнө суллагдсан нь аль хэдийн өршөөгдчихсөн байх ёстой байтал анхан шатны шүүхээс 335 дугаар захирамжийг хүчингүй болгож *******т 1 жил 7 cap 24 хоногийн ял оногдуулж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, *******т үндэслэлгүйгээр ял оногдуулж, түүний эрхийг ноцтой зөрчсөн байна гэж үзэж байна. *******ийн өмнөх ял шийтгэл нь өршөөгдөх ёстой байсан. Хэрэгт авагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын албан бичгээс харахад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.7-д зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгоогүй, *******ийн эрхийг зөрчсөн гэж үзэхээр харагдаж байна.
Иймээс шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийн анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэв.
Яллагдагч *******ийн өмгөөлөгч Г.Лхам шүүхэд гаргасан давж заалдах гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: ...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Тухайн хэрэгт холбогдуулан шалгасан Эрүү, бэрхийн бууц нь Дундговь аймгийн Сайнцагаан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015-12-17-ны өдрийн 08 дугаартай тогтоолоор Газар нутгийн зарим хэсгийг тусгай хамгаалалтад авах тухай иргэдийн хурлын тогтоолд Эрүү,бэрхийн бууцны нэр ороогүй.
Дундговь аймгийн Газрын харилцаа,барилга хот байгуулалтын газрын дарга Чагнаадоржийн 2022.04.07 №\106 тоотод албан бичигт .... Сайнцагаан сумын ИТХ-ын 12 дугаар сарын 17-ны өдрийн 08 дугаар тогтоолын хавсралтын 4 дэх хэсэгт зааснаар Сайнцагаан сумын орон нутгийн тусгай хамгаалалтад "түүх соёлын дурсгалт газрын "ангиллаар авсан газрын талд хамаарагдаж байна, /зургийг хавсралтаар хүргүүлсэн байгаа/. Энэ нь шаардлага хангаагүй өөрөөр хэлбэл тамга тэмдэггүй гарын үсэг баталгаажаагүй. Хиргисүүр, булш мөн эсэхийг тогтоогүй. Сайнцагаан сумын 3-р багийн хутаг байгаа Эрүү, бэрхийн бууц гэх газарт байгаа \45629704,1065033838 \, \45632669,1065609587 \ координатад байх хиргисүүр булш нь Сайнцагаан суманд байх бүртгэлд орсон 60 булшны тоонд ороогүй.
******* нь нь урьд өмнө Өршөөлийн хуульд хамрагдаж байгаагүй. 2021 оны 0 сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хууль 5 дугаар зүйлийн 5.2, 5.3 дугаар зүйлд зааснаар *******ийн ******* дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сорын 07-ны өдрийн 335 дугаар захирамжаар 1 жил 7 cap 24 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан нь өршөөн хэрэгсэхгүй болох бүрэн үндэстэй байгаа. Гэтэл анхан шатны шүүхээс 335 дугаартай захирамжийг хүчингүй болгож *******т 1 жил 7 cap 2 хоногийн ялыг оногдуулж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй. Гантөмөрийн өмнөх ял шийтгэл нь өршөөгдсөн гэж үзэх үндэслэлтэй байсан.
Иймээс шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэв.
Шүүгдэгч *******ы өмгөөлөгч Ч.Сайнжаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Миний бие энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд *******ы өмгөөлөгчөөр оролцож байгаа. Манай үйлчлүүлэгч болон өмгөөлөгч миний зүгээс Т.Дашцэрэн өмгөөлөгч болон Ж.Чимэддулам өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг агуулгын хувьд дэмжиж оролцож байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмгөөлөгчийн зүгээс тухайн гэмт хэргийн хандлагын зүйлийн талаар удаа дараа гомдол хүсэлтийг тавьж ирсэн. Үүнийг хүлээж аваагүй. 2015 оны 08 тоот иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол хууль зүйн үндэслэлгүй гэдэг талаар өмгөөлөгч нар тодорхой тайлбарлалаа. Энэ тогтоолд заасан бууц орон нутгийн хамгаалалтын бүс нутагт координат нь орж байгаа юм уу гэдгийг зөвхөн албан бичиг болон зураглалаар хийх боломжгүй. Үүнийг тогтоогоод ороод ирсэн бол эргэлзээгүй байх нөхцөл байдал байсан. Тус халдлагын зүйл гээд байгаа булш, хиргисүүрийн зургаан ширхэг гэрэл зураг байдаг. Энэ зургаар 3000 жилийн өмнөх гэж тодорхойлчих байсан юм бол шинжээч томилж шинжээчийн дүгнэлт гаруулах хэрэг байсан юм уу. Шинжээчийн дүгнэлт хууль зүйн шаардлага хангаж байгаа юу гэдэг дээр Т.Дашцэрэн өмгөөлөгч тодорхой ярьсан. Иймээс гомдлыг хүлээж авч шийдэж өгнө үү гэв.
Шүүгдэгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгчтэйгөө санал нэг байна гэв.
Шүүгдэгч Б. давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгчийнхөө гомдлыг дэмжиж байна. Хиргисүүр гэж ямар зүйл байдгийг мэддэггүй байсан. Хэрэг болсноос хойш 5 ханатай гэрийн буурь шиг том гэж яригдсан. Бид нарын ухсан зүйлд тийм байгаагүй гэв.
Прокурор ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааны талаар гомдлыг гаргасан байна. Шүүгдэгч *******ы мэдүүлэгт 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр өөрийн машинтай *******, ******* нарын хамт Улаанбаатар хотоос гарсан. Бид гурав 18 цагийн орчимд Дундговь аймгийн төвд ирээд өмнө нь харсан байсан булш руу очиж үзэхээр явсан. Булшин дээр очоод харанхуй болохыг хүлээж байгаад харанхуй болохоор нь машины ард байсан жижиг хүрзээр ухсан гэдэг. Гэрч ын мэдүүлэгт 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр *******, *******, ******* нар нь 0630 улсын дугаартай цэнхэр өнгийн приус 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй аймгийн төвийн зүүн захад тосож авсан. Тэр гурав өчигдөр орой аймагт ирсэн гэж байсан. Тухайн улсын дугаартай цэнхэр өнгийн приус 20 маркийн тээврийн хэрэгсэл хөдөө явсан шинжтэй байсан гэдэг. Мөн хэрэгт авагдсан бусад баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад хэрэг 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр үйлдэгдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Гэрч ийн бодож байна гэх таамагласан мэдүүлгийг үнэлэхээс илүүтэйгээр шүүгдэгч нарын дээрх мэдүүлгийг үндэслэж гэмт хэрэг гарсан өдрийг тодорхойлсон нь үндэслэлтэй байна. Тухайн 2 хиргисүүрийн ойр орчим дахь ай сав газар нь сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 08 дугаар тогтоолоор сумын тусгай хамгаалалтад авагдсан газар байсан. Иймээс 2 хиргисүүрийг хэзээ соёлын өвийн бүртгэл мэдээллийн санд бүртгэснээс үл хамааран тухайн газартаа оршин байсан түүх соёлын үл хөдлөх дурсгал гэж үзнэ. Мөн Дундговь аймгийн Музейн 2021 оны 1/29 дугаартай албан бичиг, Сайнцагаан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт орших түүх соёлын үл хөдлөх дурсгал нь соёлын өвийн улсын бүртгэл, улсын нэгдсэн санд 2021 оны 10 дугаар сард нөхөн бүртгэсэн хиргисүүр болно гэсэн албан бичиг, Сайнцагаан сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 08 дугаартай тогтоол, түүний хавсралт, аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын 2022 оны 1/106 дугаартай тухайн солбилцолд орших цэгүүд нь Сайнцагаан сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 08 дугаар тогтоолын хавсралтын 4 дэх хэсэгт зааснаар Сайнцагаан сумын орон нутгийн тусгай хамгаалалтад түүх соёлын дурсгалт газрын ангиллаар авсан газрын талбайд хамаарагдаж байна гэсэн албан бичиг, хавсралт, Соёлын өвийн үндэсний төвийн 2022 оны 04 сарын 13-ны өдрийн 1/133 дугаартай албан тоотоор ирүүлсэн дүгнэлт, дурсгалын гэрэл зураг зэргээр тогтоогдож байна. Өршөөл үзүүлэх тухай 2021 оны хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан эрүүгийн хуулийн 6.12 дугаар зүйлд заасан хорих ялаас хугацаанаас өмнө суллаж хяналт тогтоосон хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгоно гэж заасан байдаг. Тухайн шүүгдэгч *******ийн үйлдсэн 2015 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг нь дээрх хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасанд хамаарч байхад хяналт тогтоосон хугацааг өршөөлд хамааруулаагүй нь үндэслэлтэй байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал нотлогдсон байх тул шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгч нараас гаргасан гомдлыг үндэслэлгүй гэж үзэж 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх дүгнэлтийг гаргаж байна гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Давж заалдах шатны шүүх шүүгдэгч *******ын өмгөөлөгч Т.Дашцэрэн, шүүгдэгч А.*******ийн өмгөөлөгч Ж.Чимэддулам, Г.Лхам нарын гаргасан гомдолд үндэслэн хэргийг хянахдаа хэргийг бүхэлд нь хянах тухай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчмыг баримталлаа.
1. Прокуророос шүүгдэгч *******, *******, ******* нарыг бүлэглэн 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Эрүү бэрхийн бууц” гэх газарт байх эртний 2 ширхэг хиргисүүр буюу орон нутгийн хамгаалалтад авсан түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг санаатай эвдсэн, гэмтээсэн гэмт хэрэгт тус тус холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3. зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 25.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
2. Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх: Шүүгдэгч *******, *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3. зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 25.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Орон нутгийн хамгаалалтад авсан түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг санаатай эвдсэн, гэмтээсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3. зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 25.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нарт тус бүр 5400 нэгжээр буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг Нийслэлийн ******* дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2020 оны 10 сарын 07-ны өдрийн 335 дугаартай 1 жил 07 cap 24 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллаж хяналт тогтоосон захирамж, шүүгдэгч *******ыг Нийслэлийн ******* дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 сарын 25-ны өдрийн 314 дугаартай 2 жил 4 cap 27 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллаж хяналт тогтоосон захирамжуудыг тус тус хүчингүй болгон, шүүгдэгч *******т 1 жил 07 cap 24 хоног, шүүгдэгч *******ад 2 жил 4 cap 27 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 1 жил 07 cap 24 хоногийн хорих, шүүгдэгч *******ад оногдуулсан 2 жил 4 cap 27 хоногийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3. зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 25.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5400 нэгжээр буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялыг тэдэнд оногдуулсан хорих ялаас тусад нь эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, *******, Б. нар нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэжээ.
3. Шүүгдэгчийн нарын өмгөөлөгч Т.Дашцэрэн, Ж.Чимэддулам, Г.Лхам нараас “гэмт хэргийн талаар нотолбол зохих байдал бүрэн нотлогдоогүй, нотлох баримт цуглуулж бэхжүүлэхдээ хуульд заасан үндэслэл журмыг зөрчсөн, шүүх Өршөөл үзүүлэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тул шүүгдэгч *******ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү, шүүгдэгч *******т холбогдох анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргасан байна.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан, зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй болно.
5. Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас “Соёлын өвийн үндэсний төвийн авран хамгаалах газрын дарга гийн 2022 оны 04 сарын 13-ны өдөр гаргасан шинжээчийн дүгнэлтэд байгууллагын тэмдэг дараагүй нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийг зөрчсөн” гэх агуулга бүхий гомдол гаргаж байна.
Тус шинжээчийн дүгнэлтийг Соёлын өвийн үндэсний төвийн авран хамгаалах газрын дарга гаргасан, энэ нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.3-т заасан “төрийн байгууллагад ажиллаж байгаа тусгай мэдлэг бүхий хүн”-д хамаарах бөгөөд энэ тохиолдолд шинжээчийн дүгнэлт нь гарын үсгээр баталгаажихаар Шүүх шинжилгээний тухай хуулийн 1 зүйлийн 17.4 дэх хэсэгт заасан байх тул өмгөөлөгч нарын гомдлын энэ үндэслэлийг хүлээн авах үндэслэлгүй байна.
6. Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас хэрэг учрал болох цаг хугацаанд буюу 2021 оны 08 дугаар сард тухайн 2 хиргисүүр нь соёлын өвийн бүртгэлд бүртгэгдээгүй байсан, 2 хиргисүүр байрлах Эрүү бэрхийн бууц нь Сайнцагаан сумын тусгай хамгаалалтад авсан газар нутагт хамаарч байгаа эсэх нь эргэлзээтэй” гэх агуулга бүхий гомдол гаргаж байна.
Хэрэгт авагдсан баримтуудаар Сайнцагаан сумын 3 дугаар багийн нутаг Эрүү бэрхийн бууц гэх газарт байх 2 хиргисүүр 2021 оны 08 дугаар сарын 26-ны орчим ухагдсан, уг газрыг Сайнцагаан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 08 дугаар тогтоолоор сумын тусгай хамгаалалтад авсан үйл баримт хөдөлбөргүй нотлогдож байна.
Сайнцагаан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 08 дугаар тогтоолоор тус газрыг сумын тусгай хамгаалалтад авсан нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тухайн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын бүрэн эрхийн асуудалд хамаарах тул өмгөөлөгч нарын гомдлын энэ үндэслэлд дүгнэлт хийх боломжгүй.
7. Гэмт хэрэг гарсан гэх цаг хугацаанд ухагдсан /гэмтээсэн/ гэх 2 хиргисүүр нь соёлын өвийн бүртгэлд бүртгэгдээгүй байсан нь тогтоогдож байгаа боловч энэ нь яллагдагч нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг үгүйсгэх үндэслэл болохгүй юм. Өөрөөр хэлбэл: Тухайн 2 хиргисүүр нь олон мянган жилийн өмнө энэ нутагт амьдарч байсан хүмүүсийн зан заншлын хэм хэмжээний шууд илэрхийлэл болон өнөөдрийг хүртэл хадгалагдаж ирсэн, газраас салгаж үл болох дурсгал тул соёлын өвийн бүртгэлд хамрагдсан эсэхээс үл хамааран түүх, соёлын үл хөдлөх дурсгалд шууд хамаарна.
8. Шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын зүгээс гэмт хэрэг болсон гэх цаг хугацаанаас хойш тухайн 2 хиргисүүрийг бүртгэх үйл явц хууль зөрчсөн талаар гомдолдоо дурдаж байгаа боловч энэ нь яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг үгүйсгэх үндэслэл болохгүй тул давж заалдах шатны шүүх дүгнэлт хийгээгүй болно.
9. Анхан шатны шүүх Өршөөл үзүүлэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх агуулга бүхий гомдлыг шүүгдэгч *******ийн өмгөөлөгч нар гаргажээ.
10. Хэргийг хянаж үзэхэд анхан шатны шүүх 2021 оны 0 сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Тухайлбал: 2021 оны 0 сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн 6.12 дугаар зүйлд заасан хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоосон хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж тодорхойлон заасан.
Гэтэл шүүгдэгч ******* нь 2021 оны 0 сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг, шүүгдэгч ******* нь хүнийг санаатай алах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцогдон ял эдэлж байгаад 2015 онд батлагдсан Эрүүгийн хуулийн 6.12 дугаар зүйлд зааснаар хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн судлагдсан нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч нарын хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллагдсан хугацаа Өршөөлийн тухай хуульд хамрагдан хэрэгсэхгүй болсон гэж үзэх үндэслэлгүй юм.
. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчоор Дундговь аймгийн Сайнцагаан сумын байгаль орчны байцаагч г тогтоосон нь үндэслэлгүй гэх тайлбарыг гаргаж байна. Гэвч гэмт хэрэг үйлдэгдэх, гэмт хэргийн талаар гомдол мэдээллийг шалгах үед халдлагын зүйл болсон 2 хиргисүүр нь соёлын өвийн бүртгэлд бүртгэгдээгүй байсан, соёлын өвийн дурсгалт зүйл нь төрийн хамгаалалтад байх учраас хохирогчоор тухайн орон нутгийн төр захиргааны байгууллага буюу түүний төлөөлөгчийг тогтоосон ажиллагааг буруутгах боломжгүй юм.
12. Иймд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, хүртээмжтэй, бусад баримтаар хэрхэн нотлогдож, үгүйсгэгдэж байгааг зөв дүгнэн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
13. Анхан шатны шүүх шүүгдэгч *******, ******* нарын хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэж сулласан шүүгчийн захирамжийг хүчингүй болгож эдлээгүй үлдсэн хорих ялыг эдлүүлэхдээ энэхүү шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 25.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялаас тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна. Гэвч шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосон нь бодит байдалд нийцээгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ. Учир нь: Анхан шатны шүүх Нийслэлийн ******* дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 сарын 25-ны өдрийн 314 дугаартай шүүгдэгч *******ыг 2 жил 4 cap 27 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллаж хяналт тогтоосон захирамжийг хүчингүй болгож, мөн хугацаагаар хорих ял эдлүүлэхээр тогтоосон атлаа шүүгдэгч *******ад оногдуулсан торгох ялыг хорих ял эдэлж байх хугацаанд буюу 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосон нь шүүхийн шийдвэр заавал биелэгдэх, Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэхгүй байх зарчимд харшилж байна.
Иймд давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шийтгэх тогтоолын 6 дахь заалтын “2 жилийн хугацаанд” гэснийг “3 жилийн хугацаанд” гэж өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээлээ.
Шүүгдэгч *******, ******* нар нь шийтгэх тогтоол гарснаас хойш өнөөдрийг хүртэл 68 хоног цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд нь оруулан тооцож хасах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/03 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтын “2 жилийн” гэснийг “3 жилийн” гэж өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарын өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 68 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
254. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39. дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Г.БАЯРДАВАА
ШҮҮГЧИД Ц.ОТГОНЦЭЦЭГ
Г.МӨНХБАТ