| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Ариунболд |
| Хэргийн индекс | 192/2025/02044/И |
| Дугаар | 192/ШШ2025/07071 |
| Огноо | 2025-09-10 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 192/ШШ2025/07071
| 2025 0******* 10 | 1*******2/ШШ2025/07071 |
|
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Ариунболд би,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 4 дүгээр байр, 125 тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, ******* банк *******, ******* давхарт байрлах, ******* ******* ХХК /РД: /-д холбогдох,
2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн ГП-В1-1-1*******01 дугаартай Орон сууц худалдах, худалдан авах гэрээний дагуу орон сууцны гэрчилгээг гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2025 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2025 оны 3 дугаар сарын 1*******-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж.******* нь 2025 оны 02 сарын 07-ны өдөр ******* ******* ХХК-тай ГП-В1-1-1*******01 дугаартай Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-г байгуулсан. Тус санал болгосон орон сууцыг очиж үзэхэд ашиглалтад ороод удаагүй байгаа зарим айлууд нь эхнээсээ нүүж ороод, амьдраад эхэлчихсэн, зарагдаагүй цөөхөн байр байгаа, үүний нэг нь надад санал болгосон орон сууц байсан юм. Мөн тус төсөлд хамаарах В1 блокийг 2024.08.30-ний өдөр улсын комисс хүлээгээд авсан талаар танилцуулсан. Ж.*******ийн хувьд тухайн орон сууцын байршил нь ажилд ойролцоо байсан мөн төлбөр тооцоог бартерийн нөхцөлөөр тохиролцож худалдаж авах боломжтой байсан учраас худалдаж авахаар шийдвэр гаргасан. Ингэхдээ Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт баригдсан ******* парк төслийн В1 блок барилгын 1- орцны 1******* давхрын 1*******01 тоот хаягт байршилтай 52.1******* м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг худалдаж авахаар тохиролцож түлхүүрийг хүлээж авсан. Төлбөр тооцооны талаар гэрээнд тусгайлан тохиролцсон ингэхдээ 1м.кв талбайг 5,500,000 төгрөгөөр тохиролцож 287,045,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон. Төлбөрийг бүрэн төлж дуусгасан. Гэрээний 2.2 дэх заалтад Бумбын шовх ХХК болон Голденволл ХХК нарын хооронд байгуулагдсан 2024.12.12-ны өдрийн АГГУОВТ-24/06******* тоот ******* таун Е блок барилгын металл оруулгатай чулуун баганын угсралтын ажил гүйцэтгэх гэрээний 4.1.6-т заасан бартерын мөнгөн дүнгээс 287,045,000 хасаж тооцон орон сууцны төлбөрийг бүрэн төлөгдсөн болохыг дурдаж төлбөр тооцооны үлдэгдэлгүй болж 100 хувь төлөгдсөн болохыг гэрээнд тусгасан. Дээрх гэрээний 5.1 дэх хэсэгт зааснаар Гэрээний төлбөр тооцоо бүрэн дууссанаар буюу 287,045,000 төгрөгийг төлж дууссанаар орон сууцны гэрчилгээг Худалдан авагчийн нэр дээр шилжүүлэх үүргийг худалдагч тал хүлээсэн бөгөөд 2025.02.07-ны өдөр буюу гэрээ байгуулагдсан өдрөөр төлбөр тооцоог бүрэн төлж дууссан байна. Гэтэл Ж.******* нь тус орон сууцанд ороод удаагүй байгаа бөгөөд гэрээ хүчин төгөлдөр байхад гэрээгээ компани дээр авчирч өг, манай компани наад байрыг чинь өөр хүнд зарахаар болчихлоо гэх мэтээр дарамталж амгалан тайван амьдрах байдалд халдах болсон. Иймд ******* ******* ХХК нь 2025 оны 02 сарын 17-ны өдөр иргэн Ж.*******тэй ГП-В1-1-1*******01 дугаартай Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-ний дагуух үүргээ биелүүлж, мөн худалдан авагчийн эрхийг хүндэтгэнэ орон сууцны өмчлөх эрхийг буюу орон сууцны гэрчилгээг шилжүүлж өгөх үүргээ биелүүлэхгүй байгаа тул нэхэмжлэл гаргах үндэслэл боллоо. Иймд ******* ******* ХХК-д 2025 оны 02 сарын 07-ны өдрийн ГП-В1-1-1*******01 дугаартай Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу худалдан авагч Ж.*******д орон сууцны гэрчилгээг гаргуулахыг даалгаж шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Замэндий шүүхэд гаргасан хүсэлтдээ: Ж.*******ийн нэхэмжлэлтэй, ******* ******* ХХК-д холбогдуулан 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн ГП-В1-1-1*******01 дугаартай Орон сууц худалдах, худалдан авах гэрээний дагуу орон сууцны гэрчилгээг гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Тус шаардлагатай холбоотойгоор хоорондоо харилцан тохиролцож шийдвэрлэгдсэн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.******* нь хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн ГП-В1-1-1*******01 дугаартай Орон сууц худалдах, худалдан авах гэрээний дагуу орон сууцны гэрчилгээг гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Замэндий нь хариуцагчтай харилцан тохиролцож шийдвэрлэгдсэн үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан талаарх хүсэлтээ бичгээр ирүүлсэн нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт болон бусад бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзлыг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус заажээ.
Иймд Ж.*******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* ХХК-д холбогдох 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн ГП-В1-1-1*******01 дугаартай Орон сууц худалдах, худалдан авах гэрээний дагуу орон сууцны гэрчилгээг гаргаж өгөхийг даалгах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар Ж.*******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* ХХК-д холбогдох 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн ГП-В1-1-1*******01 дугаартай Орон сууц худалдах, худалдан авах гэрээний дагуу орон сууцны гэрчилгээг гаргаж өгөхийг даалгах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,5*******3,175 төгрөгөөс 7*******6,587.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн 100200100*******41 тоот данс /улсын орлого/-аас 7*******6,587.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Т.АРИУНБОЛД