2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 192/ШШ2025/07074

 

 

 

 

 

 

 

 

 

2025 09 10 192/ШШ2025/07074

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Ариунболд даргалж, тус шүүхийн 6 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, ******* дүгээр байр, ******* тоот хаягт оршин суух, ******* ******* овогт ******* Чинбаа /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, Баруун ард аюуш 4 дүгээр гудамж, 86 тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* -д холбогдох,

Хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намуун нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч хариуцагч М.*******эд холбогдуулан хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Нэхэмжлэгч би дүүргийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн А/596 дугаар захирамжаар 34-р хороо, ам гудамж газарт 699 м.кв газрыг эзэмшдэг бөгөөд миний эзэмшил газрын 299 м.кв газарт М.******* нь гурван тал битүү хашаа барьж, миний газар эзэмших эрхийг илт зөрчсөөр ирсэн. Намайг газар авах үед газар дээр минь юм баригдаагүй, хоосон байсан ба намайг хашаагаа барихаас урьтаж манай газрын хөрш Саранчимэг гэх эмэгтэйн нөхрийн дүү М.******* нь миний газар дээр дур мэдэн хашаа хатгасан болно. Би М.*******эд хууль бусаар барьсан хашаагаа татаж авах талаар удаа дараа хэлж шаардсан боловч шаардлагыг үл биелүүлсэн. Улмаар Дүүрэг болон Нийслэлийн Засаг даргад хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх талаар гомдол гаргасан боловч "шүүхийн байгууллагад хандана уу", "өөрийн эзэмшил газрыг өөрөө хамгаалах үүрэгтэй" гэсэн хариу өгсөн. Иймд хариуцагч М.*******ийн хууль бус эзэмшлээс 299 м.кв газрыг чөлөөлж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгөхийг хүсэж байна. гэв.

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ....Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, аманд байрлах 300 м.кв газар эзэмшихээр 2021 оны 11 дүгээр сард Блюжей ланд ХХК-аар кадастрын зураг хийлгэж Сонгинохайрхан дүүргийн газрын албанд хандахад газрын албаны газар зохион байгуулагч Нийслэлээс газрын өргөдөл хүлээн авах захирамж ирээгүй тул өргөдөл хүлээн авахгүй гэсэн. 2021.11.07, 2022.01.08, 2022.04.20-ны өдрүүдэд Сонгинохайрхан дүүргийн газрын албанд хандахад Нийслэлээс захирамж гараагүй, таны хүсэж буй газар хүн эзэмшээгүй газар байна гэж хэлсэн бөгөөд өргөдөл өгөх боломжтой гэж хэлэхээр нь 2022 оны 06 дугаар сараас хашаа барьж эхэлсэн. Гэтэл 2022 оны 06 дугаар сард Чинбаа гэх хүн манай урд талын 2 айлын газрыг 15 саяар авснаа газраа голоод манай хажуу талын газрыг худалдаж аваад манай газрыг газар эзэмших гэрчилгээ гаргуулж, 2022.07.24-ий өдөр хашааны газар чөлөөлөх мэдэгдэх хуудас наасан байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

4. Хэрэгт авагдсан нотлох баримтууд

4.1. Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан баримт: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, гийн иргэний үнэмлэхийн хуулбар, гэрчилгээний дугаартай иргэний газар эзэмших эхийн гэрчилгээний хуулбар, газрын кадастрын зураг, фото зураг, Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын Нэгдүгээр албаны 2024 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 18/1754 дугаартай албан бичиг, Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 01-07/7928 дугаартай албан бичиг, Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 7 дугаар сарын 25, 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн Мэдэгдэх хуудас,

4.2. Хариуцагч талаас шүүхэд гаргасан баримт: Газрын кадастрын зураг, Эдлэн газрын улсын тоо бүртгэлийн хуудас, фото зураг, бүртгэл хяналтын карт.

4.3. Шүүхийн журмаар цуглуулсан баримтууд: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй болно.

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.    Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүх ийнхүү шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг үндэслэн нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэсэн болно.

 

2.    Нэхэмжлэгч  нь хариуцагч М.*******эд холбогдуулан

Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, ам гудамж талбарын  дугаар бүхий 699 м.кв Э-2201044858 дугаартай эзэмших эрхийн гэрчилгээтэй газрын 299 м.кв газарт баригдсан 3 талт хашааг хариуцагч М.*******ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч М.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд мэтгэлцдэг.

 

3.    Нэхэмжлэгч  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх

хуралдаанд гаргасан тайлбартаа:... Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, ам гудамж талбарын  дугаар бүхий 699 м.кв Э-2201044858 дугаартай эзэмших эрхийн гэрчилгээтэй газрыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн А/596 дугаартай захирамжаар эзэмшигч болсон. Уг газрын 299 м.кв газар хариуцагч М.******* нь 3 талт хашаа барьж газрыг хууль бусаар эзэмшсэн бөгөөд би хашаа барьж байхад очиж хэлж байсан, Сонгинохайрхан дүүргийн газрын албанаас удаа дараа мэдэгдэл өгч байсан боловч хариуцагч М.******* шаардлагыг биелүүлээгүй тул шүүхэд хандсан. Иймд газрыг бусдын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж өгнө үү... гэжээ.

3.1. Хариуцагч М.******* нь шүүхэд гаргасан тайлбар, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:... Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, аманд байрлах 300 м.кв газар эзэмшихээр 2021 оны 11 дүгээр сард Блюжей ланд ХХК-аар кадастрын зураг хийлгэж Сонгинохайрхан дүүргийн газрын албанд хандахад газрын албаны газар зохион байгуулагч Нийслэлээс газрын өргөдөл хүлээн авах захирамж ирээгүй тул өргөдөл хүлээн авахгүй гэсэн. 2021.11.07, 2022.01.08, 2022.04.20-ны өдрүүдэд Сонгинохайрхан дүүргийн газрын албанд хандахад Нийслэлээс захирамж гараагүй, таны хүсэж буй газар хүн эзэмшээгүй газар байна гэж хэлсэн бөгөөд өргөдөл өгөх боломжтой гэж хэлэхээр нь 2022 оны 06 дугаар сараас хашаа барьж эхэлсэн. Гэтэл 2022 оны 06 дугаар сард Чинбаа гэх хүн манай урд талын 2 айлын газрыг 15 саяар авснаа газраа голоод манай хажуу талын газрыг худалдаж аваад манай газрыг газар эзэмших гэрчилгээ гаргуулж, 2022.07.24-ий өдөр хашааны газар чөлөөлөх мэдэгдэх хуудас наасан байсан гэж....Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч мэтгэлцдэг.

 

4. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1. Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, ам гудамж нэгж талбарын  дугаар бүхий 699 м.кв Э-2201044858 дугаартай эзэмших эрхийн гэрчилгээгээр уг газрыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн А/596 дугаартай захирамжаар д эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь дугаартай Иргэний газар эзэмших эрхийн Гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. /хх-4х/

4.2. Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, ам гудамж нэгж талбарын  дугаар бүхий 699 м.кв газрын кадастрын зургаар эзэмшигч нь гэсэн кадастрын зургийн хуулбар хэрэгт авагдсан байна. Уг кадастрын зураг нь газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр болно гэсэн QR кодоор баталгаажуулсан байна. /хх-5х/.

4.4. Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албаны 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 18/1754 дугаартай албан бичгээр иргэн д ...Таны ирүүлсэн гомдолтой танилцлаа...Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт зааснаар дүүргийн Засаг дарга уг газар чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө гэж заасны дагуу хугацаатай албан мэдэгдэл хүргүүлсэн боловч мэдэгдлийн хугацаа дууссан, зөрчил арилгаагүй байх тул шүүхийн байгууллагад хандана уу гэсэн албан бичгээр нэхэмжлэгчид хариу өгсөн байна. /хх-8х/.

4.5. Нийслэлийн Газар зохион албаны 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 01-07/7928 дугаартай албан бичгээр иргэн д тус албанд хандан Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах өөрийн эзэмшил газарт зөвшөөрөлгүй хашаа барьсныг чөлөөлүүлэх тухай хүсэлттэй танилцаж дараах хариуг хүргүүлж байна. Танд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн А/596 дугаартай захирамжаар тус дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 699 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэснийг үндэслэн газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон байна. Иргэн та Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.2 дахь хэсэгт зааснаар газар эзэмших гэрээнд заасан нөхцөл байдлыг биелүүлж, өөрийн эзэмшиж буй газраа үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах үүрэгтэй болно гэж хариу ирүүлжээ. /хх-9х/

Мөн хавтаст хэргийн 9, 10 дугаар хуудсанд Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас гаргасан мэдэгдэх хуудас хуулбар хувиар буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлага хангаагүй байдлаар авагдсан боловч хариуцагч М.*******ээс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа газар чөлөөлөх мэдэгдэл хашаанд наасан байсан талаар дурддаг. Энэ байдлаас үзэхэд нэхэмжлэгч гийн гаргасан өргөдлийн дагуу Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албаны 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 18/1754 дугаартай албан бичигт дурдсан газар чөлөөлөх мэдэгдлийг хариуцагчийн барьсан 3 талт хашаанд нааж, хариуцагчид газар чөлөөлөх мэдэгдэл өгч байсан нь тогтоогдож байна.

 

5.    Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1 дэх хэсэгт газар эзэмших,

ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага болон Засаг даргын хооронд үүссэн маргааныг тухайн Засаг даргын дээд шатны Засаг дарга гэж заасны дагуу нэхэмжлэгчээс шүүхийн шатнаас өмнөх урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааг явуулж, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга болон түүний дээд эрх бүхий албан тушаалтанд хандсан болох нь Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албаны 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 18/1754 дугаартай албан бичиг, Нийслэлийн Газар зохион албаны 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 01-07/7928 дугаартай албан бичгээр тус тус тогтоогдож байна.

 

6.    Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт Өмчлөгч хөрөнгөө

бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасантай нэхэмжлэгч гийн нэхэмжлэлийн шаардлага нийцэж байх бөгөөд Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, ам гудамж нэгж талбарын  дугаар бүхий 699 м.кв газар нь гийн эзэмшлийн газар болох нь газрын гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

6.1.        Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт Өмчлөгч

өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэж, мөн зүйлийн 106.3 дахь хэсэгт Энэ хуулийн 106.1, 106.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч арбитрын хэлэлцээртэй бол арбитрын журмаар, бусад тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна гэж, мөн зүйлийн 106.4 дэх хэсэгт Энэ хуулийн 106.2, 106.3 нь хууль ёсны эзэмшигчид нэгэн адил хамаарна гэж зааснаар нэхэмжлэгч гийн газар эзэмших эрхийг түүний хууль ёсны эзэмшигч гэж үзэх бөгөөд өөрийн эзэмшлийн газрыг бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй тул өмчлөгчийн нэгэн адил эрх эдлэхийг хуульд заасан байна.

нь шүүхэд гаргасан тайлбартаа...400 м.кв газрыг бусдаас худалдаж авсан бөгөөд хажуу талд байсан бусдын эзэмшээгүй 299 м.кв газрыг хуульд зааснаар бичиг баримтыг бүрдүүлэн газар эзэмших эрхтэй болсон...гэж тайлбарладаг бөгөөд хариуцагч М.******* 299 м.кв газрын хүн эзэмшээгүй байсан тул өргөдөл газрын албанд өгсөн тайлбараар тухай маргаан бүхийн 299 м.кв газар бусдын эзэмшилд гийн эзэмшихээс өмнө байгаагүй гэдгийг зохигчдын тайлбараар тогтоогдсон гэж үзнэ.

Шүүх хуралдаанд хариуцагч М.******* нь 299 м.кв газар дээр эзэмших эрхийн гэрчилгээ өөртөө аваагүй байхдаа 3 талт хашаа барьсан, уг хашаа нь одоо ч байгаа талаар маргаагүй. Зохигч нарын шүүхэд өгсөн 3 талт хашааны фото хар цагаан зургаар 299 м.кв талбай дээр барьсан 3 талт хашаа нь маргаан бүхий 699 м.кв газрын зүүн талын хэсэгт баригдсан байгааг дурдах нь зүйтэй юм.

 

7.    Хариуцагч М.******* нь маргаан бүхий 299 м.кв газар дээр 2021 оны 11

дүгээр сарын 02-ны өдөр Блюжей Ланд ХХК-аар кадастрын зураг гүйцэтгүүлсэн болох нь кадастрын зургаар тогтоогддог. /хх-20х/

Хариуцагчаас уг кадастрын зургийг үндэслэн газар эзэмших эрхтэй, газрын албанаас газрын эзэмших зөвшөөрөл олгоно, хашаа барих талаар зөвлөсөн гэж маргадаг боловч түүнийг уг газрыг эзэмших талаар газрын албанаас гаргасан эрх зүйн баримт бичиг болон газар хашаа барих талаар олгосон зөвшөөрөл хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдаагүй байна.

Мөн хариуцагч нь уг маргаан бүхий газрын талаар Газар зохион байгуулалтын алба, харьяалах дүүргийн Засаг дарга Газрын тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу өргөдөл, гомдол гаргасан болон эрх бүхий албан тушаалтнаас маргаантай газрын асуудлаар өгсөн хариу албан бичиг нь тус тус хэрэгт нотлох баримтаар авагдаагүй болохыг дурдах нь зүйтэй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1-д зааснаар хариуцагчаас хариу тайлбараа нотлох, нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх цуглуулах үүрэгтэй байдаг бөгөөд талууд нотлох баримтаа анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж, шүүх хэргийг оролцогчийн гаргасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр шүүх нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж хэргийг шийдвэрлэдэг. Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, мөн хуулийн ******* дугаар зүйлийн *******.1-д зааснаар хариу тайлбар үндэслэлээ нотлох, нотлох баримт гаргах үүргээ биелүүлээгүй тул шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэгч гийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, ам гудамж нэгж талбарын  дугаар бүхий, Э-2201044858 дугаартай эзэмших эрхийн гэрчилгээтэй 699 м.кв газрыг хариуцагч М.*******ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж, уг газрын 299 м.кв талбай дээр барьсан 3 талт хашааг албадан буулгаж, газар чөлөөлөхийг хариуцагч М.*******эд даалгаж шийдвэрлэв.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.    Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.4 дэх хэсэгт заасныг

баримтлан нэхэмжлэгч гийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, ам гудамж нэгж талбарын  дугаар бүхий, Э-2201044858 дугаартай эзэмших эрхийн гэрчилгээтэй 699 м.кв газрыг хариуцагч М.*******ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж, уг газрын 299 м.кв талбай дээр барьсан 3 талт хашааг албадан буулгаж, газар чөлөөлөхийг хариуцагч М.*******эд даалгасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн

120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний Хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АРИУНБОЛД