Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 2025/ДШМ/09

 

*******т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Баярдаваа даргалж, шүүгч Ц.Отгонцэцэг, Г.Мөнхбат нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:  

Прокурор *******

Шүүгдэгч *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Лхам

Нарийн бичгийн дарга Х.Мөнхсүх нарыг оролцуулан,       

Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 202******* оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 202*******/ШЦТ/26 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлоор шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн 24220004701*******1 тоот хэргийг 202******* оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Мөнхбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: ******* овогт *******ын *******, Монгол Улсын иргэн, 1967 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Дундговь аймгийн ******* суманд төрсөн, *******7 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дундговь аймгийн ******* сумын ******* дугаар баг ******* тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дундговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 118 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, (*******);

Шүүгдэгч ******* нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ согтуурсан үедээ буюу 2024 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Дундговь аймгийн ******* сумын ******* дугаар баг Арвижихын *******-06 тоот хохирогч ы гэрт хүнгүй байх үед хууль бусаар нэвтрэн орж мөнгөн гуутай 2 ширхэг бурхныг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 4,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн үргэлжилсэн үйлдлээр буюу 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Дундговь аймгийн ******* сумын 9 дүгээр баг тоот хашаанд байх монгол гэрт хүн байхгүй үед нэвтрэн орж 1 ширхэг сангийн бойпрыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад *******00,000 төгрөгийн хохирол учруулсан, бусдад нийт бага хэмжээнээс дээш буюу 4,*******00,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

1. Дундговь аймгийн Прокурорын газраас: шүүгдэгч *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

2. Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх: Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч *******т 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж шийдвэрлэсэн байна.

3. Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Лхам давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар дүгнэлтдээ: ...******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр хүн амьдрах зориулалтай орон байранд хууль хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож 202******* оны 02 дугаар сарын 03-ны өдөр Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 202*******/ШЦТ/26 дугаартай шийтгэх тогтоолоор 2 жилийн хорих ялыг нээлтэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэгдсэнийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна.

******* нь үйлдсэн гэмт хэргийнхээ гэм бурууг анхнаасаа зөвшөөрч ямар нэгэн маргах зүйлгүй байсан. Хохирогч ы бурхад, ы сангийн бойпор зэргийг биет байдлаар нь хохирогч нар хүлээн авсан тул ямар нэгэн гомдол саналгүй болно. Ам бүл ганцаараа амьдардаг.

Иймд ******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг хоёрны нэг хувиар доош нь татаж хөнгөрүүлж өгнө үү гэсэн гомдлыг гаргаж байна гэв.

4. Шүүгдэгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Давж заалдах гомдлоо дэмжиж байна, нэмж хэлэх зүйл байхгүй гэв.

*******. Прокурор ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Шүүгдэгч *******т холбогдох хэргийг анхан шатны шүүх хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршиг, хувийн байдал зэргийг харгалзан үзэж хавтаст хэргийн хүрээнд түүнд Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Өмгөөлөгчөөс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж ялыг хөнгөрүүлж өгнө үү гэх гомдлыг гаргасан байна. Тус гомдолд дурдсан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн дээрээс нь хэргийн 2 хохирогч нарын 2 ширхэг бурхан болон сангийн вопер зэрэг эд зүйлээ буцаан хүлээн авсан байх тул хөнгөрүүлж өгнө үү гэсэн нь тухайн гомдлын үндэслэл болсон 6.7 дугаар зүйлийг хэрэглэх нөхцөл бүрдээгүй байна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийг хэрхэн төлсөн гэдэг нь хавтаст хэргийн хүрээнд авагдсан баримтаар тогтоогддог. Тухайн хохирогчийн дүү нь эд зүйлээ эрэн сурвалжилж олохын тулд аймагт байдаг гандан дээр очоод “миний төрсөн ахын эзэмшилд байдаг ээж, ааваас өвлөгдөж ирсэн ийм ийм зүйл алдагдсан, ийм ийм шинж тэмдэгтэй,  эдгээр зүйлүүд олдох юм бол надтай холбогдоорой” гэж өөрсдөө уулзаад явсан байдаг. Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулахад дэмжлэг үзүүлсэн нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж ялыг хөнгөрүүлэх үндэслэл байхгүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч Г.Лхам нарын гаргасан гомдолд үндэслэн хэргийг хянахдаа хэргийг бүхэлд нь хянах тухай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчмыг баримталлаа.

1. Прокуророос шүүгдэгч *******ыг согтуурсан үедээ буюу 2024 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Дундговь аймгийн ******* сумын ******* дугаар баг Арвижихын *******-06 тоот хохирогч ы гэрт хүнгүй байх үед хууль бусаар нэвтрэн орж мөнгөн гуутай 2 ширхэг бурхныг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 4,000,000 төгрөгийн хохирол, мөн үргэлжилсэн үйлдлээр буюу 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Дундговь аймгийн ******* сумын 9 дүгээр баг тоот хашаанд байх монгол гэрт хүн байхгүй үед нэвтрэн орж 1 ширхэг сангийн бойпрыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад *******00,000 төгрөгийн хохирол буюу бусдад нийт 4,*******00,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

2. Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх: Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч *******т 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж шийдвэрлэсэн байна.

3. Шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч Г.Лхам Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 202******* оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 202*******/ШЦТ/26 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч “******* нь үйлдсэн гэмт хэргийнхээ гэм бурууг анхнаасаа эхлэн зөвшөөрч маргаагүй, хохирогч нарт төлөх төлбөргүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг хоёрны нэг хувиар доош нь татаж хөнгөрүүлж өгнө үү”  гэх агуулга бүхий гомдлыг гаргажээ.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулж бэхжүүлэхдээ хуульд заасан үндэслэл журмыг зөрчсөн, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн, хязгаарласан гэх үндэслэл тогтоогдоогүй болно. 

*******. Хэрэгт авагдсан баримтуудыг судалж үзэхэд шүүгдэгч ******* нь үргэлжилсэн үйлдлээр бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдсон байна.

6. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдал, түүний үйлдэл, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийж, түүнийг үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь  хуульд нийцсэн, үндэслэл бүхий шийдвэр болжээ. 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч хулгайд алдсан 2 ширхэг бурхнаа,  хохирогч нь хулгайд алдсан сангийн бойпроо тус тус хүлээн авсан, шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч болон мөрдөгчийн идэвхтэй үйл ажиллагааны үр дүнгээс хамаарч хулгайд алдсан эд зүйлийг илрүүлэх, олж тогтоох ажиллагаа үр дүнд хүрч, хохирогч нар эд зүйлээ хүлээн авсан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч *******ын зүгээс хулгайн эд зүйлийг олох илрүүлэх, хохирогч нарт учирсан хохирлыг нөхөн төлөх зэргээр мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн идэвхтэй үйлдэл гаргаагүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны үр дүнгээс /шүүгдэгчээс үл хамаарах/ хамаарч бусдад төлөх төлбөргүй болсон нөхцөл байдлыг шүүгдэгч хохирлоо нөхөн төлсөн гэж үзэх үндэслэлгүй юм.

Иймд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн үндэслэлээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан оногдуулсан 2 жилийн хорих ялыг хоёрны нэг хувиар доош нь татаж хөнгөрүүлэх тухай шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч ******* нь шийтгэх тогтоол гарснаас хойш өнөөдрийг хүртэл нийт *******1 хоног цагдан хоригдсон байх тул эдлэх ялд нь оруулан тооцож хасах нь зүйтэй.

 

          Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 202******* оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 202*******/ШЦТ/26 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч Г.Лхам нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон *******1 /тавин нэг/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож хассугай.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Г.БАЯРДАВАА

 

    ШҮҮГЧИД                                    Ц.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                            Г.МӨНХБАТ