| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 240/2018/0128/э/ |
| Дугаар | 128 |
| Огноо | 2018-07-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.Солонго |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 128
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: П.Цэнднасан,
Улсын яллагч: Л.Солонго,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Б.Ганчимэг, Э.Наранцацрал
Орчуулагч: Г.Энхболд
Шүүгдэгч: Бүгд найрамдах Хятад ард улсын иргэн Z H, D H нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Z H, D H нарт холбогдох 1828000000104 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн, БНХАУ-ын JILIN хотод 1970 оны 10 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, эрэгтэй, 48 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, Өмнөговь аймгийн Гурвантэс суманд үйл ажиллагаа явуулдаг “Жавхлант Орд” ХХК-ний туслан гүйцэтгэгч "Буман айл" ХХК-д менежер ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамтаар БНХАУ-ын JILIN аймаг Suungyuan хот Тос уурхайн байрны 1-8-801 тоотод оршин суух хаягтай, одоо Өмнөговь аймаг, Гурвантэс сум, Баясах баг компанийн ажилчдын байранд оршин сууж байгаа, урьд Монгол улсад ял шийтгэл эдэлж байгаагүй, Z H, Монгол улсад оршин суух үнэмлэхийн дугаар 0200000, паспортын дугаар G00000000;
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Улаан хад хотод 1980 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн, эрэгтэй, 38 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, Өмнөговь аймгийн Гурвантэс суманд үйл ажиллагаа явуулдаг “Жавхлант Орд” ХХК-ний туслан гүйцэтгэгч "Буман айл" ХХК-д жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамтаар БНХАУ-ын ӨМӨЗО-ны Улаан хад хот, Баруун баян хошуу, Бор ус сум 196 тоотод оршин суух хаягтай, одоо Өмнөговь аймаг, Гурвантэс сум, Баясах баг компанийн ажилчдын байранд оршин сууж байгаа, урьд Монгол улсад ял шийтгэл эдэлж байгаагүй, D H, Монгол улсад оршин суух үнэмлэхийн дугаар 0000000, паспортын дугаар ЕА0000000
Тодорхойлох нь:
Шүүгдэгч Бүгд найрамдах Хятад ард улсын иргэн Z H нь 2018 оны 06 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Жавхлант Орд ХХК-ний кемп дээр БНХАУ-ын иргэн D HI-ийн биед зүүн хөмсөг, дагзны язарсан шарх, баруун нүдний зовхи, баруун хацрын цус хуралт, зүүн мөр, бугуйн зулгаралт гэмтэл учруулж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч Бүгд найрамдах Хятад ард улсын иргэн D H нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 06 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Жавхлант Орд ХХК- ний кемп дээр хутгаар БНХАУ-ын иргэн Z H-гийн биед зүүн шуу, хэвлий, баруун мөр, шуунд зүсэж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүгдэгч Z H, D H нарыг гэм буруутайд тооцох дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Zhao Hongbo шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 18-19-нд шилжих шөнө гэртээ унтаж байсан. Босож ирээд Хөх барсыг битгий маргалдаад бай гар гэж хэлсэн. Гар гэж хэлэхэд нь түлхсэн чинь хаанаас ч юм гартаа хутга барьсан байсан. Хутгыг нь булааж авахыг бодсон. Хутгыг авах гээд авч чадахгүй байж байсан чинь гаднаас Хувьсгал орж ирээд араас нь тэврээд авсан. Хутгыг нь тэгээд булаагаад авсан. Тэгээд гаднаас Монголчууд орж ирсэн. Тэгээд тайвширсан. Монголд ажил хийж байгаа гадаад иртэл ийм зүйл болсонд харамсаж байна. Цаашид хууль журмыг дагана гэж орчуулав
Шүүгдэгч D H шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Хоолны дараа цалингийнхаа дараа асуусан чинь юуны мөнгө авах гэж байгаа юм. Аав бие муу байгаа. Цалин буух өдөр хэтэрсэн байна гэсэн. Болоогүй гэхээр нь цалингаас мөнгө зээлээч гэсэн. Тэгсэн чинь чи яахаараа сар болгон мөнгө зээлдэг юм бэ? гээд над руу хараал хэлсэн. Дөмен Хон Гуо намайг зодсон. Ширээн дээр хутга байхаар нь айлгах гээд далайсан. Ийм хэрэгт холбогдсондоо харамсаж байна.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч D H мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”...2018 оны 06 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө би ажлын цаг дуусаад 19 цагт оройн хоолондоо орсон. Хоолны ширээн дээр Хөдөлмөрчдийн баярын өдөр гээд хятад архи уусан. Тэгээд хоолоо идэж дуусаад гэртээ ороод амарсан. Гэртээ байж байхдаа Соёрхол нэртэй архи байсныг задалж 100-200 мл архи уусан. Надад мөнгөний хэрэг байсан болохоор би XIU WEI нэртэй нягтлангаас цалингаа асуух гэж амралтын гэр лүү нь орсон. Тэгээд чи цалингаа урьдчилж авч яах гээд байгаа гэхэд нь 2000-3000 юань аваад аав руугаа шилжүүлье гэхэд цалин урьдчилж өгөхгүй гээд над руу уурлаж хараалын үг хэлсэн. Тэгэхээр нь би зөрүүлээд хараалын үг хэлсэн. ZHAO HOUNGBO нь хажууд орон дээр унтаж байсан ба босож ирээд намайг зодсон. Намайг зодоод байхаар нь би ширээн дээр нь байсан хутгыг авч ZHAO HOUNGBO-r айлгасан. Тэгж байхад гэрт Хувьсгалт орж ирээд намайг миний араас тэвэрч авсан. Тэгэхэд ZHAO HOUNGBO нь миний 2 гараас бариад хутгыг булааж аваад намайг газар унагааж миний 2 гарыг ард бариад байж байсан. Тэгж байхад гаднаас Монгол ажилчид орж ирээд ZHAO HOUNGBO-r миний дээрээс босгоод намайг орон дээр суулгаж эмнэлгийн тусламж үзүүлсэн. Тэгээд хамгаалагчтай хамт тухайн гэрт хоносон маргааш нь Гурвантэс сумын цагдаа руу явсан. Би шүүхийн шинжээч эмчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. ...Миний нүдний хөхөрсөн нь арилсан байгаа. Одоо толгой л өвдөж байна. Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Миний эмчилгээний зардлыг ZHAO HOUNGBO нь төлж барагдуулсан ба би энэ хүнтэй харилцан тохиролцож эвлэрсэн” /хх-ийн 10-11-р хуудас/,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Z H мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”...2018 оны 06 сарын 18-19-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Жавхлант Орд уурхайн гэртээ амарч байсан. Би тухайн гэрт XIU WEI-н хамт унтаж байсан. Гэнэт гаднаас гэрийн хаалга татаад HUHEBARISI нь орж ирсэн XIU WEI-ээс цалин авмаар байна гээд архи уучихсан бололтой байсан. Тэгээд XIU WEI нь яв гэхэд өөдөөс нь хараалын үг хэлэхэд нь би босоод яв гэхэд над руу дайрахад нь би зөрүүлж цохьсон. Тэгэхэд хаанаас ч юм хутга барьчихсан байсан. Би хутгыг булааж авах гэж HUHEBARISI-r цохьсон бусдаар бол зодсон зүйл байхгүй хутгаа хая гэж хэлэхэд хутгаа хаяагүй байсан. Би HUHEBARISI-н хутгыг нь тавиулах гэж гарыг барьж авч ноцолдож байгаад гараа зүсүүлсэн. Тэгээд би Хувьсгалын хамтаар HUHEBARISI-r газар дарж унагааж хутгыг нь салгаж авсан. Тэгээд Жавхлант Орд ХХК-ний ажилчдыг дуудсан. Тэгээд хамгаалагч нар ирж HUHEBARISI-н гарыг гавласан. HUHEBARISI нь тухайн гэрт хамгаалагч нартай хоносон. Миний зүүн гар болон мөр, хэвлийн хутгаар зүсэгдсэн шархтай. HUHEBARISI нь хутгаа хая гэхэд хутгаараа далайгаад байсан. Тэгж байхдаа миний зүүн гарыг зүссэн. ...Одоо гэмтэл шарх эдгээр зүүн гарын бугуйны доод хэсэгт сорви үлдсэн байгаа. XIU WEI рүү дайраагүй над руу дайраад байсан. Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-ийн 14-15-р хуудас/,
Гэрч С.Даваажаргал мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”...2018 оны 06 сарын 18-ны шөнө 23 цаг өнгөрч байхад Жавхлант орд ХХК-ний кемп дээр амарч байхад манай хажууд талын гэрт хүмүүс маргалдаад пижгэнээд хоорондоо зодолдож байх шиг болохоор нь би очсон. Намайг очиход Хятад улсын иргэд байрладаг гэрт Жо гэх нэртэй Хятад иргэний гэрт Хөх барс гэх нэртэй Өвөр монгол иргэнийг Жо, Хувсгалт нар өөр танихгүй 2 хятад иргэнтэй гэрийн орон дээр дарчихсан байсан. Би юу болсон талаар асуухад Хөх барс гэх нэртэй Өвөр монгол ажилчин цалингаа нэхэж согтуу орж очиж агсан тавьсан гэж тайлбар хэлсэн. Тэгээд би хамгаалалтын албаны хүмүүсийг дуудаж тухайн хүмүүсийг салгаад Хөх барс гэх хүнийг хамгаалагч нараар харуулж хонуулсан. Намайг очиход Хөх барс гэх нэртэй Өвөр монгол хүний зүүн талын хөмсөг, болон толгой нь хагарсан байдалтай цус гарсан. Зүүн гарын шуу хэсэг нь хавдсан байсан. Баруун шанаа нь хавдсан байсан. Жо гэх Хятад улсын иргэний дүү гэх хятад иргэний зүүн гарын бугуй хэсэгтээ шалбарсан шархтай байсан. Өөр гэмтэж бэртсэн хүн байгаагүй байхаа. Би тэд нарын ямар асуудлаас болж хоорондоо мэдэхгүй орчуулагчийн хэлснээр бол Хөх барс гэх Өвөр монгол цалингаа дутуу авсан гэж согтуу хэрүүл маргаан хийсэн гэж надад ярьсан. Уурхайн хөрс хуулалтын ажлыг туслан гүйцэтгэгчээр хийдэг 80 гаруй Хятад улсын иргэд ажилладаг” /хх-ийн 16-р хуудас/,
Гэрч О.Зоригоо мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”...2018 оны 06 сарын 18-ны орой 23 цаг өнгөрөөд 00 цаг болж байсан. Уурхайн кемп дээр амарч байхад хятад улсын иргэд амралтын зодолдож байна гэж намайг дуудуулсан байсан. Тэгээд би согтуурал шалгах багаж аваад Хятад улсын иргэдийн гэрт очиход Кемп менежер болон хамгаалалтын ахлах ирсэн байсан гэрт ороход Хөх барс гэх Өвөр монгол хүнийг доош нь харуулчихсан гарыг нь ард нь нийлүүлээд барьчихсан гэрт байсан хүмүүс ноцолдсон байдалтай хувцас гар нь цус болсон. Хөх барс гэх хүний толгой нь цус болчихсон байсан. Би Хөх барс гэх хүнийг газраас босгоод орон дээр хажуу тийш нь харуулж хэвтүүлээд толгойноос нь цус гарч байхад толгойг нь боосон. Би тухайн гэрт байсан хүмүүсээс юу болсон талаар асуухад Хөх барс нь согтуу хутга барьж орж ирсэн тэгээд та нарыг ална гэж заналхийлсэн гэж хэлсэн. Тэрнээс болоод зодоон болсон гэж хэлсэн. Би тэнд байсан хүмүүсийн согтуурлыг хэмжихэд Жо гэх Хятад хүнээс бусад нь бүгд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтчихсон шаардлага хүлээж авахгүй байсан. Тухайн гэрт байсан согтуу хүмүүсийг гэрээс нь гаргаж явуулсан. Тэгээд хамгаалалтын албаны хүмүүст Хөх барсыг хүлээлгэж өгөөд харуулж хонуулсан” /хх-ийн 17-р хуудас/,
Гэрч XIU WEI мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”...2018 оны 06 сарын 18-19-нд шилжих шөнө Жавхлант орд ХХК-ний кемп дээр гэртээ ZHAO HOUNGBO-ын хамтаар амарч байсан. Би гэрийн баруун талын орон дээр унтаж байсан. ZHAO HOUNGBO нь гэрийн хойд талын орон дээр унтаж байсан. Шөнийн 00 цаг өнгөрч байхад гэнэт гэрийн хаалга нээгээд нэг хүн орж ирсэн. Тэр хүн HUHEBARISI байсан гартаа гар чийдэн барьчихсан нөгөө гартаа хутга барьчихсан ZHAO HOUNGBO-r хутгална, ална гээд дайрсан. Тэгээд ZHAO HOUNGBO нь босоод HUHEBARISI-aac хутгыг булааж авах гээд байж байхад арын гэрээс Хувьсгалт, Отгонбаатар нар орж ирсэн. Тэгээд HUHEBARISI- г гэрт дотор барьж хутгыг нь булааж авсан” /хх-ийн 22-р хуудас/,
Гэрч Ш.Отгонбаатар мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”...2018 оны 06 сарын 18-19-нд шилжих шөнө би гэртээ Хувьсгалт гэх хүний хамт унтаж байсан манай урд талын гэрт 2-3 хүн хашигчаад байхаар нь Хувьсгалттай хамт хувцсаа өмсөөд очиход Хөх барс нь гартаа хутга барьчихсан зогсож байсан. Би Хөх барст хандаж хутгаа хая боль гэж хэлэхэд би хутгаа хаяхгүй гэж хэлэхэд нь ZHAO HOUNGBO нь араас нь тэвэрч аваад газар унагааж хутгыг нь гараас нь авсан. Харанхуйд ZHAO HOUNGBO-r Хөх барс нь эсэргүүцээд байх шиг байсан. Тэгээд гаднаас хамгаалагч нар болон уурхайн монгол ажилчид орж ирсэн. Тэгээд би хамгаалалтын даргатай хамт Хөх барсыг харж хоносон Хөх барс нь кемпээс явна гээд байсан” /хх-ийн 23-р хуудас/,
Шүүгдэгч D H мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:”...2018 оны 06 сарын 18-19-нд шилжих шөнө би ажлын цаг дуусаад 19 цагт оройн хоолондоо орсон. Хоолны ширээн дээр Хөдөлмөрчдийн баярын өдөр гээд хятад архи уусан. Тэгээд хоолоо идэж дуусаад гэртээ ороод амарсан. Гэртээ байж байхдаа гэртээ Соёрхол нэртэй архи байсныг задалж 100-200 мл архи уусан. Надад мөнгөний хэрэг байсан болохоор би XIU WEI нэртэй нягтлангаас цалингаа асуух гэж амралтын гэр лүү нь орсон. Тэгээд чи цалингаа урьдчилж авч яах гээд байгаа гэхэд нь 2000-3000 юань аваад аав руугаа шилжүүлье гэхэд цалин урьдчилж өгөхгүй гээд над руу уурлаж хараалын үг хэлсэн. Тэгэхээр нь би зөрүүлээд хараалын үг хэлсэн. ZHAO HONGBO нь хажууд орон дээр унтаж байсан ба босож ирээд намайг зодсон. Намайг зодоод байхаар нь би ширээн дээр нь байсан хутгыг авч ZHAO HONGBO-r айлгасан. Тэгж байхад гэрт Хувьсгалт орж ирээд намайг миний араас тэвэрч авсан. Тэгэхэд ZHAO HONGBO нь миний 2 гараас бариад хутгыг булааж аваад намайг газар унагааж миний 2 гарыг ард бариад байж байсан. Тэгж байхад гаднаас монгол ажилчид орж ирээд ZHAO HONGBO-r миний дээрээс босгоод намайг орон дээр суулгаж эмнэлгийн тусламж үзүүлж миний цусыг цэвэрлэж боолт хийсэн. Би баяр гээд тухайн өдөр хоол идэж байхдаа хятад архинаас 100 мл орчмыг уусан дараа нь би амрах гэртээ ороод Соёрхол нэртэй архинаас 100-200 мл архи уусан. ZHAO HONGBO нь цалингаасаа мөнгө урьдчилж авах гэж очиход уурлаж намайг зодоод байхаар нь би ширээн дээр байсан хутгыг авч гартаа бариад ZHAO HONGBO-r зодохыг нь болиулж айлгасан. Тэгэхэд ZHAO HONGBO нь миний гараас хутгыг салгах гээд над руу дайрч надтай ноцолдсон тэгж байхдаа л бие, гараа зүсүүлсэн байхаа. Надад тухайн үед ZHAO HONGBO-r хутгалах санаа байгаагүй.ZHAO HONGBO, XIU WEI нарын биед гэмтэл шарх учруулаагүй. ZHAO HONGBO нь гараас хутга булаах гэж байгаад гараа зүссэн байсан. ZHAO HONGBO нь оройн хоолонд дээр архи уусан байсан согтоогүй байсан. 2018 оны 06 сарын 19-ний өдөр Хятадуудын хөдөлмөрчдийн байр гэж тэмдэглэдэг өдөр байсан болохоор Жавхлант Орд ХХК-нд ажиллаж байгаа ихэнх хятад улсын иргэд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Гэхдээ согтсон хүн байхгүй. Шаргал өнгийн иштэй хутга байсан хүмүүсийн мах идэхдээ хэрэглэдэг дунд зэргийн хэмжээтэй хутга байсан. Би шинжээч эмчийн гаргасан дүгнэлттэй танилцсан. Дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. ZHAO HONGBO нь надаас нэхэмжилж байгаа зүйл байхгүй. Би ZHAO HONGBO-той харилцан тохирч эвлэрсэн. Одоо бид 2-т нэгнээсээ нэхэмжлэх гомдол санал байхгүй” /хх-ийн 35-36-р хуудас/,
Шүүгдэгч Z H мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:”...Надад сонсгож байгаа зүйл ангийг ойлголоо. Би хүлээн зөвшөөрч байна. Би өмнө өгсөн хохирогч, иргэний нэхэмжлэгчээр өгсөн мэдүүлэгтээ үнэн зөвөөр мэдүүлсэн. HUHEBARISI-н биед шүүх эмнэлгийн шинжээчээр тогтоогдсон гэмтлийг би учруулсан нь үнэн. Ийм хэрэгт холбогдоод Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаадаа харамсаж байна. Буруу зүйл хийсэндээ гэмшиж байна. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Тэр өдөр HUHEBARISI нь архи уучихсан орж ирээд XIU WEI-pyy хараалын үг хэлэхээр нь би яв гэхэд уурлаж над руу дайрсан. Хутга хаанаас гаргаж ирснийг би мэдэхгүй хутга барьчихсан дайраад байсан. Бид хоёр эвлэрсэн нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй” /хх-ийн 38-39-р хуудас/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018.06.21-ний өдрийн №341 тоот шинжээчийн дүгнэлтэд: Deming HuheBarisi -ийн биед зүүн хөмсөг, дагзны язарсан шарх, баруун нүдний зовхи, баруун хацрын цус хуралт, зүүн мөр, бугуйн зулгаралт цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй /хх-ийн 25-р хуудас/,
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018.06.21-ний өдрийн №340 тоот шинжээчийн дүгнэлтэд: Zhao Hongbo-ийн биед зүүн шуу, хэвлий, баруун мөр, шууны зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 28-р хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03-р хуудас/,
Эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-06-07-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч ZHAO HONGBO нь 2018 оны 06 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Жавхлант Орд ХХК-ний кемп дээр БНХАУ-ын иргэн DEMING HUHEBARISI-ийн биед зүүн хөмсөг, дагзны язарсан шарх, баруун нүдний зовхи, баруун хацрын цус хуралт, зүүн мөр, бугуйн зулгаралт зэрэг түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, DEMING HUHEBARISI нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2018 оны 06 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Жавхлант Орд ХХК-ний кемп дээр хутгаар БНХАУ-ын иргэн ZHAO HONGBO-гийн биед зүүн шуу, хэвлий, баруун мөр, шуунд зүсэж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тус тус тогтоогдож байна.
Энэ гэмт хэргийн улмаас Zhao Hongbo, Deming Huhebarisi нар харилцан бие биеийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, хоорондоо эвлэрч, цаашид нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй болсон болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгч Zhao Hongbo, Deming Huhebarisi нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд шүүгдэгч нар үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн байна.
Шүүх шүүгдэгч нарт тус бүр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Zhao Hongbo, Deming Huhebarisi нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөр хохиролгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шаргал өнгийн модон иштэй хутга 1 ширхэгийг цаашид ашиглаж болохгүй, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан зэвсэг гэж үзэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
.