Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 197/ШШ2025/16874

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Оюунжаргал даргалж,

 Нэхэмжлэгч: Ж.Н нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: НЗХГ холбогдох

 Ажилгүй байсан хугацааны олговорт 60,140,376 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Н*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У*******, нарийн бичгийн дарга Б.Цэцэгжаргал нар оролцов.

 Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

                 Нэхэмжлэгч Ж.Н******* нь хариуцагч Н******* газарт холбогдуулан Ажилгүй байсан хугацааны олговорт 60,140,376 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ./ хх 6-8,70/

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

        1.Нэхэмжлэгч талаас: Миний бие 2013 оны 03 сарын 04-ний өдрөөс 2021 оны 08 сарын 27-ны өдөр хүртэл тус байгууллагад ажиллаж байсан. Газрын дарга солигдоод ямар үндэслэлээр мэдэхгүй ажлаас халсан. Энэ шийдвэрийг хууль бус гэж үзээд Нийслэл дэх зны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан. Нийслэлийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 сарын 21-ний өдрийн шүүхийн шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 сарын 18-ны өдрийн тай магадлалаар тус тус хууль бусаар ажлаас халагдсан нь тогтоогдсон. Ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж бичилт хийлгэхээр тогтоосон. Шүүхийн шийдвэр гарсан байхад 2025 оны 03 сарын 17-ны өдөр хүртэл ажилд нөхөж томилоогүй, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, эрүүл мэнд болон нийгмийн даатгалыг нөхөн бичилт хийгдээгүй. 2025 оны 03 сарын 17-нд газрын дарга солигдсоноор тус байгууллагын салбар ажил хариуцсан мэргэжилтнээр томилогдсон. Иймд 3 жил ажилгүй байсан хугацааныхаа цалин хөлс болох 60,104,376 төгрөг, эрүүл мэнд, нийгмийн шимтгэлийг нөхөн төлүүлнэ гэж шаардсан. / хх 4-5,124-127/

             1.1.Хариуцагч талаас эс зөвшөөрч: Н******* газар нь нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлс 2021 оны 08 сарын 27-ны өдрөөс 2022 оны 03 сарын 21-ний өдөр хүртэл хугацааны цалин хөлс, эрүүл мэнд болон нийгмийн даатгалыг нөхөн төлж шүүхийн шийдвэрийг биелүүлсэн. Нэхэмжлэгчийн хариуцаж байсан албан тушаал тээврийн хэрэгслийн хөдөлгөөний менежмент хариуцсан мэргэжилтэн гэх тухайн ажлын байр нь 2022 оны 10 сард замын хөдөлгөөний удирдлагын төв рүү шилжсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас 2022 он, 2023 он, 2024 онд ирсэн албан бичгүүдээр нэхэмжлэгчийг зны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар тухайн үед ажилд байсан цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, зохих бичилт хийнэ үү гэсэн албан бичиг ирүүлж байснаас ажилд нь эргүүлэн томилох талаар албан бичиг ирж байгаагүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг 2025 он болон 2026 оны төсөвт суугдаагүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна. / хх 49 /

           2.Талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар: Нийслэл дэх Зны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаартай шийдвэрээр Ж.Н*******ын нэхэмжлэлтэй хариуцагч Н газарт холбогдох ...******* тоот, ******* тоот тушаалыг тус тус хүчингүй болгуулж, Шалган нэгжийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ. / хх 9-15 /

 

           3.Зны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 18-ний өдрийн магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын зарим хэсгийг хангаж... хариуцагч Н газрын даргын 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн Ж.Н*******ыг төрийн албанаас халах тухай ******* дүгээр тушаалыг хүчингүй болгож , харин 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Ж.Н*******ын албан тушаал бууруулах тухай ******* дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Н газрын Шалган нэгжийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дах заалтын ... 10,722,693 төгрөгийн олговроос тус газрын З, хариуцсан мэргэжилтнээр цалинжуулсан 10 хоногийн зөрүүг суутган тооцож гэснийг... олговрыг З, хариуцсан мэргэжилтний цалин хөлсний дунджаар тооцон, суутгалыг хийж олгохыг, олгосон цалин хөлснөөс нэхэмжлэгчийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, зохих бичилт хийлгэхийг хариуцагчид даалгасугай гэж өөрчлөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай гэж өөрчилсөн ба Монгол Улсын Дээд Шүүхийн Зны хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 11-ны өдрийн ******* тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзжээ. / хх 16-20/

 

            4. Дээрх Нийслэл дэх Зны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаартай шийдвэр, Зны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 18-ний өдрийн магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон ч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул шүүгчийн 2022 оны 11 сарын 11-ний өдрийн захирамжаар ******* гүйцэтгэх хуудас бичигджээ.

 

          Шүүхийн ******* гүйцэтгэх хуудас бичигдсэн тул 2022 оны 11 сарын 11-ны өдрөөс хойш шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж, 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Б/63 дугаар тушаалаар Ж.Н******* нь Н******* газрын З,,, ажил хариуцсан мэргэжилтнээр томилогдсон үйл баримт нотлогдов. /хх 4, 59/  

           5.Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулна гэж заажээ. 

           Иймд нэхэмжлэгч Ж.Н******* нь Нийслэл дэх анхан шатны шүүхийн 2022 оны 03 сарын 21-ний өдрийн шүүхийн шийдвэр, Зны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 18-ний өдрийн магадлалаас хойш 2025 оны 03 сарын 17-ны өдөр Н******* газрын З,,, ажил хариуцсан мэргэжилтнээр ажилд эгүүлэн томилох хүртэл ажилгүй байсан болох нь тогтоогдсон тул тэрээр ажилгүй байсан хугацааны олговор, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг даалгахаар шаардах эрхтэй байна.  

          6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1,11.2-д Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ гэж, Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ гэж тус тус заасан ба Нийслэл дэх анхан шатны шүүхийн 2022 оны 03 сарын 21-ний өдрийн шүүхийн шийдвэр, Зны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 18-ний өдрийн магадлалыг хариуцагч биелүүлэх үүрэгтэй.

         7. Тиймээс хариуцагч талаас нэхэмжлэгчийн хариуцаж байсан албан тушаал тээврийн хэрэгслийн хөдөлгөөний менежмент хариуцсан мэргэжилтэн гэх тухайн ажлын байр нь 2022 оны 10 сард замын хөдөлгөөний удирдлагын төв рүү шилжсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас 2022 он, 2023 он, 2024 онд ирсэн албан бичгүүдээр нэхэмжлэгчийг зны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар тухайн үед ажилд байсан цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, зохих бичилт хийнэ үү гэсэн албан бичиг ирүүлж байснаас ажилд нь эргүүлэн томилох талаар албан бичиг ирж байгаагүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг 2025, 2026 оны төсөвт суугдаагүй тул хүлээн зөвшөөрөхгүй хэмээн тайлбарласан нь үндэслэлгүй юм.  

            8.Шүүх хариуцагч талыг нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотолж чадаагүй гэж үзсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаад хариуцагч Н******* газраас ажилгүй байсан хугацааны олговорт 60,140,376 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Н*******ад олгож, холбогдох нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулалт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж үзлээ. 

            Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас шүүх үнэлээд хэргийг хянан шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн талаар:

                Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 458,651.88 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1.Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н******* газраас ажилгүй байсан хугацааны олговорт 60,140,376 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Н*******ад олгож, холбогдох нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулалт хийхийг хариуцагчид даалгасугай.

           2.Улсын тэмдэгтийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

             3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н******* газраас улсын тэмдэгтийн хураамжид 458,651.88 төгрөг гаргуулан улсын төсөвт оруулсугай.

             4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Х.ОЮУНЖАРГАЛ.