Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 313/ШШ2025/00758

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг 

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Уранчимэг би

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******

 Хариуцагч: *******,*******,*******,,,,,,,

 Зээлийн гэрээг хугацаанаас нь цуцлуулах, зээлийн гэрээний үүрэгт 4 552 688 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн, иргэний хэргийг хянаад

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэгч -ийн зээлийн гэрээг хугацаанаас нь цуцлуулах, зээлийн гэрээний үүрэгт 4 552 688 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч 4 552 688 төгрөгийг нэхэмжлэгч төлөх захирамжийг сайн дураар үл биелүүлбэл, шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч -ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87 793 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч аас 43 896.5 төгрөг, орон нутгийн төсвийн орлогоос 43 896.5 төгрөг тус тус гаргуулан -д олгосугай.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ    Р.УРАНЧИМЭГ