Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 2025/ДШМ/20

 

 

 

 

 

 2025        03        19                                         2025/ДШМ/20

 

    Б.Л, О.М, Г.Д,

   У.С нарт холбогдох

    эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор: Ц.Цэен-Ойдов,

Шүүгдэгч О.Мын өмгөөлөгч: Б.Амаржаргал,

Өсвөр насны шүүгдэгч Б.Л, Г.Д нарын өмгөөлөгч: Н.Баттөмөр,

Шүүгдэгч У.Сын өмгөөлөгч: Д.Уртбаяр,

Шүүгдэгч: У.С,

Нарийн бичгийн дарга: Ө.Ц нарыг оролцуулан

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 00 оны12 дугаар сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/462 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан Дээд шатны прокурор Ч.Алтансүхийн гаргасан эсэргүүцлээр Б.Л, О.М, Г.Д, У.С нарт холбогдох 000 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Баярхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, Б овогт Оын М, 00 оны 00 дугаар сарын 00-ний өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 0, аав, ээж, дүү нарын хамт Мөрөн сумын 00 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар О/.

2.Монгол Улсын иргэн, Ш овогт Уийн С, 00 оны 00 дугаар сарын 00-ний өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 0, эмээ, ээж, дүү нарын хамт Мөрөн сумын 00 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар 00/.

3.Монгол Улсын иргэн, Бээ овогт Бийн Л, 00 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, ээж, ах, дүү нарын хамт Мөрөн сумын 00 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар 000 /.

4.Монгол Улсын иргэн, Б овогт Гийн Д, 00 оны 00 дугаар сарын 00-ний өдөр Хөвсгөл аймагт  төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3, ах, дүү нарын хамт Мөрөн сумын 00 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй,  /регистрийн дугаар 00/.

Өсвөр насны шүүгдэгч Б.Л нь өсвөр насны шүүгдэгч Г.Д, шүүгдэгч О.М нартай бүлэглэн 00 оны 00 дугаар сарын 05-аас 06-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 00 дугаар баг 00 тоотод байрлах хашааны гаднаас хохирогч Ж.Оийн Мустанг-5 нэртэй мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч бусдад 2,850,000 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч О.Мтой бүлэглэн 00 оны00 дугаарсарын 12-ны шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 0 дүгээр багт Н.Гын утас, мөнгөн бөгжийг хүч хэрэглэн авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдэж 280,000 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч О.М, У.С нартай бүлэглэн 00 оны00 дугаарсарын 16- аас 17-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 0 дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч Г.Мын халтар манан хөөрөг, Самсунг эс-23 ультра маркийн гар утас болон бусад зүйлийг дээрэмдэж 5,978,800 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч О.Мтой бүлэглэн дээрэмдэх гэмт хэргийг үйлдэх явцдаа хохирогч Г.Мын бие махбодод бүлэглэн халдаж эрүүл мэндэд нь баруун эгэм ясны хугарал, зүүн чамархай, дух, хүзүү, хэвлий, бүсэлхий, зүүн эгэм, зүүн шуу, баруун тохой, баруун гуя, хоёр өвдөгт зулгаралт, зүүн нүдний дээд зовхи, цээжний баруун тал, бүсэлхийд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч О.М нь өсвөр насны шүүгдэгч Б.Л, Г.Д нартай бүлэглэн 00 оны00 дугаарсарын 05-аас 06-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 00 дугаар баг 00тоотод байрлах хашааны гаднаас хохирогч Ж.Оийн Мустанг-5 нэртэй мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч бусдад 2,850,000 төгрөгийн хохирол учруулсан, өсвөр насны шүүгдэгч Б.Лтой бүлэглэн 00 оны00 дугаарсарын 12-ны шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 0 дүгээр багт Н.Гын утас, мөнгөн бөгжийг хүч хэрэглэн авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдэж 280,000 төгрөгийн хохирол учруулсан, өсвөр насны шүүгдэгч Б.Л, шүүгдэгч У.С нартай бүлэглэн 00 оны00 дугаарсарын 16-аас 17-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 0 дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч Г.Мын халтар манан хөөрөг, Самсунг эс-23 ультра маркийн гар утас болон бусад зүйлийг дээрэмдэж 5,978,800 төгрөгийн хохирол учруулсан, өсвөр насны шүүгдэгч Б.Лтой дээрэмдэх гэмт хэргийг үйлдэх явцдаа хохирогч Г.Мын бие махбодод бүлэглэн халдаж эрүүл мэндэд нь баруун эгэм ясны хугарал, зүүн чамархай, дух, хүзүү, хэвлий, бүсэлхий, зүүн эгэм, зүүн шуу, баруун тохой, баруун гуя, хоёр өвдөгт зулгаралт, зүүн нүдний дээд зовхи, цээжний баруун тал, бүсэлхийд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

Өсвөр насны шүүгдэгч Г.Д нь өсвөр насны шүүгдэгч Б.Л, шүүгдэгч О.М нартай бүлэглэн 00 оны00 дугаарсарын 05-аас 06-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 00 дугаар баг 00тоотод байрлах хашааны гаднаас хохирогч Ж.Оийн мустанг-5 нэртэй мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч бусдад 2,850,000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч У.С нь өсвөр насны шүүгдэгч Б.Л, шүүгдэгч О.М нартай бүлэглэн 00 оны00 дугаарсарын 16-аас 17-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 0 дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч Г.Мын халтар манан хөөрөг, Самсунг эс-23 ультра маркийн гар утас болон бусад зүйлийг дээрэмдэж 5,978,800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 00 оны12 дугаар сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/462 дугаар шийтгэх тогтоолоор Хөвсгөл аймгийн прокурорын газраас шүүгдэгч У.Ст Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, Өсвөр насны шүүгдэгч Бээ овогт Бийн Л, шүүгдэгч Б овогт Оын М нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийн хүч хэрэглэж хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэргийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэргийг, Өсвөр насны шүүгдэгч Б овогт Гийн Дыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг, шүүгдэгч Ш овогт Уийн Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч Бийн Л, шүүгдэгч Оын М нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус  заасан ял оногдуулахыг тэнсэж, тус бүр 2 (хоёр) жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Бийн Л, шүүгдэгч Оын М нарыг хянан хүмүүжүүлэх хугацаанд хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэхийг Б.Лийн эх Н.Ц, О.Мын эцэг М.О, эх А.Т нарт, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Хөвсгөл аймгийн хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газарт тус тус даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Бийн Л, шүүгдэгч Оын М нарт хянан хүмүүжүүлэх хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, шүүгдэгч Уийн Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Өсвөр насны шүүгдэгч Гийн Дыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан өсвөр насны шүүгдэгч Г.Дад оногдуулсан 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг хоёр дахин багасгаж, эдлэх ялыг 3 (гурван) сарын хугацаагаар тогтоож,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Ст оногдуулсан 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хилийн дээсээр тогтоож, 6 (зургаа)  сарын хугацаанд Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас гадагш явахыг, өсвөр насны шүүгдэгч Г.Дад оногдуулсан 3 (гурван)  сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хилийн дээсээр тогтоож, 3 (гурван)  сарын хугацаанд Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас гадагш явахыг тус тус хориглож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.00 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Сын цагдан хоригдсон нэг хоногийг зорчих эрх хязгаарлах ялын 1 хоногоор тооцож нийт 1 (нэг) хоногийг эдлэх ялаас нь хасч, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан өсвөр насны шүүгдэгч Б.Л, шүүгдэгч О.М нарт хяналт тавихыг, шүүгдэгч У.С, өсвөр насны шүүгдэгч Г.Д нарын зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг тус тус Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.С, өсвөр насны шүүгдэгч Г.Д нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Л, шүүгдэгч О.М нар нь шүүхээс тогтоосон хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдэж, Эрүүгийн 000 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, өсвөр насны шүүгдэгч Г.Д нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч О.М нь 1 (нэг) хоног цагдан хоригдсон, өсвөр насны шүүгдэгч Б.Л нь 1 (нэг) хоног цагдан хоригдсон, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор Ч.Алтансүх эсэргүүцэлдээ: “...Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 00 оны12 дугаар сарын 11-ний өдөр өсвөр насны шүүгдэгч Б.Л, Г.Д, шүүгдэгч О.М, У.С нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, 2024/ШЦТ/462 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч У.Сыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

Учир нь Хөвсгөл аймгийн прокурорын газраас Б.Л, О.М, У.С нар бүлэглэн 00 оны00 дугаарсарын 16-наас 17-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 0 дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч Г.Мын халтар манан хөөрөг, самсунг эс-23 ултра маркийн гар утас болон бусад зүйлийг дээрэмдэж 5,978,800 төгрөгийн хохирол учруулсан гэж яллагдагч У.Сыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж шүүхэд шилжүүлсэн байна.

... Хавтаст хэрэгт авагдсан сэжигтэн У.Сын “...0 дүгээр хорооны засмал зам дагуу нэг согтуу ах явж байсан тэр ахыг бид гурав хараад гар утсаа алдсан замаараа олно гээд Л, М нар нь араас нь дагасан би ирэхээр нь зугатаана гээд моцикпио унаад гудманд хүлээж байсан. Тэгээд би юу болсон талаар мэдэхгүй байна би цаашаа гудамж гараад явсан тэгээд би 2 найзаа гудманд 5-10 минут хүлээж байгаад засмал зам руу ороход манай 2 найз болон согтуу ах харагдахгүй байсан. Тэгээд буцаж яваад 0 дүгээр хорооны Дурсамж бүжгийн газраас урагшаа 2 гудамж яваад зогсож байхад тэр гурав харагдахгүй байхаар нь дээшээ 0 дүгээр хорооны засмал замаар өгсөхөөр явах гэтэл нэг хүн орилохоор нь яваад очтол нөгөө согтуу ахын нүүрнээс цус гарсан байсан. Манай 2 найзын хэн цохисон талаар мэдэхгүй байна. Тэр ах миний бие муу зүгээр явуулчих гээд байсан. Тэгээд Л газраас цүнх авсан мөн улаан өнгийн тонгорогзэрэг хамж аваад байсан. Тэгээд бид 3 мотоцикпио унаад 0 дүгээр хорооны цагаан худаг байдаг газраас хойш Анар дэлгүүрийн ар талын гудамжинд очоод цүнхийг нээгээд үзэхэд 1 ширхэг дайлантай хөөрөг, самсунг эс-23 ултра гар утас, түрийвч дотроос бэлэн 20,000 дэвсгэр 3 ширхэг, 100 доллар дэвсгэрт нэг ширхэг байсныг авсан. Тэгээд цаашаа явж байгаад гар цүнх дотор бичиг баримтуудыг хийж байгаад хашаа давуулаад шидсэн. Тэгээд цааш Мөрөн сумын 00 дугаар хорооны хойд тал дээр гарч дахин авсан зүйлээ үзэхэд самсунг эс-23 ултра гар утасны арын хавтсанд алтан карт байсан тэрийг М хугалж байгаад шидсэн. Тэндээс шууд Лийн гэрт очоод авсан эд зүйлээ гаргаж ирж үзэж байгаад дахин Самсунг эс-23 ултра гар утсыг Л, М нар явж нуусан, тэгээд тэр 2 ирээд унтацгаасан. ... бид 3 алдсан утасаа алдсан замаар олж авна гээд нэг ширхэг дайлантай хөөрөг, Самсунг Эс-23 ултра гар утас, түрүүвч дотроос бэлэн 20,000 төгрөгний дэвсгэрт 3 ширхэг, 100 долларын мөнгөн дэвсгэрт нэг ширхэг зэргийг дээрэмдсэн. Би мотоцикп унаад зугтах үед бэлэн байлгах оролцоотой байсан...” гэх мэдүүлэг,

Гэрч Б.Лийн “...00 оны00 дугаарсарын 16-ны өдөр шиг санаж байна Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын баярт очоод баяр үзэж байгаад Мөрөн суманд шөнийн 00 цагийн үед мотоцикпьтой гурвуулаа орж ирээд найз Сг найз охиныхон гэрт аваачиж өгөөд би найз Мтой мотоцикпиор манайх руу явсан бид хоёр манай гэрт байж байгаад найз С-г авахаар мотоцикпио орхиод гараад явсан. Тэгээд Сг очиж аваад бид гурав манайх руу явж байтал Мөрөн сумын 14 хорооны засмал дээр согтуу эрэгтэй хүн явж байхаар нь М бид хоёр очиж такси барьж өгөх гээд очсон юм...” гэх мэдүүлэг,

Гэрч О.Мын “...00 оны00 дугаарсарын 16-ны шөнө Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын баярыгүзээд Мөрөн сум руу шөнийн 02 цагийн үед орж ирсэн. Тэгээд Сыг Мөрөн сумын 11-р хороонд найз охин дээр хүргэж өгөөд би найз Б.Лтой гэр рүү нь явсан. Тэгээд гэрт байж байгаад бид хоёр найз Сыг авахаар явсан. Тэгээд очиж аваад буцаад явж байх замд Мөрөн сумын 14-р хорооны засмал дээр согтуу хүнтэй таарсан юм. Тэгээд найз Л бид хоёр тэр согтуу ахтай уулзаад манай найз С явсан...” гэх мэдүүлэг авагдсан байна.

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд Б.Л, О.М, У.С нар нь 00 оны00 дугаарсарын 16-ны Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 100 жилийн ойн баяр наадам үзэж байгаад О.М гар утсаа алга болсгосонбайна. Б.Л, О.М, У.С нар нь 00 оны00 дугаарсарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 100 жилийн ойн баяр наадам үзэж байгаад О.М гар утсаа алга болгосон байна. Б.Л, О.М, У.С нар нь гар утсаа алдсан замаараа олж авна гэж ярилцаж тохиролцож шүүгдэгч Б.Л, О.М нар нь хохирогч Г.Мыг дээрэмдэх үед шүүгдэгч У.С нь хүн харж зугтах үед мотоцикль бэлэн байлгаж, улмаар О.М, Б.Л нарыг мотоциклиор авч явж дээрэмдсэн эд зүйлийг хуваан авсан болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч У.Сын дээрх үйлдэл нь дээрэмдэх гэмт хэрэгт хамтран оролцсон ба хүн харж, унаагаар хангаж, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл авч, нуун дарагдуулах зэрэг идэвхитэй үүрэг гүйцэтгэсэн байна. Дээрэмдэх гэмт хэрэг үйлдэхээс өмнө Б.Л, О.М, У.С нар нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 100 жилийн ойгоор хаясан гар утсаа алдсан замаараа олж авна гэж ярилцан тохиролцож дээрэмдэх гэмт хэрэг үйлдэх явцад үйлдэл төдийгүй үзэл бодол, сэдэлт, зорилгоороо нэгдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэж үзэх бөгөөд энэ нь хамтран оролцохын ердийн хэлбэр юм.

Уг тохиолдолд гэмт хэрэгт хоёр ба түүнээс дээш хүн оролцож, гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив талыг хамтран хэрэгжүүлж, хор уршиг учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

Иймд шүүгдэгч У.Сын үйлдлийг Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлэн өөрчилсөн нь үндэслэлгүй байна.

Учир нь мөнгө угаах гэмт хэрэг нь санхүүгийн системийн тогтвортой байдлыг эвдээд зогсохгүй эдийн засгийн хямралд хүргэдэг нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм. Мөнгө угаах гэмт хэргийн объект нь банк санхүүгийн байгууллагын хэвийн үйл ажиллагаа, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа байдаг тул мөнгө угаах гэмт хэргийн объектийн шинжийг хангахгүй байна.

Дээрх үндэслэлээр Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 00 оны12 дугаар сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/462 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, өсвөр насны шүүгдэгч Б.Л, Г.Д, шүүгдэгч О.М, У.С нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг удирдлага болгон прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “... Эсэргүүцлийн үндэслэлийг дэмжиж байна.” гэв.

Шүүгдэгч О.Мын өмгөөлөгч Б.Амаржаргал шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...гэмт хэргийн хор уршиг, үйлдсэн үйлдэл зэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэлгүй байна.” гэв.

Өсвөр насны шүүгдэгч Б.Л, Г.Д нарын өмгөөлөгч Н.Баттөмөр шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “... прокурорын газраас миний үйлчлүүлэгч нарыг хулгай хийсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй…” гэв.

Шүүгдэгч У.Сын өмгөөлөгч Д.Уртбаяр шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Дээд шатны прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 00 оны9 дүгээр сарын 30-ны өдрийн 379 дугаартай яллах дүгнэлтээр өсвөр насны шүүгдэгч Б.Л нь өсвөр насны шүүгдэгч Г.Д, шүүгдэгч О.М нартай бүлэглэн 00 оны00 дугаарсарын 05-аас 06-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 00 дугаар баг 00тоотод байрлах хашааны гаднаас хохирогч Ж.Оийн Мустанг-5 нэртэй мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч бусдад 2,850,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

шүүгдэгч О.Мтой бүлэглэн 00 оны00 дугаарсарын 12-ны шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 0 дүгээр багт Н.Гын утас, мөнгөн бөгжийг хүч хэрэглэн авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдэж 280,000 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч О.М, У.С нартай бүлэглэн 00 оны00 дугаарсарын 16-аас 17-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 0 дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч Г.Мын халтар манан хөөрөг, Самсунг эс-23 ультра маркийн гар утас болон бусад зүйлийг дээрэмдэж 5,978,800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

шүүгдэгч О.Мтой бүлэглэн дээрэмдэх гэмт хэргийг үйлдэх явцдаа хохирогч Г.Мын бие махбодид бүлэглэн халдаж эрүүл мэндэд нь баруун эгэм ясны хугарал, зүүн чамархай, дух, хүзүү, хэвлий, бүсэлхий, зүүн эгэм, зүүн шуу, баруун тохой, баруун гуя, хоёр өвдөгт зулгаралт, зүүн нүдний дээд зовхи, цээжний баруун тал, бүсэлхийд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар,

Шүүгдэгч О.М нь өсвөр насны шүүгдэгч Б.Л, Г.Д нартай бүлэглэн 00 оны00 дугаарсарын 05-аас 06-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 00 дугаар баг 00тоотод байрлах хашааны гаднаас хохирогч Ж.Оийн Мустанг-5 нэртэй мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч бусдад 2,850,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

өсвөр насны шүүгдэгч Б.Лтой бүлэглэн 00 оны00 дугаарсарын 12-ны шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 0 дүгээр багт Н.Гын утас, мөнгөн бөгжийг хүч хэрэглэн авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдэж 280,000 төгрөгийн хохирол учруулсан, өсвөр насны шүүгдэгч Б.Л, шүүгдэгч У.С нартай бүлэглэн 00 оны00 дугаарсарын 16-аас 17-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 0 дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч Г.Мын халтар манан хөөрөг, Самсунг эс-23 ультра маркийн гар утас болон бусад зүйлийг дээрэмдэж 5,978,800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

өсвөр насны шүүгдэгч Б.Лтой дээрэмдэх гэмт хэргийг үйлдэх явцдаа хохирогч Г.Мын бие махбодод бүлэглэн халдаж эрүүл мэндэд нь баруун эгэм ясны хугарал, зүүн чамархай, дух, хүзүү, хэвлий, бүсэлхий, зүүн эгэм, зүүн шуу, баруун тохой, баруун гуя, хоёр өвдөгт зулгаралт, зүүн нүдний дээд зовхи, цээжний баруун тал, бүсэлхийд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар,

Өсвөр насны шүүгдэгч Г.Д нь өсвөр насны шүүгдэгч Б.Л, шүүгдэгч О.М нартай бүлэглэн 00 оны00 дугаарсарын 05-аас 06-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 00 дугаар баг 00тоотод байрлах хашааны гаднаас хохирогч Ж.Оийн мустанг-5 нэртэй мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч бусдад 2,850,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Шүүгдэгч У.С нь өсвөр насны шүүгдэгч Б.Л, шүүгдэгч О.Мнартай бүлэглэн 00 оны00 дугаарсарын 16-аас 17-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 0 дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч Г.Мын халтар манан хөөрөг, Самсунг эс-23 ультра маркийн гар утас болон бусад зүйлийг дээрэмдэж 5,978,800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч У.Ст Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, өсвөр насны шүүгдэгч Б.Л, шүүгдэгч О.М нарыг ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийн хүч хэрэглэж хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэргийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэргийг, Өсвөр насны шүүгдэгч Г.Дыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг, шүүгдэгч У.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож эрүүгийн хариуцлага оногдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуульд нийцсэн байна.

Шүүгдэгч нар нь дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, өргөдөл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, “Ашид билгүүн” ХХКомпанийн 2024.07.28-ны өдрийн ТХҮ-924/10429, 2024.07.29-ний өдрийн ТХҮ-924/10432, ТХҮ-924/10433, дугаартай шинжээчийн дүгнэлт, эд зүйл хүлээн авсан болон хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлүүд, хохирогч Ж.О, Н.Г, Г.М нарын мэдүүлэг, Дархан-Уул аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024.07.23-ны өдрийн 663 дугаартай шинжээчийн дүгнэлт, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч У.Ст Хөвсгөл  аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсөн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.8 дугаар зүйлийн 1.5, 31.11 дүгээр зүйлийн 1.1-д “Баривчлагдсан сэжигтэн өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй”, мөн хуулийн  7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Яллагдагчийг өөрийнх нь эсрэг мэдүүлэг авахаар албадахыг хориглоно.” гэж тус тус заасан ба У.Сын 2024.07.19-ний өдөр өөрийн эсрэг сэжигтнээр өгсөн мэдүүлгээр түүнийг дээрэмдэх гэмт хэрэгт гэм буруутайд тооцох боломжгүй.

Түүнчлэн сэжигтний мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй бөгөөд шүүгдэгч У.С нь дээрэмдэх гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон нь хангалттай нотлогдон тогтоогдоогүй байх ба харин гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан болох нь тогтоогдсон.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдохгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилснийг үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэн дээд шатны прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дээд шатны прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 00 оны12 дугаар сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/462 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Б.СОСОРБАРАМ

                        ШҮҮГЧИД                              Л.ЭРДЭНЭБАТ

                                                                                  Н.БАЯРХҮҮ