| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Чулуунчимэг |
| Хэргийн индекс | 101/2024/05060/И |
| Дугаар | 192/ШШ2025/07187 |
| Огноо | 2025-09-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 15 өдөр
Дугаар 192/ШШ2025/07187
2025 09 15 192/ШШ2025/07187
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Чулуунчимэг даргалж, нарийн бичгийн дарга М.Ангармааг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн * дүгээр хороо, байрлах, Ж ТБАГ /рд:6********9/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, ** дугаар хороолол, ** тоотод байрлах, Ю ХХК /рд:5*****8/,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, тоотод оршин суух, Ц-ын О /рд:ХН********0/,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн тоотод оршин суух, Д-гийн М /рд:ЦИ******3/ нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 386,067,729.85 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э шүүх хуралдаанд ирүүлсэн хүсэлтдээ: Ж газрын нэхэмжлэлтэй Ю ХХК /РД:5*****8/-д холбогдох иргэний хэрэгт Э.Э /РД:ОВ*******05/ миний бие итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд Ю ХХК /РД:5*******8/ нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлж зээлийн төлбөрөө төлсөн тул тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээ татан авах хүсэлтэй байна. Хүсэлтийг миний эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж газар нь Ю ХХК, Ц.О, Д.М нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 386,067,729.85 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ж газар нь нэхэмжлэлээсээ татгалзсан бөгөөд сайн дурын үндсэн дээр татгалзсан талаар тайлбарлаж байна.
Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Ж нь хариуцагч Ю ХХК, Ц.О, Д.М нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 386,067,729.85 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ