| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хөхөөгийн Санжидмаа |
| Хэргийн индекс | 174/2018/0123/э |
| Дугаар | 138 |
| Огноо | 2018-07-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Хосбаяр |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 138
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг
Улсын яллагч Э.Хосбаяр
Шүүгдэгч Т.Эын өмгөөлөгч Г.Амарсайхан
Хохирогч Э.Ө
Шүүгдэгч Т.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Эт холбогдох эрүүгийн 1830000000120 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 06-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.
Монгол Улсын иргэн, 1989 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, эхийн хамт, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр баг оршин суух, Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 98 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн 6 сарын хорих ял оногдуулж, 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэн хянан харгалзсан Т.Э.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Т.Э нь 2018 оны 06 дугаар сарын 20-ны орой Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг 180 айлын орон сууцны 2 дугаар байрны 1-1 тоотод хамтран амьдрагч Э.Өыг зодож, баруун гарын тохойд цус хуралт, зүүн нүдний эргэн тойронд, зүүн гарын 2-р хурууны 3-р үед зөөлөн эдийн няцралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
- Шүүгдэгч Т.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 06 дугаар сарын 20-ны орой Өлзийжаргалтай уулзаад 5 шард нутгийн дүү Мд очсон. 2.5 литрийн пиво 3-ыг уусан. Хоорондоо муудалцсанаа санахгүй байгаа. Өглөө нь сэрэхэд би наадмын талбайн урд талын сандал дээр унтаж байсан. Миний хувцас урагдсан байсан. Тэгээд Мы гэр рүү очиход хүн байхгүй, Өлзийжаргал руу залгахад утсаа авахгүй байсан. Өөр ярих зүйл байхгүй гэв.
- Хохирогч Э.Ө шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 3 хүнд сормуус суулгаад 9 цагийн үед дууссан. Тэгээд Этай уулзахад 5 шард байдаг нутгийн дүүгийнд очъё гэсэн. Ингээд хамт яваад Заланз дэлгүүрт орж 3 пиво, жаахан идэх юм аваад, айлд очсон. Тэгээд пиво ууж байгаад Эыг 00 орох хооронд нь ахдаа бага өгөөрэй, ах чинь уухаараа янз бүрийн зан гаргадаг гэж хэлсэн. 00-оос гарч ирээд та 2 яагаад шивэр авир гээд байгаа юм бэ гээд над руу гараараа зангаад байсан. Тэгээд намайг гэнэт цохисон. Этай 4 цаг хүртэл маргалдаж байгаад цагдаа дуудсан. Цагдаагийн газрын гаднаас би хойгуур нь тойроод явсан. Тэрнээс хойш уулзалдаагүй гэв.
Эрүүгийн 1830000000101 дугаартай хэргээс:
- Хохирогч Э.Ө мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би нөхөр Т.Эаас салаад гурван сар болж байгаа бөгөөд тусдаа амьдарч байгаа юм. Гэтэл 2018 оны 06 дугаар сарын 20-ны орой 21 цагийн үед Боловсрол хорооллын хүүхдийн дотуур байран дээр ажилтай байж байхад нөхөр Т.Э утсаар яриад “Уулзах хэрэгтэй байна” гээд байхаар нь уулзаж хамтдаа таван шарын байранд М гэдэг залуугийнд очиж 2.5 литр Боргио пиво гурвыг аваад тэр айлдаа ууж сууж байгаад хамт ууж байсан залуутайгаа хардаад л миний үснээс зулгааж нүүр, гар руу 6-7 удаа цохиж, зодож биед гэмтэл учруулсан юм. М гэгч залуу манай нөхөр Т.Э бид гурвуулаа л байсан. Тэгээд Э тэр айлын 00 руу бие засахаар орчихоод гарч ирээд “Чи муу Мтай чанга ярьсангүй. 00-д орсон хойгуур юу шивнэж яриад байгаа юм” гэж над руу агсарч дайраад зодсон. Би тухайн үед Т.Эыг 00-руу орсон хойгуур “Ахдаа бага өгөөрэй. Согтохоороо элдэвийн зан гаргадаг юм шүү” гэж хэлсэн юм. Түүнийг л сонсоод уурласан байх” гэх мэдүүлэг, / хх-5-6-р хуудас /
- Гэрч Э.М мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “... Би 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 17 цаг өнгөрөөгөөд Т.Э ахтай төв вокзал дээр тааралдаад хамтдаа боловсрол хорооллын хойд талд байх хүүхдийн дотуур байрны хойно очиход эхнэр нь гэх эмэгтэй Э.Ө гэх эмэгтэй гарч ирээд гурвуулаа Заланз хүнсний дэлгүүрээс 2.5 литр Боргио пиво 4 ширхгийг аваад манай гэр лүү очсон. Пивоноос гурван ширхгийг уугаад Э ах нэлээн согтоод унтах гэж байснаа гэнэт эхнэр Өлзийжаргалын нүүр лүү гараараа нэг удаа цохиод авсан чинь эхнэр нь яагаад намайг зодоод байгаа юм бэ гэсэн чинь эхнэрлүүгээ дайраад үснээс нь зулгааж эргээд зодохоор нь би Э ахыг хориод дийлээгүй. Тэгээд эргэж эхнэрлүүгээ дайрч үснээс нь зулгааж орон дээр дарж ойчоод нүүр рүү нь 3-4 удаа цохиж зодохоор нь би хорьж болиулсан боловч үгэнд орохгүй байсан. Тэгээд муудалцаж байгаад манай гэрээс хоёулаа гараад явсан” гэх мэдүүлэг / хх-10-р хуудас /
Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 395 дугаартай дүгнэлтэнд: Э.Өын биед зүүн нүдний эргэн тойронд, баруун гарын тохойд цус хуралт, зүүн гарын 2-р хурууны 3-р үед зөөлөн эдийн няцралт бүхий гэмтэл учирчээ. Уг гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна.Цаашид эрүүл, мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт / хх-13-р хуудас /
- Т.Эын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 27-р хуудас/
- Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 98 дугаартай шийтгэх тогтоол,/ хх-ийн 28-29-р хуудас /
- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 04-ны өдрийн 4/648 дугаартай тодорхойлолт, / хх-ийн 30-р хуудас / зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Т.Э нь 2018 оны 06 дугаар сарын 20-ны өглөөний 04 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг 180 айлын орон сууцны 2 дугаар байрны 1-1 тоотод хамтран амьдрагч Э.Өыг зодож, зүүн нүдний эргэн тойронд, баруун гарын тохойд цус хуралт, зүүн гарын 2-р хурууны 3-р үед зөөлөн эдийн няцралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Т.Эын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Э.Ө, гэрч Э.М нарын мэдүүлэг, Сүхбаатар аймаг дахь Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 395 дугаартай дүгнэлт хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Т.Эт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Т.Эын үйлдсэн хэрэг нотлогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Т.Эт ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Т.Э нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир “гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн саналыг харгалзан Т.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээнд прокурорын саналын хүрээнд торгох ял оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Т.Э нь цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Э.Ө нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Эыг 550 / таван зуун тавин / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 / таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан ялтан Т.Эт оногдуулсан торгох ялыг 8 /найман/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Т.Эт мэдэгдсүгэй.
5. Ялтан Т.Э нь цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Э.Ө нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Т.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.САНЖИДМАА