| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Дэлгэрсайхан |
| Хэргийн индекс | 150/2025/00367/И |
| Дугаар | 150/шш2025/00338 |
| Огноо | 2025-11-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 150/шш2025/00338
| 2025 оны 11 сарын 03 өдөр | Дугаар 150/ШШ2025/00338 | Сэлэнгэ аймаг |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан би,
Нэхэмжлэгч: * аймаг *сум *-р баг * компанийн өөрийн байр хаягт байрлах “*” ХХК (РД:*)-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *” ХХК-аас 23,533,537.5 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгээд:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...*" ХХК нь "*" ХХК-тай 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн №БГ/09 дугаартай "Гэрээт борлуулагчийн гэрээ байгуулсан богеед 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн ГБГ/09-02 дугаартай гэрээгээр дээр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан. Уг гэрээний үүрэгт 15,689,025 төгрөг, алданги 7,844,512 5 мөнгө нийт 23,533,537.5 мөнгийг хариуцагч "*" ХХК-аас гаргуулах тухай. Нэхэмжлэлийн үндэслэл. Нэхэмжлэгч "*" ХХК нь "*" ХХК-тай 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн №ГБГ/09 дугаартай "Гэрээт борлуулагчийн гэрээ байгуулж, уг гэрээнд 2002 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн ГБГ/09-02 дугаартай гэрээгээр нэмэлт өөрчлалт оруулсан. Гэрээнд "*" ХХК нь стандартын шаардлага хангасан ОРС 42,5 маркийн портланд цементийг савтай хэлбэрээр гэрээт борлуулагч болох "* ХХК-д нийлүүлэх, гэрээт борлуулагч нь гэрээнд заасан төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон байдаг
"*" ХХК нь гэрээний дагуу 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдреес 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн хооронд нийт 133,476,000 (нэг зуун гучин гурван сая дөрвөн зуун далан зургаан мянга) төгрөгийн буюу 588 тонн савтай цементийг нийлүүлсэн байх ба "*" ХХК-аас 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд нийт 117,786,975 (нэг зуун арван долоон сая долоон зуун наян зургаан мянга есөн зуун далан таван мянга) төгрөгийг төлж барагдуулсан байдаг. "*" ХХК болон "Замила богд" ХХК-ийн нягтлан бодогч ** нар 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хоёр байгууллагын хооронд 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд өгч авалцсан зүйлээ хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй, хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн нийл үзэхэд 15,689,025 төгрөг байна гэсэн тооцооны үлдэгдлийн баталгаа үйлдсэн. Иймд нэхэмжлэгч "*" ХХК-ийн зүгээс талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн №БГ/09 дугаартай "Гэрээт борлуулагчийн гэрээ", 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн ГБГ/09-02 дугаартай нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээний үүргийн биелэлтийн үлдэгдэл төлбөр болох 15,689,025 төгрөг, алданги 7,844,512.5 мөнгө нийт 23,533,537.5 мөнгийг хариуцагч "*" ХХК-аас гаргуулж манай компанид олгуулж өгнө үү. Түүнчлэн "*" ХХК- аас төлбөрөө төлж барагдуулахыг хариуцагчид удаа дараа мэдэгдсэн боловч одоог хүртэл хохирлыг төлж барагдуулаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1 дэх хэсэгт зааснаар "*" ХХК-ийн харилцах дансыг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжилж, зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд зогсоох арга хэмжээг иргэний хэрэг үүсгэсэн даруйд авч өгнө үү...” гэжээ.
Нэхэмжлэгч “*” ХХК нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...“*” ХХК-ийн зүгээс гэрээний үүргийн биелэлттэй холбоотойгоор 23,533,537.5 төгрөг нэхэмжилсэн * ХХК-д холбогдуулан 2025.09.23-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. * ХХК нь уг төлбөрөө “*” ХХК-д бүрэн төлж барагдуулсан ямар нэг төлбөр үлдээгүй талаар гэрээ дүгнэсэн акт үйлдсэн байх тул нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна...” гэжээ. /хавтаст хэргийн 26-р хуудас/
ҮНДЭСЛЭХ нь:
“*” ХХК нь хариуцагч *” ХХК-аас 23,533,537.5 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан байна.
“*” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * нь шүүхэд “...“*” ХХК-ийн зүгээс гэрээний үүргийн биелэлттэй холбоотойгоор 23,533,537.5 төгрөг нэхэмжилсэн * ХХК-д холбогдуулан 2025.09.23-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. * ХХК нь уг төлбөрөө “*” ХХК-д бүрэн төлж барагдуулсан ямар нэг төлбөр үлдээгүй талаар гэрээ дүгнэсэн акт үйлдсэн байх тул нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна...” гэсэн хүсэлтийг гаргасан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар “хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ…” гэж хуульчилсан байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.
Иймд “*” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *” ХХК-аас 23,533,537.5 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 275,618 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 137,809 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч “*” ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “*” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *” ХХК-аас 23,533,537.5 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 275,618 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 137,809 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч “*” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ДЭЛГЭРСАЙХАН