Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 134

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Х.Санжидмаа даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир                                                                                                                       

Улсын яллагч Э.Хосбаяр 

Шүүгдэгч Б.М, Ш.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Аэд, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  1830001750111 дугаартай  эрүүгийн хэргийг  2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.

 

Монгол Улсын иргэн, 1980 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Сүхбаатар аймгийн Уулбаян суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой,  мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт амьдрах, Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 5 дугаар баг Б гэх газарт оршин суух, ял шийтгэлгүй Ш.А.

 

Монгол Улсын иргэн, 1983 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар аймгийн Уулбаян суманд төрсөн, 35 настай, эрэгтэй,  бүрэн бус дунд боловсролтой,  мэргэжилгүй, малчин, ам бүл 5,  эхнэр хүүхдүүдийн хамт амьдрах, Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 5 дугаар баг С гэх газарт оршин суух, ял шийтгэлгүй Б.М.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

 

          Шүүгдэгч  Ш.А  нь 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт согтуугаар хохирогч Б.Мтай маргалдан түүнийг зодож эрүүл мэндэд нь “гэмтлийн шалтгаант тархи доргилт, хамрын ясны шинэ хугарал,  нүүрний  хэсгийн  олон тооны зөөлөн эдийн няцрал, зулгаралт  бүхий хөнгөн хохирол учруулсан,  

 

Шүүгдэгч  Б.М нь 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт согтуугаар хохирогч Т.Цыг архи авч өгсөнгүй гэж зодож эрүүл мэндэд нь “гэмтлийн шалтгаант тархи  доргилт, зүүн нүдний хэсгийн зөөлөн эдийн няцралт бүхий хөнгөн хохирол,  хохирогч Ш.Аийг Т.Цыг өмөөрлөө гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь  “гэмтлийн шалтгаант  тархи сульдлын хам шинж,  баруун нүдний доод зовхины зөөлөн эдийн цус хуралт, зүүн нүдний дээд хэсгийн зөөлөн эдийн зулгаралт бүхий  хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн   хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн   судлаад ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Шүүгдэгч  Б.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй гэв. 

Шүүгдэгч  Ш.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.

 

Эрүүгийн 1830001750111 дугаартай хэргээс:  

 

Хохирогч Т.Цын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 23-ны орой 17 цагийн үед намайг гэртээ байхад М гэх залуу орж ирээд найз нь хөдөө 1 шил архи уугаад сая сум руу орж ирлээ, би архи уумаар байна, надад 1 шил архи аваад өгчих гэхээр нь би яг одоо надад мөнгө байхгүй байна. Дараа таарахаараа авч өгье гэж хэлэхэд М намайг “чи хэзээ архи уухгүй болчихоо вэ” гэхээр нь “би архи уухгүй, хүүхдээ аймаг руу үзүүлэхээр явах гэж байгаа” гэж хэлэхэд М манайхаас гараад явсан. Тэгээд цагийн дараа  А, М нар 2 шил архитай орж ирсэн. А “ах нь танайд 1 шил архи уучихаад гаръя” гэхээр нь би “1 шил юм бол хамаагүй” гэж хэлсэн тэгээд М, А хоёр эхний 1 шил архиа хувааж уугаад дараа нь дахиж архи задлаад М намайг архиар шахаад байхаар нь нэг авсан. Тэгээд дахиад архи өгөөд уучих гээд байхаар нь “би уухгүй” гэж хэлэхэд “чи архи уусангүй, миний өгсөн архийг голлоо” гээд намайг хоёр алгадаад авахаар нь “чи айлд ирчихээд ийм зан гаргаж болохгүй шүү, би чамайг хүндлээд гэртээ оруулж байхад” гэж хэлэхэд “за найз нь болилоо уучлаарай, хоёулаа гар барьчихъя гэж над руу ирээд гар бариад буцаад суухдаа эргэж хараад миний зүүн хөмсөг рүү өшиглөсөн. Миний зүүн хөмсөг язарсан, толгой доргиосон, хүзүүгээр хөшиж өвдөнө, намайг гэртээ эхнэр хүүхдүүдтэйгээ байж байхад М, А нар орж ирээд манайд архи уучихаад, намайг архи уухгүй гэхээр  2-3 алгадаад мөн өшиглөсөн. Манай эхнэр хүүхдийг айлгаад гэр орны амгалан тайван байдлыг алдагдуулсанд гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 14/

Хохирогч Т.Цын Цагдаагийн газарт гаргасан: Сүхбаатар аймгийн Уулбаян сумын иргэн Т.Ц миний бие 2018 оны 05 сарын 23-нд Мтай муудалцаж биедээ хөнгөн гэмтэл авсан. Одоо надад гомдол, санал байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт /хх-ийн 70/

 

Хохирогч Ш.Аийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр ..М гаднаас орж ирээд “найз нь жаахан уучихлаа, надад 1 шил архи аваад өгчих” гэхээр нь би Мын мотоцикльтой дэлгүүр яваад 2 шил архи аваад Цынх руу ороод “ах нь ганц шил архи танайд уучихъя” гэхэд тэг  гэсэн. Тэгээд М бид хоёр 1 шил архиа задлаад Цод аягалж өгөхөд “уухгүй” гэхээр нь бид хоёр  хуваагаад уусан. Тэгээд Мын өвөрт байсан архийг задлаад байж байхад М Цыг “чи архи уухгүй байна, тэгвэл надад 1 шил архи авч өг” гээд М босож очоод Цыг 2,3 удаа алгадаад нүүр рүү нь өшиглөөд  хөмсгийг нь язалсан. Би Мыг “чи айлд ингэж болохгүй” гээд Цынхоос аваад гарсан. Гадаа гараад зогсож байхад М намайг “чи Цыг өмөөрлөө” гээд машины дугуйны хаммераар 2 удаа толгой руу цохисон, тэгэхээр нь “чи яаж байгаа юм, зүгээр байхад цохидог нь” гээд намайг цохисон машины дугуйны хаммераар нь 1 удаа цохисон. М чи “Цыг өмөөрч айлаас намайг чирч гарлаа” гээд над руу уурлаад дайраад байсан. Тэгж дайрч байхдаа М хөл алдаад газар унаад босож ирэхэд нүүр нь шалбарсан байсан. Тэгээд би Мыг “чи яв,  чамтай олон удаа архи уухааргүй хүн байна, би ч гэсэн явлаа” гээд явах гэхэд М  миний хөлнөөс зуураад намайг газар унагаасан. Тэгээд бид хоёр дээр дороо ороод ноцолдож байхад М намайг 1 удаа цохисон, харин Мт би гар хүрээгүй. Манай найз Мөнгөө ирээд бид хоёрыг салгаад би Мөнгөөтэй цуг явсан. Би эмнэлгийн байгууллагаар явж эмчилгээ хийлгээгүй болохоор нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 17/

 

Хохирогч Б.Мын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр сумын төв рүү ороод ...Цтой уулзаад уяж байгаа морийг нь цуг хөлсөлж ирчихээд “найз нь жаахан уучихаад байна. Надад 1 шил архи аваад өгчих боломж байна уу” гэж хэлэхэд Ц “өнөөдөр надад боломж байхгүй байна, сүүлд болно биз дээ” гэхээр нь би зүүн хашааны айл руу ороод Аптансүхтэй таараад бид хоёр дэлгүүр явж 2 шил 0,5 граммын архи аваад нөгөө айл руугаа эргэж очиход хүнгүй байхаар нь Цынд орж уусан. Эхний 1 шил архийг би тойруулаад 3-лаа уусан, дараагийн архийг А тойруулаад ууж байгаад би жаахан согтоод Цыг “ чи 1 шил архи авч өгч чадахгүй, арчаагүй юм” гэж хэлээд бид хоёр маргалдаж, гэрээс нь гараад хашаанд дотор зодолдсон. Ц миний толгой руу гараараа 2 удаа цохиж намайг ухаан алдуулсан. Тэгээд намайг сэрэхэд Ц миний хажууд зогсож байхаар нь би босоод Цыг нүүр рүү нь нэг удаа цохиход намайг зөрүүлээд хэд хэдэн удаа миний нүүр рүү цохисон.  Тэгээд бид хоёр салчихаад Цын гэрт орсон гэрийн зүүн урд нэг хүн зогсож байхаар нь Цыг байна гэж бодоод андуураад Аыг машины дугуйны хаммераар 1 удаа цохиход А” чи намайг цохидог нь яаж байгаа юм” гээд намайг газар унагаад миний дээр сууж байгаад “чамд мөнгө хэрэгтэй байна уу” гээд намайг зодож байхад манай сумын Мөнгөө гэх залуу ирж бид хоёрыг салгасан. Миний зүүн нүд хавдаж хөхөрсөн, нүүр олон хэсэг газар халцарсан, хамар муруйсан”...” гэх мэдүүлэг /хх-ийн 8/

 

Гэрч Э.Дын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр манайд А ах, М гэдэг залуутай орж ирсэн. Тэгээд А “танайд  ах нь 1 шил архи уучихъя” гэсэн тэгэхэд манай нөхөр “за ганцхан юм бол хамаагүй, тэг ” гэж хэлсэн. Тэр хоёр архиа ууж байгаад М манай нөхрийг архиар шахаад уучих гээд байсан  уухгүй гэхэд М тэгвэл  “чи надад архи авч өг” гээд байсан. Тэгээд гэнэт М гэрийн баруун талаас босож ирээд манай нөхрийг 2-3 удаа алгадаад нүүр рүү нь өшиглөж, хөмсгийг нь ярсан. А ах “Мыг айлд ингэж болохгүй ээ” гээд манай гэрээс аваад гарсан. Гадаа юу болсон талаар би мэдэхгүй. Тэгээд би цагдаа дуудахаар цагдаагийн байранд ирэхэд цагдаа  байхгүй байхаар нь гэртээ эргээд очиход М  манай гэрт  зуухны таг барчихсан танай гэрийн тавилгануудыг чинь эвдэнэ гээд манай зурагт руу шидэх гэж байхад нь А ах барьж аваад “чи ингэж болохгүй, хоёулаа айл гуйж гэрт нь архи уучихаад ийм зан гаргаж болохгүй” гэж хэлээд манай гэрээс Мыг аваад гарсан. Би эргээд цагдаа дуудахаар яваад сумын цагдааг дагуулаад очиход М манай гэрт баруун орон дээр хэвтэж байсан. Мыг цагдаа аваад явсан”...” гэх мэдүүлэг /хх-ийн 22/

 

Гэрч Д.Мийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Цын хойд хашааны айлд машин засаж байсан юм. Тэгээд би Цоос тамхи асуух гээд ороход Ц гэрийнхээ хойно хөмсөгнөөс нь цус гарчихсан зогсож байсан. “Чи яачихаа вэ” гэхэд “М агсан тавиад болохгүй байна, би эрүүл болохоор ноцолдож чадахгүй байна” гэж байсан. Тэгээд Цын гэрийн урд хүмүүс муудаад байхаар нь очиход М, А хоёрын нүүр ам нь цус болчихсон ноцолдоод  байхаар нь би Аыг нь Цын хашаанаас авч явсан. Ц Мыг зодож байхыг би хараагүй. Намайг хашаанд нь ороход Ц гэрийнхээ хойно архи уугаагүй эрүүл зогсож байсан”...” гэх мэдүүлэг /хх-ийн 27/

 

-Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 309 дүгээр дүгнэлтэнд  “Ш.Аийн гэмтлийн шалтгаант тархи доргилт, хамрын ясны шинэ хугарал, нүүрний хэсгийн олон тооны зөөлөн эдийн няцрал зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. 4. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварт  тогтмол нөлөөлөхгүй ” гэх  /хх-ийн 30-р хуудас/ 

 

-Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 310 дүгээр дүгнэлтэнд  “Т.Цын  гэмтлийн шалтгаант тархи доргилт, зүүн нүдний хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. 4. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварт  тогтмол нөлөөлөхгүй ” гэх  /хх-ийн 33-р хуудас

 

-Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 310 дүгээр дүгнэлтэнд  “1. Б.Мын биед гэмтлийн шалтгаант тархи доргилт, хамрын ясны шинэ хугарал, нүүрний хэсгийн олон тооны зөөлөн эдийн няцрал зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. 4. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварт  тогтмол нөлөөлөхгүй ” гэх  /хх-ийн 36-р хуудас

 

Сүхбаатар аймгийн Уулбаян  сумын 5 дугаар багийн Засаг даргын 48 дугаар тодорхойлолт /хх-ийн 57/

Сүхбаатар аймгийн Уулбаян  сумын 5 дугаар багийн Засаг даргын 47 дугаар тодорхойлолт /хх-ийн 57/

Шүүгдэгч Б.М, Ш.А нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 68-69/

Шүүгдэгч Б.Мын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 64/

Шүүгдэгч Ш.Аийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60/ зэрэг баримтуудыг шинжлэн  судлав.

 

Шүүгдэгч Ш.А  нь 2018 оны 05 дугаар сарын 23-ны орой 17 цагийн үед Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч   Б.Мтай маргалдан түүнийг зодож эрүүл мэндэд нь гэмтлийн шалтгаант тархи доргилт, хамрын ясны шинэ хугарал, нүүрний хэсгийн олон тооны зөөлөн эдийн няцрал зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг  үйлдсэн  болох нь шүүгдэгч Ш.Аийн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Б.М, гэрч Т.Ц, Э.Д, Д.Мэ нарын мэдүүлгүүд, Сүхбаатар аймаг дахь Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 31-ний  311 дугаартай дүгнэлт шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтас хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Шүүгдэгч Б.М нь 2018 оны 05 дугаар сарын 23-ны орой 17 цагийн үед Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт согтуугаар хохирогч Т.Цыг архи авч өгсөнгүй гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь  гэмтлийн шалтгаант тархи доргилт, зүүн нүдний хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол, хохирогч Ш.Аийг Т.Цыг өмөөрлөө гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь  гэмтлийн шалтгаант  тархи сульдлын хам шинж, баруун нүдний доод зовхины  зөөлөн эдийн цус хуралт, зүүн нүдний дээд хэсгийн зөөлөн эдийн зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн  болох нь шүүгдэгч Б.Мөнхбатын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Ш.А, Т.Ц, гэрч Э.Д, Д.Мэ нарын мэдүүлгүүд, Сүхбаатар аймаг дахь Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 309, 310 дугаартай дүгнэлт шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтас хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

  Шүүгдэгч  Б.М, Ш.А нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно. 

 

  Шүүгдэгч Б.М, Ш.А нарын үйлдсэн хэрэг нотлогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон тул шүүгдэгч  Б.М, Ш.А нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус  тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв. 

 

 Шүүгдэгч Б.М, Ш.А нарт ял шийтгэл оногдуулахад анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан  хохирлоос төлсөн нь  Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

 

Шүүгдэгч  Б.М, Ш.А нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир “гэмт хэрэг үйлдсэн  нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн саналыг харгалзан шүүгдэгч Ш.А, Б.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээнд торгох ял шийтгэх нь  зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.М, Ш.А нар  нь энэ хэрэгт   цагдан хоригдоогүй, тэдний  иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1.Шүүгдэгч Орлой овогт Шагдарсүрэнгийн Аийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, 

Шүүгдэгч  Б.Мыг эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь  хэсгийн 2.6-д заасан  2 хүнийг зодож хүндрүүлэх нөхцөлтэйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус  тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Аийг 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу 700.000 /долоон зуун мянган/  төгрөгөөр торгох ялаар,

Шүүгдэгч Б.Мыг мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 750000 /долоон зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу 750.000 /долоон зуун тавь мянган/  төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ш.А, Б.М нарт  оногдуулсан торгох ялыг 1 /нэг/ жилийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Ш.А, Б.М нар  торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

 

8. Шүүгдэгч Б.М, Ш.А нар  нь энэ хэрэгт   цагдан хоригдоогүй, тэдний  иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М, Ш.А  нарт авсан  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Х.САНЖИДМАА