Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 150/шш2025/00341

 

 

 

 

 

 

 

 

 

  2025              11               04                                               150/ШШ2025/00341

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрсныг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

                                            

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан би,

Нэхэмжлэгч: * хот * дүүрэг*-р хороо * тоот хаягт байрлах “*” ТӨХХК-ийн (РД:*) нэхэмжлэлтэй,

Хариуцагч: * аймгийн * сум *-р баг * тоот хаягт оршин суух, * овогт * (РД:*),

Хариуцагч: * аймгийн * сум *-р баг * тоот хаягт оршин суух, * овогт *л (РД:*)-д холбогдох,

 

Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 3,359,282 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгээд:

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “*” ТӨХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...*" нь 2023 оны 07 сарын 05-ны өдрийн 269 дүгээр тогтоолоор татан буугдаж хөрөнгө өр авлагыг * ТӨХХК болсон бөгөөд эрх залгамжлан авагч юм. "*" ТӨХХК нь газар тариалан, мал аж ахуйн салбарыг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм. Засгийн газрын бодлого, нийт хүн амын хүнсний нөөцийг бүрдүүлэхэд анхаарч иргэн, аж ахуй нэгжтэй урт хугацааны таатай зээлийн нөхцөлөөр дэмждэг. * нь тус дэмжлэгт хамрагдсан бөгөөд өнөөг хүртэл зээлээ төлөөгүй байгаа бөгөөд 2025 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн тооцооны үлдэгдлээр хугацаа хэтэрсэн өр 2,266,188 төгрөг байна. Үүнд:Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь ямар гэрээний дагуу хэдэн төгрөгийн үндсэн төлбөр, хүү, алданги нэхэмжилж байгаа болохыг тодорхойлж, нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодруулж байна. Үүнд:

1. 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн ХҮ-2017-6252 дугаар Иж бүрдэл хүлэмжийг зээлээр худалдах, худалдан авах гэрээний нийт үнэ 3,236,188 төгрөг, урьдчилгаа 970,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 2,226,188 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн. 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр ХҮ-2017-5252 дугаар Барьцааны гэрээг байгуулсан бөгөөд тус гэрээгээр 7030 маркийн автомашиныг барьцаанд тавьсан болно. Хариуцагч төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тул гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсний алданги тооцсон бөгөөд алдангийн хэмжээ үндсэн төлбөрийн 50 хувьтай тэнцэх дүнгээс хэтэрч байх тул Иргэний хуулийн 232.4 дэх заасныг баримтлан анзыг 50% байхаар тооцоход алданги 1,133,094 төгрөг болно. Иймд ХY- 2017-5252 дугаар Иж бүрдэл хүлэмжийг зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 2,226,188 төгрөг, алданги 1,133,094 төгрөг, нийт 3,359,282 төгрөгийг хариуцагчаас гаргуулах; /хх-...... хуудас/Иймд Иж бүрдэл хүлэмжийг зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 3,359,282 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. Жич: Нэхэмжлэгч байгууллага нь *ны харьяа буюу түүнийг бүрэн эзэмшлийн төрийн өмчит хуулийн этгээд бөгөөд Төсвийн тухай хуулийн 4.1.34 дэх хэсэгт заасан "төсвийн байгууллага" болно. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3.3 дахь хэсэгт төсвийн байгууллагын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө гэж заасан тул нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт хавсаргаагүй болно...” гэжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч *, * шүүхэд гаргасан тайлбартаа: “...Миний бие *, * нь “*” ТӨХХК-аас нэхэмжилсэн 3,359,282 төгрөгийг 2025 оны 11 сарын 2-оос эхлэн 4 сарын хугацаанд сард 839,821 төгрөгөөр төлж барагдуулна...” гэсэн тайлбарыг гаргасан. /хавтаст хэргийн 41-р хуудас/

Нэхэмжлэгч “*” ТӨХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * шүүхэд гаргасан тайлбартаа: “...*” ХХК нь *-ийг төлөөлөн *, * нарт холбогдуулан Иж бүрдэл хүлэмжийг зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 3,359,282 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг гаргасан билээ. Хариуцагч нар нь төлбөрийг 4 сарын хугацаанд багтаан төлөх хүсэлт шүүхэд гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т "Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана" гэж заасны дагуу зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ. /хавтаст хэргийн 42-р хуудас/

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “*” ТӨХХК нь хариуцагч *, *д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,359,282 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч *, * шүүхэд гаргасан тайлбартаа: “...Миний бие *, * нь “*” ТӨХХК-аас нэхэмжилсэн 3,359,282 төгрөгийг 2025 оны 11 сарын 2-оос эхлэн 4 сарын хугацаанд сард 839,821 төгрөгөөр төлж барагдуулна...” гэсэн тайлбарыг гаргасан байна.

 

Нэхэмжлэгч “*” ТӨХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * шүүхэд гаргасан тайлбартаа: “...“*” ХХК нь *-ийг төлөөлөн *, * нарт холбогдуулан Иж бүрдэл хүлэмжийг зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 3,359,282 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг гаргасан билээ. Хариуцагч нар нь төлбөрийг 4 сарын хугацаанд багтаан төлөх хүсэлт шүүхэд гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т "Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана" гэж заасны дагуу зохигчдын эвлэрлийн баталж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

 

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэг, 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

 

Иймд нэхэмжлэгч “*” ТӨХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *, *д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3,359,282 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч “*” ТӨХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд хариуцагч нараас 34,349 төгрөгийг хариуцагч *, * нараас гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч “*” ТӨХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *, *д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3,359,282 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч “*” ТӨХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд хариуцагч *, * нараас 34,349 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч *, * нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                      Г.ДЭЛГЭРСАЙХАН