Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 110

 

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Х.Санжидмаа даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон                                                                                                                      

Улсын яллагч Э.Хосбаяр

Шүүгдэгч Э.Чийн өмгөөлөгч Т.Хүдэр

Хохирогч Б.Б, түүний өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар

Шүүгдэгч Э.Ч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Чт холбогдох эрүүгийн 1830001210086 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.

 

Монгол Улсын иргэн, 1984 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн  ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хаМ, Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2004 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 576 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар  8 жил 1 хоногийн хорих ялаар шийтгүүлж, 2004 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 4/2635 дугаар магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар 6 сарын баривчлах ял болгон анхан шатны шүүхийн тогтоолд өөрчлөлт оруулсан, Э.Ч.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

 

Шүүгдэгч Э.Ч нь 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 14 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “М” шатахуун түгээх станцын ойролцоо хаМран амьдрагч Б.Быг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь “тархи доргилт, зүүн талын гайморын хөндийн дотор талын хананд хугарал, баруун нүдний эргэн тойронд,  дээд уруулын дотор талд, баруун шилбэний урд дунд хэсэгт цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэМ хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох бариМуудыг шинжлэн судлав. Үүнд:

  Шүүгдэгч Э.Ч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний эхнэрээ зоддог буруу. Би тухайн үед байцаалт өгсөн болохоор дахиад яримааргүй байна. Хохирлын 300 000 төгрөгийг одоо өгье, үлдэгдэл мөнгийг 2-3 хоногийн дотор төлнө  гэв.

-Хохирогч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Ч намайг удаа дараа зодож байсан. 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр намайг машинд зодсон. Би өөрөө машинаас гарч зугтаад намайг авраарай гэж хашгирсан болохоор хүмүүс цагдаад мэдэгдсэн. Би Чт зодуулснаас болж эмнэлэгт хэвтсэн. Эмнэлэгт байхдаа би Чийг ирж уучлалт гуйх байх гэж хүлээж байсан. Гэтэл Ч ирээгүй. Чийн эгч нь ирж “Чиний хүүхдийн эцэг шоронд явах гээд байна” гээд дайрч давшилж загнасан. Эмч хүн байж намайг гэМэл авчихаад байхад эмнэлгээр дагуулаад явахгүй байж загнаад байсан. Хүүхэд маань миний царайг хараад баба гээд надтай унтахгүй, манай дүүгийн өвөрт унтаж байсан. Би Чийг шоронд явуулна гэж хэлээгүй. Цагдаа дээр нэг л удаа мэдүүлэг өгсөн.Ч миний биед гэМэл учруулсны улмаас би эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн тул  хохирлын  587620 төгрөг нэхэмжилж байна гэв.

 

-Гэрч Б.Ба мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “...Э.Чийн гэрээс аймгийн төв рүү явж байтал Э.Чийн эхнэр Б.Б замаар явган алхаад явж байсан.Бын  хажууд нь очиж зогсоход Ч  эхнэрээ машинд суу гээд байсан боловч суухгүй байсан. Тэгээд тэр хоёр бага зэрэг хэрэлдэж байгаад Б нь машинд суусан. Б.Быг машиндаа суулгаад буцаад Э.Чийн гэр рүү явсан. Э.Ч эхнэр Б.Быг гэртээ ирж хоноогүй гээд нүүр рүү нь цохиод байсан. Би тухайн үед Ц.Тын хажууд сууж байсан болохоор шууд болиулж чадаагүй. Хажуугаас нь чи болилдоо гээд байсан. Тэгээд болихгүй болохоор нь би Түвшинбаярыг машинаа зогсоо гэж хэлж зогсоотол Б.Б нь шууд хаалгаа нээгээд гарч зугтаатал араас нь Э.Ч хөөж очиж Б.Быг барьж аваад зуураад буцаад машиндаа суулгасан. Машинд суулгасан хойно мөн адил Б.Бын нүүр рүү нь хэд хэдэн удаа цохихоор нь би болиулж Б.Бд нойтон салфетка авч өгч цусыг нь арчуулаад сууж байтал цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 23/

 

- Гэрч Ц.Т мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “... Чийг эгчийнд нь хүргэж өгөх гээд явж байтал замд Чийн эхнэр  Б таарсан. Ч эхнэрээ машинд суу гээд суулгаад эхнэрээ гэртээ хоноогүй байна гээд маргалдаад, зодоод байсан. Тэр үед би машин барьж явсан болохоор эргэж хараад боль гэж хэлээд явж байсан. Тэгээд би машинаа зогсоогоод боль гэсэн чинь Б нь машинаас буугаад явсан. Тэгсэн чинь Ч араас нь очоод барьцалдаад авсан. Тэгээд би согтуу хүн орхиод яах вэ гээд очсон. Тэгсэн чинь тэр хоёр машинд суусан. Ба машинд миний хажууд сууж явсан. Харин Быг “чи гэртээ өчигдөр хоноогүй, чиний буруу шүү” гэж л хэлсэн. Ба ах уг нь салгах гээд байсан. Би машинаа зогсоосон чинь тэр хоёр муудалцахаа больсон. Тэгээд цагдаа ирсэн. Ч ах эхнэрээ гараараа цохисон. Ямар нэг зүйлээр бол цохиогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 22/

 

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 201 дугаартай  дүгнэлтэнд: Б.Бын биед тархи доргилт, зүүн талын гайморын хөндийн дотор талын хананд хугарал, баруун нүдний эргэн тойронд, дээд уруулын дотор талд, баруун шилбэний урд дунд хэсэгт цус хуралт бүхий гэМэл учирчээ. Уг гэМлүүд нь хатуу мохоо зүйлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэМлүүд нь тус бүрдээ Шүүх эмнэлгийн гэМлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэМлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэМлүүд нь нэг цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид эрүүл мэнд, энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 29/

 

-Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 3-4/

-Хохирогч Б.Бын хохирлын жагсаалт /хх-ийн 13-14/

-Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-16/

-Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны Засаг даргын 2018 оны 04-р сарын 16-ны өдрийн тодорхойлолт /хх-ийн 42-р хуудас/

-Э.Чийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44-р хуудас/ зэрэг бариМууд болно.

 

Шүүгдэгч Э.Ч нь 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 14 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “М” шатахуун түгээх станцын ойролцоо хаМран амьдрагч Б.Быг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь “тархи доргилт, зүүн талын гайморын хөндийн дотор талын хананд хугарал, баруун нүдний эргэн тойронд, дээд уруулын дотор талд, баруун шилбэний урд дунд хэсэгт цус хуралт” бүхий хөнгөн хохирол  учруулсан гэМ хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Э.Чийн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Б.Б, гэрч Б.Ба, Ц.Т нарын мэдүүлэг, Сүхбаатар аймаг дахь Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны 238 дугаартай дүгнэлт  хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох бариМуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

Шүүгдэгч Э.Чт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж,  хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон байна. 

 

Шүүгдэгч Э.Чийн  үйлдсэн хэрэг нотлогдсон,  гэМ хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл тохирсон  тул Э.Чийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэМ хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Э.Чт ял шийтгэл оногдуулахад  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон  хүндрүүлэх нөхцөл байдал  тогтоогдоогүй болно.

 

  Хохирогч Б.Бын нэхэмжлэлийн шаардлагыг бариМаар тооцоолоход нийт 587620 төгрөг байна. Үүнээс шүүгдэгч Э.Ч нь  300000 төгрөгийг хохирогчид төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцон, 287620 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Б.Бд олгох нь зүйтэй байна. 

                                                                                                                                                                                                                                                               

Шүүгдэгч Э.Ч нь цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг бариМ, эд мөрийн бариМ ирээгүй, хохирлоос 300 000 төгрөг төлсөн,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1.Шүүгдэгч Э.Чийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэМ хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Э.Чийг 900 /есөн зуун / нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу  900.000 /есөн зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг бариМлан шүүгдэгч Э.Чт оногдуулсан торгох ялыг 6 /зургаан/  сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Э.Чт мэдэгдсүгэй. 

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т  зааснаар  ялтан Э.Чоос 287620 төгрөгийг  гаргуулж  Сүхбаатар аймгийн Баруун-Урт  сумын 1 дүгээр баг 180 айлын 9-9 тоотод оршин суух хохирогч  Б.Бд олгосугай.

 

6. Ялтан  Э.Ч нь  цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг бариМ, эд мөрийн бариМ ирээгүй,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.Бд 300000 төгрөгийн хохирол төлсөн зэргийг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Чт  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Х.САНЖИДМАА