Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2018/0233

 

... засаг дарга, тус аймгийн итх-ын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгч .... сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын өмгөөлөгч Д.Б, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2018/0067 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч ..... Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, тус аймгийн .... сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын өмгөөлөгч Д.Б нарын давж заалдах гомдлоор, ... аймгийн Засаг дарга, тус аймгийн ..... сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэсийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2018/0067 дугаар шийдвэрээр: Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3, 19.4 /энэ зүйлийг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/-т заасныг баримтлан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан “Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ Кадастрын хэлтсийн 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 251 дүгээр шийдвэрээр “П” ХХК-нд ... аймгийн ... сумын нутаг “Ш х” нэртэй газарт олгосон ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий Төв аймгийн засаг дарга, ... аймгийн ... сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч ... аймгийн ... сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын өмгөөлөгч Д.Б. давж гомдолдоо: ... аймгийн .... сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 03 дугаар сарын 30-ны 251 дүгээр шийдвэрээр тус сумын нутаг, Зүрхийн амны “Ш х” нэртэй газар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох явцад захиргааны шийдвэр гаргах ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчигдсөн, энэхүү хууль зөрчсөн нөхцөл байдлын улмаас тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нийтийн чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй тул тус 251 дүгээр шийдвэрийн холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэж Ашигт малтмалын газар болон Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхэд тус тус хандсан билээ.

Учир нь тус тусгай зөвшөөрлийг олгох асуудлаар санал авахаар ... аймгийн Засаг даргад хүргүүлсэн Ашигт малтмалын газрын мэдэгдпийг аймгийн газрын албаны бичиг хэргийн ажилтан А.Г үгүй хийж алга болгосноос уг санал авах ажиллагаа буюу шийдвэр гаргах ажиллаагаа бүхэлдээ тасалдаж, улмаар аймгийн Засаг даргын хариу мэдэгдэх ажиллагаа хийгдээгүй, улмаар гуравдагч этгээдэд тусгай зөвшөөрөл олгогдсон. Мөн түүнчлэн үүний шууд үр дагавараар уг асуудлаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас санал авна гэсэн Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 4-т заасан хэм хэмжээг зөрчигдсөн, уул асуудлаар нутаг дэвсгэрийнхээ иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илэрхийлэн шийдвэр гаргах нийтийн чиг үүргээ иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэрэгжүүлж чадаагүй.

Дээрх тохиолдолд тухайн захиргааны актыг захиргааны байгууллага Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2, захиргааны хэргийн шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1, 48.2.2-т заасныг баримтлан тус тус хүчингүй болгох ёстой. Энэ бол захиргааны байгууллага болон захиргааны шүүхийн хэрэглэвэл зохих суурь эх сурвалж. Түүнээс гадна энэ хэрэгт холбогдох өөр бусад эрх зүйн эх сурвалж буй. Авилгын эсрэг хуулиар албан үүргээгүйцэтгэхдээ төрийн байгууллага аливаа хэлбэрээр бусдад хууль бусаар давуу байдал үүсгэж болохгүй бөгөед хэрэв ийм шийдвэр гарсан бол Авилгын эсрэг хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.3-т заасны дагуу уг шийдвэрийг эрх бүхий этгээд нь хүчингүй болгох үүрэгтэй. Ашигт малтмалын газар хууль зөрчигдсөн байдлыг таслан зогсоохгүй, хууль тогтоомжийн биелэлтийг сахих хамгаалаагүйн улмаас бусдад хууль бусаар давуу байдал үүсгэж хайгуулийн тусгай зөвшөөрөл олгогдож байгааг захиргаа болон шүүх хүлээн зөвшөөрөөгүй юм. Энэ алдааг давж заалдах шатны шүүх анхааралдаа авч, хууль бусаар давуу байдал үүссэн болохыг тогтоож өгнө гэж найдаж байна.

Урьдчилан шийдвэрлэх ажиллагаанд хариу болгон өгсөн бичиг болон шүүхийн шийдвэрээс үзэхэд хариуцагч болон анхан шатны шүүх манай нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын талаар бараг дүгнэлт хийгээгүй юм. Нийгмийнхээ эд эс болсон, хүн амын тодорхой хэсгийг төлөөлсөн байгууллагаас гомдол санал гаргасаар байхад түүнд хариу өгч ч чадахгүй юм. Тэд бүх асуудлыг хариуцагчийн талаас үзэж, шийдвэрээ гаргасан үнэн бүдүүлэг алхамууд байдлаа. Уг нь тэд хуулийн нэрийн өмнөөс шийдвэр гаргагчид билээ.

Дээр дурдсан мэдэгдэл орон нутагт очоод 30 хоног болоход тэнд юу болсон нь Ашигт малтмалын газарт огт хамаагүй гэж тэд үзсэн юм. Тэр ч байтугай шуудан шатаад мэдэгдэл холбогдох эзэндээ хүрээгүй нь ч Ашигт малтмалын газар хамаагүй юм байх. Харамсалтай нь тийм биш. Монгол Улсын Засгийн газар, түүний харьяа байгууллагууд бүх шатандаа хуулийг сахин хамгаалж, түүний биелэлтийг сэргээн тогтоох үүрэгтэй. Энэ бол Монгол Улсын Үндсэн хууль /38.2.1/, Монгол Улсын Засгийн газрын тухай хууль /7/, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль /7.1.1, 8.3.1/-иар тогтоосон чиг үүрэг мөн. Тэд Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйдийн 24.4-д “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхии нөхцөл байдлыг тогтооно” гэж заасныг огт анзаарсангүй.

30 хоногийн дотор юу болсоныг хариуцагч мэдээгүй байж болно, тэгвэл ийм зүйл болсон гэдгийг нотлох баримтаар бэхжүүлж, зөрчигдсөн хуулийг сэргээн сахиулаад өгөөч гэхээр хойш гэдийж байгаа нь төрийн байгууллагын хувьд үнэн гутамшигтай зүйл мөн. Зүй нь хууль бусаар олгогдсон тусгай зөвшөөрөл хүчингүй болж, санал авах ажиллагаа дахин явагдах учиртай. Үүний төлөө, хуулийн биелэлтийн төлөө төрийн байгууллага ажиллах учиртай.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121.1.2 заасныг үндэслэн нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 128/ШШ2018/0067 дугаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахыг хүсье.

Нэхэмжлэгч ... аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г давж заалдах гомдолдоо: ... аймгийн Засаг даргын тамгын газар Ашигт малтмалын газрын кадастрын хэлтсийн даргын 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 251 дүгээр шийдвэрээр тус аймгийн ... сумын нутаг, Зүрхийн амны “Ш х” нэртэй газар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох явцад бий болсон хууль бус үр дагаврыг залруулахын тулд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон 2016 оны 03 дугаар сарын 30-ны 251 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэж нийслэл дэх захиргааны хэргийн шүүхэд хандсан билээ.

Тус зөвшөөрлийг олгохдоо тухайн үеийн аймгийн Засаг дарга Ашигт малтмалын газрын мэдэгдлийг хүлээж аваад аймгийн Газрын харилцаа барилга хот байгууллалтын газрын бичиг хэргийн ажилтан А.Г-д шилжүүлэхэд цааш нь бүртгэлд хөтлөлгүй үрэгдүүлсэн байдаг. Ингэснээр шийдвэр гаргах ажиллагаа бүхэлдээ таслалдаж, аймгийн Засаг даргын, цаашлаад Алтанбулаг сумын иргэд эрхээ эдэлж чадалгүй гуравдагч этгээд “П” ХХК-д тусгай зөвшөөрөл олгогдсон ба аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нийтийн чиг үүргээ хэрэгжүүлээгүй.

Энэ тохиолдолд тухайн үеийн аймгийн Засаг даргын албаны үүргээ биелүүлээгүй буруутай үйлдэл харагдаж байгаа. Ашигт малтмалын газар 30 хоногийн дотор хариу ирүүлээгүй гэдэг үндэслэлээр зевшөөрсөн гэж үзэн буруугүй мэт харагдаж байгаа боловч Ашигт малтмалын газраас ирүүлсэн мэдэгдэл 30 хоногийн дотор тухайн орон нутаат очоод юу болсон нь илэрхий болж, нотлох баримтуудаар нотлогдож байхад үл ойшоож ганцхан бид хуулиа дагана гэж асуудалд хойрго хандаж байгаа нь төрийн байгууллагын хүнд суртлыг харуулж байна.

Энэхүү асуудалд Ашигт малтмалын газраас нь ... аймгийн Засаг дарга гэдэг нэг статустай өөрөө өөрийнхөө үйл ажииллагааны эсрэг гомдол гаргаж байна гэж тайлбарлаж байгаа нь харамсалтай байна. Хэдий аймгийн Засаг дарга гэдэг нэг сгатус боловч бие хүний хувьд 2 оор хүн, цаг хугацааны хувьд мөн адил 2 цаг үед ажилласан учир мэдээж санаатай болон санамсаргүй алдаа дутугдлууд гарсан байж таарна. Аймгийн Засаг дарга гэдэг хүн бол тухапп аймгийн иргэдийн нийтийн ашиг сонирхлыг илэрхийлж түүний эрх ашгийг хамгаалж байх субьект болохоос биш тэдний эрх ашгийг боогдуулж, албаны эрх мэдлээ урвуулан ашипигж. эсхүл хийх ёстой үйлдлээ хийхгүй байж хэн нэгэнд давуу байдал үүсгэж болохгүй.

Урьдчилан шийдвэрлэх ажиллагаанд өгсөн хариу болон шүүхийн шийдвэрээс үзэхэд, /цагч болон анхан шатны шүүх манай нэхэмжлэлийн шаардлага, үнлдэслэлийн талаар дүгнэлт хийгээгүй. Уг нь захиргааны байгууллага захиргааны агтыг Захиргааны ерөнхий /уулийн 48 дугаар зүйлийн 48.2.2, захиргаааны хэргийн шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар (уйлийн 106.3-т, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1. 48.2.2-т заасныш баримтлан тус тус хүчингүй болгох ёстой. Захиргааны байгууллага, албан тушаалтан албаны үүргээ гүйцэтгэхдээ аливаа хэлбэрээр бусдад давуу байдал үүсгэж болохгүй бөгөөд хэрэв тийм шийдвэр гарсан бол Авилгын эсрэг хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.3-т заасны дагуу уг шийдвэрийг эрх бүхий этгээд нь хүчингүй болгох үүрэгтэй.

Ашигт малтмалын газар хууль зөрчигдсөн байдлыг таслан зогсоохгүй, хууль тогтоомжийн биелэлтийг сахин хамгаалаагүйн улмаас бусдад хууль бусаар давуу байдал үүсгэж хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдож байгааг захиргаа болон шүүх хүлээн зөвшөөрөөгүй. Энэ аллдааг давж заалдах шатны шүүх анхааралдаа авч, хууль бусаар давуу байдал үүссэн болохыг тогтоож Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүлийн 121.1.2-т заасныг үндэслэн нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 128/ШШ2018/0067 дугаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгөхийг хүсье” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв дүгнээгүй, холбогдох хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нэхэмжлэгчдийн эрх зүйн байдлыг буруу тодорхойлсон зэргээс шүүхийн шийдвэр, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч ... аймгийн Засаг дарга болон ... сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 251 дүгээр шийдвэрээр “П” ХХК-д ... аймгийн ... сумын нутаг “Ш х” нэртэй газарт олгосон ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Анхан шатны шүүх “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие даасан зохион байгуулж...” гэж заасны дагуу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймгийн Засаг даргыг өөрийн харьяа нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн асуудлыг бие даасан шийдвэрлэх эрхийн хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагаас гаргасан маргаан бүхий шийдвэрийн талаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарлахгүй болно” гэж дүгнэсэн нь буруу байна.

Учир нь, нэхэмжлэл гаргаж буй ... аймгийн Засаг дарга, тус аймгийн ... сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхийг нь тодорхойлсон дээрх хуулийн зохицуулалтыг шүүхэд төлөөлөн нэхэмжлэл гаргах үндэслэл болгосон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасан “...хуульд заасан бол захиргааны байгууллагаас ...”, 3 дугаар зүйлийн 3.1.3-д “нэхэмжлэл гэж... тусгайлан заасан бол...захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдож үүссэн маргааныг шийдвэрлэхээр” гэж заасантай тус тус нийцэхгүй байна.

Хуулийн энэхүү зохицуулалтын дагуу захиргааны байгууллага нь хуульд заасан нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэх боломжгүй болсон тохиолдолд захиргааны хэргийн шүүхэд объектив эрхийн асуудлаар хандах бөгөөд энэ тохиолдолд иргэдийн Төлөөлөгчийн Хурал, Засаг дарга ямар чиг үүрэг хэрэгжүүлэх боломжгүйд хүрсэн нь тодорхойгүй байна.

Мөн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ийн “з”-д заасан Засаг даргын “...иргэдийн эрх, эрх чөлөөг хамгаалах хүрээнд дотоод, гадаадад тухайн засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг төлөөлөх” бүрэн эрх нь захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дээр дурдсан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцэж хэрэгжих учиртай.

Иймээс нэхэмжлэлийг ... аймгийн Засаг дарга болон ... аймгийн ... сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал гаргах эрхгүй гэж үзэж, тухайн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй гэж үзлээ.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.3 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2018/0067 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус баримтлан ... аймгийн Засаг дарга, ... аймгийн ... сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 251 дүгээр шийдвэрээр “П” ХХК-д ... аймгийн ... сумын нутаг “Ш х” нэртэй газарт олгосон ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, нэхэмжлэгч Төв аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, нэхэмжлэгч ... аймгийн ... сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын өмгөөлөгч Д.Б нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                                                Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                                                      Ц.САЙХАНТУЯА

ШҮҮГЧ                                                                                                      Д.БААТАРХҮҮ