| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Чулуунчимэг |
| Хэргийн индекс | 192/2025/08043/И |
| Дугаар | 192/ШШ2025/07806 |
| Огноо | 2025-10-01 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 192/ШШ2025/07806
2025 10 01 192/ШШ2025/07806
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Чулуунчимэг би:
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, **-р хороо, ** тоотод байрлах М ББСБ ХХК /РД:5*******8/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, **-р хороо, ** тоотод оршин суух О-ын С /РД:ПИ******9/-д холбогдох,
43,309,282.19 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О.С нь 2020 оны 10 сарын 02-ны өдөр 18000000 төгрөгийн зээлийг сарын 2%-ийн хүүтэй 36 сарын хугацаатайгаар №ЦЗ/****/01 тоот Зээлийн гэрээ байгуулан авсан байдаг. Зээлдэгч нь зээлийн гэрээний хугацаанд зээлээ төлж барагдуулаагүй тул зээлийн нэмэлт гэрээ байгуулан зээлийн хугацааг сунгахаар харилцан тохиролцсон. Зээлийн гэрээний хугацаа сунгахтай холбоотой №ЦЗ****/01 тоот Зээлийн нэмэлт гэрээ байгуулсан байдаг. Гэвч зээлдэгч О.С нь дээрх №ЦЗ/******/01 тоот Зээлийн гэрээ, №ЦЗ******/01 тоот Зээлийн нэмэлт гэрээ-г байгуулснаас хойш огт төлөлт хийгээгүй, удаа дараа холбогдоход төлнө гэх хариу өгч байсан. Зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т Зээлдэгч нь үндсэн зээл, зээлийн хүүг энэхүү гэрээний хавсралт №1-т заасны дагуу төлнө гэж зааснаар зээлдэгч нь сар бүрийн 15-ны өдөр зээлийн эргэн төлөлтөө хийх үүрэгтэй. Одоог хүртэл зээлдэгч ямар ч арга хэмжээ авахгүй, зээлийн эргэн төлөлтөө хийхгүй, утсаа авахгүй холбогдох боломжгүй байгаа тул Гэрээний 2-р зүйлийн 2.5 дахь хэсэгт Зээлийн гэрээнд заасан хугацаа дууссан нь хугацаа хэтэрсэн зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй байх үндэслэл болохгүй, Монгол Улсын Иргэний хуулийн 451-р зүйлийн 451.1-т Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүнийг хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасныг үндэслэн зээлдэгч О.Сүхболдоос нийт 43309282.19 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд, Зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд, гэрээгээр тохиролцсон эргэн төлөх хуваарийн дагуу зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг буцаан төлөх үүргээ ноцтой зөрчиж байгаа тул Гэрээний 2-р зүйлийн 2.2-д заасны дагуу №ЦЗ*******01 тоот Зээлийн гэрээ, №ЦЗ*********/01 тоот Зээлийн нэмэлт гэрээ-ний үүрэгт үндсэн зээл 18000000, хуримтлагдсан хүү 21,091,068.49 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,218,213.70 төгрөг, нийт 43,309,282.19 төгрөгийг О овогтой С-оос гаргуулан М ББСБ ХХК-д олгож өгнө үү гэжээ.
Талуудын ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Энэхүү Эвлэрлийн гэрээ /цаашид Гэрээ гэх/-г Иргэний хуулийн нийтлэг үндэслэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74,6 дахь заалтыг удирдлага болгон 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Зээлдэгчийн бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн;
Нэг талаас Улаанбаатар хот, үхбаатар дүүрэг, **-р хороо, ** тоотод байрлах М ББСБ ХХК /РД:5*******8/ (цаашид Зээлдүүлэгч гэнэ),
Нөгөө талаас Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, **-р хороо, ** тоотод оршин суух О-ын С /РД:ПИ******9/-, цаашид Зээлдэгч гэх, хамтад нь Талууд гэх, нар харилцан тохиролцож, дараах нөхцлөөр байгуулав. Үүнд:
О овогтой С /РД:ПИ******9/, мөн М ББСБ хооронд 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан №ЦЗ*****/01 тоот Зээлийн гэрээ-ний хугацаа дууссан шалтгаанаар зээлдэгчийн гаргасан хүсэлт, зээлдүүлэгч талын шийдвэрийг үндэслэн дараахь нөхцлийг нэмэлтээр харилцан тохиролцов.
А. 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан №ЦЗ*****/01 дугаартай зээлийн гэрээний төлбөр нийт 43,309,282.19 төгрөг үлдсэнээс хөнгөлөлт үзүүлж 41,000,000 төгрөгийг төлөхөөр талууд харилцан тохиролцов.
1. Энэхүү гэрээ нь 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан №ЦЗ*******01 тоот Зээлийн гэрээ-ний салашгүй хэсэг болно.
2. 2025 оны 11 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн үндсэн зээлийг 41,000,000.00 /дөчин нэгэн сая/ төгрөгөөр тооцон 2028 оны 04 сарын 25-ны өдрийг хүртэл 30 сарын хугацаатайгаар тохиролцов.
3. Зээлдэгч нь үндсэн зээл, хуримтлагдсан хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг эргүүлэн төлөх хуваарийг энэхүү гэрээний хавсралт № 1 -т заасан хуваарийн дагуу зээлдүүлэгчид бэлнээр, эсхүл зээлдүүлэгчийн ХААН банкны /50*******46/ тоот төгрөгийн харилцах дансанд тушаахаар Зээлдүүлэгчтэй тохиролцов.
4. Хэрэв зээлдэгч энэхүү гэрээгээр тогтоосон хугацаанд зээлээ төлж чадаагүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандан шийдвэрлүүлэхийг хүлээн зөвшөөрч байна.
5. Гэрээгээр хүлээсэн үүргээ Зээлдэгч биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй, гэрээний үүрэг биелүүлэхээс хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зайлсхийсэн, татгалзсан, үндэслэлгүй маргалдсан, үүний улмаас Зээлдүүлэгчид хохирол, гэм хор учруулсан бол хууль тогтоомжид заасны дагуу Зээлдүүлэгчид учруулсан хохирол, гэм хорыг Зээлдэгч бүрэн хариуцаж, барагдуулна.
6. Гэрээнд Талуудын эрх бүхий этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М ББСБ ХХК нь хариуцагч О.С-од холбогдуулан 43,309,282.19 төгрөг гаргуулах тухай төгрөг гаргуулахаар шаарджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болох 43,309,282.19 төгрөгийн 2,309,282.19 төгрөгөөс татгалзаж, үлдэх 41,000,000 төгрөгийг хариуцагч О.С төлөхийг хүлээн зөвшөөрч 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1,300,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1,300,000 төгрөгийг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1,300,000 төгрөгийг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1,300,000 төгрөгийг, 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 1,300,000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 1,300,000 төгрөгийг, 2026 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 1,300,000 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 1,300,000 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 1,300,000 төгрөг, 2026 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 1,300,000 төгрөг, 2026 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 1,300,000 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1,300,000 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1,300,000 төгрөг, 2026 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1,420,000 төгрөг, 2027 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1,420,000 төгрөг, 2027 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1,420,000 төгрөг, 2027 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 1,420,000 төгрөг, 2027 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 1,420,000 төгрөг, 2027 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 1,420,000 төгрөг, 2027 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 1,420,000 төгрөг, 2027 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 1,420,000 төгрөг, 2027 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 1,420,000 төгрөг, 2027 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 1,420,000 төгрөг, 2027 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1,420,000 төгрөг, 2027 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1,420,000 төгрөг, 2027 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1,420,000 төгрөг, 2028 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1,420,000 төгрөг, 2028 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1,420,000 төгрөг, 2028 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 1,420,000 төгрөг, 2028 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 1,3800,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул уг эвлэрлийг батлаж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч М ББСБ ХХК нэхэмжлэлийн шаардлага болох 43,309,282.19 төгрөгийн 2,309,282.19 төгрөгөөс татгалзаж, үлдэх 41,000,000 төгрөгийг хариуцагч О.С төлөхийг хүлээн зөвшөөрч 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1,300,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1,300,000 төгрөгийг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1,300,000 төгрөгийг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1,300,000 төгрөгийг, 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 1,300,000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 1,300,000 төгрөгийг, 2026 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 1,300,000 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 1,300,000 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 1,300,000 төгрөг, 2026 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 1,300,000 төгрөг, 2026 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 1,300,000 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1,300,000 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1,300,000 төгрөг, 2026 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1,420,000 төгрөг, 2027 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1,420,000 төгрөг, 2027 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1,420,000 төгрөг, 2027 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 1,420,000 төгрөг, 2027 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 1,420,000 төгрөг, 2027 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 1,420,000 төгрөг, 2027 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 1,420,000 төгрөг, 2027 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 1,420,000 төгрөг, 2027 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 1,420,000 төгрөг, 2027 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 1,420,000 төгрөг, 2027 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1,420,000 төгрөг, 2027 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1,420,000 төгрөг, 2027 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1,420,000 төгрөг, 2028 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1,420,000 төгрөг, 2028 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1,420,000 төгрөг, 2028 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 1,420,000 төгрөг, 2028 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 1,3800,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 374,497 төгрөгийн 187,248.50 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.С-оос улсын тэмдэгтийн хураамжинд 187,248.50 төгрөгийг, төрийн сангийн 100200100941 данснаас 187,248.50 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, нэхэмжлэгч М ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ