Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 150/шш2025/00343

 

 

 

 

 

2025 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 150/ШШ2025/00343

Сэлэнгэ аймаг

 

 

                                                                       Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

                                            

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан би,

Нэхэмжлэгч: * хот * дүүрэг *-р хороо * гудамж, * цогцолбор хаягт байрлах “*” ХХК-ийн (РД:*) нэхэмжлэлтэй,

Хариуцагч: * аймгийн * сум*-р баг * тоот хаягт оршин суух, * овогт * (РД:*)-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 814,291 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгээд:

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “*” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...* нь "*" ХХК-тай 2023 оны 03 сарын 20-ны өдөр Зээл, зээлийн эрх нээх 140000881795 дугаартай гэрээ байгуулсан бөгөөд өөрийн эзэмшлийн * үүрэн телефоны *дугаарыг ашиглан зээл авч, төлж байсан болно. * нь уг гэрээний үндсэн дээр 2024.09.13-ны өдрөөс 2024.09.20-ны өдрийн хооронд 5 удаагийн хүсэлтээр нийт 550,000 төгрөгийг тус бүр 1 сарын хугацаатайгаар авсан ба зээлийг гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулаагүй. *-ын зүгээс зээлийн гэрээний үүргийг шаардан зээлийн гэрээнд заасан утасны дугаараар холбогдохыг удаа дараа оролдсон боловч хариуцагч нь огт утсаа аваагүй, харилцан зөвшилцөх аргаар маргааныг шийдвэрлэх боломжгүй болсон тул маргааныг шүүхийн журмаар шийдвэрлүүлэх шаардлага үүссэн. 2025.09.17-ны өдрийн байдлаар *гийн үндсэн зээлийн үлдэгдэл 550,000 төгрөг, зээлийн хүү 223,692 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 40,599 төгрөг, нийт 814,291 төгрөг байна...” гэжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч * шүүхэд гаргасан тайлбартаа: “...Миний бие * нь “*” ХХК-аас нэхэмжилсэн 814,291 төгрөгийг 2025.11.30-ны өдөр, 2025.12.31-ны өдөр 2 хувааж төлнө. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн тайлбарыг гаргасан.

Нэхэмжлэгч “*” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * шүүхэд гаргасан тайлбартаа: “...“*” ХХК нь хариуцагч *гаас зээлийн гэрээний үүрэгт 814,291 төгрөг шаардан нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлага  болох 814,291 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2025.11.30-ны өдөр, 2025.12.30-ны өдрийн дотор 2 хувааж төлөхөөр шүүхэд хариу тайлбар ирүүлснийг татгалзах зүйлгүй.  Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү....” гэжээ. /хавтаст хэргийн 27-р хуудас/

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “*” ХХК нь хариуцагч *д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 814,291 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч * шүүхэд гаргасан тайлбартаа: “...Миний бие * нь “*” ХХК-аас нэхэмжилсэн 814,291 төгрөгийг 2025.11.30-ны өдөр, 2025.12.31-ны өдөр 2 хувааж төлнө. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн тайлбарыг,

 

Нэхэмжлэгч “*” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * шүүхэд гаргасан тайлбартаа: “...“*” ХХК нь хариуцагч *гаас зээлийн гэрээний үүрэгт 814,291 төгрөг шаардан нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлага  болох 814,291 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2025.11.30-ны өдөр, 2025.12.31-ны өдрийн дотор 2 хувааж төлөхөөр шүүхэд хариу тайлбар ирүүлснийг татгалзах зүйлгүй.  Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

 

Энэ байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэг, 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

 

Иймд нэхэмжлэгч “*” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 814,291 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч “*” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 24,093 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 12,046.5 төгрөгийг хариуцагч *гаас, улсын орлогоос 12,046.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*” ХХК-д олгох нь зүйтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч “*” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 814,291 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч “*” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлсөн 24,093 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 12,046.5 төгрөгийг хариуцагч *гаас, улсын орлогоос 12,046.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “*” ХХК-д олгосугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч * нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

          

ШҮҮГЧ                      Г.ДЭЛГЭРСАЙХАН