| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Дэлгэрсайхан |
| Хэргийн индекс | 150/2025/00302/И |
| Дугаар | 150/шш2025/00345 |
| Огноо | 2025-11-04 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 150/шш2025/00345
| 2025 оны 11 сарын 04 өдөр | Дугаар 150/ШШ2025/00345 | Сэлэнгэ аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: * аймаг * сумын *-р баг * хөдөө оршин суух хаягтай, * овгийн * /РД:*/-ийн хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч *, гэрч О.Цэнд-Аюуш, М.Олонжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч * шүүхэд гаргасан хүсэлтээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би 1986 оны 01 дүгээр сард Увс аймгийн Зүүнхангай сумын *нэгдэлд ачигчаар анх ажилд орсон. Энэ хугацаанд хөдөлмөрийн дэвтэр нээж өгсөн боловч орсон гарсан тушаалууд байхгүй улмаас тэтгэвэр тогтоолгох чадахгүй байдалд хүрээд байна. Увс аймгийн Зүүнхангай сумын архивт * нэгдлийн бичиг баримтууд огт байхгүй. Иймд 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 онын 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд намайг Увс аймгийн Зүүнхангай сумын * нэгдэлд грушикээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү...” гэжээ.
Хүсэлт гаргагчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч * Увс аймгийн Зүүнхангай сумын * нэгдэлд 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ачигчаар ажиллаж байсан болох нь түүний тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэлээ.
Хүсэлт гаргагч * нь Увс аймгийн Зүүнхангай сумын * нэгдэлд 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ачигчаар ажиллаж байсан болох нь: хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дараахь нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Гэрч *ын шүүх хуралдаанд өгсөн: “... Би 1988 оны 11 дүгээр сараас Зүүнхангай сумын * нэгдэлд ерөнхий нягтлан бодогч ажил хийж байсан. *гийн аав нь нэгдэлд тракторчноор ажиллаж байсан. * аавын хамт грушикээр ажиллаж байсан. Манайх *гийн аавынхтай нэг гудамж байсан юм. Намайг энэ нэгдэлд ирэхэд * тус нэгдэлд ажиллаж байсан. Би энэ хүнийг тус нэгдэлд 1988-1990 оныг хүртэл грушик хийж байсныг мэднэ. * аавтайгаа грушикээр ажиллаж байгаад малчнаар сүүлд ажилласан. Би 1999 оныг хүртэл Зүүнхангай суманд ажил хийж байгаад Орхон аймагт шилжиж ирсэн. Тэр хүртэл Нямсүрэн малчнаар, грушикээр ажиллаж байсан...” гэх мэдүүлэг,
Гэрч *ийн шүүх хуралдаанд өгсөн: “...Би 1980 оноос *гийн аавтай хамт тракторын жолоочоор ажиллаж байсан. * 1986 бил үү 1987 оноос аавтайгаа грушик хийгээд хамт ажиллаж байсан. Бид нар нэг баг болоод хамт нэг бригадад ажиллаж байсан. * 1990 оныг дуустал ажилласан. Яг сар, өдрийг нь бол мэдэхгүй байна. *тэй хамт Увс аймгийн Зүүнхангай сумын * нэгдэлд ажиллаж байсан...” гэв.
Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн илтгээлтийн 4059 дугаартай 1986 оны 06 сарын15-ны өдөр гэсэн дэвтэр /хх-ийн 06-р хуудас/,
Увс Зүүн хангай “*” гэх энгэрийн тэмдэг,
Хүсэлт гаргагчийн 1981 оны 02 дугаар сарын 21-ний өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /1986 оны 01 сарын 01-ээс 1990 оны 12 сарын 31-ний өдрийн дуусталх хугацаанд авсан цалингийн бичилт/ /хх-ийн 7-8-р хуудас/,
Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 81 дугаартай архивын лавлагаа /хх-ийн 9-р хуудас/ хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтын шаардлага хангасан, хэрэгт ач холбогдолтой, хамааралтай тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Хүсэлт гаргагч *гийн Увс аймгийн Зүүнхангай сумын * нэгдэлд 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ачигчаар ажиллаж байсан үеийн тушаал шийдвэр байхгүй боловч хүсэлт гаргагчийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн илгээлтийн 4059 дугаартай дэвтэр бусад гэрчийн мэдүүлэг зэргийг үндэслэхэд ажиллаж байсан байдал нь хангалттай нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар *гийн ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Дээрх байдлуудыг дүгнээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар *г Увс аймгийн Зүүнхангай сумын * нэгдэлд 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ачигчаар ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хүсэлт гаргагч *гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар * овогт * Увс аймгийн Зүүнхангай сумын * нэгдэлд 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ачигчаар ажиллаж байсныг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хүсэлт гаргагч *гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш хүсэлт гаргагч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДЭЛГЭРСАЙХАН