Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 150/шш2025/00346

 

 

 

 

 

2025 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 150/ШШ2025/00346

Сэлэнгэ аймаг

 

 

   Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

                                            

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан би,

Нэхэмжлэгч: * аймаг * сум *-р баг *р байрны хажууд хаягт байрлах “*” ХК-ийн (РД:*) нэхэмжлэлтэй,

Хариуцагч: * аймгийн * сумын*-р баг, * тоот хаягт оршин суух, * овогт - * (РД:*)-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 6,287,218.55 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгээд:

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “*” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Иргэн * нь *ны Хөтөл Бизнес зээлийн төвтэй 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдөр ЗГ/202351039790-01 тоот цалингийн зээлийн нэмэлт өөрчлөлт гэрээ байгуулж нийт 10.391.431.35(Арван сая гурван зуун ерэн нэгэн мянга дөрвөн зуун гучин нэгэн төгрөг гучин таван мөнгө) төгрөгийг жилийн 13.2 хувийн хүүтэй, 15 сарын хугацаатай байгуулсан. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ирээдүйд орж ирх цалингийн орлогыг барьцаалуулсан. Зээлдэгч * нь зээлийн гэрээний үүргийн дагуу хавсралтад дахь "Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь"-ийг удаа дараа зөрчсөн тул банк зээлийн гэрээний үүргийн дагуу зээл, хүү төлөх талаар удаа дараа мэдэгдсэн. Гэвч, өнөөдрийг хүртэл (2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар) өр, төлбөрөө төлөөгүй 236 хоног хугацаа хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчсөн байна. Иймд банк Зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1 дахь хэсгийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргаж байна...” гэжээ.

 

Хариуцагч * нь 2025 оны 10 дугаар сарын 09-ний шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Миний бие * нь “*” ХК-аас нэхэмжилсэн 6,287,218.55 төгрөгийг 2025.11.30-ны өдрөөс эхлэн сард 1,257,443.6 төгрөгөөр 5 сарын хугацаанд тус тус төлж барагдуулна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.   /хавтаст хэргийн 28-р хуудас/

 

Нэхэмжлэгч “*” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * шүүхэд гаргасан тайлбартаа: “...*” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * миний бие *ы зээлийн төлөлтийг 2025.1125-ны өдрөөс хэтрэхгүйгээр 5 хувааж сар бүр 1,257,443.06 төгрөгөөр төлж барагдуулах хүсэлтийг  хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү....” гэжээ. /хавтаст хэргийн 29-р хуудас/

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “*” ХК нь хариуцагч *д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6,287,218.55 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан байна.

 

Хариуцагч * шүүхэд гаргасан тайлбартаа: “...Миний бие * нь “*” ХК-аас нэхэмжилсэн 6,287,218.55 төгрөгийг 2025.11.30-ны өдрөөс эхлэн сард 1,257,443.6 төгрөгөөр 5 сарын хугацаанд тус тус төлж барагдуулна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэж,

 

Нэхэмжлэгч “*” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: “... *” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * миний бие *ы зээлийн төлөлтийг 2025.1125-ны өдрөөс хэтрэхгүйгээр 5 хувааж сар бүр 1,257,443.06 төгрөгөөр төлж барагдуулах хүсэлтийг  хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн тайлбарыг гаргажээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

 

Иймд нэхэмжлэгч “*” ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 6,287,218.55 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч “*” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 115,545 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 57,772.5 төгрөгийг хариуцагч *аас, улсын орлогоос 57,772.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*” ХК-д олгох нь зүйтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч “*” ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 6,287,218.55 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч “*” ХК -ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 115,545 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 57,772.5 төгрөгийг хариуцагч *аас, улсын орлогоос 57,772.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*” ХК -д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч * нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

          

ШҮҮГЧ                      Г.ДЭЛГЭРСАЙХАН