Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 150/шш2025/00347

 

 

 

 

 

2025 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 150/ШШ2025/00347

Сэлэнгэ аймаг

 

   Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

   хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

                                            

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан би,

Нэхэмжлэгч: * хот * дүүрэг *-р хороо *2 тоот хаягт байрлах * ББСБ-ийн (РД:*) нэхэмжлэлтэй,

Хариуцагч: * аймгийн * сумын *-р баг, * тоот хаягт оршин суух, * овогт * (РД:*)-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 563,575.07 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгээд:

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч * ББСБ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Хариуцагч *аас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 500,000 төгрөг, хүүгийн өр 62,527.37 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн өр 1,047.70 төгрөг, нийт 563,575.07 төгрөгийг гаргуулах. Нэхэмжлэлийн үндэслэл: Хариуцагч нь тус банк бус санхүүгийн байгууллагатай 2025 оны 07-р сарын 06-ны өдөр Бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэх гэрээ, 130120001091 дугаартай Зээлийн гэрээг программ хангамж ашиглан цахим хэлбэрээр үйлдэж, цахим гарын үсгээр баталгаажуулан байгуулсан.2025 оны 07-р сарын 06-ны өдөр хариуцагч нь зээлийн гэрээний дагуy *аппликейшн ашиглан сарын 4,9 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар 500,000 төгрөгийн хүсэлт илгээснээр зээлдэгчийн 1111270710021183 тоот зээлийн данс (хэтэвч)-д шилжүүлэн авсан байдаг. Гэтэл хариуцагч нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүргээ зөрчсөн бөгөөд зээлийн хугацаа хэтрэлт 42 хоног. Манай компанийн зүгээс зээлийн төлбөрийг төлж барагдуулахыг удаа дараа утсаар холбогдон сануулж мөн гэрийн хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч одоог хүртэл төлөөгүй болно. Иймд хариуцагч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, зээлийн гэрээний 4.4.1 дэх хэсэгт заасныг зөрчиж, хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул Бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэх гэрээний 7.3-т заасны дагуу зээлийн гэрээг цуцалж, хугацаанаас өмнө төлөхийг зээлдэгчээс шаардах эрх үүссэн тул зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 500,000 төгрөг, хүүгийн өр 62,527.37 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн өр 1,047.70 төгрөг, нийт 563,575.07 төгрөгийг хариуцагч *аас гаргуулж өгнө үү...” гэжээ.

 

Хариуцагч * нь 2025 оны 10 дугаар сарын 09-ний шүүхэд гаргасан тайлбартаа: “...Миний бие * нь * ББСБ
ХХК-аас нэхэмжилсэн 563,575.07 төгрөгийг 2025.10.15-ны өдөр төлж барагдуулна...” гэжээ.   /хавтаст хэргийн 28-р хуудас/

 

Нэхэмжлэгч * ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * шүүхэд гаргасан тайлбартаа: “...* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *д холбогдох 563,575.07 төгрөгийн зээлийн төлбөрийг хариуцагч нь 2025.10.15-ны өдөр төлж барагдуулна гэсэн тайлбар өгснийг хүлээн зөвшөөрч байгаа тул холбогдох маргааныг  хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү....” гэжээ. /хавтаст хэргийн 36-р хуудас/

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч * ББСБ ХХК нь хариуцагч *д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 563,575.07 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан байна.

 

Хариуцагч * шүүхэд гаргасан тайлбартаа: “...Миний бие * нь * ББСБ ХХК-аас нэхэмжилсэн 563,575.07 төгрөгийг 2025.10.15-ны өдөр төлж барагдуулна...” гэж,

 

Нэхэмжлэгч * ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * тайлбартаа: “...* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *д холбогдох 563,575.07 төгрөгийн зээлийн төлбөрийг хариуцагч нь 2025.10.15-ны өдөр төлж барагдуулна гэсэн тайлбар өгснийг хүлээн зөвшөөрч байгаа тул холбогдох маргааныг  хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн тайлбарыг гаргажээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

 

Иймд нэхэмжлэгч * ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 563,575.07 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч * ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 17,557.28 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 8,778.64 төгрөгийг хариуцагч *аас, улсын орлогоос 8,778.64 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч * ББСБ ХХК -д олгох нь зүйтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч * ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 563,575.07 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч * ББСБ -ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 17,557.28 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 8,778.64 төгрөгийг хариуцагч *аас, улсын орлогоос 8,778.64 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч * ББСБ ХХК -д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч * нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

          

ШҮҮГЧ                      Г.ДЭЛГЭРСАЙХАН