| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Дэлгэрсайхан |
| Хэргийн индекс | 150/2025/00373/И |
| Дугаар | 150/шш2025/00348 |
| Огноо | 2025-11-05 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 150/шш2025/00348
| 2025 оны 11 сарын 05 өдөр | Дугаар 150/ШШ2025/00348 | Сэлэнгэ аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан би,
Нэхэмжлэгч: * хот * дүүрэг *-р хороо * давхар хаягт байрлах “*” ХК-ийн (РД:*) нэхэмжлэлтэй,
Хариуцагч: * аймгийн * сумын *-р баг, * тоот хаягт оршин суух, * овогт * (РД:*)-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 13,838,825.64 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгээд:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Гэрээ байгуулсан огноо 6000315542 тоот "Цахим зээлийн гэрээ"-г 2024-10-01-ны өдөр, гэрээ дуусгавар болох огноо 6000315542 тоот "Цахим зээлийн гэрээ" 2027-04-01-ны өдөр Зээл буцаан төлсөн огноо: Буцаан төлсөн нийт мөнгөн хөрөнгийн дүн: 181,250.0 төгрөг, 6000315542 тоот гэрээний үүрэгт үндсэн зээл: 1,677,851.93 төгрөг Χγγ: 1,007,048.07 төгрөг, нийт: 2,684,900.0 төгрөг. Зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн огноо: 6000315542 тоот "Цахим зээлийн гэрээ"-ний үүрэг 2025-02-18-ны өдрөөс. Дээрх зээлийн гэрээг цуцлаж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000315542 тоот "Цахим зээлийн гэрээ"-ний үүрэгт 13,815,825.64 төгрөг, Нотариатын төлбөрт 23,000 төгрөг, Нийт 13,838,825.64 төгрөгийг хариуцагч Энхболд Мөнх-эрдэнээс гаргуулах...” гэжээ.
Хариуцагч * нь 2025 оны 10 дугаар сарын 09-ний шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Миний бие * нь * ХК-аас нэхэмжилсэн 13,838,825.64 төгрөгөөс 2025.11.15-ны өдрөөс эхлэн 6 сарын хугацаанд сард 2,306,471 төгрөгөөр төлж барагдуулна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ. /хавтаст хэргийн 35-р хуудас/
Нэхэмжлэгч * ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * шүүхэд гаргасан тайлбартаа: “...* ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *д холбогдох иргэний хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг 6 сарын хугацаанд тэнцүү төлөлтөөр төлөх тухай хариу тайлбартаа тусгасан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй болно....” гэжээ. /хавтаст хэргийн 36-р хуудас/
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч * нь хариуцагч *д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 13,838,825.64 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан байна.
Хариуцагч * шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие * нь * ХК-аас нэхэмжилсэн 13,838,825.64 төгрөгөөс 2025.11.15-ны өдрөөс эхлэн 6 сарын хугацаанд сард 2,306,471 төгрөгөөр төлж барагдуулна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн тайлбарыг,
Нэхэмжлэгч * ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: “...* ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *д холбогдох иргэний хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг 6 сарын хугацаанд тэнцүү төлөлтөөр төлөх тухай хариу тайлбартаа тусгасан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй болно...” гэсэн тайлбарыг тус тус гаргажээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.
Иймд нэхэмжлэгч * ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 13,838,825.64 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч “*” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 227,144 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 113,572 төгрөгийг хариуцагч *эс, улсын орлогоос 113,572 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч * ХК -д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч * ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 13,838,825.64 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч “*” ХК -ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 227,144 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 113,572 төгрөгийг хариуцагч *эс, улсын орлогоос 113,572 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч * ХК -д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч * нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ДЭЛГЭРСАЙХАН