Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 133

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Х.Санжидмаа даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ                                                                                                                     

Улсын яллагч Э.Хосбаяр

Шүүгдэгч А.Чийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар

Шүүгдэгч А.Ч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Чт  холбогдох эрүүгийн 1830001450110 дугаартай  хэргийг  2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.

 

Монгол Улсын иргэн, 1990 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4,  эхнэр хүүхдүүдийн хамт, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 4 дүгээр баг  оршин суух, Сонгино хайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 274 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын баривчлах ялаар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 189 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 1 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж байсан. А.Ч.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

 

          Шүүгдэгч А.Ч нь 2018 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр М гэх газраас хохирогч Ж.Бын 1 үхрийг хулгайлж  900 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ. 

 

 Шүүхийн   хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн   судлаад ТОДОРХОЙЛОХ нь: 

 

 Шүүгдэгч  А.Ч шүүхийн хэлэлцүүлэгт: Мэдүүлэг өгөхгүй гэв. 

 Эрүүгийн 1830001450110 дугаартай хэргээс:  

 

Хохирогч Ж.Бын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би Мөнххаан сумын 1 дүгээр багийн нутаг “Э” гэх газар мал маллаж амьдардаг. 2018 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Мөнххаан сумын 4 дүгээр багийн нутаг сумын төвд байх охин Б.Аийн хашаанаас нэг үхрээ хулгайд алдсан. Надад гомдол санал байхгүй. А.Ч манай үхрийг буцаан өгч хохирлоо бүрэн барагдуулсан”...” гэх мэдүүлэг /хх-ийн 6/

Хохирогч Ж.Бын Цагдаагийн газарт гаргасан: Ж.Б миний бие нь бусдад 1 үхрээ алдсан бөгөөд үхрээ буцааж авсан. А.Чт гомдолгүй, нэхэмжлэх зүйл байхгүй, бид эвлэрсэн тул түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт  /хх-ийн 50/

 

Иргэний нэхэмжлэгч Н.Аийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Мөнххаан сумын иргэн А.Ч гэх хүнээс 300.000 төгрөгөөр нэг үхэр авсан. Тэр үхэр  өөрийнх нь биш өөр хүний үхрийг хулгайлж надад зарсан байсан. Тухайн үхрийн эзэн болох Ж.Б гэх хүн надаас ирж үхрээ авсан. Харин би А.Чээс хохирол болох 300 000 төгрөгөө аваагүй. Би  300 000 төгрөгөө нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 9/, 

.

..Н.А миний бие нь А.Ч гэгчээс 300.000 төгрөгөө буцаан авсан тул түүнээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэх хүсэлт /хх-ийн 51/

 

Гэрч Э.Аын  мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 05-ны өдөр намайг цагдаагийн хэсгийн байранд байхад Мөнххаан сумын 4 дүгээр багийн иргэн А.Ч, Э.А, Э.Аийн эхнэр  нар өрөөнд орж ирээд Э.А нь “би Ч гэдэг залуугаас үхэр худалдаж авч байгаа  зургийг нь  авахуулах гэсэн юм” гэхээр нь Чээс ямар үхэр зарах байгаа юм бэ  гэж асуухад Ч  өвөө надад бэлгэнд өгсөн юм гэсэн.  Эхнэр төрөх гээд  үхрээ зарж байгаа юм гэхэд нь зарж байгаа үхрээ тасгийн гадаа аваад ир би зургийг нь авъя  гээд явуулсан. Тэгээд үхрээ ачаад ирэхээр нь машинаас буулгаж байгаад  зургийг дараад Э.Аээс Чийн өвөөтэй нь уулзсан юм уу? наад Ч чинь худал ярьж байж магадгүй шүү гэж хэлээд явуулсан. Маргааш нь буюу 2018 оны 05 дугаар сарын 06-ны өглөөний 08 цагийн үед Бын төрсөн охин болох А нь манай хашаанд байсан ухаа зүсмийн тугалтай үхэр  шөнө хашаанаас алга болсон байна  гэж гомдол гаргаж ирэхээр нь Чийн  Э.Аэд худалдсан гэх үхрийн зургийг үзүүлэхэд “энэ манай үхэр мөн байна” гэсний дагуу Э.Атэй утсаар ярьж “наад худалдаж авсан үхэр чинь хулгайн үхэр байна, цагдаа дээр аваад ир” гэж хэлсэн. Тэгээд Э.А уг үхрийг эзэнд нь хүлээлгэж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 5- 15/

 

Гэрч Э.Эын  мөрдөн байцаалтанд өгсөн: “...Тэгээд Б.Отэй хамт явж байсан А.Ч гэх залуу надаас  та нэг бяруу авчих  гэхээр нь би  энэ жилийн мал ямар муу байгааг мэдэж байгаа биз дээ  гэхэд А.Ч  танд үзүүрийн бяруу өгнөө гэж хэлээд  одоо яваад Мнаас аваад ирье гээд явсан. Тэгээд А.Ч 20 минутын дараа буцаж орж ирээд бяруу нь алга байна. Та хоёрт хязаалан гунж өгье. Та надад 300.000 төгрөг өгчих  гэж хэлсэн. Би “надад байгаа нь 300.000 төгрөг байна” гэж хэлэхэд А.Ч гэх залуу би одоо гараад унаа олоод үхрээ ачаад ирье  гээд гараад явсан. Тэгээд 10 минутын дараа А.Ч орж ирээд унаа олдохгүй байна та хоёр унаа олоод авчих  гэхээр нь би найз М.Н гэх хүний 34-99 СҮА улсын дугаартай цагаан өнгийн Портер маркийн тээврийн хэрэгсэлтэй Мөнххаан сумын цагдаагийн хэсэг дээр очиж ахлагч А.А цагдаатай А.Ч гэх хүн уулзаад “би энэ 2 хүнд үхэр зарж байгаа юм та очоод зургийг нь аваад өгөөч” гэж хэлэхэд ахлагч Э.А  ачаад аваад ир  гэсэн. Би найз М.Н, нөхөр Н.А нарын хамт Мөнххаан 4 дүгээр багт байх М руу явж байхад А.Ч Б.О гэх залуугийн хамт араас мотоцикльтой ирээд  “та 3 тэр замын ховилд зогсож бай” гээд зүүн талд байх айлын хашаа руу явж ороод 1 үхэр хөтөлж авчраад машинд ачсан. Тэгээд цагдаа дээр ирээд үхрийн зургийг авахуулсан. Ахлагч Э.А гэх цагдаа А.Чээс “энэ хэний үхэр юм бэ” гэж асуухад А.Ч  энэ манай өвөө дээр байдаг миний үхэр юм  гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17/

 

Гэрч Нийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 17 цагийн үед манай найз Э.А залгаад “найз нь хүнээс 1 үхэр авах гээд байна, чи хүргээд өгчих” гэхээр нь би за гээд 34-99 СҮА улсын дугаартай Портер маркийн машинаа асаагаад Э.Аийн ээжийнх нь гадаа очсон. Тэгээд цагдаатай уулзахад үхрийн  зургийг нь аваад баталгаажуулж болно гэхээр нь манай найз Э.А, эхнэр Энхмандах нарын хамт Мнаас үхэр авахаар явсан. Манд очиход А.Ч надад “та энэ замын хажууд зогсож бай би үхрээ аваад гараад ирье” гээд явсан.  Ч хашаанаасаа 1 үхэр аваад гарч ирсэн Э.А, бид хоёр машин дээр үхрийг ачиж  цагдаа дээр ирж Анхбаяр цагдаагаар зургийг нь авахуулаад Э.Аийн гадаа буулгасан. Тухайн үхрийн зургийг цагдаа дээр авахуулж байхад Э.А, Чт үхрийн мөнгийг тоолж өгч байсан”...” гэх мэдүүлэг /хх-ийн 21/

 

Гэрч Б.Оийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Тэгээд А.Ч гарч ирээд “өвөөд мөнгө байхгүй байна нэг бяруу зарна” гэхээр нь би А.Чтэй хамт эгч Н.Дгийнд очиход Н.А ирсэн байхаар нь  “та надад 200.000 төгрөг өгчих, би цагдаад машинаа хураалгасан байгаа, машинаа авах гэсэн юм” гэхэд Н.А “тэг, тэг ахын дүү удаахгүй өгнө шүү” гээд надад 200.000 төгрөг өгсөн. Тэгээд байж байтал А.Ч, Н.Аийг “та надаас бяруу аваад 200.000 төгрөг өгчих” гэхэд Н.А “чи үхрээ авч ирээд надаас мөнгөө ав” гэж хэлэхэд А.Ч “би үхрээ ачаад авч ирж өгье” гээд надтай хамт гараад том машинтай хүнтэй уулзаж ачуулах гэсэн боловч нөгөө хүн нь боломжгүй гэсэн.  Тэгээд А.Ч Н.Аийг “та өөрөө очиж бяруугаа ав” гэхэд Н.А “за за би найздаа хэлье” гээд Н  руу утсаар залгасан.  Удалгүй Н  цагаан өнгийн Портер маркийн машинтай ирсэн. Тэгээд А.Чийн үхрийг авна гээд Мөнххаан сумын зүүн талд байх М руу явсан. Би А.Чийг мотоциклоороо хүргэж өгсөн. Би эгч Н.Дгийнд ирээд цай уугаад сууж байтал Н.А, эхнэрийнхээ хамт ирэхээр нь “та хэд бяруугаа авсан юм уу” гэж асуухад Н.А “300.000 төгрөгөөр нэг гунжин үхэр авлаа” гэж хэлсэн. Маргааш өглөө нь Н.А өчигдрийн авсан  үхэр тугалтай юм байна гэхэд А.Ч наад үхэр чинь хусран бяруутай хуцаад байвал бярууг нь 200.000 төгрөгөөр ав гэж Н.Аэд хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 25/,

Эд зүйлийн үнэлгээ 2018 оны 05 сарын байдлаар /хх-ийн 44/

Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 4 дүгээр багийн Засаг даргын 169 дугаар тодорхойлолт /хх-ийн 41-р хуудас/

 Шүүгдэгч А.Чийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 57/

А.Чийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38-р хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн  судлав.

 

Шүүгдэгч А.Ч нь  2018 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр М гэх газраас хохирогч Ж.Бын 1  үхрийг хулгайлж  900 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг  үйлдсэн  болох нь шүүгдэгч А.Чийн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Ж.Б,  иргэний нэхэмжлэгч Н.А, гэрч Э.А, Э.Э, М.Н, Б.О нарын  мэдүүлэг зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

Шүүгдэгч А.Чт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч  А.Ч нь  мал хулгайлах гэмт хэргийг шунахайн сэдэлтээр, гэм буруугийн санаатай хэлбэрээр  үйлджээ. Шүүгдэгч  өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсээр атлаа бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр,  нууцаар, хууль бусаар авч хохирогчийн өмчлөх эрхэд халдан хохирол учруулсан байна.

 

Шүүгдэгч А.Чийн үйлдсэн хэрэг нотлогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон тул А.Чийг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв. 

Шүүгдэгч А.Чт ял шийтгэл оногдуулахад  гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд  заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

Шүүгдэгч  А.Ч нь мал хулгайлах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир “гэмт хэрэг үйлдсэн  нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн саналыг харгалзан А.Чт  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч А.Ч  нь  цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ж.Б, иргэний нэхэмжлэгч Н.А нарын хохирлыг нөхөн төлсөн, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар  гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй  гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1,  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1.Шүүгдэгч А.Чийг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Чийг 400 /дөрвөн зуун/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ялтан А.Чт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4-өөс дээшгүй цагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  ялтан А.Ч нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

 

5. Ялтан  А.Ч  нь  цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ж.Б, иргэний нэхэмжлэгч Н.А нарын хохирлыг нөхөн төлсөн, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар  гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй  гэснийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Чт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Х.САНЖИДМАА

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Шүүгдэгч Д.Дэлгэрсайханы үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-д зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэжээ. Шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч Г.Батчулуу гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн  зэргийг харгалзан  Прокурорын гаргасан саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Дэлгэрсайханд хорих ял оногдуулахгүйгээр 6  /зургаан/ сарын хугацаагаар тэнсэх эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

   Шүүгдэгч М.Батболд, Х.Бадамсэрээжиднар  нь  цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Г.Батчулуу гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус  дурдаж шийдвэрлэв.  

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Орлой овогт Дамдинсүрэнгийн Дэлгэрсайханыг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан мөн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Дэлгэрсайханыг хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаан/ сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Д.Дэлгэрсайханд мэдэгдсүгэй.

  

  4. Ялтан  М.Батболд, Х.Бадамсэрээжиднар   цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Г.Батчулууд хохирол төлөгдсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй  гэснийг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Дэлгэрсайханд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас  хойш 14 хоногийн  дотор  Сүхбаатар  аймгийн  Эрүү, Иргэний  хэргийн давж 

 

 

заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Х.САНЖИДМАА