| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Халзанхүүгийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 2228001580070 |
| Дугаар | 2025/ДШМ/20 |
| Огноо | 2025-03-17 |
| Зүйл хэсэг | 27.10.4.2., |
| Улсын яллагч | О.Батнасан |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 2025/ДШМ/20
*******д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхбат даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Л.Угтахбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор: О.Батнасан,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.*******, Н.*******, Д.******* /цахим/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ, Б.Наранцэцэг, /цахим/
Шүүгдэгч: ******* /цахим/,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Х.Даваахүү, Т.Мөнхтуяа,
Нарийн бичгийн дарга А.Ариунаа нарыг оролцуулан
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/147 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******, шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Мөнхтуяа, Х.Даваахүү нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн шүүгдэгч *******д холбогдох 2228001580070 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч ******* нь Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Далан гэх газарт 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 23 цаг 40 минутын орчимд өөрийн ******* УНЧ улсын дугаартай "Dong feng" маркийн ачааны машиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7, 24.5, 24.6-д заасан заалтуудыг зөрчиж замын хажуу хөвөө хэсэгт байрлуулан зогсох гэж байхад нь түүний машины араас "Тоёота Лексус NX300Һ" маркийн ******* УБП улсын дугаартай автомашин ирж мөргөсний улмаас С.*******, Ц., Д.*******, Ц.******* нарын амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Нандин-Эрдэнэ нь Ө.Батлхагвын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ө.Батлхагвыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас олон хүний амь нас хохирсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар шүүгдэгч Ө.Батлхагвын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 жилийн хугацаагаар хасаж 7 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 7 /долоо/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 508.2, 508.3 дахь хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ас гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрт 73,687,074 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.*******д, 10,189,800 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.д, 5,838,290 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.*******д, 176,138,995 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.*******од тус тус олгож, шүүгдэгч ******* нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.*******од 3,000,000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн болохыг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.гийн нэхэмжлэлээс сэтгэл санааны хохирол 15,000,000 төгрөгийг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.*******гийн нэхэмжлэлээс тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү 39,466,428 төгрөгийг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.*******ын нэхэмжлэлээс өмгөөллийн хөлс 2,000,000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн CD 3 ширхэг, флаш 1 ширхэг, хэрэгт ирүүлсэн флаш 1 ширхэгийг тус тус хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, 150134 дугаартай B, C1, C1E, C, CE ангиллын шүүгдэгч Ө.Батлхагвын жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Батлхагвын цагдан хоригдсон 265 хоногийг эдлэх хорих ялд оруулан тооцож эдлэх ялаас хасч,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Батлхагвын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэсэн хугацааг хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс тоолохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч *******д цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
Өлзий-Орших овогтой Батлхагва би 2022 оны 04 дүгээр сарын 27-нд Улаанбаатар хотоос Даланзадгад орохоор өөрийн эзэмшлийн ******* УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслээр зөөврийн сууц ачаад Дундговь өнгөрөөд 148 км дээр явж байтал миний машины ардаас 5 хүнтэй NX-300 маркийн тээврийн хэрэгсэл ирж мөргөн 4 хүн нас барсан харамсалтай осол болсон.
Энэ осол шалтгаан нь NX-300 58-68 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан С.******* нь 1) Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а буюу согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэсэн хүчин төгөлдөр дүгнэлт, 2) Замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 12.3-д заасан заалтыг зөрчсөн буюу жолооч харанхуй буюу үзэгдэх орчин хязгаарлагдсан үед өөрийн харагдах хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох болон хурдыг сонгож явах, мөн аюул саад тулсан үед тээврийн хэрэгслийн хурдыг хасах, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн дүрэм зөрчсөн нь хүчин төгөлдөр дүгнэлт дээр байгаа, 3) Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 164 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Ө.Батлхагвын унаж явсан ******* УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын баруун гар тийш хангалттай чөлөөлсөн гэсэн хүчин төгөлдөр дүгнэлт байсаар байтал хэт нэг талыг баримталж надад 7 жилийн ял өгсөнд гомдолтой байна.
Иймд энэ хэргийг дахин мөрдөн байцаалтад буцаалгах хүсэлтэй байна. Мөн хүчин төгөлдөр дүгнэлтийг баримтлан ******* намайг цагаатгаж өгнө үү гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Мөнхтуяа, Х.Даваахүү нараас давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
Шүүгдэгч Ө.Батлхагвыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас олон хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч *******д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 жилийн хугацаагаар хасаж, 7 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь бодит байдалтай огтхон ч нийцээгүй гэж үзэж байна.
Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-т Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгийн хүнлэг бусаар хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцэд Эрүүгийн хуулийн 1.3-д зааснаар шударга ёсны зарчим, 1-д зааснаар эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн хуулийн зохицуулалтуудыг зөрчиж шийдвэрлэсэн гэж үзэж байна.
С.*******ийн NX-300 маркийн ******* УБП улсын дугаартай автомашин зорчигч Ц.*******, Д.*******, Ц, нарын амь насыг хохироосон үйлдэлтэй гэмт хэргийг өнөөдрийн байдлаар орхигдуулан шийдвэрлэж, Ө.Батлхагвыг ганцаараа гэмт хэрэг үйлдсэн мэтээр хууль бусаар шүүж эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.
Тус хэрэгт NX-300 маркийн ******* УБП улсын дугаартай автомашинтай С.*******ийн өөрөө согтуугаараа жолоодож явсан машин дотор С.******* болон Ц.*******, Д.******* нар нь согтуу байсан талаар шинжээчид дүгнэсэн юм.
Өмнөговь аймгийн Арвижих говь авто сургуулийн шинжээчийн
а./ 300 маркийн ******* УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан талийгаач С.******* Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т “харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээнд дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.” 12.3-т “жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна,” мөн 3,7 а/ “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэх үндэслэлтэй. в/ Осол гаргахад хүргэсэн шууд шалтгаан нь Лексус 300 маркын ******* УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан талийгаач С.*******ийн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэж үзэх үндэслэлтэй гэсэн дүгнэлтийг шууд өгсөөр байтал шүүхээс болон прокурорын байгууллагаас орхигдуулсан нь Ө.Батлхагвыг дангаараа гэмт хэрэг үйлдсэн мэтээр дүгнэлтэд хүрээд байгаа нь ойлгомжгүй, хэт нэг талыг баримталж шийтгээд байна.
Талийгаач С.*******ийн гэм буруутай эсэх талаарх дүгнэлтийг мөрдөн байцаалтын шатанд хууль зүйн дагуу хийсний дараагаар талийгаач зорчигч Ц.*******, Д.*******, Ц. нарын амь нас хохироосон гэм хорын хохирол, нөхөн төлбөр төлөх асуудлыг ******* болон С.******* нарын хэнийх нь үйлдэлтэй холбоотой вэ гэдгийг бүрэн тогтоож, С.*******ийн үйлдэлтэй холбоотой гэсэн дүгнэлтэд хүрвэл С.*******ийн согтуугаар жолооны үйлдэл хийж бусдын амь насыг хохироосон нь тогтоогдвол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.3-т зааснаар талийгаач жолооч С.******* нас барснаар эрүүгийн үйлдэл холбогдол болон иргэний гэм хорын хохиролтой холбоотой нөхөн төлбөрүүд нь нэгэн адил дуусгавар болох ёстой байтал шүүхээс хууль ёсны төлөөлөгч нар болох Н.*******од 176.138.995 төгрөг, Н.*******д 73.687.074 төгрөг, Н.д 10.189.800 төгрөг, Д.*******д 5.838.290 төгрөгийг шүүгдэгч *******ар 100% төлүүлэхээр шийдвэрлээд байгааг нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Талийгаач С.*******ийн буруутай үйлдлээс учруулсан гэм хорын хохирлыг дангаар хариуцах үндэслэлгүй байхад *******ас анхан шатны шүүх 265.854.159 төгрөгийг хууль ёсны төлөөлөгч нарт төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн нотолбол зохих байдал хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад дараах байдлыг нотолно. Гэмт хэргийг хэн үйлдсэн эсэх талаар мөрдөн шалгах ажиллагааг бүрэн гүйцэд хийлгүүлэхээр Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/147 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалгах гомдлыг гаргаж байна гэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: ******* нь 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын нутагт өөрийн эзэмшлийн ******* УНЧ улсын дугаартай машинаар овор ихтэй ачаа ачиж замаа гүйцэд чөлөөлөөгүй зогсож байсан учраас осол болж Ц.*******, Ц., С.*******, Д.******* нарын 4 хүний амь нас хохирсон ноцтой осол гарсан.
Уг ослын улмаас 03-15 насны 4 хүүхэд, 8-17 насны 2 хүүхэд бүтэн болон хагас өнчин үлдэцгээсэн. Мөн ******* миний бие нь хүү, охин хоёроо алдаж үр хүүхэдгүй үлдсэн.
*******д холбогдох 2228001580070 дугаартай эрүүгийн гэмт хэрэгт холбогдуулан прокуророос яллах дүгнэлтэд анхнаасаа үзлэг оношилгоонд ороогүй замын хөдөлгөөнд оролцох эрхгүй техник дээр овор ихтэй ачаа ачих зөвшөөрөлгүй явснаас осол болсонд гэм буруутайг нотлох баримтуудаар нотлон тогтоосон.
Гэтэл биднийг арвуулаа согтуу явсан гэж өмгөөлөгч Х.Даваахүү, Т.Мөнхтуяа нарын хамт бидэнтэй хамт байсан юм шиг удаа дараа гүтгэн доромжилсоор өнөөдрийг хүрлээ. 2024 оны 10 дугаар сарын 04 болон 10-ны өдөр болсон шүүх хуралдаанд огт өөр ******* байгаа юм шиг болсон байсан. Буруутай гэдэг үгийг ганц ч удаа хэлсэнгүй. Уучлалт, харамсалт бүр огт байхгүй. Хохирол төлбөр өгөхгүй байж 5 хоногийн завсарлага авдаг. Уг осол гарснаас хойш 2 жил 6 сарын хугацаа өнгөрөөд байна. Хүний цусны бүлэг хэзээ ч солигдож, өөрчлөгддөггүй.
Энэ урт хугацаанд бүтэн болон хагас өнчин хүүхдүүд яаж амьдарч юу ууж, идэж, өмсөж, зүүж байгаа болон сэтгэл санаа нь ямар байгааг ганц ч удаа асууж харуусал илэрхийлээгүй байж өөрийнхөө 2 нас , 1 настай хүүхдүүд орондоо шээгээд хэцүү байна гэж удаа дараа өөрөө болон өмгөөлөгч нар нь ярьж байгааг ихэд гайхаж байна. Мөн өгсөн мэдүүлэгтээ байцаагч надад чиний буруу байхгүй гэсэн учраас санаа амар яваад байсан гэж мэдүүлсэн.
Гэм буруутай эсэхийг шүүх тогтоодог байхад ямар байцаагч яагаад тэгж хэлсэнд эргэлзээ төрж байгаа тул уг байцаагчийг шалгуулна.
Ер нь Ө.Батлхагвыг буруу зүйлд зааварлаад хүмүүсийг гүтгээд байгаа Х.Даваахүү, Т.Мөнхтуяа нарт гомдол гаргана. Миний хүүхдүүд болон дүү маань ямар нэгэн архаг хууч өвчингүй эрүүл хүмүүс байсан ба энэ ослоос болж амь насаараа хохирсон. Өчнөөн олон жил жолоо барьчхаад үзлэгт орсон бүрэн бүтэн техниктэй ачаан дээрээ цацруулагчтай ослын гурвалжин гэх мэт анхааруулах хэрэгсэлтэй, замаа гүйцэд чөлөөлөөд зогссон байсан бол бид нар ингэж зовж зүдэрч биш элэг бүтэн жаргалтай амьдарч байх байлаа. Ийм олон хүүхдүүдийн амьдралыг орвонгоор нь эргүүлж хаячхаад юу ч болоогүй юм шиг ямар ч гэмших сэтгэлгүй байж байгаад гайхаж байна. Залуу хүн ийм ахархан бодолтой байх ч гэж дээ гэжээ.
Прокурор О.Батнасан давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: ...Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон мөрдөн шалгах ажиллагааны явцад С.*******ийн буруутай үйл баримт тогтоогдоогүй. С.******* гэдэг хүнийг буруутгах үндэслэл хавтаст хэрэгт цугласан нотлох баримтуудаар тогтоогдоогүй. Шүүх шинжээчийн дүгнэлтийн тухайд шүүгдэгчийн өмгөөлөгч болон шүүгдэгч нь зогсоох арга хэмжээ аваагүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэдэг байдлаар хандаад байна. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар зэрэгцээ энэ тохиолдолд хамгийн гол үндэслэл нь шүүгдэгч энэ шүүх эмнэлгийн дүгнэлт, Өмнөговь аймгийн Арвижих говь авто сургуулийн шинжээчийн дөрөв дугаартай дүгнэлт дээр тодорхой дурдсан байдаг. Dong feng маркийн 8722УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан ******* нь зорчих хэсгийг бүрэн чөлөөлж зогсоогүй. Ачааны илүү гарсан хэсэгт овор ихтэй ачааны тэмдэг, гэрэл болон гэрэл ойлгогч байрлуулаагүй нь осол гарахад нөлөөлсөн гэдэг. С.*******ийн тухайд тухайн зам тээврийн осол болсон энэ зам нь дээд тал нь 80 километр хүртэл цагийн хурдыг зөвшөөрсөн байдаг. Тэгээд зогсоох боломж, тойрох боломж гэдэг энэ нөхцөлийг нь хаачхаад байгаа гэж ойлгоод байна. Хэрвээ тэр гэрэл ойлгогч зохих журмын дагуу байсан бол тухайн нөгөө этгээдийн зогсоох боломж нөхцөл нь бүрдэх ёстой. Энэ бүрдэлтийг хаачихсан ийм нөхцөл байдал хавтаст хэрэгт судалсан нотлох баримтаар тогтоогддог.
Иймд шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийж шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 жилийн хугацаагаар хасаж, 7 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан. Мөн гэм буруутай этгээдээс хохирлыг гаргуулсан нь хууль зүйн хувьд нийцсэн, үндэслэл бүхий болсон гэв.
Шүүгдэгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэний буруутай үйлдлээс болж энэ зам тээврийн осол гарав гэсэн дүгнэлтүүд гарсан байдаг. Энэ дүгнэлт дээр 5868 дугаартай лексус 300 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан С.******* согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн буюу замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан заалтыг зөрчсөн байна. Мөн үзэгдэх орчин хязгаарлагдсан үед тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ аваагүй, тохирох хурдаа сонгож яваагүй гэсэн заалтууд зөрчсөн гэдэг дүгнэлт гарсан. Намайг болохоор 24А, 24Б гэсэн заалтуудыг зөрчсөн байна. Илүү гарсан ачаа нь дээрээ юм наагаагүй явсан байна гэх дүгнэлтүүд байдаг. Зөвхөн миний буруутайг нь авч тооцоод, нөгөө эсрэг машины жолооч буюу нас барсан С.*******ийн үйлдлийг ямар шалтгаанаар хэрэгсэхгүй болгож, гэмт хэрэгт тооцохгүй байгаа нь тодорхойгүй байдалтай байдаг.
Н.******* эгч манай хүргэн нэгдүгээр бүлгийн цустай биш, гуравдугаар бүлгийн цустай. Гэмтлийн эмнэлэгт үзүүлж харуулсан гэдэг зүйлийг яриад байдаг. Тэрийг нь үндэслэсэн юм уу, өөр үндэслэх шалтгаан байхгүй.
Хавтаст хэргийн материал дотор С.******* жолоочийн жолооны үнэмлэхийн лавлагаа дээр нь нэгдүгээр бүлгийн цустай гэсэн байдаг учраас шүүх шинжилгээний гаргасан дүгнэлт үнэн зөв гэдгийг давхар нотолж байна гэж би хувьдаа боддог. Мөн илүү гарсан ачааны буланг мөргөчихсөн юм шиг яриад байдаг. Яг тэр зураг схем зураг дээр болохоор миний машины хойд талын булан хэсгийг нь мөргөж хонхойлгоод, эвдрэл гэмтэл миний машинд гаргасан. Үнэлгээний газраас миний машинд 1,000,000 төгрөгийн эвдрэл гэмтэл гаргасан байна гэдгийг тогтоосон байдаг.
Н.******* эгчийн бодлоор илүү гарсан ачаа байгаагүй байсан бол хажуугаар нь зөрөөд гарчих боломж байсан гэж бодоод байдаг юм шиг байна. Тэгээгүй миний машины булан руу бараг дөчин сантиметр ороод хонхойлгоод хаячихсан гэрэл зураг нь хүртэл байдаг.
Энэ зам тээврийн ослын үнэн зөвийг нь шийдвэрлүүлэхийн тулд тусгай эрх бүхий газруудаар дүгнэлт гаргуулдаг. Тэгж дүгнэлт гаргуулчхаад яагаад тэр дүгнэлтээ барихгүй байгаа юм бэ? Яагаад зөвхөн намайг буруутгаад байгаа юм бол оо. Шүүх бүрэлдэхүүнээсээ гуйхад тэрийг нь сайн харж үзээд, нэг талыг барихгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Мөнхтуяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт заасныг яагаад тайлбарлаж байгаа вэ гэхээр Ө.Батлхагвын хувьд жолоодох эрхийн ганцхан хэрэг үйлдэгдсэн мэтээр энэ хоёр шатны шүүх дүгнэдэг. Гэтэл энэ дээр хоёр хүний үйлдэл буюу хоёр хэрэг байдаг. Өөрөөр хэлбэл С.******* гэдэг хүний гэмт хэрэг тэр чигээрээ орхигдсон. Яагаад орхигдсон гэж үзэж байгаа вэ гэвэл ******* гэдэг хүн ганцаараа явж байгаад гэмт хэрэг үйлдсэн, өөрийнх нь өөдөөс ирсэн машиныг дайрчихсан асуудал биш. Хөдөлгөөнтэй явж байхад нь араас нь ирсэн машин толгойгоо цавчуулан барин гурав, дөрвөн хүний амь насыг эрсдүүлчхээд байхад шүүх өнөөдрийг хүртэл үнэлэлт дүгнэлтийг өгөхгүй байгаа юм бэ? хүмүүсийн амь нас эрсдэхэд бид нарын гэм буруутай асуудал байгаа.
Хүний эрх зүйн байдлыг үнэн зөв бодит талаас нь шийдвэрлэж өгнө үү гэдэг үндэслэлийг бид нар хэлж байгаа. ...Бид нар өнөөдөр шүүхийн өмнө адил тэгш байх үүднээс гэм буруугийн асуудал дээр Ө.Батлхагвын хэргийг хэрэгсэхгүй болгоогүй, цагаатгаагүй тохиолдолд С.*******ийн үйлдлийг адилхан оруулж ирж байж дэнсэлнэ гэдэг үндэслэлийг гаргаж байна.
Бид нарын гол үзээд байгаа үндэслэл нь юу вэ гэхээр С.******* гэдэг хүн согтуугаараа 6858УБП улсын дугаартай машиныг жолоодон явж байгаад хөдөлгөөнд оролцож байсан машины араас мөргөж осол гаргасан. Энэ шалтгаант холбоо тогтоогдоогүй. Үүнийг заавал тогтоох ёстой. Өнөөдөр ******* нь 7 жилийнхээ ялыг аваад явах үндэслэл нь байна уу? үгүй юу гэдгийг эрхэм шүүгч та бүхэн эргэж харна уу. Арвижих сургуулийн авто шинжилгээний шинжээчийн дүгнэлт хавтаст хэргийн 150-151 дүгээр тал дээр А, Б, В гэсэн гурван асуултаар дүгнэлт гаргуулсан. А асуултад юу гэж хариулсан бэ гэхээр 300 маркийн 6858УБП дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваа С.******* замын хөдөлгөөний дүрмийн 12.2 харанхуй үед болон үзэгдэлд хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээнд дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурлыг сонгож явна. 12.3 жолооч хөдөлгөөнд аюулгүйн саадыг тулгахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаад, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. Мөн 3.7А-д заасан ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдол эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн нь үндэслэлтэй гэсэн хариултыг өгсөн. Б нь юу гэж хариулт өгсөн бэ гэхээр осол гарахад хүргэсэн шууд шалтгаан лексус 300h маркийн 6858УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан талийгаач С.*******ийн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэж үзэх үндэслэлтэй гэдэг дүгнэлтийг шууд өгсөн. Энэ дүгнэлтийг прокурорын байгууллага орхигдуулж Ө.Батлхагвыг дангаараа гэмт хэрэг үйлдсэн гэдэг үндэслэл нь өөрөө хууль тэгш бус үйлчилсэн гэдэг нөхцөлийг харуулж байна. Энэ С.*******ийн гэм буруутай талаарх дүгнэлтийг прокурор ярихдаа нас барснаар дуусгавар болно гэх байх. Нас барснаар дуусгавар болох юм бол хохирогч нар болох Ц.*******, Д.*******, Ц. нар хохирсон С.*******ийн үйлдэлтэй холбоотойгоор хэрхэн яах вэ гэдэг асуудлыг прокурорын шатанд заавал шийдвэрлэх ёстой байсан. Энэ үйлдэлтэй холбоотойгоор бүрэн тогтоогоогүй гэж үзэж байна. С.*******ийн үйлдэлтэй холбоотой гэсэн дүгнэлтэд хэрвээ хүрэх юм бол 34.19 дүгээр зүйлийн 1.3-т заасан С.******* нас барснаар эрүүгийн үйлдэл холбогдол болон гэм хорын холбогдолтой төлбөрүүд нь нэгэн адил хуулийн тэгш зарчмыг баримтлан хохирлын асуудалтай төлбөрүүд төлөгдөх ёстой.
Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхээс Н.*******од 176,138,995 төгрөг, Н.*******д 73,987,074 төгрөг Н.д 10,189,800 төгрөг, Д.*******д 5,838,201 төгрөгийн төлбөрүүдийг *******ар зуун хувь төлүүлэхээр шийдэх нь үндэслэлгүй гэж үзэж байна. Энэ нь хууль адил тэгш үйлчлээгүй нөхцөл байдлыг харуулж байна. 268,584,159 төгрөгийг *******ар төлүүлье гэдэг нь нэг л үйлдлийн тухай ярьж байна. Үүнийг эрхэм шүүгчид хоёр үйлдэл байна. Энэ хоёр үйлдлийн алийг нь дэнслэхээ мэдэхгүй. Өөрөөр хэлбэл давж заалдах шатны шүүх болон анхан шатны шүүх аль аль нь үүнийг шийдвэрлэхгүй яваад байна. Тийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүү давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэгдүгээр хавтаст хэргийн 150 дугаар хуудсанд авагдсан Очирбат гээд энэ дүрмийн багшийн гаргасан шинжээчийн дүгнэлт байдаг. Үүний С.*******тэй холбоотой дүгнэлт дээр осол гарах шууд шалтгаант холбоо нь С.*******ийн буруутай үйлдлээс гарсан. Учир нь нэгдүгээрт согтуу байсан. Хоёрдугаарт зогсоох арга хэмжээ аваагүй. Гуравдугаарт нь хурдаа сонгож яваагүй гэсэн үндэслэлээр Очирбатын гаргасан энэ шинжээчийн дүгнэлтэд дурдагдсан. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй гэдэг. Согтуу байгаагүй гэдэг асуудал яригдсан учраас гуравдугаар хавтаст хэргийн 71 дүгээр хуудсанд яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгоод энэ ажиллагааг тогтоох шаардлагатай гэдэг. Гэтэл энэ ажиллагааг эцэслэн шийдэж тогтоогоогүй. Шинжээчийн дүгнэлтээр согтууралтай байсан юм уу, согтууралгүй байсан юм уу гэдэг асуудлыг эцэслэн шийдээгүй учраас өнөөдрийг хүртэл С.******* гэдэг хүнийг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэдэг энэ замын хөдөлгөөний дүрмийн заалтууд шинжээч нарын дүгнэлтэд ороод яваад байгаа. С.*******ийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гээд ганцхан энэ хүн дээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэдэг нь гарчихсан бол эргэлзээтэй байдал байж болох үндэслэлтэй. Гэтэл хамт явсан хоёр хүний нэг нь 1,2, нөгөөхөд нь 0,8 хувийн спирт илэрсэн байдаг. Хамт машинд сууж явсан амь хохирогч нарын шинжилгээгээр гарчихсан. ... Дараа нь механик тээврийн сургуулийн багш нарын гаргасан дүгнэлтээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, зогсоох арга хэмжээ аваагүй гэдэг асуудлуудыг дүгнэсэн байдаг. Шүүх шинжилгээний тухай хуульд заасны дагуу хоёрдугаар хавтаст хэргийн 225-236 дугаар хуудсанд байгаа шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч нарын дүгнэлт дээр их маргаан гардаг. Зорчих хэсгээ чөлөөлөөд зогссон, зогсоогүй гэдэг асуудал гардаг. Тэгэхээр Цэндсүрэнтэй багийн гаргасан шинжээчийн дүгнэлтээр зорчих хэсгийг хангалттай чөлөөлсөн байна. ...Гэтэл зуун хувь энэ хүний буруутай үйлдлээс гараагүй. Ингээд хэлчихэд жаахан хатуудах болов уу гэж бодож байна. ******* нь зорчих хэсгээ чөлөөлсөн. Тэр плёнк тэмдэглэгээ энэ тэр тавиагүй асуудал. Үзлэг оношилгоогоор ороогүй энэ асуудал зөрчлийн шинжтэй үйлдэл байхыг үгүйсгэх юм байхгүй гэж миний хувьд үзэж байгаа учраас иргэний хариуцагчийн асуудлыг тогтоох хэрэгтэй байна. Мөн согтуурлын асуудлыг эцэслэн шийдвэрлэх шаардлагатай байна. Энэ хүмүүсийн цусны дээжийг нь дахин шинжлэхэд эрүүл байвал асуудал өөрөөр яригдана гэх мэтчилэн ийм асуудлууд байна.
Эдгээрийг шинжлэн нотолж байж нотолбол зохих зүйлүүд бүрэн нотлогдох ёстой гэж үзэж байна. Ямар ч хамаалгүй нэг хүнийг иргэний хариуцагч гээд шүүх хуралдаанд оролцуулаад явж байгаа энэ асуудал хууль зүйд нийцэхгүй гэж үзэж байна гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хоёр өмгөөлөгчөөс асуумаар байна. Энэ үзлэг оношилгоонд ороогүй, бүрэн бус техниктэй дурын машин ингээд яваад байх нь зөв гэж хэлээд байгаа юм шиг байна. Таван хавтас хэрэг дотроос согтуу гэсэн юмнаас бусдыг нь олж харахгүй байгаа юм уу? би хүүхдүүдээ согтуу машин бариулчхаад л өөрөө дунд нь суугаад л явж байсан юм шиг ярьж байна. Больж үзээрэй. Тийм зүйл байдаггүй юм. Иддэг, уудаг байсан бол би манай хүүхдүүд архи уудаггүй юм гээд явах надад зүрх зориг байхгүй. Би архи уудаггүй байсныг мэдээд хэлж байна. Яг яс юман дээрээ ярих юм бол тэр цусыг шүүх эмнэлгийн эмч ч аваагүй. Хэн, хаанаас авсан нь мэдэгдэхгүй. Хэрвээ манай хүүхдүүдийг таньдаг хүн байсан бол ганцхан жолоочийг нэгдүгээр бүлгийн цустай байсан гээд тэр цусаар орлуулах байсан. Хэн ч танихгүй учраас гурван эрэгтэйг нь бүгдийг нь адилхан бүлгийн цустай болгож, хэн нэгэн өөр бодлогын чанартай хийсэн гэж би хардаж байгаа. Хэцүү байна.
Хурлаа байсхийгээд хойшлуулчихна. Үгүй бол сонин сонин юм яриад л тэгэхгүй байсан, ингэхгүй байсан, тийм ч буруугүй, ийм ч буруугүй ч гэх шиг. Яахаараа буруугүй байдаг юм. Хэрвээ чиний машины араас тэр доогуур чинь орчихсон бол би өдийд байхгүй. ******* чи ч гэсэн хараа биз дээ. Тэгээд одоо болсон чинь явсан, яваагүй л гэнэ. Тийм уут уясан, уяагүй. Битгий ингэж муухай бай. Энэ олон жил хоригдох уу, үгүй юу гэдэг чинь чиний өөрийн чинь л сонголт байсан. Тэрнээс өмнө чи ярилцаад тохироод энэ муусайн хүүхдүүд яана, ийнэ гээд бодит хохирлоо өгчихсөн байсан бол өнөөдөр чи ямар ял авах, эсвэл ял ч үгүй хүүхдүүдтэйгээ байж байх ч байсан юм билүү мэдэхгүй шүү дээ. Тэгснээ одоо ниргэсэн хойно нь хашхирав гэдэг шиг гоншгоноод олон юм яриад байх юм. Чи энэ эцэг, эх нь хэзээ ч эргэж ирэхгүй, хэн нь ч эрхлүүлэхгүй хүүхдүүдийг чи юу гэж бодоод байгаа юм. Чиний хоёр, гурван хүүхэд чинь чамайг 7 жил навсайтал сууж байгаад гараад ирэхэд байж л байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж байна гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэгдүгээрт ******* өөрөө хөдөлгөөнд оролцож явсан гэдэг юмыг хэлж байна. Хэрвээ хөдөлгөөнд оролцож явсан бол энэ хүний ядаж машиных нь арын тоормосны гэрэл ч болтугай яагаад асаагүй байсан юм бэ? хоёрдугаарт нь бид нар орой осол болсныг сонсоод би маргааш өглөө нь очиход Өмнөговийн цагдаа нартай цуг машинаа маниулдаад зогсож байсан.
Гуравдугаарт нь наад хүнтэй чинь цуг явж байсан хүний өөрийнх нь бичлэг хавтаст хэрэг дотор байгаа. Ийм байхад өмгөөлөгч нар нь хавтаст хэрэгтэйгээ бүрэн танилцдаггүй юм уу, эсвэл зүгээр ингээд дайраад байж болно гэж боддог юм уу? Би өөрөө хуульч хүн биш учраас ойлгохгүй байна. Манай хэд хэзээ ч архи уудаггүй хүмүүс байсан учраас бид нар согтуу байсан гэдэг шинжилгээний хариутай үнэхээр тэмцэлдсэн. ...Хүүхдүүд ч гэсэн Монгол Улсад Үндсэн хуулиараа амьдрах эрхтэй. Эцэг, эхээрээ хайрлуулах эрхтэй. Энэ хүүхдүүд сурах боловсрох, идэж уух гээд бүх эрх нь байгаа. Энэ хүүхдүүдийн эрхийг ******* шиг машин нь бүрэн бус ямар ч хөдөлгөөнд оролцох боломжгүй гэдгийг замаар явсан бүх постуудаар нотлох баримтаар нотлогдчихсон байхад би гэм буруугүй, би ямар ч гэм буруугүй гээд хэлээд сууж байгаа ийм нөхцөл байдал дахин дахин өөр хүмүүст давтагдах вий гэдэг үндсэн дээрээс үүнийг би хэлж байгаа юм гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдөр Монгол Улсад мөрдөгдөж байгаа замын хөдөлгөөний дүрэмд заасан арга хэмжээг аль алийг нь аваагүй. Энэ хуулийн хаагуур явсан юм. Ийм олон жил оношилгоонд орохгүй. Энэ олон жил мөнгө олоод явчхаад өчнөөн хүмүүсийн амьдралыг баллачхаад өнөөдөр би буруугүй, согтуу байсан гээд сууж байдаг.
Манай хүргэн бол ерөөсөө архи огт уудаггүй хүн. Энэ талаар найз нөхөд, хамаатан саднуудаас нь асуугаарай. Огт архи уудаггүйг хэн ч хэлнэ. Энэ дээр хувийн сонирхлоор хандаж арга хэмжээ авагдсан байцаагч нь ямар арга ч сэдсэн юм. Үүнийгээ дөвийлгөөд, хөөргөөд өөрсдөө буруугүй, бараг араас нь ирээд мөргөөд үхчихсэн юм яриад байх юм. Энэ дээр хуулийн дагуу зөв арга хэмжээ авч өгөөгүй. Үүнээс гадна хоёр өмгөөлөгч нь буруу үйлдэл гаргаад, буруу мэдээлэл аваад, ямар ч нотлогдоогүй юмыг дөвийлгөж яриад, нас барчихсан хүний согтуугаас болсон гэдэг зүйлийг яриад сууж байдаг. Үүнийгээ болио. Би тэр өдөр хамт явж байсан. Дундговь аймаг дээр хоол идээд хамт гарсан. Бид нар арвуулаа явж байсан. Ах, эгч нар, ээж нар явж байхад хэн ч архи ууж явахгүй. Үүнийг л хэлье гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.******* гэдэг хүний согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Үүнийг шалгаж тогтоогоогүй гэдэг асуудал яригдаж байна. Энэ талаар хамгийн их ярьсан нь би байдаг.
Мөрдөн байцаалтын шатанд энэ хэргийг шалгуулах, энэ согтуу юу, эрүүл байсан уу гэдгийг шалгуулахаар би хангалттай хүсэлт, гомдол гаргасан. Энэ дээр шүүх шинжилгээний хүрээлэнгийн дүгнэлтээр амь хохирогч нарын цусны бүлэг зөрсөн. Н.******* гэж хүн энэ хүмүүстэй нэг машинд явсан. Үр хүүхдүүддээ архи өгчхөөд өөрөө хажууд нь суугаад явж байдаг ийм эрүүл ухаантай хүн байх уу. Тэр тусмаа амь хохирогч Ц. нь эрүүл байсан. Эрүүл хүнээ хажуудаа суулгачхаад согтуу хүмүүсээр нь машин жолоодуулаад явна гэж байх уу. Үүнийг би мөрдөн байцаалтын шатанд хангалттай шалгуулахаар хүсэлт, гомдлоо гаргасан. Шалгаж шалгаж хамгийн сүүлд нь Өмнөговь аймгийн цагдаагийн газрын мөрдөн байцаагч буруутай үйл ажиллагаа хийсэн байна гээд арга хэмжээ авагдсан.
...Механик тээврийн сургуулийн шинжээч нарын бүрэлдэхүүнээс 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 16/03 дугаартай дүгнэлтээр жолооч зорчих хэсгийг бүрэн чөлөөлөөгүй гэсэн дүгнэлт гарсан. Бүрэн чөлөөлсөн үү, үгүй юу гэдэг асуудал нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдож байгаа. Мөн нотлох баримтаар гаргаж өгсөн Н.******* гэж хүн тухайн Ө.Батлхагвын унаж явсан тээврийн хэрэгсэл ямархуу байдалтай байсан бэ гэдгийг сүүлд гаргаж өгсөн фото зургаар мөн тогтоогддог. Тухайн осол болсон замын өргөн 10.3 метр байдаг. Зорчих хэсгийн өргөн 7 метр байдаг. Тэгэхээр Ө.Батлхагвын зорчиж явсан эгнээнд 5.15 сантиметр замыг чөлөөлөх боломжтой зай. Үүнээс машины өргөн 2.47 хасахаар Ө.Батлхагвын унаж явсан тээврийн хэрэгсэл нь замын голын шугамаас 2.3 метрийн зайтай байсан нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог. ...Шүүх хавтаст хэрэгт авагдсан баримтыг нотлох баримтын хэмжээнд үнэлсэн.
Прокуророос мөн шинжээчийн зарим дүгнэлтийг хууль ёсны шаардлага хангаагүй гэж үзээд нотлох баримтаас хассан байдаг. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас Ө.Батлхагвын буруутай үйлдэл тогтоогдсон учраас эрүүгийн хариуцлагыг оноосон. Хэрэг гараад 3 жил болж байна. Энэ хүмүүс согтуу байсан уу, эрүүл байсан уу гэдэг тал дээр ******* гэдэг хүн мөрдөн байцаалтын шатанд ямар нэгэн хүсэлт, шаардлага гаргаж байгаагүй.
Хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд Ө.Батлхагвын гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэсэн учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг шүүхээс хүсэж байна гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Наранцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас хүний эрх зөрчсөн, нэг талыг барьсан гэх зүйлийг яриад байна. Энэ хавтаст хэргээс үзэхэд хүний эрх зөрчсөн зүйл харагдаагүй. ******* гэдэг хүн бүтэн 2 жил гадуур байсан байдаг. Эхнээсээ энэ хэрэгт хоригдоогүй. Гадуур байж өөрийнхөө үл хөдлөх хөрөнгүүдийг зохицуулж байсан. Харин ч энэ хэрэг дээр Ө.Батлхагвын талд их олон гэрч мэдүүлэг өгсөн. Шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Энэ хэрэг хангалттай шалгагдсан. Эцэст нь нэг үг хэлэхэд нотлох баримтыг шүүх дотоод итгэлээрээ аль нь үнэн зөв гэдгийг өөрөө сонгож авах эрхтэй учир шүүхийн эрх рүү халдаж болохгүй. Заавал ийм байх ёстой гэж үзэж болохгүй. Энгийн хар нүдээр харахад энэ хэрэг дээр энэ хүн буруутай гэж тогтоогддог юм шүү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Т.Мөнхтуяа, Х.Даваахүү нарын давж заалдах гомдлуудыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.
Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч ******* нь Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Далан гэх газарт 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 23 цаг 40 минутын орчимд өөрийн ******* УНЧ улсын дугаартай "Dong feng" маркийн ачааны машиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д “Жолоочид дараах зүйлийг хориглоно: в/ зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулаагүй буюу бүртгэлийн дугаарын тэмдэггүй, тэмдгийг буруу байрлуулсан, дугаар нь бүдгэрсэн, арилсан, түүнчлэн тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй буюу тэнцээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох” 24.5. “Ачаатай буюу ачаагүй өндөр нь 4 м-ээс, өргөн нь 2.5 м-ээс, урт нь 20 м-ээс, ачаа нь тээврийн хэрэгслийн овроос арагшаа 2 м-ээс илүү, мөн хоёр чиргүүлтэй, эсвэл хүнд буюу аюултай ачаатай тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохдоо эрх бүхий байгууллагаас баталсан тусгай журам, стандартыг баримтална.” 24.6. “Тээврийн хэрэгслийн овроос уртаашаа 1 м, өргөөшөө 0,4 м-ээс илүү гарсан ачааг тээвэрлэхдээ түүний илүү гарсан хэсэгт «Овор ихтэй ачаа» таних тэмдэг байрлуулахаас гадна харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд урд нь цагаан, ард нь улаан өнгийн гэрэл буюу гэрэл ойлгуур байрлуулна" гэсэн заалтуудыг зөрчиж зорчин явахдаа замын хажуу хөвөө хэсэгт байрлуулан зогсох гэж байхад нь түүний машины араас "Тоёота Лексус NX300Һ" маркийн ******* УБП улсын дугаартай автомашин ирж мөргөсний улмаас С.*******, Ц., Д.*******, Ц.******* нарын амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь
Гэрч Н.*******ын: “...Би хүүхдүүдийн хамтаар Өмнөговь аймаг явах ажил гараад 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 14 цагт манай төрсөн охин Ц., миний төрсөн хүү Ц.*******, хүргэн хүү С.*******, нөхрийн дүү Д.******* нарын хамт Улаанбаатар хотоос Ц.гийн машинаар гарсан. Машиныг С.******* жолоодож би хажууд нь сууж миний ард Д.*******, хажууд нь Ц., Ц.Бямба-очир нар сууж явсан. Орой гэгээ тасарч байх үед 20 цагийн үед бид нар Цогт-Овоо сум орох гэж байхад гэнэт зам дээр хар бараан өнгийн зүйл гарч ирээд минутын дотор тэр зүйлийн доогуур нь ороод гарах шиг болсон. Тухайн үед би юу болсныг мэдээгүй. Гэнэт машин удааширч эсрэг урсгал өнгөрч замын нөгөө тал руу жалга руу орж зогссон. Машин барьж явсан С.******* хойшоо толгой нь гэдийж руль дээр гар нь байгаагүй. Тэгээд би машины рулийг барьж явсан. Машинаа зогсоогоод С.*******ийг харахад толгой нь дух хэсгээсээ дээшээ байхгүй болсон байсан. Би машинаас бууж арын суудал дээр очиж хүүхдүүдээ дуудахад хэн ч хариу хэлээгүй. Тэгээд гар утасны гэрлээ тусгаж зам руу гараад туслаарай гэж хашхирч байхад бид нартай хамт Улаанбаатар хотоос гарсан машин ирж зогсоод араас нь түргэний тэрэг ирээд манай машины хүмүүсийг үзээд бүгд нас барсан байна гэж хэлсэн.
Бид нарыг явж байхад гэнэт харанхуй хар зүйл зам дээр гарч ирээд бид нар машинтайгаа тэр зүйлийн доогуур ороод гарсан. Машинд байсан хүмүүс бүгд нас барсан. Сүүлд сонсоход бид нарын машины урд талд том ачаатай машин байсан гэсэн. Замын хажууд зогссон байсан ачааны машин ямар ч гэрэлгүй, тэмдэг болон хүнд анзаарагдах юу ч байгаагүй. /хавтаст хэргийн 50-51 дэх тал/
Гэрч Б.ийн: Би 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр аав *******, эгч Наран, ах Баяраа, ах Энхсайхан нарын хамт Н.Патрол маркийн автомашин жолоодон хотоос гарсан. Хотоос гарахдаа хамаатнууд болох Н.*******, Ц., С.*******, Бямбаа, Өлзий нар NХ300 маркийн автомашинтай хамтдаа 16 цаг өнгөрч байх үед хөдөлсөн. Өлзий ах Айдасын давааны тэнд дэлгүүр орох үед миний машинд сууж явж байгаад нөгөө машинд орж суусан юм. Нараа эгч, Цогт-Овоо орохын наана урд подвар нь асчихсан, хойноо ямар нэгэн гэрэлгүй автомашин зогсож байгаа нь харагдсан бөгөөд хурдаа саагаад зүүн гар тийш дохио өгөөд 30-40 км/цагийн хурдтай ортол хажуу талаар нь нил юм тарчихсан байсан бөгөөд хажуу тийш хартал ачиж явсан байшингийнх нь хаалга онгорхой байхаар нь бид хоорондоо ачиж явсан юм нь тарчихжээ гэж яриад асгарсан юмыг нь тойроход баруун гар талд нь гэрэл гарахаар нь би цонхоо онгойлгоод хартал авраарай, туслаарай гээд 1 хүн гүйгээд байсан.
Би аваараа асаагаад замаас гараад очтол ******* эгч байсан бөгөөд аймаар зүйл боллоо гээд байсан. Би *******ыг тайвшруулаад нөгөө машин дээр очиход машины дээд тал нь байхгүй, жолоочийн тархи дээд тал нь онгойсон байх шиг байсан.
Би бүх хүнийг дуудсан боловч хариу өгөөгүй. Би г татсан боловч хариу үйлдэл өгөөгүй. Тухайн үед бид нар маш их сандарсан бөгөөд Энхсайхан бид 2 арай гайгүй болж байх үед хотоос Өмнөговь явж байсан эмч нар таарсан. Тэр эмч нар нөгөө хүмүүсийг үзээд амьд хүн байхгүй байна гэж хэлж байсан.
Би зам дээр байсан машин дээр очиход машин дотроо 2 хүн сууж байсан бөгөөд ус халаад зогссон гэж хэлж байсан. Би тэднээс ардаа юм тавихгүй явсан юм бэ гэхэд ус халаад зогсоод хамраа онгойлгоод байж байх үед мөргөчихлөө гэж хэлж байсан. Хүн гайгүй юу гэж асуухаар нь би 4 хүн нас барсан гэж хэлэхэд юм хэлээгүй. Удалгүй цагдаа нар ирж хэргийн газрыг хамгаалж, эмч нар ирж үзээд явсан. Ачааны машины гэрэл асаагүй байсан. Хойно нь тэмдэг, тэмдэглэл, гурвалжин тавиагүй, зам бүрэн чөлөөлөөгүй байсан. Намайг ачааны машин дээр очиход машин нь асаалттай байсан. Би хойно нь гарч хойд талыг нь хараагүй. Гэхдээ намайг ослын газарт анх ирэх үед гэрэлгүй байсан. Урд гэрэл нь асаж байсан. Хойд тэвш нь хойд гэрлээ халхалсан байсан гэж бодож байна. Байшингийн булан нь их ойртож ирсэн хойно харагдаж байсан, маш эвгүй байсан.
Надтай хамт байх үедээ архи, пиво болон бусад төрлийн согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Ер нь Бямбаа, Содоо нар нь огт архи уудаггүй байсан. Өлзий ах л хааяа 100 гр татдаг байсан. Тэд огт уугаагүй би итгэлтэй байна. Тэр том автомашины жолооч их хүнлэг бус хүн байсан гэж бодож байна./хавтаст хэргийн 50 дахь тал/
Гэрч Э.ын: ...Зөөврийн орон сууц мэдээж автомашины тэвшнээс илүү гарна, тухайн үед автомашины тэвшинд ачих үед хоёр талаараа 60 см илүү гарч байсан. Сууцыг манай хашаанаас ачаад л гарсан, тэмдэг тэмдэглэгээ хийгээгүй гэсэн мэдүүлгүүд /хавтаст хэргийн 183-184 дэх тал/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 73 дугаартай шинжээчийн: Ц.*******ын цогцост үзлэг шинжилгээгээр гавалын суурь болон баруун хоншоор яс, эрүүний баруун хэсгийн ил хугарал, нүүрний баруун хэсэг, хуйхны урагдсан шарх, баруун атгаалын далд хугарал, баруун талын 1-4-р хавирганы далд хугарал, тархины эдийн бяцралт, голт, үнхэлцэг хальсны цус хуралт, үнхэлцэг, элэгний урагдал, язрал, баруун чамархай, дух, баруун чихний ар, хүзүү, эрүү, баруун мөр-хүзүүний зааг, баруун эгэм дэх шарх, цээж, баруун сарвууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгджээ. Ц *******ын цогцост үзлэг шинжилгээгээр үхэлд хүргэсэн архаг өвчин, гэмтлийн үлдэц тогтоогдсонгүй. Ц ******* нь гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ. /хавтаст хэргийн 109-111 дэх хэсэг/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 74 дугаартай шинжээчийн: С.*******ийн цогцост үзлэг шинжилгээгээр гавалын суурь болон нүүр ясны үйрч бяцарсан ил хугарал, тархины эдийн бяцралт, нүүрний арьс, хуйхны урагдсан шарх, баруун сарвууны хугарал, баруун талын 2, зүүн талын 2, 3-р хавирганы далд хугарал, гол судас, уушгины артерийн урагдал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгджээ. С.*******ийн цогцост үзлэг шинжилгээгээр үхэлд хүргэсэн өвчин, гэмтлийн үлдэц тогтоогдсонгүй. С.******* нь гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ. /хавтаст хэргийн 120-122 дахь тал/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 76 дугаартай шинжээчийн: Д.*******ы цогцост үзлэг шинжилгээгээр гавалын суурь болон эрүүний хугарал, тархины эдийн бяцралт, баруун атгаалын далд хугарал, баруун талын 1-6-р хавирганы хугарал, дух, баруун шанааны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгджээ. Д.*******ы цогцост үзлэг шинжилгээгээр үхэлд хүргэсэн архаг өвчин, гэмтлийн үлдэц тогтоогдсонгүй. Д.******* нь гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ. /хавтаст хэргийн 130-132 дахь тал/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 75 дугаартай шинжээчийн: Ц.гийн цогцост үзлэг шинжилгээгээр гавалын суурь болон зүүн хацар, хоншоор ясны хугарал, тархины эдийн бяцралт, сээрний 2-р нугалмын их биеийн хөндлөн хугарал, нугасны няцрал, сээрний 6-9-р нугалмын шахагдсан хугарал, баруун талын 1-8, зүүн талын 4, 5-р хавирганы хугарал, зүүн мөрний мултрал, дух, зүүн хацар, шилбэ, баруун хацар шанаа, хүзүүний зулгаралт, зүүн хацар, хамар, баруун шанааны шарх, зүүн бугалга, цээж, зүүн шилбэний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгджээ. Ц.гийн цогцост үзлэг шинжилгээгээр үхэлд хүргэсэн архаг өвчин, гэмтлийн үлдэц тогтоогдсонгүй. Ц. нь гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ. /хавтаст хэргийн 140-142 дахь тал/ гэсэн дүгнэлтүүд,
Өмнөговь аймгийн Арвижих говь авто сургуулийн 04 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Dong Feng маркийн ******* УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан ******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.1 жолооч тээврийн хэрэгслийг зам дээр түр ба удаан зогсоохдоо 5.17 буюу 6.12 тэмдэг бүхий зогсоолын талбайг ашиглана. Хэрэв тийм талбай байхгүй бол замын баруун гар талд хөвөөн дээр, хөвөөгүй бол зорчих хэсгийн зах хашлаганд шахаж, эсхүл энэ дүрмийн 14.3, 14 4-т заасны дагуу явган хүний зам дээр буюу түүний хашлагыг унуулж зогсооно, 24.5 Ачаатай буюу ачаагүй өндөр 4 м-ээс, өргөн нь 2,5 м-ээс, урт нь 20 м-ээс, ачаа нь тээврийн хэрэгслийн овроос арагшаа 2 м-ээс илүү, мөн хоёр чиргүүлтэй, эсхүл хүнд буюу аюултай ачаатай тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохдоо эрх бүхий байгууллагаас баталсан тусгай журам, стандартыг баримтална, 24.6 Тээврийн хэрэгслийн овроос уртаашаа 1 м, өргөөшөө 0.4 м-ээс илүү гарсан ачааг тээвэрлэхдээ түүний илүү гарсан хэсэгт (Овор ихтэй ачаа) таних тэмдэг байрлуулахаас гадна харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд урд нь цагаан ард нь улаан өнгийн гэрэл буюу гэрэл ойлгуур байрлуулна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.
Ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэлээс харахад Dong Feng маркийн ******* УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан ******* нь зорчих хэсгийг бүрэн чөлөөлж хөвөө рүү шахаж зогсоогүй нь харагдаж байна (замын хөдөлгөөний дүрмийн 1.2.45 “хөвөө" гэж зорчих хэсгийн гадна талын захтай нэг түвшинд хиллэсэн, энэ дүрмээр зөвшөөрсөн хөдөлгөөн болон зогсоход ашиглах замын хэсгийг. Хөвөө нь зорчих хэсгээс гадаргуугийн төрлөөр ялгаатай эсхүл 1.2 тэмдэглэлээр зааглагдсан байна).
Ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэлээс харахад Dong Feng маркийн ******* УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан ******* тээврийн хэрэгслийн овроос өргөөшөө 0.7 метр илүү гарсан ачаа тээвэрлэсэн нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар хавсралт "Овор ихтэй ачаа" улаан, цагаан ташуу зураас хосолсон (зураасны өргөн нь 50 мм) 400 мм х 400 мм хэмжээтэй дөрвөлжин тэмдгийг ачаа нь тээврийн хэрэгслийн овроос тогтоосон хэмжээнээс илүү гарсан хэсэгт байрлуулна.
Dong Feng маркийн ******* УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан ******* нь зорчих хэсгийг бүрэн чөлөөлж зогсоогүй, ачааны илүү гарсан хэсэгт овор ихтэй ачааны таних тэмдэг, гэрэл болон гэрэл ойлгуур байрлуулаагүй нь осол гарахад нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй байна. /хавтаст хэргийн 155-156 дахь тал/
Автотээврийн үндэсний төв ТӨҮГ Өмнөговь аймаг дахь салбарын 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд: Холын хоёр гэрэл асахгүй, урд салхины шил хагарч цуурсан, дуут дохио ажиллахгүй, шил арчигч ажиллахгүй, хойд тэвш эвдэрсэн. Урд болон хойд дугуйн тоормос зогсохгүй зэрэг эвдрэл гэмтэлтэй байна. Уг тээврийн хэрэгслийн жолоодлогын болон явах эд ангиуд нь хэвийн байна. Харин Швед улсад үйлдвэрлэгдсэн Е\М багажаар урд болон хойд дугуйн тоормосыг шалгахад зогсохгүй байна. Эдгээр эвдрэл гэмтлүүд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн эсэхийг тогтоох боломжгүй.
Уг тээврийн хэрэгслийн ойрын гэрэл, тоормосны гэрэл, оврын гэрэл, дохионы гэрлүүд хэвийн ажиллаж байна. Харин холын хоёр гэрэл асахгүй байна. Уг тээврийн хэрэгсэл нь замын хажууд зогсож байсан гэх тул холын гэрэл асахгүй байгаа нь уг зам тээврийн осолд нөлөөлөхгүй. /хавтаст хэргийн 36-38 дахь тал/
Итгэлт эстимэйт ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайлангийн дүгнэлтэд: Lexus NX300h маркийн ******* УБП улсын дугаартай суудлын машинд ослын улмаас 61.471.0 төгрөгийн хохирол учирсан /2 хавтаст хэргийн 62-65 дахь тал/
Тэнцвэр Эстимэйт ХХК-ний авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний 2022 оны 08 дугаар сарын 29-ны тайланд: ******* УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл, хохирлын шууд зардал 390.000 төгрөг, шууд бус зардал 290.000 төгрөг гэж тогтоосон байна. /2хавтаст хэргийн 68-69 дэх тал/
Техникийн шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 16/03 дугаартай дүгнэлтэд: ...Dong Feng маркийн ******* УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 14.1. "Жолооч тээврийн хэрэгслийг зам дээр түр ба удаан зогсоохдоо талбай байхгүй бол замын баруун гар талд хөвөөн дээр... зогсооно.", 24.6. "Тээврийн хэрэгслийн овроос уртаашаа 1 м, өргөөшөө 0.4 м-ээс илүү гарсан ачааг тээвэрлэхдээ түүний илүү гарсан хэсэгт «Овор ихтэй ачаа» таних тэмдэг байрлуулахаас гадна харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд урд нь цагаан, ард нь улаан өнгийн гэрэл буюу гэрэл ойлгуур байрлуулна." гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна.
Dong Feng маркийн ******* УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 14.1. болон 24.6. заалт, Lexus NX300h маркийн ******* УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч С.******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7. а. заалтыг тус тус зөрчсөн нь уг зам тээврийн осол гарах шалтгаан болсон байна.
Ачааны автомашины жолооч ******* нь ослын зогсолтын тэмдгийг байрлуулаагүй байна. Гэхдээ зогссоноос хойш ослын тэмдгийг байрлуулж амжих хугацаа байсан эсэх нь тодорхойгүй байна.
Ачааны автомашины жолооч ******* нь ачсан овор хэмжээ ихтэй ачаандаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу анхааруулах тэмдэг, гэрэл ойлгуур ашиглаагүй байна. Ачааны автомашины жолооч ******* ослын дараа осолд холбогдсон жолоочийн үүргээ биелүүлсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Тухайн осол гарах үед харанхуй байсан гэсэн мэдээлэл хавтаст хэрэгт байгаа тул үзэгдэх орчин хязгаарлагдсан байна. Үзлэгийн материалд тээврийн хэрэгслээс замын тэнхлэг хүртэлх зайг 1,7 м зөөврийн сууц нь тэвшнээс зүүн тийш 0,6 м илүү гарсан гэж тэмдэглэгдсэн байна. Иймд Lexus NX300h маркийн ******* УБП улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь эсрэг урсгалд орохгүйгээр Dong Feng маркийн ******* УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хажуугаар эгнээндээ багтаж өнгөрөх боломжгүй байсан байна. Харин өөдөөс хөдөлгөөнгүй үед эсрэг урсгалд орж багтаж өнгөрөх боломжтой. /хавтаст хэргийн 79-82 дахь тал/
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 164 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Autobox.mn цахим сайт ашиглан ******* УНЧ улсын дугаартай Dong Feng маркийн тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийн төлөвийг шалгахад уг автомашин осол үйлдэгдэхийн өмнө 2021 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс хойш техникийн хяналтын үзлэгт орох хугацаа хэтэрсэн гэсэн төлөвтэй, хөдөлгөөнд оролцох зөвшөөрөлгүй байжээ.
Autobox.mn цахим сайт ашиглан Lexus NX300h маркийн ******* УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийн төлөвийг шалгахад уг автомашин осол үйлдэгдэхийн өмнө 2021 оны 05 дугаар сарын 13-нд техникийн хяналтын үзлэгт орж тэнцсэн, хөдөлгөөнд оролцох зөвшөөрөлтэй байжээ. Осолд холбогдсон 1 Lexus NX300h маркийн ******* УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийн өргөн: 1845 мм=184,5 см 1,84 метр хэмжээтэй байна. Зогсож байсан Dong Feng маркийн 78-22 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн өргөн: 2470 мм=247 см= 2,47 метр, ачааны өргөн: 4080 мм=408 см=4.08 метр хэмжээтэй байна. Dong Feng маркийн ******* УНЧ улсын дугаартай ачааны автомашин, Lexus NX300h маркийн ******* УБП улсын дугаартай автомашинууд зүүн, баруун талаар 56,85 - 60 см хэмжээтэй харилцан шүргэлцэж мөргөлдсөн байна. Зогсож байсан Dong Feng маркийн 78-22 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын голын тасархай зурааснаас баруун гар тийш 1,7 метр зайтай, 4,08 метр өргөн ачаатай, тухайн ачааны автомашины тэвшнээс замын баруун гар талын хөвөө 1,01 метр зайтай буюу голын тасархай шугамаас баруун тийш ачааны автомашины ачааны зах хүртэл 5,78 метр хэмжээтэй зайтай, баруун гар тийш хангалттай шахаж зогссон байна. Dong Feng маркийн ******* УНЧ улсын дугаартай ачааны автомашины жолооч нь замын хөдөлгөөний дүрмийн 24.5; 24.6. Lexus NX300h маркийн ******* УБП улсын дугаартай автомашины жолооч нь замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а; 12.2; 12.3-д заасан заалтуудыг тус тус биелүүлээгүй байна. Зам тээврийн осол нь Dong Feng маркийн ******* УНЧ улсын дугаартай ачааны автомашины ачаатай өргөн 4,08 метр, тэвшний хоёр хажуу талаас 0,6 - 1,01 метр, ачаатай нийт өндөр 4,42 метр, тэвшнээс илүү гарсан хэсэгт ямар нэг гэрэл, гэрэл ойлгуур байрлуулаагүй зэрэг замын хөдөлгөөний дүрмийн 24.5; 24.6-д заасан заалтыг биелүүлээгүй, Lexus NX300h маркийн ******* УБП улсын дугаартай автомашины жолооч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явах, хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авах гэсэн замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а. 12.2, 12.3-д заасан заалтуудыг биелүүлээгүйгээс зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болсон байх үндэслэлтэй байна. Үзлэг шинжилгээний явцад хэрэгт ач холбогдол бүхий зүйл илрээгүй. /хавтаст хэргийн 229-235 дахь тал/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 05-09 дэх тал/ зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 10-25 дахь тал/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 72-79 дэх тал/ цогцсын гэрэл зургийн үзүүлэлт/хавтаст хэргийн 112-116, 123-126, 133-136, 143-146 дахь тал/ тээврийн хэрэгслийн мэдээлэл /1 хавтаст хэргийн 64 дэх тал/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эдгээр нотлох баримтуудыг шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасантай нийцжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ө.Батлхагвыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас олон хүний амь нас хохирсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар шүүгдэгч Ө.Батлхагвын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 жилийн хугацаагаар хасаж 7 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.
Шүүгдэгч ******* нь “хэргийг мөрдөн байцаалтад буцаах, цагаатгах”, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүү, Т.Мөнхтуяа нар нь “шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалгах” агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэн байна.
Анхан шатны шүүхийн “Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, нөхцөл байдал, олон хүний амь нас хохирсон гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, хөнгөрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын талаар гаргасан улсын яллагч, талуудын гаргасан санал, дүгнэлт, гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, шинж байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар шүүгдэгч Ө.Батлхагвын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 жилийн хугацаагаар хасаж шүүгдэгч *******д 7 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.” гэсэн дүгнэлтүүд нь хууль зүйн үндэслэлтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг анхан шатны шүүх ноцтой зөрчөөгүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ө.Батлхагвын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан гэмт хэргийн шинжийг хангасан тул шүүгдэгчийг цагаатгах тухай гомдлыг давж заалдах шатны шүүх хүлээн авах үндэслэлгүй.
Иймд шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Х.Даваахүү, Т.Мөнхтуяа нарын “шүүгдэгчийг цагаатгах, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах” тухай давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн тул Ө.Батлхагвын цагдан хоригдсон хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцохоор тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/147 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Х.Даваахүү, Т.Мөнхтуяа нарын “шүүгдэгчийг цагаатгах, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах” тухай давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Батлхагвын 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 158 /нэг зуун тавин найм/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.МӨНХБАТ
ШҮҮГЧИД Л.УГТАХБАЯР
Х.ГЭРЭЛМАА