Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 112

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Х.Санжидмаа даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон                                                                                                                      

Улсын яллагч С.Сугар

Шүүгдэгч Н.Уын өмгөөлөгч Д.Зулаа

Шүүгдэгч Ч.Тын  өмгөөлөгч Ж.Цээсүрэн

Шүүгдэгч Н.У, Ч.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.У, Ч.Т нарт  холбогдох эрүүгийн 1830000790067  дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.

 

Монгол Улсын иргэн, 1995 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт оршин суух,  ял шийтгэлгүй Н.У.

 

Монгол Улсын иргэн 1988 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, газар зохин байгуулагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр  хүүхдүүдийн хамт оршин суух, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны  01 дүгээр сарын 22-ны өдөр 25 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 600.000 төгрөгийн торгох ялаар шийтгэгдсэн, Ч.Т

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

 

 Шүүгдэгч Н.У нь 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2 дугаар баг, ... тоот хашаанд Ч.Ттой машин засварын талаар маргалдан улмаар түүний нүүр рүү нь цохиж, тээврийн хэрэгслээр мөргөж, эрүүл мэндэд “дээд уруулын дотор салстын болон хэвлий хэсгийн болон баруун хөлийн өвдөгний хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт

 

 Шүүгдэгч Ч.Т нь 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2 дугаар баг, ... тоот хашаанд Н.Утай машин засварын талаар маргалдсаны улмаас түүний нүүр рүү цохиж, хөл рүү нь өшиглөн  ташиж унагааснаас эрүүл мэндэд “дээд уруулын дотор салстын болон баруун хөлийн дунд чөмөгний хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүгдэгч Н.У шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэгтээ: 2018 оны 03  дугаар сарын 01-ний өдөр Тод машинаа өгч засуулсан. Засуулснаас хойш миний машин доголдоод байсан утсаар яриад хэлэхэд 1 дэх өдөр хүрээд ир гэсэн. Тэгээд очиход Тыг машин үзээд өг гэхэд байж бай гээд зандраад байсан. Хоёр биедээ гай болоод яах вэ би явлаа, та надаас хонь, ямаа авах ёстой  өгөхгүй гэж хэлэхэд намайг дуудаад цохиж унагаагаад зодсон. Тэгээд би Тыг мөргөсөн нь үнэн гэв.  

 

 Шүүгдэгч Ч.Т шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэгтээ: У миний машин асахгүй байна гэж манайд ирсэн. Би машиныг задлахаас өмнө юу юу нь болохгүй байгааг хэлээд. Манай ажил 6 цаг хүртэл ажилладаг өглөө ирээрэй гэсэн.  Маргааш нь 09 цагт ажилдаа ирээд машиныг үзээд 11 цагт манайд байгаа сэлбэг таарахгүй гаднаас олж ир гэсэн. У 2 хоног яваад ирсэн. Би машиныг нь засаад асааж өгсөн. Би ажлын хөлсөө авсан. У машин болохгүй байна гээд ирэхээр нь би 1 дэх өдөр ирж үзүүлээрэй гэсэн. 1 дэх өдөр би Иийн машиныг засаж байхад У ирээд машинаа үзээдэх гэж ууртай хэлсэн. Би Иийн машиныг засаж байсан болохоор байж бай энэ машиныг үзчихээд дараа нь үзэж өгье гэсэн тэр машиныг үзэхэд 30 минут л болох байсан. Хүн бүхэн номхон байна гэж байхгүй.  У уурлаад намайг хараагаад байсан. У гадаа гараад үзээдэх гэхээр нь гарч байхад цамцаа тайлж шидээд уурлаад байсан. У эхэлж гараад намайг заамдаж авсан. Энэ залуу намайг боож унагахаар нь би ташиж унагасан. Би гарыг нь мушгиж байгаад тавиулсан. У машиндаа байсан төмрөөр намайг цохих гээд байсан. Тэгээд машиндаа суугаад явах гэж байна даа гэж бодоод зогсож байхад намайг ирж мөргөсөн. Гэрч нар ч харсан. Энэ залуу намайг хоёр удаа мөргөсөн. Энэ залууг холдуулах гэж би шил рүү нь цохиж хагалсан гэв.

 

Хохирогч Н.У шүүх хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэгтээ: Би машины шилээ нэхэмжлэхгүй хохиролд тооцуулж, Тын гар утасны мөнгийг төлөх саналтай байна гэв.

Хохирогч Ч.Т шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэгтээ:У намайг машинаараа мөргөж гэмтэл учруулсан учраас эмчилгээний зардал, гар утасны төлбөрөө нэхэмжилж байгаа.Би Уаас 500 000 төгрөг эмчилгээний зардалд авсан.Одоо эмчилгээний зардал болон гар утасны төлбөр 740 000 төгрөг нэхэмжилж байна гэв.

 

Эрүүгийн 1830000730087 дугаартай хэргээс:

 

Хохирогч Н.У мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би тус өдрийн 14 цагийн орчим ... тоотод байх Авто засварын газарт Ч.Т гэдэг хүн дээр өөрийн эзэмшлийн 60-18 СҮЭ улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгсэлтэй очиж “өмнө зассан моторын дээд анги чинь болохгүй, дуугараад байна, та гараад үзээд өгчих” гэтэл намайг “байж бай, би энд хүний машин засаж байна” гэж надад зандарч хэлсэн. Тэгэхээр нь би Ч.Тод хандаж “та нарын хийж байгаа ажил,  ажил мөн, миний ажил,  ажил биш үү” гэж хэлтэл “чи муу ямар олон үгтэй нусан банди вэ?, түй, май гээд надад салаавч өгсөн. Би тухайн үед “тэгвэл би танд хонь ямаа хоёр өгөх ёстой, одоо ингээд өр цайръя” гэж хэлээд гарах гэтэл намайг дуудахаар нь би очтол “намайг ташиж газар унагааж, миний дээрээс уруул руу нэг удаа цохиод намайг босгохгүй байсан. Харин хажууд нь байсан танихгүй хоёр хүн Ч.Тыг татаж авч холдуулсан. Тэгээд Ч.Т бид хоёр гадаа гарч хоорондоо зууралдаж байгаад салж, Ч.Т нь “чаддаг юм бол чи намайг дайрчих” гээд байхаар нь би машиндаа суугаад айлгах гээд Ч.Тын зогсож байсан газарт нь өөрийн унаж явсан 60-18 СҮЭ улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгсэлтэй тулж зогстол Ч.Т нь миний машины шилийг  цохиж хагалсан юм. Тухайн үед миний хажууд манай эхнэр Даваасүрэн, 8 сартай охин Наранжаргал нар байсан. Ч.Тыг машины шилийг хагалснаас болж манай охин Наранжаргал айж уйлахаар нь би сандарсандаа Ч.Тыг машинаараа мөргөсөн. Миний дээд уруулын дотор талд язарсан, баруун хөл гэмтэл авсан. Би Тоос өөрийн автомашины урд салхины шилний мөнгө 110.000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг, /хх-ийн 18-19/

 

Хохирогч Ч.Т мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “...Н.У нь 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 14 цагийн орчим манай засвар дээр ууртай орж ирээд “засаад өгсөн машин чинь болохгүй байна” гэхээр нь би “хэний машин” гэтэл “миний машин” гэж байсан. Тэгээд би одоо хүний машин үзэж байна, энийгээ дуусгаад дараа нь чиний машиныг үзэж өгье гэтэл “пизда минь, чи одоо үзээдэх, гөлөг минь чи гараад яг одоо үзээдэх” гэж хэл амаар доромжилсон. Тухайн үед би “чиний аясаар байгаад байх тусам чи юу гэж давраад байгаа юм” гэж хоорондоо маргалдсан. Тэгээд уурлаад байхаар нь би машиныг нь үзэх гээд сандал дээрээсээ бостол намайг заамдаж аваад хоолой боогоод байхаар нь тавиулах гээд хажуу талаас нь хавирч унагаад буцаж татаж босгоод иртэл миний нүүр рүү хоёр удаа мөргөсөн. Тэгээд миний амнаас цус гараад байхаар нь би тавьчихсан. У надаас 2-3 алхамын урд явж байгаад гадуур хувцсаа тайлаад эргээд намайг заамдаж аваад гараашийн хаалганд шахаад “гөлөг минь чи янзалсан машинаа ямар дуу шуутай болсныг нь хар” гээд байсан. Би машин чинь зүгээр л байна ш дээ гэтэл машиныхаа дугуйны ард ивж тавьсан байсан тахир голын төмрийг авч намайг цохих гээд байсан. Тухайн үед Н.Уын дүү гэх эмэгтэй хүн болиулж байсан.  Тэгээд машиндаа суухаар нь би явах гэж байгаа юм байх гэж бодоод гараашныхаа хаалгыг нээх гэж байтал миний араас машин ирж байхаар нь эргээд хартал намайг машинаараа урд хэсгээр мөргөж намайг газар унагасан. Тэгээд босоод иртэл дахиад намайг машинаараа мөргөөд хөдлөхгүй зогсоод байхаар нь машиных нь урд салхины шил рүү нь гараараа балбаж байж машиныг нь холдуулсан. Тухайн үед Н.Уын машины урд салхины шил нь хагарсан. Эмчилгээний төлбөрөө нэхэмжилнэ...”  гэх мэдүүлэг, /хх-ийн 21-22/

 

-Гэрч Г.И мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр засварчин Ч.Т гэх залуугаар өөрийнхөө автомашиныг засуулах гээд 13 цаг өнгөрөөгөөд очсон. Тэгээд би Ч.Ттой хамт засварынх нь газар машиныхаа астотчерь засаад сууж байтал гаднаас Н.У нь жаахан бухимдуу орж ирээд Ч.Тод хандаж “хэд хоног машин засна гэж хүлээлгээд, засчихсан гээд машинаа авсан бүр дордсон байна, машинаа гарч хар” гэж байсан. Гэтэл Ч.Т нь “байж бай ч гэл үү, явж бай ч гэл үү” нэг юм хэлж байсан. Тэгээд тэр хоёр хоорондоо маргалдаж байтал Ч.Т нь сандал дээрээсээ босоод иртэл Н.У, Ч.Т хоёр хоорондоо барьцалдаад эхэлсэн. Би тухайн үед “та нар боль, би ажилтай яараад байна” гэтэл миний үгэнд ороогүй. Гэтэл нэг харсан чинь тэр хоёр газар дээр доороо орсон байсан. Би хэн нь хэнийгээ газар унагасан талаар хараагүй. Тэгээд босож ирээд “гарах уу” гээд тэр хоёр хамт гарсан. “Гарах уу” гэж хэн хэлсэн талаар нь би мэдэхгүй. Ямар ч байсан надад тэгж сонсогдож байсан. Тэгээд тэр хоёр гадаа гараад том том дуугараад хэрэлдээд байх шиг байсан. Удалгүй засварын газрын том хаалга нь түчигнэж дуугартал Ч.Т нь бархираад эхэлсэн. Тэгээд засвар дотор байсан танихгүй залуу бид хоёр том хаалгаар гарах гэтэл нээгдэхгүй байхаар нь урд байдаг жижиг хаалгаар гадаа гарч юу болсон талаар хартал Ч.Т нь Н.Утай мөн адил хэрэлдээд байсан. Надтай хамт гараашнаас гарч ирсэн залуу шууд цагдаа руу дуудлага өгнө гээд яваад өгсөн. Намайг засварын газраас гарахад 60-18 сүэ улсын дугаартай портер машин хаалганаас 1 м-ийн зайтай зогсож байсан. Ч.Т нь машинд мөргүүлсэн гээд зогсож байсан. Биед нь ямар гэмтэл учирсан талаар би мэдээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 29/

 

- Гэрч О.Д мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “...Тын засварын газар очоод манай нөхөр гарааш руу нь орсон. Би хүүхэд болон дүү Урантогосын хамт машины кабинд суугаад үлдсэн. Удалгүй манай нөхөр гараашнаас хамар амнаас нь цус гарсан байдалтай гарч ирээд кабинд суусан. Араас нь Т гэх залуу гарч ирээд манай нөхөртэй хэрүүл хийгээд “чаддаг юм бол дайрчих” гээд бархираад байсан. Гэтэл манай нөхөр өөрийн эзэмшлийн 60-18 сүэ улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгслийг асаагаад Т руу тулж очоод зогстол тэр манай машины урд талын салхины шилийг хагалсан. Тэгэхээр нь манай нөхөр машинтайгаа урагш хөдөлж Тыг мөргөх шиг л болсон. Яг мөргөсөн эсэхийг нь би сайн мэдэхгүй. Ямар нэгэн зүйл мөргөх чимээ би сонсоогүй. Т л “намайг мөргөчихлөө” гээд бархираад цагдаа дуудаад байсан. Т “намайг мөргөчихлөө” гэж бархирах үедээ хөл дээрээ зогсож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28/

 

- Гэрч Н.У мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “...2018  оны 03 дугаар сарын 05-нд хөдөө гэр рүүгээ явах гээд манай ах, бэр эгч Даваасүрэн нарын хамт ахын машинтай цуг гарцгаасан. Манай ах замдаа машинаа урьд нь засуулсан Т гэх залуугийн засварын газраар ороод гарья, янзлуулсан зүйл нь болохгүй, дуугараад байна гэсэн. Тэгээд Тын засварын газар очоод ах У гарааш руу нь орсон. Би бэр эгчийн хамт машины кабинд үлдсэн. Удалгүй ах гараашнаас хамар амнаас нь цус гарсан гарч ирээд кабиндаа суусан. Араас нь Т гэх хүн нь гарч ирээд манай ахтай хэрүүл хийгээд чаддаг юм бол дайрчих гээд бархираад байсан. Гэтэл манай ах машинаа асаагаад Т руу тулж очоод зогстол манай машины урд талын салхины шилийг гараараа цохиж хагалсан. Тэгэхээр нь ах машинтайгаа  урагш хөдөлж Тыг мөргөсөн”...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/

 

- Гэрч Г.Ц мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би тэр өдөр өөрийн 02-49 сүа улсын дугаартай тээврийн хэрэгслээ засуулах гээд засварын газарт очтол тэр засварын газрын хашаанд Ч.Т гэх залуу танихгүй хүнтэй зууралдаад зогсож байсан. Ч.Т нь гараашныхаа хаалгыг нээх  гэж байтал нөгөө залуу нь портер маркийн машинтай Тыг дайрсан. Тэгээд Т нь гараараа тэр автомашины шилийг цохиод хагалсан. Т нь доголоод байхаар нь би түшиж гэр рүү нь оруулж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 30/

 

- Гэрч Л.Г мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “...Т нь танихгүй хүнтэй маргалдаж байсан. Нэг мэдсэн чинь Т  танихгүй залуугийнхаа дээр нь гарчихсан байсан. Т бостол нөгөө залуу нь Тын энгэрээс заамдаад босоод ирсэн, тэгээд гарья гээд байсан. Гадаа юу болсон талаар хараагүй болохоор мэдэхгүй. Ямар ч байсан машин дуугараад хүн бархирч , гараашийн төмөр хаалга дуугарч байсан. Би хэн нь машинд мөргүүлж, хэн нь машинаар мөргөсөн талаар мэдээгүй. Би Т У нарыг онцолж хараагүй болохоор яг ямар байсан талаар мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 31/

       

- Шинжээч эмч А.Бийн “...Ч.Тын 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар Сонгдо эмнэлгийн мэдрэлийн мэс заслын эмчийн үзлэгт бүслэхийн нугалмын тэжээл, хямрал, бодисын солилцооны өөрчлөлт, хоёрдогчоо үүссэн багана нурууны эмгэгшил гэж бичсэн байсан. Харин нурууны  4,5 дугаар үенд няцрал гэсэн онош бичигдээгүй байсан. Тэжээл нурууны 4.5 дугаар үенд няцрал гэж бичигдээгүй байсан.Тэжээл, хямрал бодисын солилцооны өөрчлөлт нь гэмтэлтэй шууд шалтгаант холбоогүй” гэх мэдүүлэг,

 

         -Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 137 дугаартай дүгнэлтэнд: 1.Ч.Тын биед дээд уруулын дотор салстын болон баруун хөлийн дунд чөмөгний хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учирчээ. 2.Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3.Учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох тухай журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна.4.Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх /хх-ийн 35-36/,

 

 Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 143 дугаартай дүгнэлтэнд: “1.Н.Уын биед дээд уруулын дотор салстын болон баруун хөлийн дунд чөмөгний хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учирчээ. 2.Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3.Учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох тухай журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр сариулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 40/

Хохирогч Ч.Тын хохирлын баримт /хх-ийн 13-16/

-Сүхбаатар аймгийн Наран сумын  Засаг даргын Тамгын газрын 2018 оны 05-р сарын 07-ны өдрийн 3/55 дугаартай тодорхойлолт /хх-ийн 47-р хуудас/

-Сүхбаатар аймгийн Наран сумын 3 дугаар багийн Засаг даргын  2018 оны 05-р сарын 07-ны өдрийн 8/399 дугаартай тодорхойлолт /хх-ийн 48-р хуудас/

 

-Шүүгдэгч Н.Уын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 70-р хуудас

 

-Шүүгдэгч Ч.Тын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 72-р хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Н.У  нь 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн   14 цагийн орчимд  Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2 дугаар баг  ... тоот хашаанд хохирогч Ч.Ттой машин засварын талаар маргалдан улмаар түүний нүүр рүү нь цохиж, тээврийн хэрэгслээр мөргөж, эрүүл мэндэд “дээд уруулын дотор салстын болон хэвлий хэсгийн болон баруун хөлийн өвдөгний хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий” хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг  үйлдсэн  болох нь шүүгдэгч Н.Уын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Ч.Т, гэрч Г.И, О.Д,  Н.У, Г.Ц, Л.Г нарын мэдүүлгүүд, Сүхбаатар аймаг дахь Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 137 дугаартай дүгнэлт шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтас хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Шүүгдэгч Ч.Т  нь 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2 дугаар баг, ... тоот  хашаанд Н.Утай машин засварын талаар маргалдсаны улмаас түүнийг нүүр рүү цохиж, хөл рүү нь өшиглөн  ташиж унагааснаас эрүүл мэндэд “дээд уруулын дотор салстын болон баруун хөлийн дунд чөмөгний хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий” хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн  болох нь шүүгдэгч Ч.Тын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Н.У, гэрч Г.И, О.Д,  Н.У, Г.Ц, Л.Г нарын мэдүүлгүүд Сүхбаатар аймаг дахь Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 143 дугаартай дүгнэлт  шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтас хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

  Шүүгдэгч  Н.У, Ч.Т нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно. 

 

  Шүүгдэгч Н.У, Ч.Т нарын үйлдсэн хэрэг нотлогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон тул шүүгдэгч  Н.У, Ч.Т нарыг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус  тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв. 

 

 Шүүгдэгч Н.Ут ял шийтгэл оногдуулахад анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан  хохирлоос төлсөн нь  Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

 Шүүгдэгч Ч.Тод ял шийтгэл оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Н.У, Ч.Т нар нь өөрийн гэм буруу болоод хэргийн үйл баримтын талаар маргаагүй бөгөөд шүүгдэгч Н.У нь хохирогч Ч.Тод гэмт хэргийн улмаас учруулсан  эд хөрөнгийн хохирол болох гар утасны үнэ  140 000 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн, өвдөгний бэхлэлтийн үнэ  100 000 төгрөг, эмчилгээний зардлаас 500 000 төгрөг  төлснийг тус тус  тэмдэглэх нь зүйтэй байна./шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан/

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэмт хорыг хариуцан арилгах, бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зохицуулсан тул шүүгдэгч Н.Уаас эмчилгээний зардал 147850 төгрөг, гар утасны үнэ 140 000 төгрөг нийт 287850 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Тод олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Учир нь:Хохирогч Ч.Тын нэхэмжлэлийн шаардлагыг баримтаар тооцоолоход нийт 1 118 500 төгрөг байна.  Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 137/1 дугаартай дүгнэлтэнд /хх-46 хуудас/:  1.Ч.Тын биед 2018 оны 03.13-ны өдрийн өвдөгний MRI-н зураг, гэмтлийн эмчийн үзлэгт гэмтлийн шалтгаант баруун хөлийн өвдөгний зөөлөн эдийн няцралт, үрэвсэл гэсэн нь өмнөх дүгнэлттэнд дурдсан гэмтэлтэй тохирч байна.

2.2018.03.14-ний өдрийн мэдрэлийн мэс заслын эмчийн үзлэгт бүсэлхийн нугалмын тэжээл,  хямрал бодисын солилцооны өөрчлөлт, хоёрдогчоор үүссэн багана нурууны эмгэгшил гэсэн нь гэмтлийн шалтгаантай холбоогүй тул гэмтлийн зэрэг тогтоохгүй  гэжээ.

Иймд  хохирогч Ч.Тын нэхэмжлэлийн шаардлагаас Сонгодо эмнэлэгт нурууны зураг авахуулсан 347000 төгрөг,  эмчээс нурууны өвчний талаар зөвлөгөө авсан 25000 төгрөг, хоолны зардал 55850 төгрөг,  Энхсаруулын Улаанбаатар хот явсан унааны зардал 42800 төгрөг  нийт  470 650 төгрөгийн баримт нь  хэрэгт хамааралгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгов.

 

  Хохирогч Ч.Т нь шүүгдэгч Н.Уаас гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохирол гар утасны үнэ 250 000 төгрөг нэхэмжилсэн боловч  шүүгдэгч Н.У, хохирогч Ч.Т нар нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн явцад эвлэрэн хэлэлцсэний дагуу  хохирогч Н.Уын   машины салхины шилний үнэ 110000 төгрөгийг хасаж тооцон, шүүгдэгч Н.Уаас 140 000 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Тод олгохоор шийдвэрлэв.   

Шүүгдэгч  Н.У, Ч.Т нар нь   хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд болох нь тогтоогдсон учир “гэмт хэрэг үйлдсэн  нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн саналыг харгалзан Н.Ут  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээнд торгох ял,

шүүгдэгч Ч.Тод   “Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 25 дугаартай шийтгэх тогтоолоор торгох ялаар шийтгэгдсэн хувийн байдлыг харгалзан” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээнд нийтэд тустай ажил хийлгэх ял  шийтгэх нь  зүйтэй байна.

 

Шүүгдэгч Н.У, Ч.Т нар  нь энэ хэрэгт   цагдан хоригдоогүй, тэдний  иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг  тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1.Шүүгдэгч Н.Уыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, 

Шүүгдэгч Ч.Тыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус  тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Уыг 900 /есөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу 900.000 /есөн зуун мянган/  төгрөгөөр торгох ялаар,

Шүүгдэгч Ч.Тыг мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөчин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Ут оногдуулсан торгох ялыг 5 /таван/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Н.У торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

 

5. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ялтан Ч.Тод оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4-өөс дээшгүй цагаар тогтоосугай.

 

6. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  ялтан Ч.Тод нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус   зааснаар хохирогч Ч.Тын нэхэмжлэлийн шаарлагаас 470650 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,  ялтан Н.Уаас 287850  төгрөгийг  гаргуулж  Сүхбаатар аймгийн Баруун-Урт сум 2 дугаар баг Уртын 1-5 тоотод оршин суух хохирогч  Ч.Тод олгосугай.

 

8. Ялтан Н.У, Ч.Т нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт иргэний бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,  ялтан Н.У нь хохирогч Ч.Тод 600 000 төгрөгийн хохирол төлсөн  болохыг  тус тус дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.У, Ч.Т  нарт авсан  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Х.САНЖИДМАА

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Шүүгдэгч Н.У, Ч.Т нар нь 2018 оны 03 дугаар сарын 30-ны шөнийн 00 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Онгон сумын төвд согтууруулах ундааны зүйл уусан үедээ Н.Энхболдтой маргалдан улмаар түүний  нүүр, цээжин хэсэгт хутгаар зүсч, эрүүл мэндэд нь “зүүн хацар, дээд уруулын зүүн дээд хэсгийг хамарсан зүсэгдсэн шарх, баруун эгэмний доод хэсэгт өнгөц зүсэгдсэн шарх, баруун мөрний урд хэсэгт цус хуралт, цээжний баруун хэсэгт 2,3 дугаар хавирга орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэлтэй” хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Н.У, Ч.Т нарын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Н.Энхболд, гэрч Н.Баяржаргал, Г.Бадамсүрэн, А.Алтансүх нарын нарын мэдүүлэг, Сүхбаатар аймаг дахь Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны 201 дугаартай дүгнэлт  хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

Шүүгдэгч Н.У, Ч.Т нарад холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж,  хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон тул Н.У, Ч.Т нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Н.У, Ч.Т нарын  үйлдсэн хэрэг нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн түүний мэдүүлэг, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдсон тул Н.У, Ч.Т нарад  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу 500.000 төгрөгөөр торгох  эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

 

Шүүгдэгч Н.У, Ч.Т нарад ял шийтгэл оногдуулахад анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан хөнгөрүүлэх нөхцөл  байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал  тогтоогдоогүй болно.

 

  Хохирогч Б.Балжинням хохиролд нийт 5 000 000 төгрөг нэхэмжилсэн хэрэгт  баримтаар тогтоогдоогүй байна. Шүүгдэгч Н.У, Ч.Т нар нь хохирогч Н.Энхболдод эмчилгээний зардалд 200 000 төгрөг төлсөн. Хохирогч Н.Энхболд нь 5 000 000 төгрөгийн баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. 

 

Шүүгдэгч Н.У, Ч.Т нар нь цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Н.Энхболдод 200 000 төгрөг төлсөн  зэргийг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9,  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1.Шүүгдэгч Боржигон овгийн Батсүхийн Эрдэнэбатыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Н.У, Ч.Т нарыг 500 /таван зуун / нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу  500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.У, Ч.Т нарад оногдуулсан торгох ялыг 3 /гурван/  сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Н.У, Ч.Т нарад мэдэгдсүгэй. 

 

5.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Н.Энхболд нэхэмжлэлийн шаардлага 5 000 000 төгрөгийг баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг дурдсугай.

 

5. Ялтан  Н.У, Ч.Т нар нь  цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Н.Энхболдод 200 000 төгрөгийн хохирол төлсөн зэргийг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.У, Ч.Т нарад  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Х.САНЖИДМАА