Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 2025/ДШМ/357

 

       

 

 

 

 

    2025           03            20                                          2025/ДШМ/357

 

 

    С.Б-, Б.Г-а нарт холбогдох

  эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Булганчимэг, Э.Булганчимэг,

хохирогч нарын өмгөөлөгч О.Буянтөр, Т.Эрдэнэбат,

хохирогчийн өмгөөлөгч Ц.Баярмаа,

хохирогч ийн өмгөөлөгч Д.Эрдэнэтөгс,

хохирогч нар

шүүгдэгч С.Б-, Б.Г-а, тэдгээрийн өмгөөлөгч Р.Пүрэвлхам, Д.Алтансүх, К.Манлай, Н.Баатардорж,

нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2024/ШЦТ/942 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Х.Ёндон, Ч.Цэцэгмаа, Ө.Отгонжаргал, Д.Г-а нарын өмгөөлөгч О.Буянтөр, Т.Эрдэнэбат нарын хамтран гаргасан болон шүүгдэгч С.Б-, Б.Г-а, тэдгээрийн өмгөөлөгч Р.Пүрэвлхам, Д.Алтансүх, К.Манлай нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн С.Б-, Б.Г-а нарт холбогдох эрүүгийн 2209000001687 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Б-,

2. Г-,

 

Шүүгдэгч С.Б-, Б.Г-а нар бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр “****” ХХК-ийг үүсгэн байгуулж, “****” ХХК-ийг бусдаас худалдан авч санхүүгийн эх үүсвэргүй, барилга барих тусгай зөвшөөрөлгүй байж “Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо “**** ****-1” орон сууцны хотхон, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо “**** ****-2” орон сууцны хотхон, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо “**** ****-3” орон сууцны хотхон, “Налайх дүүрэг, 2 дугаар хороо “**** Виллаж” хотхоныг барьж ашиглалтад оруулж өгнө” гэж Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “****” оффисын 307 тоотод байрлан хуурч, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан нэр бүхий 177 хохирогчид нийт 8.873.202.434 төгрөгийн хохирол учруулан залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: С.Б-, Б.Г-а нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: шүүгдэгч Б-, Г-а нарыг бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар шүүгдэгч С.Б-, Б.Г-а нарыг тус бүр 8 /найм/ жилийн хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч С.Б-, Б.Г-а нараас шийтгэх тогтоолын хавсралтад заасан хохирлыг хувь тэнцүүлэн гаргуулж нэр бүхий хохирогч нарт олгож, энэ хэрэгт ***** газруудын шилжилт хөдөлгөөн, “Jeep Wrangler” загварын ***** улсын дугаартай **** арлын дугаартай тээврийн хэрэгсэл, “Lexus RX450h” загварын **** улсын дугаартай ***** арлын дугаартай арлын дугаартай тээврийн хэрэгслүүдийн шилжилт хөдөлгөөн, С.Б-, Б.Г-а, “****” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байгаа арилжааны банкны данснуудын зарлагын гүйлгээний шилжилт хөдөлгөөн зэргийг хязгаарласныг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэгжлэгээр хураан авсан санхүүгийн бичиг баримтуудыг 28 дугаар хуудаснаас 79 дүгээр хуудас хүртэл үдэж дугаарласан, хог тээврийн гэрээ 6 хуудас, цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ 10 хуудас, үйлчилгээний орон сууцны барилга А блок ажлын зураг АЗ хэмжээтэй 179 хуудас, 10 ширхэг СD зэргийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд төлөгдсөн нийт 19.901.400 /арван есөн сая есөн зуун нэг мянга дөрвөн зуу/ төгрөгийг шүүгдэгч С.Б-, Б.Г-а нараас тус бүр 9.950.700 /есөн сая есөн зуун тавин мянга долоон зуу/ төгрөг гаргуулан Сангийн яамны төрийн сангийн улсын төсвийн орлогын 100900000707 дансанд төлүүлж, шүүгдэгч С.Б-, Б.Г-а нарт урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж цагдан хорихоор, Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4, 25.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-, Б.Г-а нарын насанд хүрээгүй хүүхдүүд болох Б.О, Г.Б, Г., Г.Э нарт асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоохыг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч С.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би 2019 оны 06 дугаар сард хувиараа бичиг хэргийн дэлгүүр ажиллуулах гэж “****” ХХК-ийг үүсгэн байгуулж, Х- хотхоны  205 дугаар байранд дэлгүүрээ ажиллуулж байгаад бага насны хүүхдүүдээ харах болсноор 2020 оны 05 дугаар сард ажлаа зогсоосон. Нөхөр Г-а барилгын салбарт ажиллах сонирхолтой гэдэг талаараа хэлж өмнө нь надтай нэг байгууллагад ажиллаж байсан А ахтай танилцуулж бид 3 хамтран ажиллахаар болсон. Миний нэр дээр байсан “****” ХХК-ийг барилгын тусгай зөвшөөрөлтэй болгоход цаг хугацаа их орох байсан тул 16 давхар барилга барих тусгай зөвшөөрөлтэй “****” ХХК-г худалдаж авсан. 2020 оны 09 сард Нисэхийн 16 дугаар хороонд барилга барих боломжтой газар олж, Г-а бид хоёр бүх хөрөнгөөрөө газар худалдаж авсан. Ийнхүү 2020 оны 10, 11 сард уг газар дээрх объектуудыг буулгаж газар шорооны ажил дууссан. Гэтэл 2020 оны 12 дугаар сараас 2021 оны 05 дугаар сарын хороонд “Ковид-19” цар тахал гарч, хөл хорио тогтоож, бараа материалын үнэ өсөж, үнийн хөөрөгдөл 50-80 хувиар өссөн. Анх 12 тэрбум төгрөгөөр төсөвлөгдсөн барилга 17.9 тэрбум орчим төгрөг болж өссөн ч бид барилгын ажлаа зогсоолгүй цөөн тоогоор орж ирсэн арматур болон бусад бараа материалыг буусан үед нь уралдан авч, өөрсдийн чадах хэмжээгээр барилгын ажлыг явуулсаар байсан.

Энэ хэргийг тал бүрээс нь бүрэн гүйцэд нотлон тогтоож чадаагүй, үндэслэлгүйгээр ялласан гэж бодож байна. “Булган лхам бат аудит” ХХК-ийн хийсэн аудитын тайланд 17 тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан гэх боловч үүнд хувийн хэрэглээний данс, улсаас халамж авч байсан данс, өмнө нь бичиг хэргийн дэлгүүр ажиллуулж байсан үеийн орлого гэх мэт хэрэгт ямар ч холбоогүй данс, мөнгөн дүнг оролцуулсан байх бөгөөд мөн данс хооронд шилжүүлсэн давхардсан мөнгөн дүнг тооцож гаргасан харьцангуй зөрүүтэй тайланг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бидний зүгээс шаардлагатай материалуудыг гарган өгч дахин шалгуулах хүсэлттэй байна. Мөн дээрх алдаатай тайлангаас үүдэн 724 сая төгрөгийг хувийн хэрэглээндээ зарцуулсан гэх /шийтгэх тогтоолын 85-86/ шинжээчийн дүгнэлт нь учир дутагдалтай. Миний бие хэргийн материалтай мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд танилцаагүй. Шүүх рүү 4 удаа хүсэлт явуулсан боловч 1 сарын хугацаанд огт хүлээн авахгүй байгаад гомдолтой байна. Шүүх хуралд прокурорын ёс зүйд нийцэхгүй үг, үйлдэл гаргаж байсанд гомдолтой байна. Тухайлбал, бүрэн дунд боловсролтой, ямар ч мэргэжил эзэмшээгүй байж бизнес эрхэлнэ гэж барилгын салбар луу орсон байна гэх. Монгол Улсын иргэн компани байгуулж, үйл ажиллагаа явуулахад мэргэжил, боловсрол нөлөөлөхгүй гэж ойлгож байна. Харин бид шаардлагатай ажлын байранд мэргэжлийн хүнийг нь томилон ажиллуулж байсан. Ямар ч хөрөнгөгүй байж 100 сая төгрөгтэй барилгын салбар луу орсон хэмээн буруутгасан. Бидний хувьд хөрөнгөтэй болохын тулд бизнес эрхэлж түүндээ бүхнээ зориулсан. Хэрэгт миний нэр дээрх компанийн ажилчдаас мэдүүлэг авсан. Гэтэл барилга дээр ажиллаж байсан “****” ХХК-ийн ажилчдаас гэрчээр оруулаагүйд гомдолтой байна. Бодит нөхцөл байдал дээр ажиллаж байсан уг хүмүүсийг гэрчээр мэдүүлэг өгүүлэх хүсэлттэй байна. Мөрдөн шалгах ажиллагааны үед 2022 оны 07 дугаар сард Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн ахмад Буянбат, дарга Мөнх-Эрдэнэ нар нь “****” ХХК-ийн бичиг баримтыг актлаж авч явахдаа төслүүдийн техникийн нөхцөл болон скиз, ажлын зураг, нийслэлийн тамгатай баримтуудыг эх хувиар нь авсан. Гэтэл шүүх хуралд хэргийн материал дунд байгаагүй бөгөөд энэ чухал нотлох баримт тул дахин нягтлуулж хэрэгт хавсаргах хүсэлтэй байна. Бидний зүгээс уг ажилдаа чин сэтгэлээсээ, хүсэл тэмүүлэл дүүрэн эхэлсэн. Гэвч цар тахал гарч давшгүй хүчин зүйл нөлөөлсөн. Мөн санхүүгийн хувьд ч тооцоолсон эрсдэлээс илүү хүнд нөхцөл байдал үүсэж, бизнесийн эрсдэл болон тооцооны алдаа гарсан нь үнэн. Гэвч бид амьдралын эх үүсвэр болгоогүй. Прокурорын хэлсэнчлэн анхнаасаа бусдыг залилах санаа сэдэлтэйгээр уг ажлаа эхлүүлсэн бол бид бүх хөрөнгөө гарган газар авч, орон сууц борлуулсан бүх орлогыг барилга руу зарцуулахгүй байсан. Шүүх дээр бид шоконд орж, өөрийгөө илэрхийлэх чадамжаа алдсан байсан. Нөхөр Г-а нь 80 хувийн сонсголын бэрхшээлтэй, би бага насны 4 хүүхдээ бодоод юу хэлж ярихаа мэдэхгүй дээрх байдлуудаа хэлж чадаагүй. Бид анхнаасаа бусдыг залилах санаа байгаагүй. Иймд хэргийг мөрдөн байцаалтад буцааж, дахин шалгуулж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.Г-а давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие дээрх зүйл анги, яллах дүгнэлт болон шүүхийн шийдвэр дээр амьдралын эх үүсвэр болгож бусдыг залилсан гэдгийг зөвшөөрөхгүй байна. Шүүх болон улсын яллагч дүгнэлтдээ шинжээч, аудитын дүгнэлт нотолгоогоор нотлогдож байна гэсэн боловч нотлох баримтын хавсралтад нотлож хавсаргасан баримт байхгүй байхад амьдралын эх үүсвэр болгон ялласанд гомдолтой байна. Мөрдөн шалгах ажиллагаанд хийгдсэн шинжээчийн дүгнэлт учир дутагдалтай байгаа тул хүлээн зөвшөөрөхгүй байна.

Шинжээчийн дүгнэлтэд 2020 оны эхэн үед буюу энэ хэрэгт огт хамааралгүй дансны хуулга, гүйлгээг хавсарган хувийн хэрэглээнд зарцуулсан мэтээр дүгнэсэн. Мөн бараа материалын жагсаалт болон бүртгэл байхгүй гэсэнд аудит байгууллагад энэ хэрэгтэй холбоотой бүх бараа материал, дансны хуулганы худалдан авалт хийсэн барааны баримт эх хувиараа байхад зөвхөн дансны хуулгаар дүгнэлт хийсэн. Бас бетон зуурмаг худалдан авах тоолонд тухайн нийлүүлэгч байгууллагын нярав гэж хүн баримт болон нийлүүлж байгаа бетон зуурмагийн чанар, загварыг бичигдсэн баталгаат гэрчилгээ өгсөн нь хавтас хэрэгт хавсралттай байхад биднийг чанаргүй барилга, хангалтгүй багана, дам, нуруу цутгаж хийсэн гэж дүгнэлт гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шийтгэх тогтоолд хохирогчоор тогтоогдож буй зарим хүн нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжтай, уг шийдвэр нь ШШГЕГ-т очсон байхад давхар хохирогчоор тогтоож, хохирол нэхэмжилснийг ойлгохгүй байна. Миний бие 2020 оны сүүлээр “****” ХХК-ийг 16 давхар хүртэл барилга барих зөвшөөрөлтэй нь худалдан авч үйл ажиллагаа эрхлэх буюу барилга барих л зорилгоор хүн ажилд авч, оффис түрээсэлж, ашиг олох, улсад татвар төлж бүтээн байгуулалтад гар бие, сэтгэл зүрхээ зориулан ажилласан. Энэ үйлдэл болон компани байгуулах нь өөрөө гэмт хэрэг болно гэж огт бодоогүй. Улсын яллагчийн “бүрэн дунд боловсролтой хүн компани байгуулж, барилга барьж, ашиг олж болох боломжтой гэж үү” гэсэн утгатай асуултад үнэхээр их цочирдсон. Бид уг хэрэгт нэрлэгдсэн төслүүдийн үйл ажиллагааг инженертэй, төсөвчинтэй ярилцаж, график төлөвлөгөөг гаргуулан он, цаг, сартай төлөвлөсний дагуу явуулж байсан бөгөөд “Ковид-19” цар тахалд бусдын адил өртөж, түүгээр зогсохгүй хил гаалиас хамааралтай бараа материалын өртөг 98 хувь хүртэл өссөн нь санхүүгийн байдалд нөлөөлж барилгын үйл явц зогсонги байдалд орсон нь бидний мэдлээс хэтэрсэн хүчин зүйл болсон. Мөн бид үйл ажиллагаа явуулж байх хугацаандаа маш олон хүний гэрээ цуцлах хүсэлтийн дагуу буцаалтыг цаг тухайд нь олгож байсныг дүгнэлтэд авч хэлэлцээгүй шийдвэр гарсанд маш их гомдолтой байна. ...” гэв.  

 

Хохирогч нарын өмгөөлөгч Т.Эрдэнэбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуульд зааснаар тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянан үзэж, шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох, гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн боловч гэмт хэргийн бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг хэрхэн шийдвэрлэх талаар дүгнэлт хийгээгүй байна. Барилгын хөгжлийн төвийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дүгнэлт /Хариулт-5/-д....Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд баригдахаар төлөвлөгдсөн Я.Т-ийн 10 давхар үйлчилгээтэй орон сууцны барилга **** ****-2 барилгын явц 2023 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар зоорь, 1, 2, 3, 4, 5 дугаар давхрын цутгамал төмөр бетон бүтээцийн ажил хийгдсэн, 1, 2, 3 дугаар давхрын гадна ханын блокон дүүргэлт хийгдсэн байгаа нь цутгамал төмөр бүтээцийн ажил 45 орчим хувийн гүйцэтгэлтэй байна /26 хх162-190/

“Лэндс Үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дүгнэлтэд...”

1. Налайх дүүргийн 7 дугаар хороонд байх нэгж талбар 1260310850 дугаар бүхий 20.000 кв.м хэмжээтэй газрын зах зээлийн бодит үнэ 394.464.000 төгрөг, уг газарт баригдсан барилгын  ажлын гүйцэтгэлийн зардал, баригдсан барилгын зах зээлийн бодит үнэ цэнэ 30.000.000 төгрөг, нийт 424.464.000 төгрөг.

2. Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд байх нэгж талбар 1331000383 дугаар бүхий 1318 кв.м хэмжээтэй газрын зах зээлийн үнэ цэнэ 632.245.374 төгрөг, уг газарт баригдсан барилгын ажлын гүйцэтгэлийн зардал, баригдсан барилгын зах зээлийн бодит үнэ цэнэ 1.806.116.237 төгрөг, нийт 2.438.361.611 төгрөг.

3. Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд байх **** ****-1 хотхон баригдаж буй газрын зах зээлийн бодит үнэ 1.397.821.401 төгрөг, уг газарт баригдсан барилгын ажлын гүйцэтгэлийн зардал, баригдсан барилгын зах зээлийн бодит үнэ цэнэ 3.138.583.419 төгрөг, нийт 4.536.404.820 төгрөг.

Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд байх Y-2204043485 дугаартай газрын зах зээлийн бодит үнэ цэнэ 1.019.975.646 төгрөг, уг газарт баригдсан барилгын  ажлын гүйцэтгэлийн зардал, баригдсан барилгын зах зээлийн бодит үнэ цэнэ 300.000.000 төгрөг, нийт 1.319975.646 төгрөг”  байна гэсэн дүгнэлт /26хх 231-241-250/ тус тус гарсан байдаг.

Шүүгдэгч Б.Г-а, С.Б- нар нь Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд 2 блок 10 давхар үйлчилгээтэй 108 айлын орон сууцны, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд 1 блок 10 давхар үйлчилгээтэй 63 айлын орон сууцны, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд 3 блок 16 давхар үйлчилгээтэй 270 айлын орон сууцны, Налайх дүүргийн 2 дугаар хороонд 8 блок 5 давхар 330 айлын орон сууцны барилгын ажлыг гүйцэтгэхээр хохирогч нартай байгуулсан Орон сууц захиалгын гэрээний төлбөрийг дээрх барилгын ажилд зарцуулсан талаар мэдүүлсэн. Өөрөөр хэлбэл “Лэндс Үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон  Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд баригдсан **** ****-2 орон сууцны дутуу баригдсан барилга, мөн Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд байх **** ****-1 орон сууцны дутуу баригдсан барилга нь гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд “Хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ”-г тус тус заасан байна. Гэтэл анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ Барилгын хөгжлийн төв, Лэндс Үнэлгээ ХХК-ийн шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан барилгын явцын дутуу гүйцэтгэлтэй, зах зээлийн бодит үнэлгээгээр тогтоогдсон барилгуудыг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогод тооцож, гэмт хэргийн улмаас хохирогч нарт учруулсан хохирлыг нөхөн төлөхөд зарцуулах талаар шийтгэх тогтоолд заагаагүй. Мөн хэрэгт прокурорын тогтоолоор шүүгдэгч С.Б-ын эзэмшилд бүртгэлтэй Налайх дүүргийн 7 дугаар хороонд байх нэгж талбар 1260310850 дугаар бүхий 20.000 кв.м хэмжээтэй газрын шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан байдаг. Дээрх газрыг анх Налайх дүүргийн Засаг даргын 2019 оны А/21 дүгээр захирамжаар /РД: /-т худалдаа, үйлчилгээний чиглэлээр 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэх захирамж гарсан байдаг боловч мөн дүүргийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/140 дугаартай захирамж, хавсралтаар газар эзэмших эрхийг шүүгдэгч С.Б-д шилжүүлсэн байхад шийтгэх тогтоолд уг газрыг Б.Б нь эзэмших эрхийн бүртгэлтэй, шилжилт хөдөлгөөнийг хязгаарласныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.. Өмгөөлөгч нарын зүгээс шүүгдэгч Б.Г-а, С.Б- нарын гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж үзэх Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд баригдсан **** ****-**** газар эзэмших эрхийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна. Иймд шүүгдэгч Б.Г-а, С.Б- нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасны дагуу шүүгдэгч нарыг гэм буруутай тооцсон хэргийн зүйлчлэл, оногдуулсан ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

 

Хохирогч нарын өмгөөлөгч О.Буянтөр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч Т.Эрдэнэбаттай санал нэг байна. Хэлэх зүйлгүй. ...” гэв.

 

Хохирогч Х.Ё, Ч.Ц, Ө.О нар тус шүүх хуралдаанд “...өмгөөлөгч нарынхаа гаргасан гомдлыг дэмжиж байна” гэв.

 

Хохирогч Д.Г-а тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...өмгөөлөгч нарынхаа гаргасан гомдлыг дэмжиж байна. ...” гэв.

 

Шүүгдэгч С.Б-, Б.Г-а нарын өмгөөлөгч Р.Пүрэвлхам, Д.Алтансүх, К.Манлай нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “...шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт С.Б-, Б.Г-а нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар гэм буруутай гэж дүгнэсэн боловч ТОДОРХОЙЛОХ хэсэгт хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй. Шүүхийн гэм буруугийн хэлэлцүүлгийн явцад шүүгдэгч С.Б-, Б.Г-а болон түүний өмгөөлөгч Р.Пүрэвлхам миний гаргасан цагаатгах талын нотлох баримт, хууль зүйн дүгнэлтийг хэрхэн дүгнэсэн, үнэлсэн эсэх талаар дүгнэлт хийгээгүй буюу гэм буруутай эсэхэд үүсэх эргэлзээ нь гэм бурууг тогтоож байгаа нотлох баримтын эх сурвалж нь хангалттай, хүрэлцэхүйц, эргэлзээгүй буюу үнэн бодит, хүлээн зөвшөөрөхүйц эсэхээр тодорхойлогдох бөгөөд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхийг нотлон тогтооход дараах эргэлзээ үүсэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хэсэгт дараах зүйлийг тусгана” гэж, 2.3 дахь хэсэгт "шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл;” 2.4 дэх хэсэгт “шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт;” тус тус зохицуулсан. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл байгаа эсэх талаар шийтгэх тогтоол гаргахад 177 хохирогчийн мэдүүлэг, орон сууц захиалгын гэрээ, төлбөр төлсөн баримт, дансны хуулга, мөн гэрчийн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтүүдийг үндэслэл болгож гэм буруутай хэмээн тооцсон байна. Хохирогч нарын мэдүүлгийн талаар, мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн хохирогч нарын мэдүүлэг нь нийтлэг агуулгатай буюу орон сууц авах зорилгоор “****” ХХК-тай орон сууц захиалгын гэрээ байгуулж, гэрээний төлбөрийг янз бүрийн нөхцөлтэйгөөр өгөхөөр тохиролцсон тухай байна. Мөн орон сууц барих үйл явц удааширсантай холбогдуулан гомдсон утга агуулгатай буюу жигшсэн шинж чанартай. Монгол Улсын Дээд шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 16 дугаар тогтоолд хохирогчийн мэдүүлгийн нотолгооны ач холбогдлыг “хохирогчийн хувьд, мэдүүлэг өгөх нь эрх болон үүргийн нэгдмэл хэрэгжилт учир заавал хангах ба гэрчээс ялгаатай нь хэрэгт авагдсан нотлох баримтын талаар санал хэлэх эрхтэйгээс гадна хувийн сонирхолтой этгээд тул гэмт хэргийн хохирлын хэмжээ, шинж чанар, хүч хэрэглэсэн байдлын талаар хэтрүүлж мэдүүлэх, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн өөрийн зүй бус ажиллагааг нууж мэдүүлэг өгч болзошгүйг анхаарвал зохино.” гэж, мөн “хохирогчийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг жигшсэн байдал, хохирлын хэмжээг өсгөн төлүүлэх сонирхол, эсхүл шүүгдэгч ийнхүү төлсөн байдал нь мэдүүлгийн агуулгад нөлөөлж болзошгүй байдгийг анхаарч бусад нотлох баримтуудтай ямагт харьцуулан-үнэлж байвал зохино.” тус тус тайлбарласан. Хохирогч нар орон сууц захиалан бариулах хүсэл сонирхолтой, шүүгдэгч С.Б-, Б.Г-а нар орон сууц барьж ашиг олох зорилготой байсан нь хохирогч нарын мэдүүлгээс харагдаж байна. Харин илт худлыг үнэн мэтээр хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгосон нөхцөл байдал агуулагдаагүй. Хохирогч, шүүгдэгч нар гэрээгээр тохиролцсон үүргийн дагуу хохирогч нараас төлбөр авсан тухай орлогын баримтыг өгсөн байх ба 2 талаас хүлээсэн үүргийг бичгээр баталгаажуулсан гэрээг байгуулсан байна.

Шинжээчийн дүгнэлтийн талаар: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөгч хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоохоор тусгай мэдлэг бүхий шинжээчдийг томилсон. Тодруулбал “Булган Лхам бат аудит” ХХК-ийн 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 03 дугаартай дүгнэлт, Барилгын хөгжлийн төвийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дүгнэлт, “Лэндс үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн шинжээчийн дүгнэлтүүдийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгожээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.4 дүгээр зүйлийн 4.2-т “Шинжилгээг шинжилгээний байгууллагаас бусад этгээдээр хийлгэхэд Шүүх шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан журмыг баримтална.”, мөн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т “Шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд энэ хуулийн 8.2-т заасан этгээдэд шинжилгээ хийлгэх санал тавьж, хувийн баримт бичиг, тусгай мэдлэг, мэргэжил, чадварыг нотолсон баримт бичиг, шинжилгээ хийж, дүгнэлт гаргахаас татгалзах үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулж, баримтжуулна”, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т “Энэ хуулийн 10.2-т заасан үйл ажиллагааг явуулсны дараа шинжилгээ хийлгэх шийдвэр гаргаж, энэ хуулийн 8.2.1,8.2.2, 8.2.3-т заасан этгээдэд, мэргэжлийн байгууллагын удирдлага, эсхүл төлөөлөх эрх бүхий этгээдэд шинжилгээ хийлгэх шийдвэрийг гардуулан өгч, эрх, үүрэг, хариуцлагыг урьдчилан сануулж, гарын үсэг зуруулна.” гэж тус тус заажээ. Гэтэл энэхүү эрүүгийн хэрэгт шүүхийн шинжилгээний байгууллагаас бусад этгээдээр хийлгэхээр томилсон шинжээч нараас “Шинжээчээр томилох хүний тусгай мэдлэг, мэргэжил чадварыг нотолсон баримт бичиг, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл байгаа эсэхийг шалгаж, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулсан тухай тэмдэглэл” авагдаагүй байна. Энэ нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 10.2, 10.3 дугаар зүйлүүдэд заасан шаардлагыг хангахгүй, хууль зөрчсөн ажиллагаа болсон. Хуульд заасан үндэслэл журмын дагуу шинжээчийн хувийн баримт бичиг, тусгай мэдлэг, мэргэжил, чадварыг нотолсон баримт бичиг, шинжилгээ хийж, дүгнэлт гаргахаас татгалзах үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулж, баримтжуулахгүйгээр шинжилгээ хийлгэх нь худал дүгнэлт гаргах, шинжээчээр оролцож болохгүй тохиолдолд шинжилгээ хийлгэх зэрэг эрсдэл дагуулж байна. Мөн эрх үүрэг танилцуулаагүй нь худал дүгнэлт гаргасан ч хариуцлага хүлээхгүй байх нөхцөл байдлыг бий болгож байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон шинжээчийн дүгнэлтүүд бүгд Шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэсэн буюу Шүүх шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлд хамаарах этгээдүүд байна. Мөн “Булган Лхам бат аудит” ХХК нь аудитын дүгнэлт гаргах эрхтэй этгээд эсэх талаар баримт хэрэгт авагдаагүй, шинжээч Ж.Батболд аудитор мөн эсэх талаар баримт мөн авагдаагүй байна. Аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Сангийн яамнаас авсан байх шаардлагатай. “Булган Лхам бат аудит” ХХК болон “Лэндс үнэлгээ” ХХК-ийг ямар журмаар сонгон шалгаруулсан, энэ хуулийн этгээдүүд хэргийн бусад оролцогч нартай хувийн харилцаа байгаа эсэх, хэрэгт хувийн сонирхолтой эсэх талаар аливаа мэдээлэл авагдаагүй. Хэрэгт шинжилгээ хийсэн зардал нь 19,901,400.00 төгрөг болсон байх ба энэ үнийг хэн тогтоосон, өөр хуулийн этгээдээр бага зардлаар хийлгэх боломжтой байсан эсэх талаар эргэлзээ бүхий нөхцөл байдлыг бий болгож байна. Илт хууль зөрчсөн дүгнэлтийг үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон.

С.Б-, Б.Г-а нарт холбогдох эрүүгийн 22090000001687 дугаартай хэрэгт Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрсэн захирамж, шийдвэрүүд авагдсан байх ба тэдгээрийг хэрхэн үнэлсэн талаар шүүхийн шийдвэрт дүгнэлт хийгээгүй. Иргэний шүүхийн захирамжаар эвлэрсэн хохирогч нарт иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа боловч энэ хэрэгт хохирогчоор тогтоогдон тэдний хохиролд шүүгдэгч нараас төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэх шаардлагыг хангахгүй байна. Хууль зөрчиж гаргасан шинжээчийн дүгнэлтийг дахин хийлгэх, шүүхийн шийдвэрт тусгагдаагүй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх ажиллагааг хийж гүйцэтгэх ажиллагааг нэмж хийснээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал бүрэн гүйцэт хангагдана.

 Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн талаар.

“Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүний шинжийг хуульчилсан бөгөөд шүүхээс тогтоосон үйл баримтаар шүүгдэгч С.Б-, Б.Г-а нар нь бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр “****” ХХК-ийг үүсгэн байгуулж, “****” ХХК-ийг бусдаас худалдан авч санхүүгийн эх үүсвэргүй, барилга барих тусгай зөвшөөрөлгүй байж Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо "**** ****-1" орон сууцны хотхон, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо "**** ****-2" орон сууцны хотхон, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо "**** ****-3" орон сууцны хотхон, Налайх дүүрэг, 2 дугаар хороо "**** Виллаж" хотхоныг барьж ашиглалтад оруулж өгнө гэж Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "*****" оффисын 307 тоотод байрлан зар сурталчилгаа цацаж байгаа нь цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан хуурч байгаа шинжийг хангаж байна. Энэ талаар прокурорын хийсэн хууль зүйн дүгнэлт үндэслэл бүхий болсон. Мөн прокуророос шүүгдэгч С.Б-, Б.Г-а нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан Залилах гэмт хэргийг “...байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон...” гэх хүндрүүлэх шинжийг хангаж байна гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн.

Хэрэгт авагдсан гэрч гэрч Л.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /XXII хавтас 94-96 дугаар хуудас/, гэрч Б.Уламбаярын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...орон сууц захиалгын гэрээний төлбөрийг авахдаа бэлэн болон бэлэн бус хэлбэрээр авдаг байсан. Компанийн данс руу мөнгөө шилжүүлсэн тохиолдолд НӨАТ олгодог, харин хямдралтай үнээр НӨАТ-гүй үед захирал Б-ын данс руу мөнгөө шилжүүлдэг байсан...” мэдүүлэг /22 хавтас 98-99 дүгээр хуудас/, гэрч Б.Батдэлгэрийн мэдүүлэг /22 хавтас 104-105 дугаар хуудас/, гэрч Ц.Болор-Очирын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн /22 хавтас 118 дугаар хуудас/, гэрч Т.Амартүвшингийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /22 хавтас 124-125 дугаар хуудас/, Гэрч Б.Анхбаярын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...зураг төсөл баталгаажаагүй байхад барилгын ажил эхэлсэн..." мэдүүлэг /25 хавтас 67-68 дугаар хуудас/, Чингэлтэй дүүргийн татварын хэлтэс 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 03/98 албан бичиг “...Тус татварын хэлтэст бүртгэлтэй “****” ХХК (РД:6440266) нь Улсын бүртгэлд төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдааны чиглэлээр 2019 оны 06 дугаар сарын 04-нд бүртгүүлж, Чингэлтэй дүүргийн татварын хэлтэст 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр татвар төлөгчөөр бүртгүүлсэн байна. Татварын удирдлагын нэгдсэн системээс шалгахад "****" ХХК нь оноосон нэр өөрчилсөн талаар бүртгэлгүй, 2019 оны 2 дугаар улирлаас Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан, Хувь хүний орлогын албан татварын тайлан, 2021 оны 4 дүгээр сараас Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг тус тус ирүүлсэн байна...” /22 хавтас 156-162 дугаар хуудас/, Монголын Барилгын үндэсний ассоциаци ТББ-н 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 23/29ЯЗ албан бичиг: “...1. "****" ХХК-д (РД:**) 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн "БҮАТЗ олгох асуудлаар урьдчилсан дүгнэлт гаргах Ажлын хэсэг"-ийн хурлаар: Шинээр: БА-4.1 Цутгамал болон угсармал төмөр бетон арагт бүтээцэн болон иж бүрэн цутгамал бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил БА-6.1 Барилга байгууламжийн дотор ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт БА-6.2 Барилга байгууламжийн дотор 85 халаалт, салхивчийн шугам сүлжээ, Хөргөх байгууламж тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт БА-6.3 Барилга байгууламжийн дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамжийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт БА-6.4 Барилга байгууламжийн дотор холбоо дохиолол, интернэт сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт БА-8.1 Барилга байгууламжийн засвар, засал чимэглэл, интерьер, орчны тохижилтын ажлын төрлөөр дэмжигдэж, Барилга, хот байгуулалтын Сайдын 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 129 - дүгээр тушаалыг үндэслэн барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг таван жилийн хугацаатай олгосон байна. /XXII хавтас 222-236 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар шүүгдэгч нар нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээр барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан болох нь нотлогдож байна. Барилга барьж буй хуулийн этгээдүүд 100 хувь өөрийн хөрөнгийн эх үүсвэрээр барилга барьдаггүй бөгөөд боломжгүй юм. Аливаа бизнесийн үйл ажиллагаа бусдын оруулсан хөрөнгө оруулалтын явцад өргөжиж үр дүн гаргадаг. Өөрсдийн хийж буй үйл ажиллагааг бусдад сурталчлах, барих гэж буй орон сууцны барилгыг зарах талаар зар мэдээллийг бусдад цахимаар түгээх нь цахим хэрэгсэл ашиглаж бусдыг залилахаас өөр ойлголт. Цахим хэрэгсэл гэдэгт гар утас, компьютер, зөөврийн компьютер, таблет зэргийг ойлгоно. Цахим хэрэгсэл ашиглаж бусдыг залилах нь дээрх тоног төхөөрөмжийг ашиглахгүй хийж болохгүй бусдыг хуурах үйл ажиллагааг хэлнэ. Монгол Улсад цахим орчин эрчимтэй хөгжөөд удаж байгаа тул аливаа арилжааны зарууд бүгд Фэйсбүүк болон зарын сайтыг ашиглан тараагддаг нь нийтэд илэрхий ойлголт. Ийм нийтэд илэрхий ойлголтыг мушгин гэмт хэргийн шинжид хамааруулж болохгүй. Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэдэггүй. Мөн шүүгдэгч С.Б-, Б.Г-а нарыг “залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон...” гэх хүндрүүлэх шинжийг хангаж байна гэж шүүх дүгнэсэн. Дээрх гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт хэргийн улмаас олсон орлогоос өөрийн анхан шатны хэрэгцээнд зарцуулах, энэ үйлдлийг байнга хийх, өөр орлогогүй байхыг шаарддаг. Шийтгэх тогтоолд шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас олсон орлогыг амьдралын эх үүсвэр болгосон гэж ямар нотлох баримтыг үндэслэн дүгнэсэн талаар тодруулан тайлбарлаагүй. Хэрвээ “Булган Лхам бат аудит” ХХК-ийн дүгнэлтэд "****" ХХК, "****" ХХК-ын санхүүгийн жилийн тайлангууд хэрэгт ирээгүй тул нэр бүхий 18 дансаар нийт 17,326,565,294 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн ба хувийн хэрэглээндээ 724,572,347 / төгрөгийг зарцуулсан байна. Бусад зардлыг данс тус бүрээр нэгтгэн гаргасан болно” гэснийг үндэслэн дүгнэсэн бол энэ нь үндэслэлгүй ба шинжээчийн дүгнэлт хууль зөрчсөн талаар гомдолд тодорхой дурдсан. Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 51 дугаартай тогтоолын 7-д “Гэрээний харилцаа нь Иргэний хууль тогтоомжийн дагуу үүсэж, гэрээний биелэлтийн талаар мэдээлэл солилцож, харилцан гомдлын шаардлага гаргаж, гэрээгээ дүгнэж байсны эцэст эрсдэлд орсны улмаас үүссэн маргааныг, өөрөөр хэлбэл, гэрээний эрсдэлийг залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэхгүй.” Гэж, мөн зүйлд “Харин гэрээгээр хүлээсэн үүрэг нь биелэгдэх боломжгүй болмогц түүгээр шалтаглаж бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг бүгдийг буюу заримыг шилжүүлэхгүй байх гэмт санаа зорилго төрж, үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх замаар хуурч мэхлэх, итгэл эвдэх, тодорхой үйлдэл хийсэн нь хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааны явцад тогтоогдвол залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус тайлбарласан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлж өгнө үү. ...” гэжээ.

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч К.Манлай тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...давж заалдах гомдлоо дэмжиж байна. Гэм буруугийн хэлэлцүүлгийн явцад шүүгдэгч С.Б-, Б.Г-а болон өмгөөлөгч Р.Пүрэвлхам нарын гаргасан цагаатгах талын нотлох баримт хууль зүйн дүгнэлтийг хэрхэн дүгнэсэн үнэлсэн эсэх талаар дүгнэлт шүүхийн шийтгэх тогтоолд хийгдээгүй. Шийтгэх тогтоол гаргахад 177 хохирогчийн мэдүүлэг, орон сууц захиалгын гэрээ, төлбөр төлсөн баримт, дансны хуулга мөн гэрч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтүүдийг үндэслэл болгож гэм буруутай хэмээн тооцсон. Хохирогч нар орон сууц захиалан бариулах хүсэл сонирхолтой, шүүгдэгч нар нь орон сууц барьж, ашиг олох зорилготой байсан нь хохирогч нарын мэдүүлгээс харагддаг. Харин илт худлыг үнэн мэтээр хурц зохиомол байдлыг зохиомол байдлыг зориудаар бий болгосон нөхцөл байдал агуулагдаагүй байна. Хохирогч, шүүгдэгч нар гэрээгээр тохиролцсон үүргийн дагуу хохирогч нараас төлбөр авсан тухай орлогын баримтыг өгсөн байх ба хоёр талаас хүлээсэн үүргийг бичгээр баталгаажуулан гэрээ байгуулсан.

Шинжээчийн дүгнэлтүүд Шүүхийн шинжилгээний тухай хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан тодорхой үндэслэлүүдийг зөрчсөн. Шүүхийн шинжилгээний байгууллагаас бусад этгээдээр шинжилгээ хийлгэж байгаа тохиолдолд тодорхой нөхцөлийг хангах ёстой. Тухайн нөхцөлийг хангаагүй. Шинжээч нарыг хөндлөнгийн шинжээч мөн эсэх дээр өмгөөлөгч нарын зүгээс эргэлзээ төрсөн. Хувийн сонирхол байсан эсэх тал дээр зайлшгүй тодруулах ёстой байсан гэж үзэж байгаа. Барилгын хөгжлийн төвийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дүгнэлтэд “чанарын шаардлага хангаагүй зуурмаг ашигласан” гэж дүгнэсэн. Хэрэгт хуулийн этгээдээс бетон зуурмаг авсан санхүүгийн баримт байгаа. Тухайн баримтад бетон зуурмагийн маркийг тэмдэглэсэн. Марктай хамааралтай ямар нэгэн дүгнэлт хийгээгүй. Уг баримтыг ашигласан эсэх нь тодорхойгүй. Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо "**** ****-2" гэх барилга дээр муу зуурмаг ашигласан гэж дүгнээд байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Хохирогч н.Батсүхийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 244 дугаартай шүүгчийн захирамж, мөн хохирогч н.Ганзоригийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2229 дугаартай захирамж, мөн хохирогч н.Энхбатын 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1675 дугаартай захирамж, хохирогч Г.Наранцацралын 2023 оны 03 дугаар сарын 23 өдрийн 892  дугаартай захирамж, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 648 дугаартай хохирогч Х.Цогбаярт холбогдох зэрэг маш эвлэрлийг баталгаажуулсан захирамж байгаа. Захирамжтай холбоотой ямар нэгэн ажиллагаа шүүхээс хийгээгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэхэд хүндрэлтэй нөхцөл байдал үүсэхээр байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэж шаардлага байгаа. Уг шаардлагыг хангаагүй. Хохирогч нарын жагсаалтын 174-т хохирогч Д.Ц- байгаа. Уг хохирогч нь шүүгдэгч нарт газар зарсан. Эхлээд Б.Г-атай харьцаж байгаад, дараа нь С.Б-д шилжүүлж өгсөн гэж мэдүүлдэг. Хохирогч Д.Ц-гийн газрыг үнэлэхдээ 1,019,975,646 төгрөгөөр үнэлсэн. Улсын яллагч тухайн хохирлыг тооцохдоо уг үнэлгээгээр гаргуулъя гэж шүүхэд санал гаргасан боловч шүүхээс хохирогч Д.Ц-, Я.Т- нарт учирсан хохирлын хэмжээг шүүгдэгч нартай худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэрээний үнийн дүнгээр тооцох нь хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх ач холбогдолтой гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Миний үйлчлүүлэгч нарыг залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэж буруутгасан. Барилга барьж буй хуулийн этгээд 100 хувь өөрийн хөрөнгийн эх үүсвэрээр барилга барьдаггүй. Ийм үйл ажиллагаа явуулж байгаа компани цөөхөн байх. Аливаа бизнесийн үйл ажиллагаа бусдын оруулсан хөрөнгө оруулалтын явцад өргөжиж, үр дүн гаргадаг. Өөрсдийн хийж буй үйл ажиллагааг бусдад сурталчлах, барих гэж буй орон сууцны барилгыг зарах талаар зар мэдээллийг цахимаар түгээх нь цахим хэрэгсэл ашиглаж бусдыг залилахаас өөр ойлголт. Анхан шатны шүүх цахим хэрэгсэл ашиглаж, зар түгээгээд байгаа нь өөрөө залилах гэмт хэргийн нэг шинж юм гэж тайлбарлаад байгааг үүгээр үгүйсгэж байна. Цахим хэрэгсэл ашиглаж бусдыг залилдаг, дээрх тоног төхөөрөмжийг ашиглахгүй, хийж болохгүй бусдыг хуурах үйл ажиллагааг хэлдэг. Монгол улсад цахим орчин эрчимтэй хөгжөөд удаж байгаа тул аливаа арилжааны зарууд бүгд фэйсбүүк дээр болон бусад unegui.mn гэх мэт заруудаар байршиж явдаг. Үүнийг өрөөсгөл байдлаар дүгнэсэн нь хууль зөрчсөн гэж үзэж байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Р.Пүрэвлхам тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...давж заалдах гомдлоо дэмжиж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын нэрийн өмнөөс гаргах шүүхийн шийдвэр нь шийтгэх, эсхүл цагаатгах хэлбэртэй байна” гэж заасан. Гэтэл өмгөөлөгч надад захирамж хэлбэрээр шүүхийн шийдвэрийг гардуулсан нь дээрх хуулийг ноцтой зөрчсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...прокурор, мөрдөгч нь өөрийн санаачилгаар, эсхүл оролцогчийн хүсэлтийг үндэслэлтэй гэж үзвэл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд тусгай мэдлэг зайлшгүй шаардагдах асуудлыг тодруулахаар, эсхүл эд зүйл, хөрөнгийн үнэлгээ, хүрээлэн байгаа орчны хохирлын үнэлгээ, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохоор шинжилгээ хийлгэх шийдвэр гаргаж, шинжээч томилно...” заасны дагуу 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр “Булган Лхам бат аудит”, “Лэндс үнэлгээ” ХХК-ийг томилж аудитын дүгнэлтийг гаргасан байдаг. “Булган Лхам бат аудит” компанийн шинжээч Ж.Батболд нь аудитын дүгнэлтийг гаргахдаа тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан гэхэд  учир дутагдалтай, үндэслэлгүй дүгнэлтийг гаргасан. Тухайн гомдлыг мөрдөн байцаалтын болон прокурорын шатад гаргасан боловч хүлээн авч шийдвэрлээгүй, урьдчилан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан товлон зарлуулсан боловч шүүх хүлээж аваагүй. Аудитын болон хөрөнгө үнэлгээний шинжээчийн дүгнэлтүүд өөр хоорондоо зөрүүтэй. Яллах дүгнэлт болон шийтгэх тогтоолд дурдсан хохирол 8,873,203,434 төгрөг нь гэрээний үнийн дүн үү, эсвэл аудитын дүгнэлтээс хассан дүн үү гэдгийг ойлгомжтой болгох байтал шууд яллах үндэслэл болгосон. Б.Г-а, С.Б- нарын данс хоорондын болон барилгын ажил гүйцэтгэхтэй холбоотой компанийн данс руу шилжүүлсэн давхардсан төлбөрийн мөнгөн дүнгүүд маш олон байсан. Захиалагч нарын төлбөрийн гүйлгээг харахад тухайн төслүүд нь Хаан банкинд нээгдсэн дансаар гүйлгээ хийгддэг байсан нь харагдаж байгаа. Энэ гүйлгээтэй холбоотой төлбөрийг барилгын төсөвт орсныг тусгасан. Харин захиалагч нар байрны төлбөрийг өөр банкнуудын данс руу шилжүүлсэн, төлбөрүүдийг нь тухайн хамаарал бүхий төслийн Хаан банк руу шилжүүлсэн нэг хүний гүйлгээг, хоёр гүйлгээ мэтээр давхардуулсан. Тодруулбал, “****” компанийн 5628065595 тоот хаан банкны данс руу 22,167,169  төгрөг, Б.Г-ын 5302689036 тоот хаан банкны данс руу 518,313,444 төгрөг, үүнтэй холбоотой 15 данс нь давхардан орсон баримтууд авагдсан байдаг. Шинжээчийн дүгнэлтэд дамжуулсан гэх утгаар бичсэн нэг гүйлгээ болохыг тодорхойлсон гэж үзэхээр байхад, шинжээч нь нийт үнийн дүнгээр дамжуулсан тухай бүрээр нэмж их хэмжээний гүйлгээ хийгдсэн мэтээр оруулсан байгаа нь ойлгомжгүй. Миний үйлчлүүлэгч нар барилга барихтай холбоотой гэрээ хэлцлийн дагуу 2020 оны 10 дугаар сараас төлбөр тооцоог татсан бөгөөд энэхүү төлбөрүүдийг “**** ****-1”төсөл буюу Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд хоёр блок дөрвөн давхар, зургаан давхар каркас, “**** ****-2” төсөл буюу Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэг блок 6 давхар каркас, “**** ****-3” буюу Баянзүрх дүүргийн хоёрдугаар хорооны нутагт байрлах хоёр блокийн газар шорооны ажил болон ул бетон цутгалт, Налайх дүүргийн 7 дугаар хороонд байрлах хоёр блокийн газар шорооны ажлуудад оруулсан байна. Гэтэл шинжээчийн дүгнэлтэд шүүгдэгч нарын “**** ****” төслүүдтэй огт хамааралгүй буюу 2020 оны 10 дугаар сараас өмнөх халамжийн, хадгаламжийн, өмнө нь ажиллаж байсан компанийн олгогдсон цалин зэрэг орлогыг татан төвлөрүүлсэн төлбөр мэтээр тусгасан байгаа нь шинжээчийг буруу дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэлтэй. Шинжээчийн дүгнэлтэд Б.Г-ын хаан банкны 5753728742 тоот дансны 2020 оны 10 дугаар сар хүртэлх гүйлгээг дүгнэлтийн 1-1305 гэсэн дугаарт орлого 178,964,498 төгрөг, зарлага нь 179,361,810 төгрөг гэж тусгасан байдаг. Өөрөөр хэлбэл дээрх орлогыг татан төвлөрүүлсэн мөнгөнд хамааруулж, зарлагыг барилгын бус хувьдаа ашигласан мэтээр тусгасан нь илтэд үндэслэлгүй. Б.Г-ын хаан банкны 5028986357 данс нь “Мөнгөнсаран Хас”компанийн захирал Билгүүнтэй хамтран эзэмшдэг данс байсан бөгөөд Б.Г-а уг компанийн хувьцааг н.Билгүүнд шилжүүлэн компанид хамааралгүй болсноос хойш уг данс ашиглагдахаа больсон байдаг. Уг дансаар хийгдсэн орлого 24,091,334 төгрөгийн гүйлгээг татан төвлөрүүлсэн мөнгөн дүнд хамааруулан тооцож, улмаар зарлагын 24,089,010 төгрөгийг татан төвлөрүүлсэн үнийн дүнгийн зарлага мэтээр тооцсон нь үйлчлүүлэгч нарын эрх зүйн байдалд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй, дүгнэлт нь хуулийн дагуу болж гараагүй, хохирогч нарыг төөрөгдөлд оруулах хэмжээний нөхцөл байдал үүсгэж байгаа. Хаан банкны 5028865741 тоот данс нь Б.Г-ын кредит картын данс бөгөөд орлого 2,048,884,64 төгрөг гэснийг зарлага 2,553,825 төгрөг нь зөвхөн кредит данстай холбоотой байтал дүгнэлтэд мөн тусгасан нь ойлгомжгүй. Шүүгдэгч Б.Г-а нь 80 хувийн сонсголгүй тул төрөөс группийн мөнгө гэж сар бүр 380,000 төгрөгийн тэтгэмж авдаг. Уг данс нь 5429611780 тоот данс. Энэхүү дансанд орсон орлого 7,503,834 төгрөгийг зардалд 7,501,942 төгрөг гээд татан төвлөрүүлсэн гүйлгээтэй ямар холбоотой нь ойлгомжгүй байдлаар оруулж ирсэн. Хаан банкны 5700996473 тоот дансанд С.Б-ын зөвхөн хүүхдийн хадгаламжийн мөнгө ордог данс бөгөөд уг дансны орлого нь 2,750,000 төгрөг байна. Хүүхдийн мөнгө ордог хувийн шилжүүлэг хийдэг данснуудыг нь 2020 оны 10 сар хүртэлх гүйлгээнд татан төвлөрүүлсэн орлогод ямар ч хамааралгүй байтал татан төвлөрүүлсэн орлого мэтээр аудитын дүгнэлтэд тусгасан нь учир дутагдалтай. Би шүүх хуралдаан 2-3 хоног үргэлжлэхэд тухайн нөхцөл байдлыг байнга ярьсан. Хаан банкны 5700924259 тоот данс нь С.Б-ын нэр дээрх данс бөгөөд уг дансны 2020 оны 03 дугаар сараас 10 дугаар сар хүртэлх 218,364 төгрөгийн гүйлгээг аудитын шинжээчийн дүгнэлтэд орлогоор тусгасан байдаг. Гэтэл уг мөнгөн дүн нь татан төвлөрүүлсэн төлбөр тооцоонд огт хамааралгүй болох нь 2020 оны 11 дүгээр сараас дээрх данс “**** ****-1” төслийн төлбөрийн данс болсон нь харагдаж байгаа. Тэгэхээр “Булганлхам аудит” компанийн аудитын шинжээчийн дүгнэлтэд “****” ХХК нь “****” ХХК-ийн болон хувийн нийт 18 дансаар 17,353,894,418 төгрөг орж, 17,326,565,294 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдэж, 754,572,347 төгрөгийг хувийн хэрэглээндээ зарцуулсан, 715,702,241 төгрөгийг буцаан олгосон гэж тусгачихсан байдаг. Шүүх шинжилгээний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт “шинжээчийн дүгнэлт, түүний зарим хэсэг үндэслэлгүй, эсхүл үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй байвал шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн шийдвэрээр дахин шинжилгээ хийнэ” гэж заасны дагуу аудитын дүгнэлтийг дахин гаргуулъя гэх хүсэлтийг удаа дараа гаргасан. 2020 оны 10 сараас өмнөх гүйлгээнүүд ойролцоогоор 580 гаруй сая төгрөг, дамжуулсан буюу давхардуулан тооцсон гүйлгээ болох 4,6 тэрбум орчим төгрөг, нийт 5,2 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлсэн гэхэд 17 тэрбум төгрөгөөс хасагдан тооцох үндэслэлтэй болохыг үнэлгээний компанийн гаргасан шинжээчийн дүгнэлтэд тусгасан бодит гүйцэтгэсэн ажил буюу дутуу баригдсан барилгын үнэлгээг нийт 8,719,206,078 төгрөгөөр үнэлснээс харагддаг. Тэгэхээр яллах дүгнэлтэд хохирлын тооцоог 8,873,202,434 төгрөг гэснээс харахад миний үйлчлүүлэгч нар татан төвлөрүүлсэн хөрөнгийг зориулалтын дагуу ашигласан нь хангалттай нотлогддог. Татварын өр төлбөртэй холбоотой санхүүгийн тайланг хэрэгт хавсаргаагүй. Төлбөр тооцоог нэг бүрчлэн нарийвчлан гаргаагүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн бодит байдлыг тогтоогоогүй.. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.13 дугаар зүйлд заасан нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаар энэ хуульд заасан журам зөрчигдсөн гэж үзэж, энэ талаарх гомдлыг удаа дараа гаргаж байсан. Тухайн барилгын чанарын талаар Барилга хөгжлийн төвийн шинжээчийн дүгнэлтийг хэт өрөөсгөл, учир дутагдалтай гэж үзэхээр байна. Бетоны чанар муу гэсэн байдлаар бетон зуурмагийн компаниас нь нэг ч хүн асуугаагүй. Тухайн бетон нь чанартай, чанаргүй болохыг энгийн нүдээр хараад мэдэх боломжгүй талаар огт тодруулаагүй. Өмгөөлөгчийн зүгээс барилгын зураг, барилгатай холбогдолтой баримт бичиг, газрын гэрчилгээ, газартай холбоотой гэрээ зэргийг прокурорын шатад гаргаж өгөхийг удаа дараа хүссэн боловч хангаагүй. Дээрх баримтуудыг эх хувиар нь хэрэгт хавсаргасан. Гаргаад байгаа хүсэлтийг удаа дараа хангахгүй байгаа нь дээрх барилгуудыг барих боломжтой, барья гэсэн хөрөнгө оруулагч нарыг татах боломжийг санаатайгаар үгүйсгэснээс миний үйлчлүүлэгч нараар зогсохгүй, хохирогч нар ч хохирч байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Алтансүх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...давж заалдах гомдлоо дэмжиж байгаа. Хэргийн бодит байдал болон нотолбол зохих байдлыг анхан шатны шүүх болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хангалттай бүрэн дүүрэн, тал бүрээс шинжлэн судалж тогтоогоогүй. Монгол Улсад барилгын үйл ажиллагаа буюу барилга угсралтын үйл ажиллагаа явуулахын тулд тухайн аж ахуйн нэгжид ямар эд зүйл, материал тусгай зөвшөөрөл шаардлагатай юм бэ гэх асуултад хариулт авах ёстой.  Нэгдүгээрт компани байх ёстой. Хоёрдугаарт тусгай зөвшөөрөл авах ёстой. Гуравдугаарт барилга барих гэж байгаа тохиолдолд аливаа газрын эзэмшигч болон аль нэг этгээдтэй гэрээ эсвэл гэрээний харилцаанд орох, эсхүл өөрөө өмчлөгч, эзэмшигч байх ёстой.  Шүүгдэгч нарын хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байсан компаниуд буюу нэг компани дээр нь зөвшөөрөл байгаа. Өөрөөр хэлбэл Б.Г-ын хувьд тухайн барилгын үйл ажиллагааг эрхлэхийн тулд н.Анхбаяр гэх мэргэжлийн мэргэшсэн барилгын инженертэй хамтарсан талаар мэдүүлдэг. Мэргэжлийн этгээдтэй хамтран барилгын бизнестэй болсонтой холбогдуулаад газар худалдаж авсан. Газар худалдаж авсны дараа тодорхой шаардлага бүхий компанийг худалдаж авсан. Тухайн компани нь бидний мэдэх “****” юм. Тус компанийг 2021 оны 01 дүгээр сард авсан. 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх хугацаанд барилга барих тусгай зөвшөөрлийг иргэн Б.Г-ад олгосон байдаг. Энэ олон хохирогч нарыг хохироосонтой холбоотой асуудалд хэн нэгнийг буруутгах гэсэнгүй. Үйлчлүүлэгч нарын эрх зүйн байдлын дээрдүүлэх дүгнэлт хийхийн тулд энэ асуудлыг яриад байна. Залилах гэмт хэргийг үйлдэх зорилгоор энэ үйл ажиллагаануудыг хийсэн юм уу гэдэг дээр хохирогч нар ч гэсэн үгүй гэж хэлэх байх. Хохирогч нараас яагаад дахин, дахин захиалга аваад, тухайн захиалгын хөрөнгийг юунд зарцуулаад байна вэ гэдэг дээр анхаарал хандуулаагүй. Юунд зарцуулагдсан талаар анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй. Амьдралын эх үүсвэр болгосон гэж үзэн хүндрүүлэн зүйлчилсэн. Гэтэл Б.Г-а, С.Б- нар нь анхнаасаа бизнесийн үйл ажиллагаа эрхлэхдээ энэ 177 хүнийг залилах зорилготой байгаагүй нь тусгай зөвшөөрөл болоод хийж байсан үйл ажиллагаа, мөнгөний зарцуулалт дээр л харагддаг. Аудитын шинжээч болон бусад шинжээч нарын дүгнэлтээр 17 тэрбум төгрөг шүүгдэгч нарын хувийн болон компанийн дансаар давхардсан тоогоор орсон байна гэж шинжээч мэдүүлэг өгсөн. Өөрөөр хэлбэл ойролцоогоор 12 тэрбум төгрөгийг барилгын хөрөнгө оруулалт гэж хохирогч нараас татсан байна. 9 тэрбумыг нь барилгад зарцуулсан байна гэж шинжээчийн дүгнэлт гарсан. Мөнгө одоо хаана байгаа вэ гэх асуултыг хүн бүр асуудаг. 7 тэрбум нь барилгад зарцуулагдсан юм бол үлдсэн гурван тэрбум нь ч юм уу эсвэл дүгнэлтэд дурдаад байгаа 17 тэрбум нь хаана байгаа юм гэдэг асуултыг асуудаг. Гэтэл шүүгдэгч нарын зүгээс дээрх мөнгө барилгад орсон гэдгийг өөрсдөө болон шинжээчийн дүгнэлтээр ч хэлдэг. Амьдралын эх үүсвэр болгох гэх ойлголтыг дээд шүүхийн тогтоолоор ч тайлбарласан. Анхан шатны шүүх тогтоолдоо ч тодорхой дурдсан. Өөрийн амьжиргааны эх үүсвэрийг залгахын тулд тулд ийм үйл ажиллагаа хийсэн гэх дүгнэлтийг хийдэг. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.4 дүгээр зүйл буюу нотолбол зохих байдал дээр хэзээ гэмт хэргийн сэдэл, санаа зорилго төрсөн юм бэ гэдгийг зайлшгүй тогтоох ёстой гэж заасан. Анхан шатны шүүх 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр гэж тогтоосон. Өөрөөр хэлбэл амьжиргааны эх үүсвэр болох гэдэг сэдэл нь тухайн үеэр тогтоогоод байгаа юм уу эсвэл анхнаасаа залилах гэмт хэргийн үйл ажиллагаа явж байсан гэж дүгнээд байгаа юм уу гэдэг дээр анхан шатны шүүх ямар ч дүгнэлт хийгээгүй. Иймд анхан шатын шүүхийн шийтгэх тогтоол нь хэрэгжих боломжтой, ойлгомжтой байх зарчмаа алдан, хуулийн шаардлагыг хангахгүй байна. Анхан шатны шүүх процессын ноцтой алдаа гаргасан. Өөрөөр хэлбэл тус хэрэг маргаан дээр анхнаасаа мөрдөн шалгах ажиллагаанаас, шүүх хуралдаанд орсон өмгөөлөгч бол Р.Пүрэвлхам өмгөөлөгч. Гэтэл Р.Пүрэвлхам өмгөөлөгчид шийтгэх тогтоол гардуулаагүй,шүүгчийн захирамж гардуулсан. Үүнийг эх хувиар нь нотлох баримтаар гаргаж өгсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 зүйлд заасан залруулах боломжтой алдаа биш гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа. Үүнийг анхан шатны шүүхээр залруулах ёстой. Давж заалдах шатны шүүх дээр залруулах боломжгүй.  Иймд хэргийг анхан шатны шүүх рүү буцаах шаардлага үүсэж байна. Хохирлын хэмжээг бүрэн дүүрэн тогтоож чадаагүй. Иргэний хэргийн шүүх дээр би хохирогч биш гэж маргаж байгаа хүмүүсийг мөрдөгч хохирогч гэж тогтоогоод энэ хэрэгт хүчээр оруулсан. Жишээлбэл хамгийн өндөр хохирлын үнийн дүнтэй этгээд буюу Т.Ц- гэж этгээд байна. Т.Ц- нь иргэний шүүхээр 500,000,000 төгрөгийг дутуу, нэмэх нь хүү алданги оруулаад 150,000,000 төгрөг, гэрээний үүргийн зөрчлөөс үүдэлтэйгээр 650,000,00 төгрөгийг нэхэмжилж, иргэний шүүхийн шийдвэр гарсан, үүнийхээ араас явж байгаа. Т.Ц-г залилсан эсэх дээр анхан шатны шүүх мөн адил дүгнэлт хийгээгүй. Зөвхөн мөрдөгчийн авсан мэдүүлгийн хүрээнд шийдвэрлэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж илрүүлэх, эрүүгийн хариуцлага ногдуулах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог. 177 хүний зөрчигдсөн эрхийг яаж сэргээх вэ, Т.Ц-д тэрбум хоёр зуугаар зарсан газрыг Т.Ц- авах уу, эсвэл худалдан борлуулаад эдгээр хохирогч нарын үүсгэн байгуулсан төрийн бус байгууллагад шилжүүлэн өгөх байдлаар хохирлыг барагдуулж шийдэх үү гэх асуудал яригдах ёстой байсан. Гэтэл үүнийг яах вэ гэх арга замыг анхан шатны шүүх шийтгэх тогтоолд дурдаагүй. Шүүгчийн захирамжид ч мөн адил дурдаагүй. Миний зүгээс давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцохын өмнө шүүгдэгч нартай удаа дараа уулзаж, яагаад гэмт хэрэг болгочихов гэх асуултыг асуусан. Шүүгдэгч нар “анхнаасаа энэ хүмүүсийг залилъя гэж яваагүй, ковид цар тахал гарсан. Цар тахал гарсантай холбоотойгоор барилгын материалын үнэ өссөн. Өссөн гэдгийг шүүгдэгч нараас гадна тухайн барилга угсралтын ажлыг явуулж байсан хуулийн этгээдийн захирал “...2021 оны 3 дугаар сард барилга угсралтыг Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороонд хийж эхэлсэн боловч сарын дараа цар тахлын улмаас хөл хорио тогтоосон. 2021 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс үйл ажиллагаагаа эхлээд явж байтал барилгын материалын үнэ өссөн” гэж мэдүүлдэг. Шүүгдэгч нарын хувьд барилгын материалын үнэ өссөн учраас анхны тооцоолж байсан санхүүгийн тооцоолол нь өөрчлөгдөж, нэмэгдсэн тул барилгын үйл ажиллагааг тодорхой цаг хугацаанд зогсоосон. Энэ үед захиалагч нараас буюу хохирогч нар яагаад барилгын үйл ажиллагаа явахгүй байгаа юм бэ гэх шаардлага тавихад хохирогч нартай нь уулзалт хийж, 1 мкв-н үнийг нэмэгдүүлэх тал дээр хохирогч гэх этгээдүүдтэй харилцан тохиролцож, гэрээг үргэлжлүүлж байсан үйл баримт байгаа. Өөрөөр хэлбэл санаачилгатай үйлдлүүд эсвэл компанийнхаа оффисоос холдохгүй байгаа, тухайн оффистоо үйл ажиллагаа явуулаад байгаа, хохирогч нараас цаг тухай бүрд нь манай барилгыг яагаад явахгүй юм бэ гэхэд нь ирж уулзаад байгаа эдгээр үйлдлээр компанийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа нь харагддаг. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Залуу хүмүүс алдаж болно, тооцооллын алдаа гаргаж болно. Алдсан үеэсээ эрүүгийн хариуцлага хүлээх ёстой. Өөрөөр хэлбэл их хэмжээний хохирол учруулсан бол түүнд тохирсон хариуцлагыг Эрүүгийн хуульд заасан зарчмын дагуу л үүрэх ёстой. Түүнээс анхан шатны шүүх прокурорын яллах дүгнэлтэд дурдсан асуудлыг бүгдийг нь хуулбарлаж хүндрүүлэн зүйлчилж 8 жилийн ял оногдуулж болохгүй. Энэ нь Эрүүгийн хууль болоод Эрүүгийн хэрэг хянан шийдэх тухай хуульд заасан зарчимд нийцэхгүй. Тодорхой хэдэн гэрч нарын мэдүүлгийг шүүх бүрэлдэхүүн анхааралдаа хандуулж үзээсэй гэж хүсэж байна.  Тухайн компанид ажиллаж байсан ажилчид буюу борлуулагч нараас авсан мэдүүлэг байдаг. Мөнгийг хувь данс болон компанийн дансаар авдаг. Шалтгаан нь юу вэ гэхээр хувь дансаар авч байгаа нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхгүй. Нэмэгдсэн өртгийн албан татвар төлнө гэсэн тохиолдолд компанийн дансаар гарч байгаа. Нэмэгдсэн өртгийн албан татварыг тухайн компани төлсөн гэдэг албан тоотыг нь татварын газраас ирүүлсэн. Тухайн ажилчдынхаа нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг төлж байсан талаар эрүүл мэндийн даатгалын газраас албан бичиг ирсэн. Амьдралын эх үүсвэр болгосон гэдэг нь эдгээр үйл ажиллагаанаас нь тогтоогдохгүй байна. Компанийн үйл ажиллагааг тогтвортой явуулж байсан. Хамгийн гол асуудал нь санхүүжилтийг хохирогч нарын захиалга авах байдлаар авсан. Иймд хэргийн зүйлчлэлийн асуудал маш тодорхой яригдах ёстой. ...” гэв.

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Баатардорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...С.Б-ын гомдлыг дэмжиж, хууль зүйн үндэслэлийг танилцуулах үүрэгтэй оролцож байгаа гэдгээ хэлье. Залилангийн гэмт хэргийн хувьд барилга барихдаа санхүүгийн эх үүсвэргүй хүн бүр барилга барих эрхгүй гэсэн агуулгаар буюу санхүүгийн эх үүсвэргүй гэж хараад байдаг. Барилгын тухай хуулийг 2016 онд шинэчлэн найруулаад, барилга бариад 70 хувь руу нь орсны дараа санхүүжилт татдагийг болиулсан. Өөрөөр хэлбэл барилга эхлүүлэх зөвшөөрөл А даалгавраа аваад, тусгай зөвшөөрөлгүй байж болно. Туслан гүйцэтгэгчээр барих эрхтэй хүнтэй нь гэрээ байгуулж, барилгыг бариулах эрх нь нээгдсэн. Ийм учраас 2016 оноос барилгууд хурдтай баригдаад байгаа нь ийм шалтгаантай. Үүнийг шүүх олж харсангүй. Гэмт хэргийн санхүүгийн эх үүсвэргүй байна гэдэг нь залилах гэмт хэргийн шинж биш. Барилга барих зөвшөөрөлгүй гээд байна. Барилга барих зөвшөөрөл гэдгийг өөрөөр ойлгож байна. Өндрийн зөвшөөрөл 5 жилийн хугацаатай, 9-15 давхар хүртэл барих зөвшөөрлийг “****” ХХК авсан. Уг зөвшөөрлөөс гадна техникийн нөхцөл, А даалгавар, архитектурын зөвшөөрлүүдийг аваагүй барилгыг эхлүүлсэн нь өөрөө залилах гэмт хэрэг мөн эсэх дээр дүгнэлт хийх ёстой. Зөрчлийн тухай хуулийн 12 дугаар бүлэг дээр барилга, үйлдвэрлэл эрчим хүчний журмын эсрэг зөрчил гэж байгаа. Уг зөрчилд хувь хүн барилгын ажлын зураг төсөлгүйгээр гүйцэтгэсэн тохиолдолд ямар арга хэмжээ авагдах талаар тусгасан. Зөрчлийн тухай хуулийн 12.1.5-д “аж ахуйн нэгж барилгын ажлын зөвшөөрөлгүйгээр гүйцэтгэсэн тохиолдолд хуулийн этгээдүүдийг торгох арга хэмжээ авна” гэж хуульчилсан. Өөрөөр хэлбэл тухайн барилгын ажлыг хуулийн дагуу норм, норматив стандарт шаардлагыг нь хангаад эхлүүлэхдээ зөвшөөрөл аваагүй, цаашид үргэлжлээд явах боломжтой гэж үзвэл улсын байцаагч акт шийдвэрээрээ засаад, зөрчлийг засаад явах боломжтой. Барилгын зөвшөөрөлгүй байгаа нь залилангийн гэмт хэрэг биш. Дээрх хоёр шинжийг огт харахгүй байна. Ковид нь давагдашгүй хүчин зүйл мөн. Монгол Улсын засгийн газрын 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 178 дугаар тогтоолоор бэлэн байдалд шилжсэн. Энэ өдрөөс эхлээд ковид нь давагдашгүй хүчин зүйл. Шүүгдэгч нар гэрээ болон урьдчилан тооцоолох боломжгүй нөхцөл байдлын улмаас санхүүгийн эрсдэлд орсон нь үнэн. Гэрч Болор-Очир мэдүүлэгт “..манайх барилгын ажил хийгээд явж байтал ковид болоод бүх барилгын салбарууд зогссон. Миний үйлчлүүлэгчийн зүгээс гаргасан алдаа нь ковидын улмаас зогссон үйл ажиллагаа мөн гэдгээ баталгаажуулах байсан. Өөрөөр хэлбэл, Худалдаа аж үйлдвэрийн танхимд хүсэлтээ гарган, ковидын улмаас манайд хүндрэл учирсан гэх баталгаажуулалтыг үйл ажиллагаа нэг бүр дээр хийх байсан. Нэг бүр дээр авахаар өндөр зардал гардаг. Шүүх дээр хүү алдангиа зогсоогоод, хохирогч нартайгаа ярих бололцоогоор хангуулаагүй хуулийн боломжоо алдсан. Үүнээс болоод энэ олон хохирогч, гэрч нар гомдол гаргахаар үргэлжилсэн нэг үйлдэлтэй л хэрэг байхад 177 хүнийг залилсан хэмээн оруулж ирсэн. Залилан мэхлэх гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийн эрхийг шилжүүлснээр төгссөнд тооцогддог гэмт хэрэг. Гэтэл 25 дугаар хавтас хэргийн 41 хуудсанд хохирогчоор тогтоогдсон Я.Т-ийн мэдүүлэг авагдсан. Арын хуудсанд нь н.Үржинханд гэх хүний мэдүүлэг авагдсан. “ Бид тухайн газрыг өгнө гэж гэрээ байгуулсан. Хохирогч гэх Я.Т- нь 312 сая төгрөг авсан. Газрын эрхийг шилжүүлж өгөөгүй байж энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон. н.Үржинханд нь 107,000,000 төгрөгийн гэрээ байгуулсан боловч газрын эрхийг шилжүүлээгүй. Шийтгэх тогтоолд хохирогч нарын тоог нэг бол 175, нэг бол 177 гэж зөрүүтэй бичээд байдаг. Дээрх хоёр хүн шударга, бодитоор хохирсон хүмүүс мөн эсэх дээр анхаарч өгнө үү. Дараагийн асуудал нь шинжээчийн дүгнэлтийн тухайд аудитын шинжээч шинжилгээний бусад байгууллагаар шинжлүүлэхээр хийлгэсэн нь тусгай мэдлэгийн хүрээнд шинжилгээ хийлгэж болно. Энэ нь хуульд нээлттэй. Шинжээчийн дүгнэлт өөрөө эргэлзээтэй гэдгээ дүгнэлт дотроо шинжээч нар нь тодорхой дурдчихсан. Үүнд хэргийн материалд ирсэн анхан шатны баримт болон хагас жилийн тайлан, нийгмийн даатгалын тайлангууд дутуу, санхүүгийн жилийн тайлан байхгүй учир харилцах дансны гүйлгээгээр орлого, зарлагыг тооцсон. Шинжээчийн асуултад хариулахдаа тодорхой хэлдэг. Энэ данснуудад хийгдсэн гүйлгээнүүд нь давхардаж орсон байж болзошгүй. Өөрөөр хэлбэл нэмэгдсэн ч байж болзошгүй гэх эргэлзээтэй байдлаар шинжээч мэдүүлэг дээрээ тайлбарлаад байдаг. **** компанийн данс, “****” ХХК-ийн зарим дансны гүйлгээг ирүүлээгүй тул орлого, зарлага нь нэмэгдсэн байж болно гэж дүгнэсэн. Эргэлзээтэй шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч нарт ял халдаасан. Залилангийн гэмт хэргийн шинжийн тухайд 271 иргэнтэй 16,814,000,000 төгрөгийн гэрээ байгуулж, мөнгө татан төвлөрүүлсэн гэж шинжээчийн дүгнэлтэд байдаг. Гэтэл одоогийн яллах дүгнэлтэд 177 иргэнээс 8,873,202,000 төгрөгийн хохирол учруулсан гэж үздэг. Үүнээс хоёр хүн нь огт эрхээ шилжүүлж өгөөгүй, хохироогүй байдаг. 47 иргэнд 715,000,000 төгрөгийн буцаалт хийгдсэн. Тэгвэл эдгээр хүмүүсийн зөрүүг тооцоод, 271 хүнээс 16 тэрбум юм бол үлдсэн 47 хүний 7,2 тэрбум төгрөгийн зөрүү яагаад ороогүй юм. 271 хүнийг бүгдийг нь залилсан гэж үзэх юм уу, нэг л аргаар явсан юм бол бүгдийг нь залилсан гэж үзэх ёстой. Байхгүй байгаа 47-г яагаад дүгнээгүй юм бэ. 271 хүн хохироосон. Түүнээс яагаад 177 хүнийг нь хохирогч гэж үзээд, үлдсэн хүмүүсийг хохирогч биш гэж үзээд байна вэ, мөн Т.Ц-гаас гадна, хялбаршуулсан журмаар эвлэрээд ирэгний журмаар хэргийг шийдсэн. Эвлэрсэн тохиолдолд давж заалдах эрхгүй. Шүүгчийн захирамж шууд хүчин төгөлдөр болдог. Өөрөөр хэлбэл, гүйцэтгэх хуудас бичээд, шууд мөнгөө авах эрх үүсдэг. Гэтэл өнөөдрийн 177 хохирогч дундаас давхардаад иргэний шүүх дээр нэмээд Т.Ц- гэдэг хүнээс авахуулаад 650 сая төгрөгийг авна гээд Шүүхийн шийдвэр албадан гүйцэтгүүлээд явж байна. 1,800,000,00 төгрөгийг авах хуулийн боломжийг энэ шийтгэх тогтоолоор нээсэн. Энэ шийтгэх тогтоол хууль ёсны болоод шударга ёсны шалгуурыг хангаж байна уу гэдгийг анхаарах нь ёстой. Эдгээр мөнгөнүүд хаашаа орсон бэ гэх асуулт гарч ирнэ. Газрууд дээр баригдсан объектуудын үнэлгээгээр 8,7 тэрбум төгрөг гэж үнэлсэн. Анхан шатын шүүх эдгээр хөрөнгийг яахыг дүгнээгүй. Өнөөдрийн энэ танхимд нөхөж, гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдлууд үүссэн. Иймд анхан шатны шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлж, нэмэлт ажиллагаа хийж өгнө үү. Мөн миний үйлчлүүлэгч нь 4 нялх хүүхэдтэй. Хэрэв анхан шатны шийтгэх тогтоолыг хүчингүй болговол түүний цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү. ...” гэв.

 

Хохирогч Д.Батмөнхийн өмгөөлөгч Д.Эрдэнэтөгс тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. Хохирогч нарын өмгөөлөгч Т.Эрдэнэбат, О.Буянтөр нарын гаргасан гомдлыг дэмжиж байна. Учир нь 177 хүнийг хохироочихсон, энэ хохирлын асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ гэдгийг шийтгэх тогтоолд тусгаагүй нь бодит үнэн. Битүүмжилсэн хөрөнгүүдийг хэн нь, хэзээ, яаж ямар аргаар авах юм бэ, хэн нь юунд, юуг хуваарилах юм бэ гэдэг асуудал орхигдсон. Хохирогч Д.Батмөнхийн хувьд биеийн байдал нь муу байна. Түүний гэргий Чулуун гэх хүн зүрхний хиймэл халхлахтай. Өмнөх шүүх хуралдааны үед зүрх нь маш муу байсан. Цагаан сарын өмнө Польш руу маш хүнд байдалтай явсан. Энэ хугацаанд шүүгдэгч нар 29,389,000 төгрөгийг нь төлөх боломж байна уу, Д.Алтансүх, Р.Пүрэвлхам өмгөөлөгчид  хандаж хэлмээр байна. Нэг ч гэсэн зүрхийг авраач гэж би анхан шатны шүүх хуралдаан дээр хэлж байсан. Шүүгдэгч нарын ар гэрээс 300,000,000 сая төгрөгийг төлмөөр байна гэж шүүх хуралдааныг 5 хоног хойшлуулах хүсэлтийг гаргаж байсан. Уг мөнгө ирсэн юм бол 29,389,000 төгрөгийг төлөөд өгөөч гэж хүсмээр байна. Ганцхан хохирогч Д.Батмөнхөөс гадна 177 хохирогч дотор хорт хавдар туссан өдөр, хоногоо хүлээгээд байж байгаа хүмүүс байгаа. Тухайн хэргийг нэг өдөр шүүх эцэслэн шийдвэрлэх нь тодорхой асуудал. Гэхдээ эрүүл мэнд болон ар гэрийн байдлын хувьд ноцтой хохирсон хохирогч нарыг эхний ээлжид хохирлыг нь барагдуулж өгнө үү.  Шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын тухайд 271 хүн хохирсон байхад 177 хүнийг хохирогчоор тогтоосон. Нийт 16 тэрбум төгрөг төвлөрүүлсэн боловч 9 тэрбум төгрөгийн асуудлыг л шийтгэх тогтоолоор шийдсэн талаар ярьж байна. Энэ  хэрэг эрүүгийн хэрэг мөн үү гэвэл залилангийн гэмт хэрэг мөн. Барилгын тухай хуульд тухайн барилгын норм, дүрэм, төсвийг мэргэжлийн төсөвчнөөр хийлгэсэн байх ёстой. Гэтэл энэ олон төслүүдийг эхлүүлэхдээ шүүгдэгч нар хэдэн тэрбум төгрөгөөр, хэдэн орцтой, хэдэн давхар барилгыг, хэдэн метр квадрат талбайг бүтээн байгуулах талаар тусгасан төсөв нь байхгүй, төсөвчин ажиллаагүй. Юу, хийж байгуулахаа төлөвлөөгүй мөртлөө бусдаас хөрөнгө төвлөрүүлж байна гэдэг нь өөрөө залилангийн гэмт хэрэг мөн. Хэрэгт авагдсан баримтуудаар цар тахлын үед бүх барилгууд зогсонги байдалд шилжсэн. Гэтэл үүнийг давагдашгүй хүчин зүйл гэж үзэх үндэслэлтэй боловч шүүгдэгч нар нь хохирсон иргэдээс нэмж гэрээ байгуулсан. Нэмэлт талбайн төлбөрүүдийг авсан. Энэ нь үргэлжилсэн үйлдлийг харуулж байгаа. Бодит байдалд 16  тэрбум төгрөгөөр ганцхан нисэхийн барилгыг дуусгах байсан юм бол аль нэг барилгаа дуусгахгүй яагаад энэ, тэнд энэ олон барилгыг сэглээд яваад байсан юм бэ, энэ нь өөрөө ямар нэгэн санаа зорилгыг агуулж байна гэж үзсэн. Түрүүлж захиалсан захиалагч нарынхаа нэг ч гэсэн барилгыг ашиглалтад өгсөн бол өнөөдөр бидэнд ярих зүйл байхгүй. Үнэхээр хийж бүтээх гэж байсан юм байна гэж ойлгоно. Гэтэл хөрөнгө мөнгийг луйврын аргаар босгож болдог юм байна гэдгийг мэдээд, нэмэлт гэрээнүүдийг байгуулсан. Хохирсон иргэдээс дахин нэмэлтээр төсөв хуримтлуулсан. Хохирогч нарын эрх ашгийг дордуулахгүйн тулд өнөөдөр би энд зогсож байна. Хохирогч нарын хохирлыг, битүүмжлэгдсэн барилга, хөрөнгийг хэнд нь хэдэн төгрөгөөр хуваарилах гээд байгаа юм бэ, шүүх үүнийг яагаад тогтоосонгүй вэ. Үүнийг тогтоох боломж байдаг бол шийтгэх тогтоол дээр тусгах нь зөв. Хохирогч Д.Батмөнхийн биеийн байдал болон эхнэрийнх нь биеийн байдал маш муу байгаа учраас шүүгдэгч нарын өмгөөлөгч нар тухайн хохирлыг эхний ээлжид яаралтай барагдуулж өгнө үү. ...” гэв.

 

Хохирогч Б.Буяннэмэх, Ч.Алтантуяа, Б.Буянбаатар нар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж байна. Хохирлоо 100 хувь барагдуулж авмаар байна. ...” гэв.

 

Хохирогч Ч.Цэцэгмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...”Булган Лхам бат аудит”-ыг тайлбар авалгүйгээр ялласан мэт зүйлийг яриад байна. Бид “Булган Лхам бат аудит” дээр очиж уулзаж байсан. 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр шүүгдэгч С.Б- руу 9100-0890 дугаараар залгаад, “та хоёр ирж хөрөнгийн үнэлгээний аудиттай танилцаж, тайлбараа өг” гэсэн. Тухайн өдөр хүүхэд харах хүн байхгүй гээд ирээгүй. 05 дугаар сарын 01-ний өдөр шүүгдэгч С.Б-ыг дахин дуудахад ирээгүй. Улмаар 05 дугаар сарын 04-ний өдөр шүүгдэгч Б.Г-а руу ярихад “бид өмгөөлөгчтэй очиж тайлбар өгнө, түүнээс хоёулаа очихгүй” гэсэн. Гэвч өмгөөлөгчтэйгөө ирээгүй. “****” компани байсан. “**** ложистик” гэж шүүгдэгч Б. Г-ын нэр дээр компани байсан. “**** контракшн” гэх нэртэй Б.Г-ын нэртэй компани байсан. “Инээд цалгисан алтан өргөө” гэх нэртэй С.Б-ын байгуулсан компани байдаг. “Мөнгөнсар хас” компанийн захирал нь 2 шүүгдэгчтэй гэр бүлийн найзууд. “Мөнгөнсар хас” компанийн захирал гэх Билгүүн нь мөн эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдаад явж байгаа. Иймэрхүү байдлаар бүлэглэн гэмт хэрэг үйлддэг хүмүүс. Миний хохирол 28,350,000 төгрөг. Би гомдолтой. Залилангийн хэрэг гэж үзэж байгаа. Эрүүгийн хэрэг үүссэний дараа захиалга авсаар байсан нь тогтоогдсон. ...” гэв.

 

Хохирогч Х.Ёндон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч нар гомдолтой  гээд байна. Би асар их гомдолтой байна. Энэ хоёр хүн өөрсдөдөө гомдох хэрэгтэй. Бид цаашдаа яах талаар, гэрээ, хэлэлцээр хийх талаар энэ хүмүүстэй очиж уулзаж байсан.  2021 оны 10 сард  бид энэ хоёр хүнийг өдөржин хүлээж байж уулздаг байсан. Биднийг үл тоодог байсан. Би 41,500,000 төгрөгийн хохиролтой, хохирлоо тухайн үеийн мөнгөөр л нэхэмжилж байгаа. Шүүгдэгч нар өнөөдөр ийм зүйл ярьж байгаа бол гэрээнд заасны дагуу хүү, алдангитай хамт нэхэмжилж авмаар байна. ...” гэв.

Хохирогч Д.Насанзаяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...гэрээнд заасны дагуу хохирлыг 100 хувь бодуулж авмаар байна. Миний хохирол 41,500,000 төгрөг. ...” гэв.

Хохирогч С.Уранчимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би 41,500,000 төгрөг бэлэн төлсөн. Гэрээ байгуулснаас хойш 4 жил болж байна. Миний хувьд 2 хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэй. Тухайн үеийн ханшаар, гэрээнд заасны дагуу хохирлоо 100 хувь бодуулж авмаар байна, эсхүл орон сууцаа авмаар байна. ... гэв.

Хохирогч Ө.Отгонжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би 30,098,550 төгрөгийн хохиролтой. Миний хувьд шүүгдэгч нарын өмгөөлөгч нартай санал нийлэхгүй байна. Барилга барихдаа барилгын тусгай зөвшөөрөлтэй байж барилгын үйл ажиллагаа явуулах ёстой байтал “****” компани ямар ч барилгын тусгай зөвшөөрөл байхгүй. Иргэдээс 2020 оны 12 сард  анх мөнгө аваад, 2021 онд “Дэлгэрэх Ариун Өргөө” гэх тусгай зөвшөөрөлтэй компани  худалдаж авсан. Энэ үйлдлийг нь залилах гэмт хэрэг гэж үзэж байна. Үргэлжилсэн үйлдлээр, амьдралынхаа эх үүсвэр болгосон гэдэг нь шүүгдэгч нар бие, бие рүүгээ мөнгө шилжүүлэхдээ “хайраа, хайр даагаарай” гэж гүйлгээний утга дээрээ бичиж гүйлгээ хийдэг байсан нь үүгээр нотлогдож байна. Хохирлоо барагдуулж авмаар байна. Бид хураасан, битүүмжилсэн эд хөрөнгийг төрийн бус байгууллагадаа авах хүсэлтэй байна. ...” гэв.

Хохирогч Б.Бат-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2020 оны 12 дугаар сард гэрээ байгуулсан. Үүнээс хойш 5 жил түрээсийн байранд амьдарч байна. Түрээсийн байранд амьдарсан түрээсийн зардлаа нэхэмжилж авмаар байна. ...” гэв.

Хохирогч Э.Цэнд-Аюуш тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж байна. Хохирлоо хурдан барагдуулж авмаар байна. ...” гэв.

Хохирогч М.Нурсерик тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 50,732,000 төгрөг бэлнээр өгсөн. Энэ хоёр хүн 2020 онд анх компаниа байгуулаад, 2021 оноос компани нь цар тахлаас  болж дампуурсан. Жилийн дараа надаас мөнгө авсан. Би энэ 50,732,000 төгрөгийг өгөх гэж өөрт байгаа эд хөрөнгөө бүгдийг зарж, борлуулж өгсөн. ...” гэв.

Хохирогч Л.Золзаяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж байна. Хохирлоо хурдан барагдуулж авмаар байна. ...” гэв.

Хохирогч А.Мөнхтуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж байна. 2020 оны 12 сарын сүүлээр тухайн компанийг мэдээд, байр захиалсан. Би эхний ээлжинд 30,000,000 төгрөгийг төлье, орсон хойноо үлдэгдлийг төлье гэхэд 50-100 хувь төлбөрөө төлж байж гэрээ байгуулна гэж хэлсэн. 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр банк санхүүгээр явж, үлдсэн мөнгийг олж, гэрээг байгуулсан. Өөрийн хувь дансаар надаас авсан. Би анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж байна. ...” гэв.

Хохирогч Ө.Цэндсүрэн, М.Эрдэнэбаатар, Н.Энхтүвшин, Т.Долгорсүрэн, Б.Оюунтуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж байна. Хохирлоо хурдан гаргуулж авмаар байна. ...” гэв.

Хохирогч Г.Отгон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би 51,262,000 төгрөгийг шүүгдэгч нарт өгсөн. 5 жил болж байна. Хохирлыг бүрэн барагдуулахыг хүсэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж байна. ...” гэв.

Хохирогч Н.Болормаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би 31,799,000 төгрөгийг өгсөн. Анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж байна. ...” гэв.

Хохирогч Ш.Оюунбилэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би энэ хоёр хүнд маш их гомдож байна. Би хорт хавдартай болсон. Өөрийгөө сэтгэл санаагаар унаснаас болж ийм байдалд хүрлээ гэж бодож байгаа. Би хохирлоо хурдан барагдуулж, эмчилгээгээ хийлгэмээр байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж байна. ...” гэв.

Хохирогч Б.Цолмонбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би 48,151,950 төгрөгийг С.Б-ын данс руу шилжүүлсэн. Тухайн үеийн мөнгө, одоогийн мөнгөтэй харьцуулалтгүй болсон. Би одоо энэ мөнгөөр 2 өрөө байр яагаад ч авч чадахгүй. Нэг өрөө байр ч хүрэхгүй болсон, их гомдолтой байгаа. ...” гэв.

Хохирогч А.Урансайхан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж байна. 31,600,000 байх ёстой. Би дансны хуулгаа гаргаж өгсөн. ...” гэв.

Хохирогч Д.Баярмагнай тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би анх 2021 оны 12 дугаар сарын  24-ний өдөр 33,800,000 төгрөг өгсөн. Үүнээс болж гурван жил  байр түрээсэлж амьдарч байна. Гэрээний дагуу хүү, алдангиа тооцож, түрээсийн төлбөрийг гаргуулж авмаар байна. ...” гэв.

Хохирогч Ч.Урантуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний хохирлын мөнгөн дүн 25,370,000 төгрөг. Төрийн бус байгууллагаараа дамжуулан хохирлоо барагдуулж авмаар байна. ...” гэв.

Хохирогч Л.Алтангэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би хохирлоо хурдан гаргуулж авмаар байна. ...” гэв.

Хохирогч Ш.Ундармаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний хохирлын хэмжээ 51,263,000 төгрөг. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Маш их гомдолтой байна. ...” гэв.

Хохирогч М.Оюун тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний хохирол 52,670,000 төгрөг. Миний хувьд гэрээнд заасны дагуу хүү, алдангиа тооцуулж хохирол барагдуулмаар байна. ...” гэв.

Хохирогч Ж.Энхжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Би шүүгдэгч Б.Г-ын дансанд 49,012,500 төгрөгийг шилжүүлсэн. ...” гэв.

Хохирогч Л.Ууганбаяр, Д.Энхбаясгалан нар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж байна. Хохирлоо хурдан барагдуулж авмаар байна. ...” гэв.

Хохирогч Б.Анар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 29,529,155 төгрөгийг шүүгдэгч Б.Г-ын данс руу шилжүүлсэн. Барилгын дүгнэлт нь өөрөө хазгай баригдаж, цаашаа баригдах боломжгүй гэж гарсан байхад энэ хоёр хүн гэрээг үргэлжлүүлэн байгуулаад явсан нь шүүгдэгч нарын буруутай үйлдэл гэж бодож байна. 2021 оноос хойш мөнгөний инфляц өссөн. Иймд гэрээнд заасны дагуу хохирлоо барагдуулахыг хүсэж байна. Мөн сэтгэл зүйн хохирлоо ч гэсэн барагдуулж авмаар байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Хохирогч М.Гэнэндарам тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 51,263,000 төгрөгийг өгсөн. Анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж байна. Барилгуудыг цааш үргэлжлүүлэх хүсэлтэй байгаа. ...” гэв.

Хохирогч Г.Солонго тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие Налайх дүүрэг дөрөвдүгээр төсөл дээр захиалга өгсөн. Анх 30,000,000 төгрөг өгөөд хуваарийн дагуу төлөлтөөр явж байгаад хамгийн сүүлд 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөр 37,000,000 төгрөг өгсөн. Энэ нь хоёр шүүгдэгчийн хамгийн сүүлд надаас авсан мөнгөн дүн байсан. Тухайн үед дансыг битүүмжилж эхэлж байсан. Надаас мөнгө авахгүй байх боломж байсан атал намайг залилж авсан. Үүнийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. 2022 оны 02 сард гуравдугаар блокт захиалга өгсөн. Эхний хоёр блок нь дүүрсэн гэж надад хэлсэн. Энэ хоёр хүний залилах гэмт хэрэг үйлдсэн нь зүй ёсоор батлагдаж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж байна. Бид төрийн бус байгууллага байгуулсан. 177 хохирогч нэгдээд гишүүнээр элсээд явж байгаа. Бид үүн дээр барилга, газар зэргийг аваад барилгаа үргэлжлүүлээд, дөрвөлжин мухартай ч хамаагүй болмоор байна. ...” гэв.

Хохирогч Б.Мөнх-Оргил тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би 40,373,000 төгрөгийг 100 хувь бэлнээр төлсөн, хохирлоо бүрэн барагдуулж авахыг хүсэж байна. Төрийн бус байгууллагад битүүмжилсэн эд хөрөнгүүдийг шилжүүлж, цааш нь энэ хүмүүстэй хамт хохирлоо барагдуулж авмаар байна. ...” гэв.

Хохирогч А.Билгүүн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний хохирол 26,959,000 төгрөг тул хохирлоо яаралтай барагдуулж авахыг хүсэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Д.Оюунжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2021 оны 8 сард очиж уулзсан. Манайх 11, 12 сард ашиглалтад орно гэсэн. Надад байрны асуудал чухал байсан тул ойрын хугацаанд ашиглалтад орох юм байна гэж бодоод захиалга өгсөн. Урьдчилгаа 25,000,000 төгрөгийн төлөлт хийнэ гэсэн. Надад 20,000,000 төгрөг байна гэхэд болно гэсэн. Би түрээсийн байранд 4 жил амьдарч байна. Энэ хугацаанд гарсан зардлаа гаргуулах хүсэлтэй байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж байна. ...” гэв.

Хохирогч Д.Г-а, Т.Нарсэмбэр нар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Х.Уламбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний хохирлын мөнгөн дүн 37,417,000 төгрөг. Анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж байна. Хохирлоо хурдан барагдуулж авмаар байна. ...” гэв.

Хохирогч Б.Баасандорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би 39,600,000 төгрөгийг хохиролтой. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Гэрээний дагуу хохирлыг гаргуулж авмаар байна. ...” гэв.

Хохирогч Г.Долгор тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би 103,500,000 төгрөгийг шүүгдэгч С.Б-ын дансанд шилжүүлсэн. Тухайн хохирлыг авч чадахгүй 5 жил өнгөрч байна. Хохирлоо гэрээнд заасны дагуу хүү, алдангийн хамт авах хүсэлтэй байна. ...” гэв.

Хохирогч Я.Т- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би Б.Г-атай 2019 онд газар худалдах гэрээ байгуулсан. 400,000,000 төгрөгийг бэлнээр, сар бүр 30,000,000 төгрөгийг өгнө гэж гэрээ байгуулсан ч гэрээгээ биелүүлээгүй. Намайг хохирогч биш гэж шүүгдэгч нарын өмгөөлөгч хэлж байна. 2 давхар үйл ажиллагаа явуулж байсан байраа үнэлэхгүйгээр нураалгаад, газраа л зөвхөн өгсөн байгаа. Одоо болтол хохирлыг барагдуулж чадахгүй яваад байгаа. Надад нотариатаар батлуулсан гэрээ нь эх хувиараа байгаа тул хохирлоо тус гэрээнд зааснаар хүү, алдангитай хамт авах хүсэлтэй байна. ...” гэв.

 

Прокурор Э.Булганчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гэж улсын яллагчийн зүгээс үзсэн. Шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн гомдлын үндэслэл нь хохирогчийн мэдүүлгийг жагсаасан маягтай байгаа нь нотлох баримтын шаардлага хангахгүй талаар тайлбар хэлсэн. Ямар мэдүүлэг нь жагссан маягтай байсан гэдэг нь тодорхойгүй, ойлгомжгүй. Нийт 177 хохирогчийн мэдүүлгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн. Хохирогч нарын мэдүүлгийг нотлох баримтаар тооцохгүй байх үндэслэл тогтоогдоогүй. Шүүхээс нотлох баримтад үндэслэж шийдвэрлэсэн болох нь харагддаг. Шинжээчийн дүгнэлтийн тухайд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.29-д зааснаар “шинжээч нь шүүх шинжилгээ хийж дүгнэлт гаргуулахаар хуульд үндэслэл журмын дагуу томилогдсон, тусгай мэдлэг бүхий хүнийг шинжээч гэж ойлгоно”гэж заасан. Тус хэрэгт мөрдөгчөөс удаа дараа санхүүгийн шинжилгээ хийлгүүлэхээр магадлан итгэмжлэгдсэн аудитын газруудад санал хүргүүлж улмаар “Булган Лхам бат аудит” ХХК-д санхүүгийн шинжилгээний дүгнэлт гаргуулсан. Өмгөөлөгч мөрдөн шалгах ажиллагааны явцад, прокурорын шатад шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй гомдол хүсэлт гаргаагүй. Энэ талаарх баримтууд хавтас хэрэгт байхгүй. Тухай бүрт нь шинжээчийн дүгнэлт болон хөрөнгийн үнэлгээний тайлан зэргийг хэргийн оролцогч нарт танилцуулж байсан. Энэ тухай тэмдэглэл хэрэгт байгаа. Уг дүгнэлтээр шүүгдэгч нар нь дансны аргаар буюу нэг данснаас нөгөө данс руу шилжүүлж, залилах гэмт хэргийн үйлдлээ нуусан байж болзошгүй нөхцөл тогтоогддог. Шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байгаа тул улсын яллагчийн зүгээс дахин шинжээч томилох шаардлагагүй гэж үздэг. Шинжээчийн дүгнэлтийг илт худал болон эргэлзээтэй гэж үзэх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Нийт 177 хохирогчийн мэдүүлэг, шүүгдэгч нарын данс руу мөнгө шилжүүлсэн дансны хуулга зэргээр хохирлыг тооцсон.  Гэрээний үнийн дүн, шилжүүлсэн баримтыг үндэслэн хохирлын тооцооны дүнг гаргасан. Зарцуулалт нь юу байсан бэ гэдгийг тогтоохын тулд аудитын дүгнэлтийг гаргасан. Нийт 271 хүн гэрээ байгуулсан байна. Үүнээс цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаар буюу 171 хүнийг хохирогчоор тогтоож, тухайн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан. Иргэний болон эрүүгийн хэргийн шүүх харилцан хамааралтай гэж ойлгож болохгүй. Тус, тусдаа үндэслэл бүхий хүчин төгөлдөр шийдвэрүүд гаргадаг учраас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд нөлөөлөхгүй гэж улсын яллагчийн зүгээс үзсэн. Шинжээчийн дүгнэлт гаргасан аудитын газрын зардлын үнэлгээ нь өндөр дүнтэй байна. Өөр газраар хийлгэсэн бол магадгүй бага дүнгээр хийлгэх боломжтой байсан талаар гомдолд дурдсан. Шинжээчийн дүгнэлттэй шүүгдэгч нарын өмгөөлөгч маргаагүй гэж үзэж байна. Залилах гэмт хэргийг үйлдээгүй, хуулийг буруугаар тайлбарлаж, хэрэглэж байна гэж тайлбар хэлж байна. Цахим хэрэгсэл ашиглах гэж бусдын эд хөрөнгө өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар авахын тулд цахим хэрэгсэл, сүлжээ ашиглан мэдээллэж бусдыг зориудаар төөрөгдүүлэхийг ойлгодог. Энэ хэргийн тухайд нийтдээ орон сууц бариулах гэрээгээр "**** ****-1,2,3” нэг жилийн хугацаатай түлхүүр гардуулах нөхцөлтэй, төлбөрийг 100 хувь төлсөн тохиолдолд орон сууцын метр квадратын ханшаас доогуур буюу 625,000 төгрөгөөс 990,000 төгрөгөөр тооцож төлөх нөхцөл заасан боловч захиалагч нараас урьдчилгаа төлбөрийг бэлнээр болон бартераар авч, байгууллагын хувь зээл графикт оруулах зэргээр сар бүр тогтмол төлөх хувилбарыг захиалагч нарт тавьж, анх эдгээр хүмүүсээс шүүгдэгч С.Б- өөрийн хувийн данс дансаар нийт 8, 901,372, 550 төгрөгийг татан төвлөрүүлж, залилсан гэж улсын яллагчийн үзсэн. 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хүртэлх хугацаанд шүүгдэгч нар өөр байдлаар ажил хөдөлмөр эрхлээгүй, тодорхой орлогын эх үүсвэртэй байсан нь тогтоогддоггүй. Үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэрэг үйлдэж, амьдралын эх үүсвэр болгож, энэ нь өөрөө амьдралын хэвшил болсон нь харагддаг. Түүнчлэн хувийн хэрэглээндээ 724,572,347 төгрөгийг өөрсдийн дансаар шилжүүлэн авч, зарцуулсан болох нь харагддаг. Гэрээний харилцааг гэрээнээс үүдэлтэй үүссэн эрсдэл гэж үзэх тохиолдолд тухайн үед үйл ажиллагаагаа шууд зогсоож, эдгээр хүмүүсийг хохиролгүй болгох ёстой байтал үйл ажиллагаагаа үргэлжлүүлж, нэмэлт гэрээ байгуулж, нэр төдий зүйлээр шалтаглаж, хохирогч нарыг төөрөгдүүлж, нэмэлт захиалга авсан нь  залилах гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна гэж үзсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан тул хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Н.Булганчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүх хуралдааны явцад өмгөөлөгч Р.Пүрэвлхамаас шинээр баримт гаргаж өгсөн. Үүнд газрын гэрчилгээ, иргэний шүүхийн шийдвэрүүд зэрэг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд огт авагдаагүй баримтууд гаргаж өгсөн. Прокурорын зүгээс шүүх хуралдаанд оролцохдоо тухайн баримтуудыг үнэлэх боломжгүй гэж үзэж байгаа учраас нотлох баримтаас хасуулъя гэх саналаа гаргаж байсан. Иргэний шүүхийн шийдвэр дээр байгаа нэр, тухайн хэрэгт хохирогчоор оролцож байгаа хүмүүсийн нэр дээр тодорхой хэмжээнд зөрөөтэй ойлголтууд байсан. Шүүхийн шатанд гаргаж ирж байгаа баримтуудыг өнөөдөр шууд дүгнэлт хийх боломжгүй гэж үзсэн учраас нотлох баримтаас хасуулъя гэх байр сууриа илэрхийлсэн.

Залилан мэхлэх гэмт хэргийн хувьд хэрэгт авагдсан баримтаар 177 хохирогчийг олж тогтоох ажиллагаа цаг хугацаа их шаардагдсан. 2022 онд гомдол гаргасан цагаас хойш шалгагдаад явсан. Шалгагдаж байх явцад тухайн барилга баригдаад байгаа газар өөрөө хэний газар вэ гэдэг асуудлыг зайлшгүй шалгах шаардлага гарсан. Шалгах явцад Я.Т- болон Т.Ц- гэх хүмүүс гарч ирсэн. Эдгээр хүмүүс өөрсдийн эзэмшиж байсан газар дээрээ тодорхой хэмжээнд хөрөнгө байршуулсан байсан. Тухайн газрыг эзэмших, ашиглах эрх нь өөрсдийнх нь нэр дээр байгаа болов ч тухайн эд хөрөнгөө ашиглах боломжгүй нөхцөл байдалд байгаа. Т-ийн хувьд хоёр орон сууцтай зочид буудал ажиллуулж байсан. Тодорхой хэмжээнд тухайн газар дээр нь байшин баригдчихсан байсан. Тухайн  барилгууд стандартын дагуу баригдсан эсэх талаар Барилга хөгжлийн яамны гаргасан дүгнэлтийг үндэслэн дахин ашиглах боломжгүй гэж үзсэн.

Тухайн компаниудыг байгуулж байгаа шүүгдэгч нар нь ямар нэгэн байдлаар барилгыг үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл байгаагүй. Монгол Улсад ямарваа нэгэн байдлаар үйл ажиллагаа явуулах гэж байгаа бол тухайн улс оронд хүчин төгөлдөр байгаа хууль тогтоомжийн дагуу тусгай зөвшөөрлөө авсны дараагаар үйл ажиллагаа явуулах ёстой. Гэтэл эдгээр хүмүүс үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлгүй байсан. Хохирогч нарын мэдүүлэг болон шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр ч яригддаг. Хохирогч нараа цуглуулаад та нар таньдаг мэддэг хүн байна уу, бидний барилгын зөвшөөрөл гарахгүй болчихлоо гээд мөнгөө төвлөрүүлснийхээ дараа энэ асуудал яригддаг. Гэтэл шүүгдэгч нар эдгээр хохирогч нарт ямар мэдээлэл өгсөн юм бэ гэхээр бид барилга барих зөвшөөрөлтэй, нэг жилийн дотор барилгыг барьж ашиглалтад оруулна, та захиалгаа өгнө үү гэдэг байр сууринаас захиалгын гэрээ байгуулж, хохирогч нарын ойрын цаг хугацаанд өөрсдийн орон сууцтай болъё гэх хүсэл тэмүүлэлд нь үндэслэж, хохирогч нарыг залилсан. Т.Ц-, Я.Т- нарын хувьд яагаад хохирогч гэж үзсэний тухайд, тухайн газрыг эзэмшиж байгаа болов ч ашиглах боломжгүй байдлаасаа болоод тухайн гэрээ, хэлцэл анхнаасаа биелэгдэх боломжгүй байсан. Тухайн барилгыг барих боломжгүй байсан компани барилга барих боломжтой мэтээр газрыг худалдаж авч байгаа энэ нөхцөл байдал дээр үндэслээд, хохирогчоор тогтоосон. Р.Пүрэвлхам өмгөөлөгч надад захирамж гэх хэлбэртэй, шийтгэх тогтоол гардуулсан талаар ярьсан. Гэтэл гомдлынх нь агуулгыг уншаад үзэхээр шийтгэх тогтоол аваад байгаа юм уу, захирамж аваад байгаа юм уу, захирамжийнхаа талаар гомдолд яагаад нэг ч үг, үсэг байхгүй байгаа юм, хэрэв шүүгчийн захирамж гэх нэртэй авсан бол үүнийг техникийн шинжтэй алдаа байна гэж хараад байна. Учир нь 177 хохирогчид шийтгэх тогтоол гардуулахад шүүхийн тодорхой ачаалал үүсэж байгаа. Техникийн шинжтэй алдаа гарсан байна гээд залруулга хийх хүсэлтээ өгсөн бол анхан шатны шүүх дээр зөрүүтэй асуудлыг шийдвэрлэх боломжтой байсан.

Хохирогч нар өөрсдийн эрх ашгаа хамгаалах үүднээс төрийн бус байгууллага байгуулаад, тухайн газруудыг аваад өөр компаниудад санал тавиад бариулъя. Энэ нь зөрчигдсөн эрхээ сэргээх боломж гэж харж байгаа боловч хууль эрх зүйн хувьд энэ ямар ч боломжгүй. Өнөөдөр төрийн бус байгууллагад ямар нэгэн байдлаар хохирол, хор уршиг учирсан талаар мөрдөн шалгах ажиллагаанд ямар ч ажиллагаа явагдаагүй байж хохирогч нарын эвлэлдэн нэгдсэн энэ асуудалтай холбоотойгоор шууд дүгнэлт хийх боломжгүй байна. Энэ гэмт хэрэг мөн үү гэвэл мөн. Шүүх хуралдааны явцад болон хэрэгт авагдсан баримтын хүрээнд ч шалгахад ямар ч хөрөнгийн эх үүсвэр байгаагүй. Барилга барих зөвшөөрөл байхгүй, туршлага байхгүй байсан. Шүүхийн шатанд гаргаж ирсэн шүүхийн шийдвэрүүд нь цаг хугацааны хувьд мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байхад шийдвэрлэгдсэн байдаг. Энэ талын мэдээллийг хохирогч нараас бидэнд өгөөгүй тул шууд дүгнэлт хийж чадахгүй байсан. Хохирлын асуудлыг иргэний шүүх шийдвэрлэсэн тохиолдолд хохирлын асуудлыг шийдвэрлэхгүйгээр үлдээгээд зөвхөн үйлдэлд нь хууль зүйн дүгнэлт хийх ёстой байсан болов уу гэж харж байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар С.Б-, Б.Г-а нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогч нарын өмгөөлөгч О.Буянтөр, Т.Эрдэнэбат нарын хамтран гаргасан болон шүүгдэгч С.Б-, Б.Г-а болон тэдгээрийн өмгөөлөгч Р.Пүрэвлхам, Д.Алтансүх, К.Манлай нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудад заасан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч С.Б-, Б.Г-а нар бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хооронд “****” ХХК-ийг үүсгэн байгуулж, “****” ХХК-ийг бусдаас худалдан авч санхүүгийн эх үүсвэргүй, барилга барих тусгай зөвшөөрөлгүй байж “Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо “**** ****-1” орон сууцны хотхон, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо “**** ****-2” орон сууцны хотхон, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо “**** ****-3” орон сууцны хотхон, “Налайх дүүрэг, 2 дугаар хороо “**** Виллаж” хотхоныг барьж ашиглалтад оруулж өгнө” гэж, мөн “газар худалдан авч, хамтран ажиллана” гэж Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “****” оффисын 307 тоотод байрлан хуурч, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж нэр бүхий 177 хохирогчид нийт 8,953,943,948 төгрөгийн хохирол учруулан залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Орон сууц худалдаж авахаар орон сууц захиалгын гэрээ байгуулан, мөнгөө шилжүүлсэн талаарх хохирогч нар,

 мөн газар худалдах, худалдан авах, хамтарч ажиллах талаар гэрээ байгуулан хохирсон талаар хохирогч Д.Ц- /25хх 28-29/, Я.Т- /25хх 40-41/,

гэрч нарын өгсөн мэдүүлэг,

 

орон сууц захиалан бариулах гэрээний хуулбар, мөнгө шилжүүлсэн баримт /1хх 18-26/, /1хх 41-63/, /1хх 83-87/, /1хх 103-107/, /1хх 126-133/, /1хх 144-150/, /1хх 168-172/, /1хх 193-196/, /1хх 219-222/, /1хх 238-250, 2хх 1/, /2хх 27-37/, /2хх 48-55/, /2хх 96, 109-115/, /2хх 134-162/, /2хх 180-186/, /2хх 194-224/, /3хх 5-13/, /3хх 24-37/, /3хх 54-57/, /3хх 71-76/, /3хх 96-100/, /3хх 129-151/, /3хх 168-178/, /3хх 198-202/, /3хх 226-235/, /4хх 1-3/, /4хх 25-39/, /4хх 55-65/, /4хх 84-96/, /4хх 115-121/, /4хх 137-142/, /4хх 157-161/, /4хх 176-181/, /4хх 195-207/, /4хх 229-238/, /5хх 25-31/, /5хх 61-63/, /5хх 86-91/, /5хх 109-113/, /5хх 133-136/, /5хх 156-163/, /5хх 181-190/, /5хх 205-216/, /5хх 235-248/, /6хх 17-23/, /6хх 48-51/, /6хх 78-84/, /6хх 100-104/, /6хх 100-149/, /6хх 166-169/, /6хх 190-193/, /6хх 233-247/, /7хх 233-236/, /7хх 63-68/,/7хх 84-91/, /7хх 106-127/, /7хх 144-147/, /7хх 173-186/, /7хх 201-211, 221/, /7хх 236-240/, /8хх 19/, /8хх 46-51/, /8хх 68-73/, /8хх 98-106/, /8хх 125-134/, /8хх 168-169/, /8хх 185-200/, /8хх 215-221/, /8хх 249-250, 9хх 1-7/, /9хх 29-31/, /9хх 69-79/, /9хх 97-134/, /9хх 152-162/, /9хх 181-197/, /9хх 216-221/, /9хх 238-248/, /10хх 24-30/, /10хх 49-63/, /10хх 77-99/, /10хх 124-133/, /10хх 177-192/, /10хх 207-216/, /10хх  242-250/, /11хх 46-53/, /11хх 71-80/, /11хх 91-97/, /11хх 120-138/, /11хх 159-171/, /11хх 184-189/, /11хх 208-220/, /11хх 234-242/, /12хх 3-11/, /12хх 35-44/, /12хх 56-95/, /12хх 116-119/, /12хх 135-144/, /12хх 153-170/, /12хх 234-242/, /13хх 7-12/, /13хх 32-52/, /13хх 69-79/, /13хх 94-99/, /13хх 124-142/, /13хх 174-182/, /13хх 199-204/, /13хх 221-229/, /13хх 249-250, 14хх 1-22/, /14хх 43-52/, /14хх 68-76/, /14хх 104-113/, /14хх 131-166/, /14хх 182-190/, /14хх 207-218/, /14хх 228-237/, /15хх 5-15/, /15хх 30-38/, /15хх 61-78/, /15хх 98-103/, /15хх 112-121/, /15хх 142-157/, 15хх 180-188/, /15хх 205-225/, /15хх 243-250, 16хх 1-4/, /16хх 23-49/, /16хх 67-72/, /16хх 90-97/, /16хх 113-123/, /16хх 136-145/, /16хх 157-168/, /16хх 178-184/, /16хх 200-207/, /16хх 222-224/, /16хх 243-250, 17хх 1-4/, /17хх 17-53/, /17хх 72-81/, /17хх 94-100/, /17хх 110-135/, /17хх 153-181/, /17хх 195-201/, /17хх 213-226/, /17хх 241-250/, /19хх 29-31/, /19хх 43-53/, /20хх 138-144/, /20хх 14-146/, /20хх 164-170/, /20хх 181-188/, /20хх 204-207/, /20хх 228-232/, /21хх 4-43/, /21хх 64-72/, /21хх 88-95/, /21хх 114-122/, /21хх 135-144/, /21хх 163-185/, /21хх 201-229/, /21хх 247-248, 22хх 1-7/, /22хх 22-27/,/22хх 82-83/, /24хх 10-21/, 24хх 39-52/, /24хх 67-73/, /24хх 88-99/, /24хх 113-122/, /24хх 155-154/, /24хх 168-182/, /24хх 196-203/, /24хх 218-225/, /24хх 245-250, 25хх 1-2/, /25хх 43-53/, /25хх 238-244/,

 

“...“****" ХХК, "****" ХХК-ийн нэрээр 2020-2022 онд нийт 271 иргэнтэй 16,814,680, 871 /арван зургаан тэрбум найман зуун арван дөрвөн сая зургаан зуун наян мянга найман зуун далан нэг/ төгрөгийн гэрээ байгуулсан. "****" ХХК, "****" ХХК болон хувийн нийт 18 дансаар 17,353,894,411 /арван долоон тэрбум гурван зуун тавин гурван мянга найман зуун ерэн дөрвөн мянга дөрвөн зуун арван нэгэн/ төгрөгийн орлогыг данс тус бүрээр орсон байдаг. "****" ХХК, "****" ХХК-ийн санхүүгийн жилийн тайлангууд хавтас хэрэгт ирээгүй тул нэр бүхий 18 дансаар нийт 17,326,565,294 /арван долоон тэрбум гурван зуун хорин зургаан сая таван зуун жаран таван мянга хоёр зуун ерэн дөрвөн/ төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн ба хувийн хэрэглээндээ 724,572,347 /долоон зуун хорин дөрвөн сая таван зуун далан хоёр мянга гурван зуун дөчин долоон/ төгрөгийг зарцуулсан байна. Бусад зардлыг данс тус бүрээр нэгтгэн гаргасан болно. "****" ХХК, "****" ХХК нь нийт 20 аж ахуй нэгж байгууллага, иргэнтэй барилгын ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулсан. Барилгын материал болон гүйцэтгэлийн ажилд 3,363,194,111 /гурван тэрбум гурван зуун жаран гурван сая нэг зуун ерэн дөрвөн мянга нэг зуун арван нэгэн/ төгрөг, бараа материалд 55,683,966 төгрөгийг зарцуулсан байна. Бараа материалын тайлан байхгүй. “****” ХХК нь барилгын тусгай зөвшөөрөлтэй ХХК бөгөөд Б.Г-а хувьцааг нь худалдан авч захирал нь болсон. “****” ХХК нь 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр худалдааны зуучлал, барилгын засвар хийх, барилгын материалын худалдаа, авто угаалгын үйлчилгээ үзүүлэх чиглэлээр байгуулагдсан. 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх хугацаанд компанийн 5028910693 тоот дансаар 3,354,390 төгрөгийн борлуулалтын орлого олж С.Б-д 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Нийгмийн даатгалын сангаас 1,730,836 төгрөгийн тэтгэмж олгосон ба бусад нь иргэдтэй байгуулсан байрны гэрээний орлогууд болно. “****” ХХК-нд 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Санхүүгийн зохицуулах хорооноос "Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын ТЗ 601/208 тоот тусгай зөвшөөрлийг олгосон. "****" ХХК, "****" ХХК нь ААНОАТ - 2573760 төгрөг, НӨАТ-т 2000000 төгрөг, ХХОАТ-т 16,651,939 төгрөг, НДШ-д 47,500,357 төгрөгийг төлсөн. Хавтас хэрэгт ирүүлсэн тайлангаар 40,573,503 төгрөг байна. Орон сууц захиалгын гэрээ байгуулсан иргэдээс 47 гэрээг цуцалж нийт 715,702,241 төгрөгийг буцаан олгосон. ...” болохыг тогтоосон “Булган лхам бат аудит” ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 3 дугаар дүгнэлт /25хх 100-250, 26хх 1-116/,

 

“...6440266 регистрийн дугаартай "****" ХХК нь барилга барих тусгай зөвшөөрөлгүй болно. 6539122 регистрийн дугаартай "****" ХХК нь барилга барих тусгай зөвшөөрөлтэй байна. ..."****" ХХК, "****" ХХК-ийн барьж буй "**** ****-1", "**** ****-3", "**** виллаж" хотхоны барилгын зураг төсөл гараагүй, уг төслүүд нь албан ёсны батлагдсан зураг төсөлгүй байна. Харин Баянзүрх дүүргийн ******* хороонд баригдахаар төлөвлөгдсөн "**** **** 2" үйлчилгээтэй орон сууцны барилга нь "Барилгын хөгжлийн төв"-ийн 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн ЕД-1185/2021 магадлалын дүгнэлтээр баталгаажсан зураг төсөлтэй, хуульд заасан дүрэм журмын дагуу зураг төслийг баталгаажуулсан байна. Хан-Уул дүүргийн ***** дугаар бүхий 700 м.кв газарт баригдаж буй "**** ****-1", Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, нэгж талбарын ****** дугаар бүхий 1318 м.кв газарт баригдаж буй "**** ****-2", Баянзүрх дүүргийн ******* тоот хаягт байршилтай 189 м.кв талбайтай *******дугаартай газарт баригдаж буй "**** ****-3", Налайх дүүргийг **** нэгж талбарын 1260310850 дугаартай бүхий 20000 м кв газарт баригдаж буй "**** виллаж" хотхоны барилга баригдаж байгаа газар болон баригдах гэж байгаа газарт барилга барих зөвшөөрөл олгогдоогүй байна. Уг асуулттай холбоотой асуумжийг Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хот байгуулалт, хөгжлийн газраас тодруулсан болно.  "****" ХХК, "****" ХХК-ийн барьж буй "**** ****-1", "**** ****-3", "**** виллаж" хотхоны барилгын зураг төсөл гараагүй, уг төслүүд нь албан ёсны батлагдсан зураг төсөлгүй, холбогдох байгууллагуудаас техникийн нөхцөлүүдийг зохих журмын дагуу аваагүй байгаа нь холбогдох хууль, журмыг зөрчсөн байна. Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд баригдахаар төлөвлөгдсөн "**** ****-2" үйлчилгээтэй орон сууцны барилгын зураг төсөв нь батлагдаж, холбогдох байгууллагуудаас шаардлагатай техникийн нөхцөлүүдийг авсан байна. “**** ****-1", "**** ****-3", "**** виллаж хотхон нь батлагдсан зураг төсөлгүй тул зураг төслийн дагуу шалгах, гүйцэтгэлийн хувийг тодорхойлох боломжгүй. Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд баригдахаар төлөвлөгдсөн иргэн Я.Т-ийн 10 давхар үйлчилгээтэй орон сууцны барилга "**** ****-2" барилгын явц 2023 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар зоорь. 1,2,3,4,5 дугаар давхрын цутгамал төмөр бетон бүтээцийн ажил хийгдсэн, 1,2,3 дугаар давхрын гадна ханын блокон дүүргэлт хийгдсэн байгаа нь цутгамал төмөр бүтээцийн ажил 45% орчим хувийн гүйцэтгэлтэй байна. Барилгын ажлын нийт төсөвт өртгийн гүйцэтгэл, төсөв зэрэг холбогдох бичиг баримтууд байхгүй тул барилга угсралт төсвийн гүйцэтгэлийн хувийг шууд тодорхойлон хэлэх боломжгүй. "**** ****-3", "**** виллаж хотхонуудын барилга нь газар шорооны ажлыг эхлүүлээд барилгын ажил хийгдээгүй. "**** ****-1", "**** ****-2" барилгуудад 2023 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр "Барилгын хөгжлийн төв"-ийн Барилгын материалын сорилт шинжилгээний итгэмжлэгдсэн лабораторийн мэргэжилтэн Б.Ерболатын хамтаар бетон үл эвлэх аргаар, MNS ISO 1920-7:2006: MNS 1920:20 стандартыг мөрдөн, DIGI-SHMIDT 2000 багаж ашиглан барилга бүрийн хана, багана, дам нуруун зэрэгт 10 ширхэг дурын байрлалд шинжилгээ хийсэн болно. Шинжилгээний үр дүнд Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны иргэн Я.Т-ийн 10 давхар үйлчилгээтэй орон сууц буюу "**** ****-2" барилгын В1 давхрын ханын бетоны бэх хангалттай, 1 дүгээр давхрын хана, баганын бат бэх хангалттай, 3 дугаар давхрын хана, багана, дам нурууны бетоны бат бэх хангалтгүй, 5 дугаар давхрын дам нурууны бат бэх хангалттай, багана, ханын бетоны бат бэх хангалтгүй үр дүн гарав.

Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо "**** ****-1" барилгын 1 дүгээр давхрын хана, дам нурууны бетоны бат бэх хангалтгүй, 2 дугаар давхрын дам нуруу. ханын бат бэх хангалтгүй, 3 дугаар давхрын хана, дам нурууны бетоны бат бэх хангалтгүй, 4 дүгээр давхрын хана, дам нурууны бетоны бат бэх хангалтгүй. 5 дугаар давхрын дам нурууны бетоны бэх хангалттай, ханын бетоны бат бэх хангалтгүй үр дүн гарсан байна. Уг шинжилгээний үр дүнгээр бетоны бат бэх хангалтгүй, зураг төсөлд заагдсан норм дүрмийн дагуу барилгын ажил хийгдээгүй байна. Төмөр бетон цутгалтын ажил хийж гүйцэтгэхдээ Цутгамал төмөр бетон бүтээц БНбД-52-02-05 норм дүрэм, Цутгамал төмөр бетон бүтээцийн ажил гүйцэтгэх заавар "БД 52-102-04"-ыг баримтлаагүй, зураг төсөвт заагдсан В20 ангийн бетон хэрэглээгүй, цутгалтын ажил хийгдэх үед бетоны дээж авч бетоны анги В20 хүрч байгаа эсэхийг лабораторийн шинжилгээгээр тодорхойлуулаагүй, бетоны бат бэх 70%-ийг хангахаас өмнө хэв хашмалыг сулласан байж болзошгүй, бетон зуурмаг, элс хайрга, цемент зэрэг эдгээр материалуудыг хэрэглэхтэй холбогдсон бусад барилгын дүрэм, стандартуудыг баримтлан ажиллаагүй гэж үзэж байна...” гэсэн Барилгын хөгжлийн төвийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дүгнэлт /26хх 162-190/,

 

“...Налайх дүүргийн 7 дугаар хороонд байх нэгж талбар 1260310850 дугаар бүхий 20000 квадрат метр хэмжээтэй газрын зах зээлийн бодит үнэ цэнэ 394,464,000.00 төгрөг, уг газарт баригдсан барилгын ажлын гүйцэтгэлийн зардал, баригдсан барилгын зах зээлийн бодит үнэ цэнэ 30,000,000.00 төгрөг нийт 424,464,000.00 төгрөг,

 Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд байх нэгж талбар 1331000383 дугаар бүхий 1318 квадрат метр хэмжээтэй газрын зах зээлийн бодит үнэ цэнэ 632,245,374.65 төгрөг, уг газарт баригдсан барилгын ажлын гүйцэтгэлийн зардал, баригдсан барилгын зах зээлийн бодит үнэ цэнэ 1,806,116,237.05 төгрөг нийт 2,438,361,611.70 төгрөг,

Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд байх "Голканда ****-1" хотхон баригдаж буй газрын зах зээлийн бодит үнэ цэнэ 1,397,821,401.87 төгрөг, уг газарт баригдсан барилгын ажлын гүйцэтгэлийн зардал, баригдсан барилгын зах зээлийн бодит үнэ цэнэ 3,138,583,419.05 төгрөг нийт 4,536,404,820.92 төгрөг,

 Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд байх Ү-2204043485 дугаартай газрын зах зээлийн бодит үнэ цэнэ 1,019,975,646.06 төгрөг, уг газарт баригдсан барилгын ажлын гүйцэтгэлийн зардал, баригдсан барилгын зах зээлийн зээ бодит үнэ цэнэ 300,000,000.00 төгрөг нийт 1,319,975,646.06 төгрөг. ...” болохыг тогтоосон “Лэндс Үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дүгнэлт /26хх 231-241-250/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 10/7596 дугаартай албан бичиг /20хх 92-102/, 2023 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Тайнь-1 гудамжинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /22хх 59-61/, 2023 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Налайх дүүргийн 2 дугаар хороо барилгад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /22хх 62-64/, 2023 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо барилгын талбайд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /22хх 65-66/, 2023 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо барилгын талбайд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /22хх 67-68/, Чингэлтэй дүүргийн татварын хэлтэс 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 03/98 албан бичиг /22хх 156-162/, Монголын Барилгын үндэсний ассоциаци ТББ-н 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 23/29/ТЗ албан бичиг /22хх 179-218/, Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “****” ХХК-ийн *****виллаж хотхоны газар Нийслэлийн Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны албан бичиг /22хх 222-227/, Хот байгуулалт, хөгжлийн газрын 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 9-771 дугаартай албан бичиг /22хх 236/, дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэлүүд /23хх 30-44/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэдийд, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч С.Б-, Б.Г-а нар гэм буруутай эсэх, тэдгээрийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

 

Шүүгдэгч С.Б-, Б.Г-а нарын “****” ХХК-ийг үүсгэн байгуулж, “****” ХХК-ийг бусдаас худалдан авч санхүүгийн эх үүсвэргүй, барилга барих тусгай зөвшөөрөлгүй байж “Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо “**** ****-1” орон сууцны хотхон, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо “**** ****-2” орон сууцны хотхон, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо “**** ****-3” орон сууцны хотхон, “Налайх дүүрэг, 2 дугаар хороо “**** Виллаж” хотхоныг барьж ашиглалтад оруулж өгнө” гэж хуурч, нэр бүхий 175 иргэнээс 7,301,722,928 төгрөгийг, мөн 2 иргэнээс “газар худалдан авч, хамтран ажиллана” гэж урьдчилгаа төлж, үлдэгдэл төлбөрийг хуваарийн дагуу төлөхөөр газрыг нь эзэмшилдээ авсан атлаа тохиролцсон хугацаанд мөнгөө төлөлгүй 1,652,221,020 төгрөг, нийт 8,953,943,948 төгрөгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Б-, Б.Г-а нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан тухайн зүйл ангид зааснаар шүүгдэгч тус бүрт 8 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь тэдгээрийн гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, мөнгө шилжүүлсэн дансны хуулга зэргээр тогтоон, хохирогч нарт нөхөн төлсөн дүнг хасаж, төлөгдөөгүй үлдсэн хохирлыг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцжээ.

 

Шүүгдэгч С.Б-, Б.Г-а болон тэдгээрийн өмгөөлөгч Р.Пүрэвлхам, Д.Алтансүх, К.Манлай нар “...бусдыг залилах санаа, зорилго байгаагүй, ...амьдралын эх үүсвэр болгоогүй, ...шинжээчийн дүгнэлтүүд үндэслэлгүй, ...дүгнэлт гаргах эрхтэй эсэх нь эргэлзээтэй, ...иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрүүд авагдсан байхад хохирлыг давхардуулан гаргасан зэрэг нөхцөл байдлыг харгалзан хэргийн мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. ...”,

хохирогч нарын өмгөөлөгч О.Буянтөр, Т.Эрдэнэбат “...анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ “Барилгын хөгжлийн төв”, “Лэндс Үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан барилгын явцын дутуу гүйцэтгэлтэй, зах зээлийн бодит үнэлгээгээр тогтоогдсон барилгуудыг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогод тооцож, гэмт хэргийн улмаас хохирогч нарт учруулсан хохирлыг нөхөн төлөхөд зарцуулах талаар шийтгэх тогтоолд заагаагүй, ...үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласныг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус гаргажээ.

 

Залилах гэмт хэргийн хувьд гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг өмчлөгчид төрүүлж, эд хөрөнгийг нь сайн дурын үндсэн дээр өөртөө шилжүүлэн авдаг бөгөөд ингэхдээ гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөрийг хийхгүй байх санаа зорилгыг агуулдаг.

Гэрээний харилцаагаар халхавчлан бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэргийн гол шинж нь гэрээний нөхцөлүүд анхнаасаа биелэх боломжгүй, эсвэл тэдгээрийг биелүүлэхийг зориудаар хөсөрдүүлсэн байдлаар гэрээгээр шилжүүлэн авсан эд хөрөнгийг өөрийн үзэмжээр захиран зарцуулж буцаан өгөхгүй гэсэн субъектив санаатай шууд идэвхтэй үйлдэл, эс үйлдэхүйгээр илэрдэг.

           

            Энэ гэмт хэрэг нь өмчлөх эрхийн эсрэг бусад гэмт хэрэг, тухайлбал хулгайлах, дээрэмдэх гэмт хэргээс өмчлөгч хууртагдсан, итгэсэн учраас гэмт этгээдэд эд хөрөнгө, эд хөрөнгийг эрхээ сайн дураараа өгсөн байдгаараа ялгаатай.

 

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч нар нь санхүүгийн эх үүсвэргүй, барилга барих тусгай зөвшөөрөлгүй байж нэр бүхий хохирогч нартай Хан-Уул, Баянзүрх, Налайх дүүргүүдэд “орон сууцны хотхон барьж ашиглалтад оруулж өгнө”, “газар худалдан авч хамтарч ажиллана” гэж орон сууц захиалан бариулах гэрээ хийж урьдчилгаа төлбөр аван хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулсан нь залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Мөн анх хохирогч нарын гомдлоор 2022 оны 09 дүгээр сарын 05, 08-ны өдрүүдэд эрүүгийн хэрэг үүсгэн, шалгагдаж байх хугацаанд буюу 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүртэл шүүгдэгч нар нь бусадтай дахин “орон сууц захиалан бариулах” гэрээ байгуулан мөнгө авч байсан нь “Залилах” гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан бөгөөд энэ талаар мэдүүлсэн хохирогч, гэрч нарын мэдүүлгийг няцаан үгүйсгэсэн баримт хавтас хэрэгт авагдаагүй байна.

 

Амьдралын эх үүсвэр болгоогүй гэх асуудлын тухайд,

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан “Энэ гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон” гэх онц хүндрүүлэх шинж нь хоорондоо шууд харилцан хамаарал бүхий нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд, гурав буюу түүнээс дээш удаа давтан үйлдэж, уг гэмт хэргийг үйлдэж олсон бага бус, түүнээс дээш хэмжээтэй ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эх сурвалж, эсхүл бусад үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ зэрэг ашиг олох зорилготой үйл ажиллагааныхаа үндсэн хэрэгсэл, эх үүсвэр болгож тогтвортой ашигласан байхыг хамааруулсан хууль зүйн ойлголт юм.

 

Түүнээс гадна “Энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх шинжээр хэргийг хүндрүүлж зүйлчлэхдээ тухайн төрлийн гэмт хэргийг үйлдэх нь амьдралынх нь хэвшил, хэв маяг болсноос гадна энэхүү гэмт үйлдлээс өөр орлогогүй, өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг шунахай зорилгоор, хууль бус аргаар өөрийн болгож, амар хялбар аргаар ашиг олох боломжийг эрэлхийлж, түүнд чиглэсэн үйл ажиллагааг тогтвортой явуулдаг, гэмт санаа зорилго бүхий хувийн байдлыг харгалзан үзнэ.

 

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг байнга үйлдэж, тухайн гэмт хэргээс олсон орлогыг амьдралын эх үүсвэр болгосон хүн гэмт хэргийн халхавч болгож хууль ёсны бусад орлого олж байсан эсэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй юм.

 

Шүүгдэгч С.Б-, Б.Г-а нарын хувьд бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүртэл хугацаанд нэр бүхий 177 хохирогчийг нэг ижил арга хэрэгслээр залилж, тэднээс авсан мөнгөний тодорхой хэсгийг өөрсдийн ахуйн болон хувийн хэрэгцээнд зарцуулсан зэрэг нь тус гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангасан байна.

 

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн үйлдлийн арга, хандлага, гэмт үйлдлийн давтамж, түүний шинж чанарын төстэй байдал, гэмт хэргийн улмаас олсон орлого нь хэмжээний хувьд хүний амьдралын хэв шинжид үзүүлж болох нөлөөлөл зэрэг хүчин зүйлсийг үнэлж үзсэний үндсэн дээр шүүгдэгч нарыг залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж анхан шатны шүүх дүгнэснийг буруутгах үндэслэл тогтоогдоогүй болно.

 

Дүгнэлт гаргасан шинжээч нар дүгнэлт гаргах эрхтэй эсэх нь эргэлзээтэй, шинжээчийн дүгнэлтүүд учир дутагдалтай гэх асуудлын тухайд,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зөвхөн тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай тохиолдолд тухайн чиглэлээр нарийн мэргэжил эзэмшсэн, мэргэшсэн дадлага, туршлага бүхий этгээдийг шинжээчээр томилж дүгнэлт гаргуулахаар хуульчилсан.

 

Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээс С.Б-, Б.Г-а нарт холбогдох эрүүгийн хэрэгт 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр “Булган Лхам бат аудит” ХХК /25хх 96/ болон 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр “Лэндс Үнэлгээ” ХХК /26хх 228/-ийг, 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр “Барилгын хөгжлийн төв”-ийг /26хх-159/ тус тус шинжээчээр томилж, дүгнэлт гаргах эрх бүхий этгээдүүдэд хуульд заасан үндэслэл журмын дагуу эрх, үүрэг тайлбарлан, хууль сануулсан баталгаа авч баримтад гарын үсэг зуруулжээ. /25хх 99, 26хх 160, 163-165, 230/

 

“Булган Лхам бат аудит” ХХК нь шүүгдэгч С.Б-, Б.Г-а, “****” ХХК болон “****” ХХК-ийн санхүүгийн анхан шатны баримт, дансны хуулгад үзлэг хийж, 2020-2022 оны хоорондох хугацааны орлого, зарлага бүрийг тулган, зөрүүг тооцож гаргасныг шүүх нотлох баримтаар үнэлэх боломжтой байна.

 

Тодруулбал, хохирогч нарын мэдүүлэг, гэрээний үнийн дүн, шүүгдэгч нарын дансруу мөнгө шилжүүлсэн баримтыг үндэслэн хохирол болон дансанд төвлөрүүлсэн мөнгөний зарцуулалтын тооцоог гаргасан байх бөгөөд энэ хэрэгт урьд нь дүгнэлт гаргаж байгаагүй, хувийн сонирхолгүй, тусгай мэдлэг бүхий шинжээч хуульд заасан үндэслэл, журмын дагуу дүгнэлт гаргасан байна.

 

Үүнээс гадна шинжээчийн дүгнэлтэд “...хэргийн холбогдогч С.Б-тай 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр утсаар ярьж “дансны хуулга баримтаас асууж тодруулах зүйл байна,тайлбарлаж өгнө үү” гэсэн боловч ирээгүй. 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр дахин ярьсан боловч “хүүхэд өвчтэй” гээд ирээгүй, харин Б.Г-а өмгөөлөгчтэйгөө очино гээд 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр ирж уулзсан. Б.Г-ад дансны хуулга, хэргийн баримтад тодруулах зүйл” тайлбар байгаа эсэхийг асууж шинжээч томилсон тогтоолд гарын үсэг зуруулсан. 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Б.Г-атай утсаар ярьж “дүгнэлт гарч байна, тайлбар өгөх үү” гэхэд “бид хоёр тайлбар өгөхгүй” гэсэн. ...“****” ХХК, “****” ХХК нь санхүүгийн бэлэн мөнгөний тайлан, бараа материалын тайлан гаргаж байгаагүй. 2020 он, 2021 онд санхүүгийн тайлангийн аудит хийлгээгүй. Хэргийн материалд ирсэн анхан шатны баримт болон хагас жилийн тайлан, нийгмийн даатгалын тайлангууд нь дутуу, санхүүгийн жилийн тайлан байхгүй байсан тул харилцах дансны гүйлгээгээр орлого, зардлыг тооцсон. Санхүүгийн “Е” баланс болон цахим татварын системд нэвтрэх нэр, нууц үг буруу байсан. С.Б-, Б.Г-а нар нь өөрсдийн хувийн олон дансаа байгууллагын кассаар мөнгө гаргаж мэтээр орлого, зарлагын гүйлгээ хийж байсан, компанидаа өглөг, авлагын тайлан гаргаагүй, хувийн дансаараа орлого авч, зарлага гаргаж үйл ажиллагаа эрхэлж байгаа бол Монгол Улсын Хувь Хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу тайлан гаргаж тайлагнах зэрэг нь Монгол Улсын Сангийн сайдын 386 дугаар тушаал, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Аудитын тухай хуулиудыг зөрчсөн. ..."****" ХХК, "****" ХХК-ийн санхүүгийн жилийн тайлангууд хавтас хэрэгт ирээгүй тул нэр бүхий 18 дансаар нийт 17,326,565,294 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн ба хувийн хэрэглээндээ 724,572,347 төгрөгийг зарцуулсан, бусад зардлыг данс тус бүрээр нэгтгэн гаргасан. ..."****" ХХК, "****" ХХК нь нийт 20 аж ахуй нэгж байгууллага, иргэнтэй барилгын ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулсан. Барилгын материал болон гүйцэтгэлийн ажилд 3,363,194,111 төгрөг, бараа материалд 55,683,966 төгрөгийг зарцуулсан байна. Бараа материалын тайлан байгаагүй. ...” талаар дурдсан байх бөгөөд ирүүлсэн баримтын хүрээнд зарцуулалтыг тооцон дүгнэлт гаргасан байгааг буруутгах үндэслэлгүй байна.

 

Лэндс Үнэлгээ” ХХК-ийн үнэлгээчид үнэлэгдэж буй 4 ширхэг үл хөдлөх хөрөнгийн /газар болон уг газарт дутуу баригдсан барилгын ажлын гүйцэтгэлийн зардал, баригдсан барилгын зах зээлийн бодит үнэ/ биет байдалтай газар дээр нь үзлэг, хэмжилт хийж, ингэхдээ шүүгдэгч Б.Г-а, С.Б- нарыг оролцуулан барилгын зөвлөх инженерүүдийн саналыг авсан, тэдгээр хөрөнгийн бүртгэл, чанар, ашиглалтын байдал, ижил төрлийн хөрөнгийн өнөөгийн өртгийн зах зээлийн нэгжийн үнэ, цаашид ашиглагдах хэтийн боломж, биет элэгдэл, байршил зэргийг харгалзан үзэж олон улсын үнэлгээний нийгэмлэгээс гаргасан стандартын хүрээнд зах зээлийн хандлагын болон өртгийн хандлагын аргыг үнэлгээнд ашиглан, үнэлгээний тусгай зөвшөөрөлтэй, хөрөнгийн мэргэшсэн үнэлгээчин, мэргэжилтэн хуульд заасан үндэслэл журмын дагуу дүгнэлт гаргасан байгааг эргэлзээтэй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

“Барилга хөгжлийн төв”-ийн шинжээчийн дүгнэлтийг хэт өрөөсгөл, учир дутагдалтай гэх асуудлын тухайд; мөрдөгийн шинжээч томилох тогтоолыг үндэслэн шинжээч нар маргаан бүхий объектын газар дээр нь очиж ажиллан, шинжилгээ хийж, Монгол Улсад бүртгэлтэй “****” ХХК, “****” ХХК-иуд нь барилга барих тусгай зөвшөөрөлтэй эсэх, “****” ХХК, “****” ХХК-ийн барьж буй “**** ****-1”, “**** ****-2”, “**** ****-3”, “**** виллаж” хотхоны барилгын зураг төсөл гарсан эсэх, уг зураг төсөл нь албан ёсны батлагдсан зураг төсөл мөн эсэх, хуульд заасан дүрэм, журмын дагуу зураг төслөө баталгаажуулсан эсэх, тухайн дуусаагүй барилгууд хэдэн хувийн гүйцэтгэлтэй байгаа болон шаардлагад нийцэж байгаа эсэх талаар дүгнэлт гаргасныг няцааж үгүйсгэх, эсхүл эргэлзээтэй гэж үзэж дахин шинжилгээ хийлгэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

 

Өмгөөлөгч Р.Пүрэвлхамд хүргэгдсэн шийтгэх тогтоол нь шүүгчийн захирамжийн бланк дээр хэвлэгдэн гарсан гэх асуудлын тухайд,

 

Шүүгдэгч С.Б-, Б.Г-а нарт холбогдох эрүүгийн 2209000001687 дугаартай хэрэгт шийтгэх тогтоол хэлбэрээр авагдсанаас гадна нэр бүхий 177 хохирогч, прокурор, өмгөөлөгч зэрэг өмгөөлөгч Р.Пүрэвлхамаас бусад оролцогч нар нь шүүхийн шийдвэрийг шийтгэх тогтоол хэлбэрээр гардаж авсан талаар давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбар гаргаж байгаагаас үзэхэд шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын нэрийн өмнөөс гаргах шүүхийн шийдвэр нь шийтгэх, эсхүл цагаатгах хэлбэртэй байна”. гэж заасантай нийцжээ.

 

Харин өмгөөлөгч Р.Пүрэвлхамд хүргэгдсэн шийтгэх тогтоол нь шүүгчийн захирамж хэлбэрээр /эхний нүүр/ гардуулсныг техникийн шинжтэй алдаа гэж үзэхээр байна.

 

Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрүүд авагдсан байхад хохирлыг давхардуулан гаргасан гэх асуудлын тухайд,

 

Хохирогч нар нь С.Б-, Б.Г-а нарт залилуулсан талаар анх 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татжээ.

Гэтэл эрүүгийн хэрэг үүсгэж, шалгахаас өмнө болон хойно хохирогч нар нь шүүгдэгч нартай эвлэрлийн гэрээ байгуулж, иргэний шүүхэд эвлэрлийг баталгаажуулсан буюу иргэний журмаар шийдвэрлүүлсэн байх нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийг шууд үгүйсгэх үндэслэл болохгүй тул хэрэв шүүгдэгч нарын үйлдлүүд гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзсэн тохиолдолд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэг мөр шийдвэрлэх үндэслэл үүссэн гэж үздэг. Харин тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноор иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрүүдийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулах хууль зүйн үндэслэлтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Хэргийн материал танилцуулаагүй гэх асуудлын тухайд, шүүгдэгч С.Б-, Б.Г-а нарт 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр прокурорын шатанд хэргийн материал танилцуулсан гэх баримт үйлдсэн нь 82 дугаар хавтас хэргийн 195 дугаар талд авагджээ.

 

Хохирогч Х.Ёндон, Ч.Цэцэгмаа, Ө.Отгонжаргал, Д.Г-а нарын өмгөөлөгч О.Буянтөр, Т.Эрдэнэбат нарын гомдлын тухайд,

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах зорилгоор яллагдагч, шүүгдэгчийн эд хөрөнгийг шүүх, прокурорын шийдвэрээр битүүмжилдэг. Шүүгдэгч С.Б-, Б.Г-а нарын гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршиг огт арилаагүй буюу хохирол төлөгдөөгүй байхад шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад тусгасан нэр бүхий 9 газар, 2 ширхэг тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласныг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Хэрэгт авагдсан 9 газрын шилжилт хөдөлгөөнийг хязгаарласнаас 6 газар нь шүүгдэгч Б.Г-а, С.Б- нарын нэр дээр бүртгэлтэй, 3 газар нь бусдын нэр дээр бүртгэлтэй боловч тухайн газруудыг Б.Г-а нь хохирогч Я.Т-, Д.Ц- нараас худалдан авахаар тохирч урьдчилгаа өгч өөрийн эзэмшилдээ авснаар тухайн газар дээр үл хөдлөх хөрөнгө буюу барилга, байгууламж барьж байсан нөхцөл байдлыг харгалзан дээрх газар болон түүн дээр баригдсан дуусаагүй барилга, байгууламж, мөн хоёр ширхэг тээврийн хэрэгсэл зэргийг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлүүлэх, хохирогчдын зөрчигдсөн эрхийг сэргээх зорилгоор Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж энэ талаар гаргасан хохирогч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлтэй байна.

Нөгөөтээгүүр хохирогч Я.Т- нь Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд байх 1318 м.кв газрыг 900.000.000 төгрөгөөр, хохирогч Д.Ц- нь Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд байх 800 м.кв газрыг 1.200.000.000 төгрөгөөр зарахаар шүүгдэгч нартай тохиролцсон талаар мэдүүлдэг боловч хэрэгт авагдсан “Лэндс Үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дүгнэлтээр “...Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд байх 1331000383 дугаар бүхий 1318 кв.м хэмжээтэй газрын зах зээлийн бодит үнэ 632,245,374.65 төгрөг,  ...Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд байх Ү-2204043485 дугаартай газрын зах зээлийн бодит үнэ 1,019,975,646.06 төгрөг. ...” гэж үнэлсэн ба гэмт хэргийн улмаас дээрх хоёр хохирогчид учирсан хохирлыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон хэмжээгээр буюу Д.Ц-д 1,019,975,646 төгрөг, Я.Т-т 632,245,374 төгрөгөөр тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

 Үүнтэй холбоотой шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн хавсралтад хохирогч Д.Ц-, Я.Т- нарт олгохоор заасан  хохирол болон хохирогч З**** нарт олгох хохирлын хэмжээ зөрүүтэй бичигдсэнийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөж, гэмт хэргийн улмаас учирсан нийт хохирлын хэмжээг 8,953,943,948 төгрөгөөр тооцсон болно.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэж үзэх ноцтой зөрчил тогтоогдоогүй бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, хэргийн үйл баримтын талаар хохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, бусад нотлох баримтыг бүх талаас нь харьцуулан шалгаж, дүгнэлт хийсэн байх ба шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг няцааж үгүйсгэх, улмаар шүүгдэгчийн гэм буруугийн талаар эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан үндэслэлээр хэргийг мөрдөн байцаалтад буцаах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудаас аль нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах зэргээр үнэлснийг буруутгах боломжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна гэж үзэв.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулж, хохирогч Х.Ёндон, Ч.Цэцэгмаа, Ө.Отгонжаргал, Д.Г-а нарын өмгөөлөгч О.Буянтөр, Т.Эрдэнэбат нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, харин шүүгдэгч С.Б-, Б.Г-а болон тэдгээрийн өмгөөлөгч Р.Пүрэвлхам, Д.Алтансүх, К.Манлай нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч С.Б-, Б.Г-а нарын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 148 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2024/ШЦТ/942 дугаар шийтгэх тогтоолын 5 дахь заалтыг өөрчилж,

шийтгэх тогтоолын хавсралын 37-д З.Цт учирсан хохирлыг “42.372.000” гэснийг “40.372.200” гэж,

86-д Ш.О-т “39.872.300” гэснийг “32.872.300” гэж,

103-т О.Т-т “28.699.000” гэснийг “28.102.200” гэж,

175-д Д.Ц-д учирсан хохирлыг “1.200.000.000” гэснийг “1.019.975.646” гэж, гаргуулбал зохих хохирлыг “700.000.000” гэснийг “319.975.646” гэж,

176-д Я.Т-т учирсан хохирлыг “900.000.000” гэснийг “632.245.374” гэж, гаргуулбал зохих хохирлыг “597.600.000” гэснийг “329.845.374” гэж тус тус өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Б-, Б.Г-а болон тэдгээрийн өмгөөлөгч Р.Пүрэвлхам, Д.Алтансүх, К.Манлай нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-, Б.Г-а нарын  2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл нийт 148 /нэг зуун дөчин найм/ хоног цагдан хоригдсоныг тэдгээрийн ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

4. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Т.ШИНЭБАЯР

 

ШҮҮГЧ                                                                        Ц.ОЧ

 

ШҮҮГЧ                                                                        Л.ДАРЬСҮРЭН