Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 320/ШШ2025/01473

 

 

 

 

 

2025 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 320/ШШ2025/01473

Хөвсгөл аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ........ сумын ..... багийн ..... гудамжны ..... тоотод оршин суух, ..........  дугаар регистртэй, ..........  овогт Д-н  Ч ,

Хүсэлтийн шаардлага: Өв хүлээн авах хугацаа сэргээлгэх тухай хүсэлтийг 2025 оны 8 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 320/2025/01202/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Ч  (цахим), шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн нар оролцлоо.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Д , Д.Г , Д.Б , Д.О  шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул түүнийг оролцуулахгүйгээр шийдвэрлэсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Ч  нь өв хүлээн авах хугацаа сэргээлгэх тухай хүсэлт гаргасан.

1. Хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие Хөвсгөл аймгийн ........  сумын ....... багийн ...... дугаар гудамжны ..... болон ..... тоотод аав Д , эгч Б  нартайгаа хамт амьдарч байсан юм.

Хөвсгөл аймгийн ........  сумын .......... багийн ..... дугаар гудамжны ..... тоот хаягт байршилтай газар нь миний нэр дээр, .... тоотод байршилтай газар нь миний эгчийн нэр дээр газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарсан хэдий ч хашааг тоотоор нь зааглаагүй нэг том хашаа юм.

Эгч Д.Б  маань 2018 оны 02 дугаар сарын 17-ны өдөр нас барсан бөгөөд би эгчийнхээ ажил явдлыг дуусгачихаад аавдаа үлдсэн ажлаа захиад 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Солонгос улс руу явсан.

Намайг Солонгос улс руу явснаас хойш аав маань Хөвсгөл аймгийн ........  сумын ..... багийн ...... дугаар гудамжны ..... тоотод ганцаараа амьдарч байсан ба 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр нас барсан.

Аав маань бурхан болох үед ковид цар тахал тархаж, хорио цээрийн үе байсан учраас миний бие Монголдоо ирж чадаагүй.

Харин одоо Монголдоо ирээд бурхан болооч эгч Д.Б гийн нэр дээр байгаа Хөвсгөл аймгийн ........  сумын ....... багийн .... дугаар гудамжны ... тоот хаягт байршилтай, ......... нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 585,1 м.кв хэмжээтэй, ............ дугаар өмчлөх эрхийн гэрчилгээтэй газрыг өвлөж авахаар нотариат ороход хуулийн хугацаа өнгөрсөн тул өвлөх эрхийн гэрчилгээ олгох боломжгүй, шүүхийн байгууллагаар өв хүлээн авах хугацааг сэргээлгэж ирэх шаардлагатай гэсэн хариу өгсөн.

Эгч маань бие муутай хүн байсан учраас хүнтэй гэр бүл зохиож, хүүхэд төрүүлж байгаагүй. Насаараа аав, ээж хоёртой хамт амьдарч байгаад бурхан болсон юм. Ээж маань 1998 онд бурхан болсон.

Миний бие эхээс зургуулаа ба би айлын бага хүүхэд юм. Миний дөрвөн эгч өв хүлээн авах хүсэлт гаргаагүй, дээрх хөрөнгийг надад өвлүүлэхийг хүлээн зөвшөөрсөн ба Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3-т зааснаар хуульд заасан хугацаанд өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй байх тул тэд өв хүлээн авах эрхээ алдсан байхаар хуульчилсан байна.

Иймд Д.Ч  миний Хөвсгөл аймгийн ........  сумын ...... багийн ....дугаар гудамжны ......тоот хаягт байршилтай, ............  нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 585,1 м.кв хэмжээтэй, ............  дугаар өмчлөх эрхийн гэрчилгээтэй газрын өв хүлээн авах хугацааг сэргээж өгнө үү.

2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Солонгос улсыг гэр бүлийн хамт зорьсон. Манай аав амьд байхдаа Хөвсгөл аймгийн ........  сумын ............  багийн ............  гудамжны ..... тоотод байрлах газрын өмчлөлийн эрхийг шилжүүлэх байсан боловч 2020 онд аав маань бурхан болсон. Би өөрөө 2024 оны 7 дугаар сард Солонгос улсаас ирсэн. Өв хүлээн авах хугацаа дууссан үндэслэлээр авч чадахгүй хойшилсоор байгаад өдий хүрч байна. ........  сумын ............  багийн ............  гудамжны 4 тоот, ............  багийн ............  гудамжны .... тоот гэсэн хоёр газар байгаа. Манай нас барсан эгчийн нэр дээр нэг хашаа нь байдаг. Эгч маань 2018 оны 2 дугаар сард хүнд өвчний улмаас нас барсан. Анх 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдөр ........  сумын ............  багийн ............  гудамжны ..... тоот, ............  багийн ............  гудамжны ...... тоотод гэр бүл болж айл гэрээ төвхнүүлж байсан. Үүнээс өмнө бурхан болсон эгч, аав хоёртойгоо амьдардаг байсан. Аав, эгч хоёр маань бурхан болсон учир өв хүлээн авахаар хүсэлт гаргасан. Эгч нартайгаа ярилцаад хүлээж авах хүн нь чи юм гээд өв хүлээн авах шүүх хуралдаанд оролцож байна. Солонгос улсад 6 жил байх хугацаанд өв хүлээн авах хугацаа дууссан. 1 жилийн хугацаатай байдаг гэдгийг мэдэхгүй өдий хүрсэн байна. Би эхээс зургуулаа. Дээрээ 5 эгчтэй. Нэг эгч маань 2018 онд нас барсан. Тэр эгч маань гэр бүл болоогүй. Үр, хүүхэд байхгүй. Аав, эгч хоёрын хамт би амьдарч байсан. 2008 оноос 2016 он хүртэл ........  суманд амьдарч байгаад гэр бүлийн хамт Солонгос улс руу сурахаар явсан. Ийм учир өв хүлээн авах хугацааг сунгаж өгнө үү гэв. (хавтаст хэргийн 1-2 дахь тал)

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Г гийн тайлбар: Миний бие нэхэмжлэлтэй танилцсан. Миний хувьд ........  сумын ............  багийн ............  гудамжны ......... тоотод байрлах нэгж талбарын ............  дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээтэй газрын гэрчилгээг Д.Ч  өмчлөхтэй холбоотой буюу өв хүлээн авах хугацаа сэргээх нэхэмжлэлийн шаардлага дэмжиж байна. Мөн миний бие өв хүлээн авах татгалзаж байна гэх,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Д гийн тайлбар: Миний бие Д.Д  нь Д.Ч ын төрсөн эгч нь. Аав Д.Д  нь 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдөр нас барсан. Өв хүлээн авахтай тухай нэхэмжлэл бүхий иргэний хэрэгт гуравдагч этгээдээр оролцох хүсэлтэй хүсэлтийг хангаж өгнө үү гэх,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.О гийн тайлбар: Д  овогтой О  миний бие Д.Ч ын нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад дараах хариу тайлбарыг гаргалаа. Дүү Д.Ч ыг өв хүлээн авахыг хүлээн зөвшөөрч байна. Хугацаа сэргээлгэхэд санал, гомдол байхгүй гэх, (хх-ийн 30, 54, дахь тал)

3. Нэхэмжлэгчээс: Иргэний үнэмлэхний хуулбар, газар өмчлөх улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Д.Б гийн нас барсны бүртгэлийн лавлагаа, Хөвсгөл аймгийн ........  сумын ........ багийн Засаг дарга, Д.Б гийн гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, Д.Б гийн 1 дүгээр маягтын лавлагаа (төрүүлсэн хүүхдийн тоо), Б.Д , Д.З  нарын нас барсны бүртгэлийн лавлагаа зэрэг баримт өгсөн. (хх-ийн 3-11 тал)

4. Шүүх: Хөвсгөл аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас Хөвсгөл аймгийн ........  сумын ............  багийн ............  гудамжны ..... тоотод байрлах газрын кадастрын мэдээлэл, Хил хамгаалах ерөнхий газраас Д.Ч ын хилээр хэзээ нэвтэрсэн талаарх лавлагаа, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Б.Д , Д.З  нарын нас барсны бүртгэлийн лавлагаа, Д.Б , Д.Ч  нарын ХААТР-1 (А), ХААТР-21 (А), хаягийн хуудас №7 баримт, Д.Б гийн гэрлэсний, нас барсны, төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхэд бүртгэлтэй эсэх, садан төрлийн лавлагаа, Хөвсгөл аймгийн ........  сумын ............  багийн ............  гудамжны .... тоотод байрлах газрын түүхчилсэн лавлагааг тус тус гаргуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Д.Д , Д.Г , Д.Б , Д.О  нарыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулж нотлох баримт бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хүсэлтийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч Д.Ч  нь төрсөн эгч Д.Б  нас барсан ба түүний өмчлөх эрхтэй газрыг өвлөн авах хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн тул өв хүлээн авах хугацааг сэргээлгэнэ гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлжээ.

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.

3.1. Д-н  Б  нь 2018 оны 02 дугаар сарын 17-ны өдөр нас барсан болох нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн Дугаар CVL2567010001004788, 2025 оны ............  сарын 17-ны өдрийн Дугаар CVL2567000001003949 нас барсны бүртгэлийн лавлагаа нэхэмжлэгчийн тайлбар зэрэг баримтаар тогтоогдлоо.

3.2. Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны ............  сарын 24-ний өдрийн албан бичгээр ирүүлсэн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2777 дугаар: Эд хөрөнгийн төрөл: Газар, Улсын бүртгэлийн дугаар: ........ , газрын нэгж талбарын дугаар: ............ , хаяг байршил: Хөвсгөл ........  сум ...... баг ...... гудамж, .....тоот, ... Өмчлөгчийн мэдээлэл: ... ургийн овог: .......... , эцэг/эх/-ийн нэр: Д , Өөрийн нэр: Б , Регистрийн дугаар: Д.З ... гэх,

4. Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1-д Өвлүүлэгч нас барсан өдрөөс, түүнчлэн иргэнийг нас барсан гэж зарласан бол энэ хуулийн 24 дүгээр зүйлд заасан өдрөөс өв нээгдэнэ, мөн хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-д Дор дурдсан этгээдийг хууль ёсны өвлөгч гэх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй, 520.1.1-д нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх гэж заасан.

4.1. Нас барсан Д.Б  нь гэрлэлтээ бүртгүүлж байгаагүй, төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхэдгүй болох нь Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны ............  сарын 18-ны өдрийн ... Д-н  Б  нь (Д.З )-ийн нэр дээр төрүүлсэн болон үрчилж авсан хүүхдийн бүртгэл болон гэрлэлт бүртгүүлсэн бүртгэл байхгүй байх тул гэрлэсний бүртгэлийн лавлагаа гаргах боломжгүй ... гэх бичилттэй 30/1692 дугаар албан бичиг,

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас 2025 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн ...регистрийн дугаар: Д.З , ... овог: .......... , эцэг /эх/-ийн нэр: Д , өөрийн нэр: Б , ...гэх бичилттэй CVL2567000001001813 дугаар Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа,

регистрийн дугаар: Д.З , ... овог: .......... , эцэг /эх/-ийн нэр: Д , өөрийн нэр: Болорма... төрүүлсэн хүүхдийн тоо: бичигдээгүй, мэдээлэл агуулсан он,сар, өдөр: 2025-07-22 ... гэх бичилттэй CVL2567000001001814 дүгээр 1 дүгээр маягтын лавлагаа (төрүүлсэн хүүхдийн тоо),

4.2. Мөн нас барагчийн эцэг Б.Д  2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр, эх Д.З  1998 оны 8 дугаар сарын 05-ны өдөр нас тус тус нас барсан тухай Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас 2025 оны ............  сарын 17-ны өдөр гарсан иргэний харъяалал: -, регистрийн дугаар: -, иргэний бүртгэлийн дугаар: -, овог: -, эцэг /эх/-ийн нэр: Бямба, өөрийн нэр: Д , хүйс: эрэгтэй, нас барсан он сар өдөр: 2020-02-19, бүртгэсэн газар: -, бүртгэлийн дугаар: 45, бүртгэсэн он сар өдөр: 2020-02-20 гэх бичилттэй CVL2567000001003947 дугаар,

иргэний харъяалал: -, регистрийн дугаар: -, иргэний бүртгэлийн дугаар: -, овог: -, эцэг /эх/-ийн нэр: Долгор, өөрийн нэр: Загдхорлоо, хүйс: эмэгтэй, нас барсан он сар өдөр: 1998-08-05, бүртгэсэн газар: -, бүртгэлийн дугаар: 115, бүртгэсэн он сар өдөр: 1998-08-06 гэх бичилттэй CVL2567000001003948 дугаар Нас барсны бүртгэлийн лавлагаа, (хавтаст хэргийн 58 дахь тал)

Тодруулбал дээрх баримтыг дүгнэхэд нас барсан Д.Б гийн өвлөгдөх эд хөрөнгийг өвлөх этгээд байхгүй, тэрээр хүүхэдгүй, эцэг Б.Д , эх Д.З  нар нас барсан тул Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасан өвлөгч байхгүй гэж үзнэ.

4.3. Энэ тохиолдолд Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.2-д энэ хуулийн 520.1.1-д заасан өвлөгч байхгүй, эсхүл тэдгээр нь өвлөхөөс татгалзсан буюу өвлөх эрхээ алдсан бол нас барагчийн өвөг эцэг, эмэг эх, ах, эгч, дүү, ач, зээ гэж заасан этгээд нас барагчийн эд хөрөнгөөс өвлөх эрх нээгдэнэ.

Нас барсан Г.Б  эцэг, эхээс зургуулаа бөгөөд түүний өвлөгдөх эд хөрөнгөөс Д.Д , Д.Г , Д.Б , Д.О  нар өв хүлээн авахаас татгалзсан тухай:

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Г гийн тайлбар: Миний бие нэхэмжлэлтэй танилцсан. Миний хувьд ........  сумын ............  багийн ............  гудамжны 4 тоотод байрлах нэгж талбарын ............  дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээтэй газрын гэрчилгээг Д.Ч  өмчлөхтэй холбоотой буюу өв хүлээн авах хугацаа сэргээх нэхэмжлэлийн шаардлага дэмжиж байна. Мөн миний бие өв хүлээн авах татгалзаж байна гэх,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.О гийн тайлбар: Д  овогтой О  миний бие Д.Ч ын нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад дараах хариу тайлбарыг гаргалаа. Дүү Д.Ч ыг өв хүлээн авахыг хүлээн зөвшөөрч байна. Хугацаа сэргээлгэхэд санал, гомдол байхгүй гэх тайлбаруудыг,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Д , Д.Б  нар нь нэхэмжлэлтэй холбоотой хариу тайлбар ирүүлээгүй байна.

 

Д.Ч  нь 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс улсын хилээр гарч, 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдөр орж ирсэн нь Хил хамгаалах ерөнхий газрын 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 2-46/6041 дүгээр албан бичгээр нотлогдож байх тул Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.4-д Хүндэтгэн үзэх шалтгаан байвал өв хүлээн авах хугацааг шүүх сунгаж болно... гэж заасны дагуу тэрээр өв хүлээн авах хугацааг сунгуулахаар шаардах эрхтэй.

Түүнийг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өв хүлээн авах хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Иймд нас барсан Д.Б гийн өмчлөлийн Хөвсгөл аймгийн ........  сумын ............  багийн ............  гудамжны 04 тоот хаягт байршилтай, ............  нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 585,1 м.кв хэмжээтэй, ............  дугаар өмчлөх эрхийн гэрчилгээтэй гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өв хүлээн авах хугацааг сунгаж шийдвэрлэв.

5. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэхь заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.4-д зааснаар нэхэмжлэгч Д.Ч ын эгч Д.Б гийн өмчлөлийн Хөвсгөл аймгийн ........  сумын ............  багийн ............  гудамжны 04 тоот хаягт байршилтай, ............  нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 585,1 м.кв хэмжээтэй, ............  дугаар өмчлөх эрхийн гэрчилгээтэй гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өв хүлээн авах хугацааг сунгасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН